Алс газарлуу алдагдсан ажнай хүлэг морь минь чи Ацтай шонгоос уяуулчихаад амгаа хэмлэн зогсно уу да Аньсага нүдээ цавчилгүй алсыг харан эргэцнэ үү дэ Адуун сүргээ санагалзан аяархан үүрсэн байна уу да
Ай минийл ээ ажнай хүлэг морь чи Анир чимээлэн үүрсээд л байна уу да Ай миний алдуул хүлэг морь минь чи Алсыг хараад тогтож ядан байна уу да
Хүний нутагруу хөтлөгдсөн хөлдөө жороотой морь минь чи Холбоо хэцтэй шонгоос нь хазаартай уяатай зогсно уу да Хуйрч давхилдсан ижлээ санагалзан хоёр чихээ босгон ширтсээр Хумбан туурайгаарай газар завчлан хүнийрхэж бишүүрхэн зогсно уу да
Ай миний л ээ ажнай хүлэг морь чи Анир чимээлэн үүрсээд байна уу да Ай миний л ээ алдуул хүлэг морь минь чи Алсыг хараад тогтож яднан байна уу да
Буурал хяруу унахын цагт буцаад гүйгээрэй морь минь чи Бүтэн сартай тэргэл шөнөөр бүртийтэл хатираад яваарай Бумбат уулын арын хөндийд буянт сүрэг чинь хүлээнэ шүү Будилж төөрч баригдалгүй бусгаж дүүлэн давхиад ирээрэй
Ай миний л ээ ажнай хүлэг морь чи Анир чимээлэн үүрсээд байна уу да Ай миний л ээ алдуул хүлэг морь минь чи Алсыг хараад тогтож ядан байна уу да чи
2015он 4сарын 2-нд Б.Улаанхүү
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
kho-008.JPG Хэмжээс: 600x450 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5520
zam-051.JPG Хэмжээс: 600x450 63k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3925
zam-093.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4815
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: