Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Ж.Заяабаатар : Тэнгэрт сурхирсан галт зэв
Оруулсан admin on 2014-04-24 09:46:16 (3161 уншсан)

Ж.Заяабаатар /МЗЭ-ийн шагналт/
                                                           
Хөх униар уулын бэл ороож, ус бэлчээр нозоорох  тахиа жилийн намрын эхээр их   хааны орд өргөө Туулын хар шугуйд ирж төвхнөөд байлаа. Чингис хаан харь холын Сартуул, Персийн нутагт Зүчи, Цагаадай хоёр хүүгээ газрыг эзлүүлэн төрийг түшүүлээд өрөөсөн бие, өргөсөн зарлиг болгож орхиод олз омогтой, дархан ялалттай нутагтаа ирээд өвгөдийн үгийг өв, хуучдын үгийг хууль болгож 
-Бүх цэрэг ардыг гурав хоног цэнгүүл. Хасарыг дууд. Нүүдэлчин өвөг дээдсийн өнөөг хүртэл авч ирсэн морь, сур, бяр гурваар тэмцэлдэн баясу! хэмээн зарлиг болсны дагуу баруун зүгийн дайнаас төрлөх нутагтаа эсэн мэнд ирсэн ард олон бүгдээр цугларан найрлахуй дүрэлзэн асах түүдэг галын утаа голын эрэг дагуу хөшиглөж, дуу хуурын аялгуу шөнө орой болтол тэнгэр газрыг холбон дөрвөн уулыг өндөлзтөл, домогт Туулыг цэлэлзтэл шуранхайлав. Тэрхүү хуурын татлага, дууны шуранхайд тал нутгийн донсолгоонт амьдрал, тулаан мөргөлдөөн, хур дэлээ намируулан давхих омголон хүлэг морьд, нум сумаа агсан хуяг дуулгаа гялалзуулан давхилдах дайчин баатар эрс, тал дүүрэн бэлчих таван хошуу сүрэг мал  сэтгэлд амилан  дуурсах агаад саяхан л алс баруун зүгт туулж өнгөрүүлсэн аян дайны хүнд бэрх зовлонгоо аль эрт мартсан дайчин эрс  олзолж ирсэн үзэсгэлэн гоо охид эмсээр идээ будаа, архи дарс зөөлгөн ая дуу бүжиг наадам болон тал нутгийн унаган  байгальд эрх жаргалыг эдлэн цэнгэх авай.


Хааны элчийг угтаж хэл сураг авсан Хасар шадар түшмэд, тэргүүн мянгатаа дагуулан говь цөл, хээр талыг туулж явсаар сая нэг Туулын ус үнэртжээ.
Хааны хэвтүүл, хорчин торгууд цэргүүдийн дэг ёсон чанга бөгөөд мянгат нь зуутаараа, зуут нь аравтаараа гортиглон ярайж тус тусдаа хөсөг тэрэг, асар майхан, гэр тэргүүтэн бэлдэн тухласан агаад харь нутагт харуул ахалж явсан Есүнгэгийн зарлигаар харуул манааг чангатгажээ.
Туул голын хөвөө бүрхэж буусан төрийн их цэргийн хуаранд алтадсан тоногтой, төмөр тэрэг олноороо угсраатай хэвээр наранд гялалзаж, аравт зуутаараа тиг даран ялгарсан Араб хийцийн орой нь онгорхой  хүрэн цэмбэн чачир, асар майхнууд хэдэн зуугаараа дэрвэн  намирч зуут, мянгатын  аян дайны хар хялгасан туг хиур салхинд дэвэлзэн баяр хөөр бялхсан нэгэн өдөр хэлбийж байхуйд “Хавт” Хасар  орд өргөөндөө ер бусын чамин хээтэй хонгор шаргал алтан гүц ширээнээ залж
-“Хундагал, хувааж хүртсүгэй...” хэмээн Живгээд зарлиг болж суухад Есүнгэ мэргэн гаднаас орж ирэв.
Жанжид нэлээд халамцуу амандаа хүд, хүд инээн талимаарч Ононы эрэг дээр нойтон бургас уугиулж загас утаж суусан үеэ дурсан нэгнийхээ мөрийг алгадан хоолой зангируулна.
Хасар гурван хөвүүнтэй авай. Ууган хөвүүн Ехү нь Алтан улсыг дайлаар мордоход аавтайгаа зэргэцэн мордож өдгөө Живгээ ноёны тэргүүн шадар болж Хөх нуурын хөвөөнд цэрэглэн суух болжээ.  Отгон хүү Тоху нь Ся хэмээх Тангуд улсыг довтлож Яргай хотыг бүслэх үед амь эрсджээ. Гэнэн томоогүй нялх амьтан олзны цэргүүдийн зэр зэвсгийг хураалцаж явахад үхлүүт шархтсан тангуд цэрэг ангир цээжийг нь нэвт харвачихсан нь Хасарын голыг гогдож, голомт сахиулах отгон хүүгийнхээ хойноос тэрээр толгойтой бүхнийг тасчиж, тойгтой бүхнийг хиаруулах их заналд хөтлөгдөн давшихад Ся улсын эзэн Ли Наньчуань охиноо авчирч найрамдахыг гуйн баруун гар болж хүчин зүтгэе хэмээгээд өмөг торго, тэмээ малаар өргөл барьц барьж байсан нь он жилийн тэртээ цаана мэт авч саяхан мэт авай.
Тэр үед Хасар ембүү залгисан (49-ний жил орсон) жавхалзсан эр өвгөдийнхөө өсийг өшилж, өстнүүдийнхээ зүрхээр илдээ мялааж омогтой явсан үе бүлгээ. Харин дунд хүү Есүнгэ нь эдүгээ ийн хаан эзний хамт Сартуул улсыг дайлаар одож мэргэн харваачаараа гайхагдсаар ирсэн нь энэ бөлгөө.
Азуй хатан Живгээ ноёны дэргэд аавтайгаа зэргэцэн цэгээ залгилж суугаа хүүгээ хараад өтлөх тусам эцэгтэйгээ улам адилхан болж буйг нь анзаарч, өсөх наснаасаа л аавынхаа элэг бөөрнөөс салалгүй дагаж, хааяа өвөр зуураа өрвөлзөн нялхамсаж, өнөө ч эр цэргийн эрдэм заалгасаар олон ч дайнд ялж, ялагдаж сурсан хүү нь ертөнцийн хязгаар хүрээд  ирсэн ч нялх хэвээр  харагдахад дотроо өмөлзөн суув.
Эхийнхээ нүдэнд л ийн харагдавч өнөө дөч шүргэм насандаа яваа эр бяр тэгширсэн жавхгар чанга махтай, нуруу өндөр Есүнгэг харсан хэн ч Хасарын хүү ийм л бие мах бодтой, ухаан сийрэг, эр зориг авхаалж самбаатай хэзээ ч, хэнээс ч дутахгүй хүн байхаас аргагүй гэж бодогдуулам авай.
Тэрээр үсээ гурав хагалж орой дээрх хэсгийг нь урагш самнан магнай руугаа унжуулан тайрч, шанаа болоод дагзныхаа үсийг дал мөрөө шүргүүлэн ургуулж хоёр хуваан сүлжин чихнийхээ араар мөр лүүгээ унжуулжээ. Суран бүсийг чавхайтал татан бүсэлж малгайныхаа оройд тураг шувууны өд хатган чимэн явах нь түүний сүр хүчийг бусдын нүдэнд илтэд содон харагдуулна. Хөвгүүн байхаасаа л аавыгаа дагаж дайсны сэлэм толгой дээрээ гялалзахыг олонтаа үзэж бамбайгаа нэвт жадлуулж, хуягаа цоо харвуулан үхлийн босгыг хэдэнтээ алхаж үзсэн хүү нь өдгөө язгууртан нэрэндээ зохих эд хэрэглэж,  далавч болгоныг нь мөнгөн утсаар товьсон жинхэнэ ган хуяг өмссөн идэрхэн  эр болжээ.
Хар багаасаа л цээж болоод гарынхаа шуунд гойд тэнхээтэй, харвахдаа мэргэн, их хүнд нум сум барьдаг, байлдах, дайлах, гөрөөлөхдөө  бусдаас илүү байсан нь аавынхаа итгэлийг олж  хаан эзний хайртай ач нарынх нь нэг болсон болохоор их цэргийн манлайд  Монгол төрийн алтан аргамж зуун элчийг харгислан хөнөөсөн Сартуул оронд дайлаар одож тэднийг газрын өлмийд сөхрүүлэн номхотгоод ирэх замдаа “Бухын хоолойд” болсон Монгол ноёдын их наадамд 335 алд газарт байх байг алдалгүй онож түрүүлсэн нь эдүгээ аавынхаа омогт сэтгэлийг ийн дэвэргэжээ. Өргөөнд сэрүүн салхи сэвэлзэж өвгөн хуурчийн хан хуураас
    “Сумны мөс хэдүй шулуун боловч
    Онь өднөөс ангид харваж үл болно
    Хүмүүн хэдий сэцэн төрөвч
    Сургуулиас ангид мэргэн үл болно” хэмээсэн задгай аялгуу учирлан уянгалсаар.
Хаан өргөөний гаднах өргөн дэнж тэр аяар хүмүүсийн хөл хөдөлгөөнөөр дүүрчээ. Хаан зарлигийн дагуу Есүнгэ мэргэний алдар сууг магтан алдаршуулж наадам хийх  гэж байгаа нь энэ байв.
Өгэдэйн хүү Годан дүү нараа нэг эгнээ болгон жагсааж Балаа ноёноор ахлуулж, Зүчийн хүү Бэрх, Тулуйн Мөнх, өрлөг жанжин Боорчийн хүү Тачар нарыг нөгөө эгнээнд зэргэцүүлэн баруун ташаандаа дэгжин хавтага унжуулж элбэгдүү дээл хөдөрсөн Зүрчидэй ноёнтон тэргүүлж жагсчээ.
Уран гоолиг биендээ элбэгдүү илгэн дээл жавхайтал өмсөөд цагаан бүргэд мэт урт хөмсөг дороос цоглог хар нүдээр ширтэх Хулангоо туялзуур жадаар уран гоо хөдөлгөөн үзүүлж наадна. Тэрээр Есүнгэ мэргэний хатан бүлгээ.
Ямааны нойтон арсыг тэлэн татаж эгнүүлээд сураар холбон бай бэлтгэжээ. Харваач цэргүүд бай руу чиглүүлэн нум сумаа онилсон бөгөөд Хулангоогийн заавраар сумаа нэгэн зэрэг сурхируулан тавьж бэлтгэл хангаж дуусав.
Чингис хаан бага үдэд өргөөнөөсөө Түвдийн хүрмэн тэрмэнгээр оёсон уужим тэрлэг өмсөн гарч ирлээ. Аураг ордноо шийрлэсэн Туулын хөвөөнд нэгэн сум тавих газар хүрээ татан бужигнах олны зүг хараачлан зогсоход хэвтүүлүүд хаан эзний бараанаар гүйлдэн ирж ариун үнэрт зандан жуузанд нь суулган хөдлөв.
Есөн цагаан адууны ширээр бүрсэн дөрвөн хүчтэний дүрс бүхий алт, мөнгөн тоногтой хааны явуулын сэнтийг наадмын торгон асарт байрлуулж мөн хатад ихсийн ар талаасаа урагш намсах ширмэл дэвсгэртэй жавдан суудлуудыг ч эгнүүлэн засаж өмнө нь намхан ширээ тавьжээ.
Хаан дээдэс бүрнээ суудал эзэлсэн хойно сөнч буурчид айраг цагаа аягалж зүүн гар талд суусан Хасар тэргүүтэй баатар, жанжидын өмнө ч  идээ шүүс сөгнөн гүйлдэх авай.
Хаан ордны бичгийн түшмэл Тататунгаа гэх ясархаг урт эрүү, шодон буурал сахалтай хижээл насны өндөр горзгор өвгөжөөр хүн зүүн гараар өвчүүгээ дарж доор мэхийн ёслоод дөрвөлжин хэлбэртэй мөнгөн хайрцгийн тагийг нээж  хааш хаашаа гурван нугалаа бичиг гарган дээш өргөн үгийг нургилуулан дуудав.
-“Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай их хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй! Аюутугай!” хэмээн нэн тод дуугаар тунхаглан уншихад дээдэс бүгд мэхийн ёслоход зарлигийг цааш үргэлжлүүлэн уншив.
-“1224 оны тахиа жилийн намрын эхэн сарын найманы өдөр. Их орд. Монгол төрийн алтан аргамж зуун элчийг харгислан хөнөөсөн Сартуул улсыг дайлаар мордож төвхнүүлээд ирэх замд их ноёдын хуралдай “Бухын хоолой”-д хурж наадам хийхэд Есүнгэ мэргэн 335 алд газар харвасан тул тэнд гэрэлт хөшөө босгож Есүнгэд алтан хоромсого зүүлгэж, төрийн агсарга олгон торгон цэргийн мянганы ноён болгосу!” хэмээн сонсгоход цэргүүд нумаа суга татаж, сумаа амсуулан сөдлөгөө чимхэв.
Мянганы ноёд Балаа, Зүрчидэй нарын дохиогоор цэргүүд эхний сум харвасны дараа уухайн дуу нүргэлэн хангинахуй хурц ясан зэвтэй сумнууд тэнгэр өөд цувран нисэцгээж өндрөө аван дахин доошилж яг л  шумбан дайрах шонхор шувуу мэт байндаа асгаран бууж нум сумын тэмцээн эхлэв.
Хөх мах нь чивчирсэн намхан чийрэг хөлтэй, цээж мундаандаа бяртай, загзгар толгой, саглагар шингэн дэл сүүл, сэртэлзсэн хар саарал чихтэй, намхан улаан буурал морьтой Есүнгэ харваач цэргүүдийн эхэнд зогсож байснаа байны эсрэг зүг рүү хурдлан давхиснаа мориныхоо амыг гэнэт хантайртал татаж эргүүлээд сумаа мөрөн дээгүүрээ сурмаг гэгч авч явдал дундаа харвахад цэргүүдийн толгой дээгүүр сум дүүлэн сурхирч хоёр зуун алдын газарт ямааны нойтон арьсны голд улаан зосоор тэмдэглэсэн дугуйг нүхлэн шургааган хашааны холтсонд зоогдон сумны нисэлтэнд тааруулсан залуур өд нь чичирч ганхахад цэргүүд уухайлан бослоо.
Тэдний тоосонд зээрэн шарга, цавьдар морьд унасан  насан балчир Тулуйн хүү Хүлэгү, Өгэдэйн Хадаан нар эвэр нум, зэвт булцуут сум барин хөөрцөглөн давхилдах нь өхөөрдөм үзэгдэнэ. Наадам нар таширлан Баянзүрх уулын хөх сүүдэр Туулын торгон долгио бидэртүүлэн намжаарах үес өндөрлөлөө. Есүнгэ мэргэний хоёр зуун алд газар харвасан  ямааны нойтон арьсыг ахин хэн ч үл цоолов. Тэр үнэхээр мэргэн харваач болох нь эцгийн нүднээ ахин нотлогдож даянаа дуурсагдах Их Монгол Улсын хөх мөнх тэнгэрт өдөт сумны галт зэв залуурдсан нэгэн болохоо дахин батлав.
Маргааш нар дээр хөөрсөн хойно Хасарын мянгатынхан алсын замд хөдлөхөд бэлэн болов. Үүлэн борынхоо эмээлийн бүүрэг дээр ташаалдасхийн хаан ахын зааглаж өгсөн нутгийн зүг Хасар дөрөөлөхүй дор өвч биеийг холын замд булгарах вий гэхдээ өмссөн хөө хуяг нь гялталзан, өтгөн хар хөмсөг доорх хяртайсан догшин нүднээс нэгэн дусал нулимс ягуухан урсаж ширвээ сахалд нь шингэх үзэгдэнэ.
Түүний цаг ямагт дүрэлзэж жийхайж байдаг жартгар бор нүдийг үүлэн цайвар нулимс бүрхэж уруул нь чичрэх авай. Урьдын нөгөө юм юманд гялалзаж түрүүлж дуугардаг бардам дээрэнгүй зантай, хавтай эр байхаасаа дусал ч нулимс унагадаггүй  байсан Хасар, өдгөө жаран насыг давсан янхигар том өвгөн болжээ.  Гэвч түүнд нэг л адбиш байдал, дэврүүн хийморьтой эзэнлэг төрх, заримдаа адгууслаг харгис гэмээр зуулт өргөн туушин шанаанаас нь ерөөс салдаггүй хэвээр бөгөөд босоо хүрэн сорви аймшигтай таталдан харагдах нь сүртэй хэвээр бөгөөд тэрээр хаан ах руугаа дөхөсхийн  очиж инээвхийлэн мэхийснээ
-Хаан ах минь сайн сууж байгаарай. Өвөг дээдсийг минь өвдөглөн дарж нар үзүүлэхгүй хэдэн үеэр минь тастчин хороож явсан Алтан улсын хэнхдэг дээр алаг тугаа хатгаж азын мэлхийгээ хаяад амар жимэр сууж байна гэж намайг бүү бодоорой. Гүйцээж эзлэх, гутамшиглан эзэгнэх олон арван хот балгас бас байна. Есүнгэ өнөөдөр аавынхаа аргай шар нумыг татаж алд хөх илдийг далайх тэнхээтэй эр болжээ. Тэр таныг түшиж эр цээлсэн болохоор халтирахад тань түшиж хазайхад чинь тулж яваг. Миний хүү алтан ургийнхан дотроо авъяас чадал, эрдэм билгээрээ амьд ахуйдаа хөшөөгөө босгосон баатар эр болж чадсан тул хаан ах таныг өвчүү цээжээрээ хамгаалж алтан суурийг тань батжуулж, тэнгэрт сурхирсан галт зэв мэт таныг хамгаалж яваг хэмээхэд Чингис хаан
-Алд бие минь алжааваас ачлалт ач нар минь асран сувилж, өстний өмнө хянгар болж, өнөр их улсыг тохинуулахад нөмөр болж  явах биз. Төрсөн цагаасаа эхлэн их улсыг байгуулахад өмөг түшиг болсон эрхэм мэргэн Хавт Хасар дүүгийн үр сад одоо ч миний сэтгэлийн өмөг түшиг болох учиртай! гэж өндөр дуугаар инээмсэглэн өгүүлэвэй.
Хасарын нүднээ холын тэнгэр цэлийн цэнхэртэнэ. Тэрээр ийн бодов. “Жаран жилд мөн урт замыг туулав. Төрсөн нутгийнхаа намуун салхи агаар үнэрлэн ирээд буцаж явна би. Хүндлэхүйн дээд Хөх Монгол улс минь мөнх аваас үеийн үед, үрийн үрд миний хүү Есүнгэ дуурсагдах  хувьтай болов. Тийм алдрыг үр минь өөрөө бүтээжээ. Цээж болоод гарынхаа шуунд атан тэмээг ч болов номхотгох тэнхээтэй, атар зэрлэг хуланг алс бээрийн дайдаас ч харваж явсан аавынхаа эрдмийг өвлөсөн суу мэргэн хүү минь эрүүл энх яваг... хэмээн бодохуй нүднийх нь үзүүрт нэгэн бараан шувууны дүрс ялаа мэт торов.
Тэрээр багаасаа сурсан дадал хөдөлгөөнөөрөө нэг л мэдэхэд их дэлж харвадаг хүнд нумаа хормын төдийд сурмагхан хөвчилж тэнгэр өөд чиглүүлжээ. Хормын дараа өнөөх бараан шувуу зам мөрийн баруун жалганд үхэтхийн ойчив. Тас ажээ.
-“Эцгийн эрдэм үрд гэдэг эртний өвгөдийн  билгээр хүүгийн минь амьддаа босгуулсан их алдар гэрэлт хөшөөнд мөнхрөв” хэмээн дөрөөн дээрээ босоход  цээжинд нь хурган байсан хөнгөн гуниг талын салхинаа хийсэн одож нутгийн хөх тэнгэр чимээгүйхэн дүнсийнэ.

 

Сайншанд-Улаанбаатар. 2013 он

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 116 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

У. Одмаа 1950	90х7х10, холимог техник
15-ны сар нь...
Хэмжээс: 600x800 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3111

Анхны цас 2005 он
Үүрийн гэгээ
Хэмжээс: 600x449 67k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3898

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-196.JPG
Хэмжээс: 600x450 55k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2331


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn