Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Шүлэг: Ш.Сундуйжав : Эргэн дурсахад
Оруулсан admin on 2015-04-08 12:11:00 (5985 уншсан)

Тэгэхэд би найзындаа оччихоод буцаж явсан юм. Нилээд ч орой болсон байлаа. Нарны халуун элч буурч байшин барилгын сүүдэрт хүүхэд багачуул шуугилдан, өвгөд хөгшид хуучлан суух зуны адаг сарын налгар сайхан орой автобус ч мөд ирэх шинжгүй. Уг нь товчлоод алхчихдаг дөт зам бий л дээ. Алхах дутам сэтгэл догдолж арваад жил энэ хавиар яваагүй гэхэд яг л хэвээрээ байшин барилгууд, гудамж талбай, барилгуудын ханан дээр биччихсэн үгс, үлээж буй зөөлөн салхи нь хүртэл нэг л дотно гадаа тоглох хүүхдүүд, орцны үүдэнд ярилцан зогсох охид залуус, нялх хөөрхөн дүүгээ салхинд гаргаж яваа бяцхан охин, нарлан суугаа хөгшчүүл, сэтгэлдээ нэг л юмыг үгүйлэн, дотроо чимээгүй дуу алдан алхална. Алхах дутам өнгөрөн одсон гэнэн бага нас руугаа алхам алхамаар, аажим аажмаар очиж явна уу? гэмээр. Энэ замаар бороонд норохдоо норж, нартай өдөр нь сүүдэр бараадан, үдэш орой намуухан сайханд нь автаж мөн ч олон алхсан даа. Энүүхэн булан тойроод нэг модон сандал байдагсан. Дор нь цементийг нь гүйцэд хатаагүй байхад сийлчихсэн инээмсэглэж буй нарны зураг байдагсан. Одоо ч элэгдээд үгүй болоо биздээ хэмээн бодоод булан тойроод хартал нөгөө сандал маань яг л байрандаа. Харин нар бороонд гандаж өнгө нь бүүдийжээ. Цементэн дээрх нарны сийлбэр яг л хэвээрээ. Инээмсэглэн төгсөх жил хичээлийн жил дуусах дөхөж хаврын шалгалтандаа бэлдэж байсан үе. Давтлага тараад найзтайгаа автобус хүлээн зогсож байв. Автобусны буудал дээр хүн ихтэй. Автобус ч мөд ирэх шинжгүй. Тэр үед хүн бүхэн ажилтай. Автобус ч өглөө оройдоо ховордчихдог байсансан. Буудал дээр формын хувцсан дээгүүрээ нимгэн ноосон цамц өмсчихсэн цэвэрхэн охин зогсоно.

-Тэр ямар хөөрхөн охин бэ?

-Хоёулаа хүргэж өгөх үү?

Тэр охин бид хоёр руу хааяа хааяа үргэсэн гөрөөсний харцаар харна. Зөнгөөрөө мэдрээ биз ээ. Удалгүй автобус ч ирж хүмүүс хуйлран зүтгэцгээв. Нөгөөх чинь ч бас суух нь бид хоёр ч араас нь хөдөллөө. Автобусанд ороод хүмүүсийн завсар чөлөөгөөр хурдан урагшлав. Бид хоёр ч мөр алдалгүй дагалаа даа. Найз минь урд нь би ард нь ёстой л хаашаа ч хөдлөх газаргүй "зэлтрийн гацаа" гэдэг л боллоо доо. Ялагдлаа чимээгүй хүлээх мэт ялимгүй толгой гудайн хуруугаараа оролдон зогсоно. Би тэр охины черниль болчихсон нарийхан цагаан хуруунууд, ялимгүй долгиотой шингэн хүрэн үс, тэгш сайхан мөрийг араас ажиглан зогсоно. Тэр охиноос нэг л энхрий сайхан үнэр ханхалж байлаа. Хөнгөн салхи босч алтан нарны туяа бүдгэрч тэрхэн зуур салхи улам ширүүсч аадрын хар үүл тэнгэрийг бүрхэн эзэгнэж том том дусалтай ширүүн бороо асгарав. Борооны дуслууд хуурай газрыг хайр найргүй балбаж, аянгын дуу газар дэлхийг цочоож, хурмаст тэнгэр газар дэлхийг уурлан гэсгээж байна уу? гэлтэй. Борооны чийглэг сэрүүн агаар автобусанд нэвтэрч хүмүүс дуу шуу орон борооны л тухай хүүрнэлдэнэ. Харин бид гурав л чимээгүй зогсоно. Дор бүрнээ л нэгийг бодоод тэр биз ээ. Харин бороо орсон шигээ хурдан зогсов. Суусан буудал байхад буух буудал байлгүй л яахав. Нөгөө охин маань ийш тийш гарчихаар газар хайж байснаа урдаа зогсох найзаас минь:

-Буух уу? гэж огцом асуулаа

-Бууна аа бууна гэж найз минь харин хээв нэг хариулав. Бууцгаалаа. Буунгуутаа гүйчихлээ. Бид хоёр ч яахаа мэдэхгүй алмайран хэсэг чимээгүй зогсоцгоов. Гэтэл найз минь араас нь ухасхийв. Би зугтаагч нэхэн хөөгч хоёрыг ажиглан ёстой л байж суух газраа олж ядан байлаа. Тэр охины зугатааж байгаа нь нэг л өрөвдмөөр санагдаж байсан юм. Зүгээр зөнд нь орхичихмоор.

Ёстой л Жирийхээрээ жирийнэ

Мэрийхээрээ мэрийнэ гэдэг шиг л

Гүйцлээ. Цүнхнийх нь оосроос бариад авлаа. Огцом татагдаж зогтусаад эргэж нэлээд шийдэмгий үг хэлж байгаа бололтой. Цүнхнийхээ оосрыг тавиулах гэж оролдов. Найз минь тавьсангүй. Цүнхнийх нь оосроос бариатай хэд алхацгаав. Тэгсгээд найз минь оосрыг нь тавьлаа. Ахиад гүйх гэв. Найз минь ч бас гүйх гэв. Гүйгээд нэмэргүй нь гэж бодов бололтой. Аажуухан алхацгаав. Найз минь хурдал хурдал хэмээн нууцаар дохио өгнө. Би ч хурдаа нэмлээ. Саяхан орсон борооны чийглэг зөөлөн агаар орчин тойрныг ариусган, шинэхэн цэцэгс, зүлэг ногооны үнэр ханхалан, хаанаас гараад ирэвээ? гэлтэй болжмор, шувууд жиргэлдэн, нар нүүж буй борооны саарал зузаан үүлний цаанаас даруухан шагайж орчлон дэлхийг тольдоно. Тэртээх уулсын энгэрт солонго татан, үзэсгэлэнт сайхнаа гайхуулан, хонхорт хотгорт тогтсон усаар томоогүй жаалууд тоглон, инээд хөөр бялхана. Хүн бүхэн агаарт гарч борооны дараахь намуун сайханд умбана. Ийм сайхан байхад гэртээ хэвтэх хүн бараг л байхгүй биз ээ. Энэ л үед би тэр хоёрыг гүйцэж очив. Ард явсан нэг авгай:

-Хн. Энэ охины банзал нь ямар ч богинохон юм бэ? дээ гэв. Харин тэр юу ч дуугарсангүй. Ялимгүй хөмсгөө зангидаад өнгөрч билээ. Аятайхан сонсогдоогүй нь лавтай.

-Сайн байна уу?

-Сайн гэж сонсогдохтой үгүйтэй хэлээд толгойгоо ялимгүй сэжин үсээ арагш нь болголоо.

-Чи аль сургуульд сурдаг вэ?

...-р сургуульд

-Танайх ямар орой тардаг юм бэ?

-Давтлага хийгээд л

-Маргааш танайх хэдэд тарах вэ?

-Таван цагтай тэгээд бодоод үзчих

Энэ үед найз минь чимээгүй сугаран үлдэв. Тэгээд яриа овоо задгайрч сургууль найз нөхдийнхөө тухай ярилцан алхацгаав.

-За хүрээд ирлээ. Энэ манайх гэж инээмсэглэн хэлэв. Бид хоёр юу ярихаа мэдэхгүй хэсэг чимээгүй зогсоцгоов. Ярихаар ч юм олдсонгүй. Тэрээр цүнхнээсээ сам гарган үсээрээ оролдон зогсоно. Ялимгүй долгиотой шингэн хүрэн үс, тэгш гуалиг бие, тунгалаг сайхан харц, ургаж буй жижигхэн хөх, үл мэдэг цэнхэр туяатай шүд, зөв сайхан царай,...

-Би чамтай ингээд л зогсоод баймаар байна. Гэхдээ одоо ор доо. Маргааш чамайг буудал дээр хүлээж байя гэхэд юу ч дуугарсангүй. Миний үгэнд эцгийнхээ үгэнд орж байгаа юм шиг л орж билээ. Харин над руу харж байсан нь одоо хүртэл мартагддаггүй юм. Нэг л сонин... Маргааш нь давтлагаа таслан байж нөгөө охиныг тосохоор явлаа. Автобусны буудал дээр хүмүүс ихтэй. Арга ч үгүй дээ. Би эрт оччихсон юм чинь. Нэлээд хүлээсний хойно аажуухан алхлан ирж яваа харагдана. Намайг олж хараад, охидууд ичихээрээ яадаг билээ? Ялимгүй ганхасхийн инээмсэглэн зогсоно. Харин цэцгийн баглааны оронд мөхөөлдөс барьсан юм. Удалгүй хаврын шалгалт дуусч дэлгэр зуны амралт эхэллээ. Би тэрнээс хэдэн сараар дүү юм л даа. Намайг бацаан минь гэдэгсэн. Тамхи татдаг хүнд ёстой дургүй гэдэг ч надад өвөөгийнхөө тамхийг мөн ч их зөөсөнсөн. Би тэрний гарыг нь атгах их дуртай байж билээ. Эмзэг туяхан чангахан атгачихвал бяцарчихмаар ч юм шиг. Бид хоёр 10 дугаар ангиа төгсөөд ямар ямар сургуульд орох тухай ер нь өөрсдийнхөө мэдэрч ойлгосон бүх л юмсын тухай, ирээдүйн тухайн ярилцдагсан. Нэг өглөө манайд ирсэн юм. Өглөө эрт байсан. Гараад очиход минь

-Өө яасан нойрмог юм бэ? гэж угтав. Ямар эрт яваа юм бэ? гэхэд

-Зүгээр дээ. Эгч маань амралтаараа ирээд

-Гадаадад сурдаг уу? гэвэл толгой дохиод

-Май жаахан чихэр гээд ууттай юм өглөө

-Бэлэг юм уу? гэвэл дуугайхан инээмсэглэн

-Чи ийм тамхи татаж үзсэн үү? Германийх шүү дээ? гэв

-Би ер нь тамхи татахаа больсон гэвэл

-Өө тэгвэл ахдаа өгчихнөө хөө? гэв

-Худлаа худлаа. Их баярлалаа? Татаж үзье гэвэл толгой дохиод

-Ер нь би жолооч болдог юм билүү? Цэрэгт жолооны анги байдаг юм гэвэл. Нээрээ цэрэг гурван жил гээд үгээ цааш нь гүйцээсэнгүй. Хэсэг чимээгүй зогссоноо. За за. Би явлаа гэв. Хэд алхсанаа эргэж харан.

-Чамайг цэрэгт явчихвал эргэж байна аа гэв. Бид хоёр найз нөхдийнхөө тухай, зөөлөн шиврээ борооны тухай, шөнийн оддын тухай, ер нь гэнэн ухааныхаа хэрээр л ярилцдагсан. Нэг удаа би түүнийг уурлуулчихсан юм. Тэгж огцом уурлана гэж бодоогүй юм. Тэднийх хүртэл хэн хэн нь дуугарсангүй. Гэрийнх нь үүдэнд ирээд орохыг нь хүлээж нэлээд зогсов. Орох шинжгүй.

-Одоо ор доо. Би танайхаар дахиж ирэхгүй гэхэд дуугарсангүй. Нилээд чимээгүй зогссоны эцэст.

-Ор л доо би явмаар байна гэхэд.

-Явах гэж байгаагаараа чи эхлээд яв. Би дараа нь орно гэж чичирхийлсэн хоолойгоор аяархан хэлэв. Алсыг ширтсэн нүдэнд нь ялимгүй нулимс цийлэгнэж байсан юм. Булан тойрох үедээ эргэж харахад минь зогсож л байсан юм... Одоо ч харагдсаар...

Түүнд бүсгүй хүний нууцлаг нандин хүсэл мөрөөдөл байсан бөгөөд түүнийг нь би огтхон ч ойлгож мэдрээгүй явж дээ? гэдгээ би хожим нь ойлгосон юм. Тэрнээс хойш арваад жил өнгөрсний дараа би түүнтэй санамсаргүй тааралдаж билээ. Тэрээр миний хажуугаар чимээгүй өнгөрөн одсон юм. Цэвэрхэн сайхан хүүхэн болжээ. Гүйцэж очоод:

-Сайн байна уу? гэхэд

-Сайн гэв

-Чи намайг таньж байна уу? гэвэл

-Үгүй гэв

-Чи ч бараг мартаа биз дээ? Хэрвээ хаягдаагүй бол миний нэг хуучин зураг, хуучин альбомны чинь буланд байх ёстой. Бараг хаягдаа биз дээ? гэхэд

-Байгаа байгаа гээд инээмсэглэв. Тэгээд яриа ч овоо задгайрч, ажил амьдрал, таньдаг найз нөхдийнхөө "тэр үеийн" хаана байгаа юу хийж байгаа тухай нэлээд удаан хуучлав. Удаан ч сууцгаав. Нэг хэсэг чимээгүй сууж байснаа:

-Би чамайг тэр чигтээ яваад өгчихнө гэж ёстой бодоогүй шүү? гэхэд нь хэлэх үгч олдсонгүй. Хүрээд ирнэ л гэж боддог байсан. Орой бүхэн хүлээгээд л гэсээр санаа алдав. Сүүлдээ юм бүхэнд, хүн болгонд уур хүрээд байдаг байж билээ. Гэхдээ чамд буруу байхгүй ээ гэж над руу ширтэн хэлээд хэсэг чимээгүй сууснаа:

-Би чамтай хэзээ нэгэн цагт тааралдвал хэлчихье? гэж бодож байсан юм. Ер нь хүүхэд багын юмс мартагддаггүй юм байна. Сургууль анги танхим, ханан дээр өлгөсөн сургааль үгс, зураг хөрөг, бичиг бичсэн цэнхэр ширээ, үнэр нь одоо ч ханхлах шиг... Жаргалтай сайхан үе, анхны учрал, анхны хайр....Хэсэг чимээгүй сууснаа:

-Хайр гэдэг л байж дээ? Бүтдэггүй гэдэг нь ч үнэн юм. Энэ бүхэнтэй хааяа зүүдэндээ л учрах юм даа? Үл мэдэг инээмсэглээд ингэж ярьж билээ. Тэгээд бид хоёр, хоёр тийшээ салсан юм. Арваад жил уулзалдаагүй гэхэд ялимгүй хөгжилтэй юм ярихад минь инээд алдан мөр рүү зөөлөн цохиж байсан юм. Тэр нилээд шийдэмгий алхалж явна. Ялимгүй толгой гудайн алхална. Холдох тутам сэтгэл зүрх минь нэг л эзгүйрч нэг л юмыг минь аваад явчих шиг.... Ярьж суухдаа би гарыг нь ажиглаж билээ? Миний атгах дуртай тэр гар биш болчихсон байсан. Бүр сольчихсон юм шиг. Гурван есын хүйтэнд навч цэцгээ хаян дааран зогсоо хөөрхий моддыг хараад энэ модод зунаар ямаршуу байлаа даа гэхтэй л адил. Гэхдээ миний сэтгэлд унаган багынх нь дүр хэвээрээ. Ер нь хүн бүхний сэтгэлд хоногшин үлдсэн дурсамж байдаг биз ээ. Гудамж байшин барилга, зогсож ярьж суусан саравч, мод, зүлэг нь хэвээрээ. Ер нь хүн бүхний сэтгэлд хоногшин үлдсэн дурсамж байдаг биз ээ. Гудамж байшин барилга, зогсож ярьж суусан саравч, мод зүлэг нь хэвээрээ. Тэгээд би гэр рүүгээ явсан юм. Автобусанд суусны дараа гэнэт бороо шаагиж билээ. Хүмүүс борооны тухай л өөр хоорондоо ярьцгаана. Харин би чимээгүй зогсоно. Харьж явна.

 

1994 он



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 105 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-036.JPG
Хэмжээс: 600x450 71k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4173


khuv5-026.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3789

Анхны цас 2005 он
uvl-025.JPG
Хэмжээс: 600x450 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5035


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn