Шаар мод нь тунарсан
Шар тос нь хөвсөн
Алжаал ядаргаа гаргасан
Ааш сайтай ээжийн минь чанасан цай
Тэнхээгээ сэлбэж тамир өгдөг
Таны цайг би чанаж сууна
Танилуудаа урин дайлахад
Тагнайд амтагдан таашаал авлаа гэдэг
Нарны уур савсуулсан
Настны хөлс чийхэрүүлсэн
Хамар самсаа цоргисон
Халамж ихтэй ээжийн минь чанасан цай
Шанага дүүргэн самарсан
Ширмэн тогоонд шаргалтсан
Замын цангаагаа тайлсан
Зан сайтай ээжийн минь чанасан цай
Б Эрдэнэцог
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-180.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4009
Хүсэл ll Хэмжээс: 600x451 170k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4357
mongolia2007year-115.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3951
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: