Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Б.Цоожчулууунцэцэг : Ганц улаан навч
Оруулсан admin on 2013-10-10 14:00:57 (5843 уншсан)

Тэр царай муутай. Гэхдээ л цаанаа л нэг сэтгэл татам дулаахан төрхтэй. Адайр муухай ааштай. Тэгсэн хэрнээ үг бүр нь сэтгэлд зүү мэт шивж ордог охин байлаа. Уулзья гэхээр “Үгүй” гэж зөрүүдлэнэ. Уулзахгүй дээ гэж бодохоор “Хүрээд ирээч” гэж дуудна. Хаяад явчихья гэхээр хачин их гуниглана. Хамт байя гэхээр халдаж, ойртож чадахгүй зовно. Яагаад ч юм түүнийг хүлээх, эсвэл бүр ор тас мартахыг хүссэн ч чаддаггүй байлаа. Нэг өдөр хаалганы хонх тасралтгүй жингэнэв. Очихын хооронд ямар удаан дардаг юм бэ дээ хэмээн уцаарлан бодсоор хаалга нээтэл нөгөө охин.

Түүний нүд яг л цог шиг гялалзаж

-Гараад ир гэснээ хүүе гэхийн завдалгүй шат уруудаад гүйчихэв. Гэртээ орж, хувцсаа өмсөж, хаалгаа түгжих гэж будилсаар араас нь гарч ирвэл орцны үүдэн дээр их л удаан хүлээж, залахсан хүний шинжтэй

-Ямар их уддаг юм бэ? Зөндөө хүлээлээ. Өнөөдөр би чамайг болзоонд уринаа гэснээ үг хэлэх ч боломж олгосонгүй шууд л гараас минь атгаад авлаа. Хаашаа явах юм гэвэл

-Намрын цэцэрлэгт зугаална гэснээ чимээгүйхэн инээмсэглэв.Бид алхсаар Мөрөнгийн голын эрэгт байрлах Залуучуудын цэцэрлэгт ирлээ. Битүү шав шар навч дэвссэн намрын цэцэрлэгт нам гүм. Тэр инээмсэглэснээ

-Би энд өчигдөржин суусан. Яг л навчсаар бороо орж байгаа юм шиг гоё байсан. Том том шар навчис алгуурхан эргэлдсээр хөлийн дор унаад л... Өчигдөржин бүх навчсаан гөвж дууссан модод одоо эцэж, ядраад амарч байгаа юм шиг л харагдаж байна гэснээ гунигтайхан инээмсэглэв. Яагаад ч юм надад хардах, харамлах сэтгэл төрөөд болдоггүй.

-Чи энд өчигдөр хэнийг болзоонд урьсан юм гэж огцом асуулаа. Тэр гайхсан нүдээр намайг харж байснаа

-Өөрийгөө болзоонд урьсан юм. Энд өдөржин суухдаа хачин гоё, нам гүм энэ цэцэрлэгт чамтай хамт суувал ямар гоё байх бол гэж бодсон юм гэснээ чимээгүй болчихов.

Тэр гомдсон нь илт. Бид чимээгүй суусаар...Нимгэн цэнхэр цувных нь хормой салхинд дэвэлзэж, санчигных нь үс чихнийх нь араар тогтож өгөхгүй дэггүйтнэ. Охин бяцхан гараараа байн байн дух руу нь  унжих үсээ оролдож суусаар... Зориг гарган түүний гараас атгалаа. Охин гараа татсангүй. Охины гарыг чанга гэгч атгаад хацартаа наалаа. Халуу төөнөж байв.

-Буцах уу? хэмээн асуувал охин ч толгойгоо дохилоо.  Хөлийн дор хөглөрөх үй олон шав шар навчны дундаас охин яг л эрдэнэ олсон юм шиг уулга алдан

-Үүнийг хардаа хэмээн инээмсэглэв. Томоос том улаан навч. Хэтэрхий их наранд байхаараа өнгө нь ингэж хувирдаг юм байх даа хэмээн би тоомжиргүй бодов. Харин охин өнөөх навчаа эргүүлж тойруулан харсаар...

-Яг зүрх шиг хэлбэртэй юм байна. Үүнийг чамтай анх удаагаа болзсны дурсгал болгон хадгалнаа гэснээ цүнхээ уудлан жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд хавчуулчихав.

Бид алхсаар засмал зам дээр гарч ирлээ. Замын хажууд нэг эр согтуу эр гар хөлөө тэгнэн хэвтэж байв. Тэр санаа нь зовсон бололтой.

-Хөөрхий дөө. Холдуучих юмсан. Машинд дайруулчихна даа. Манай энд гэрэлтэй, дохиотой машин элбэг байх биш гэснээ ийш тийшээ харав.

-Хүүе ахаа босоорой. Өнөөх согтуу таг чиг. Охин ханцуйнаас нь татаж баахан дуудлаа. Тэгснээ над руу харж

-Чи энэ хүнийг чирээд тэр хашлага налуулаад өгөөч гэдэг байгаа. Ойртоод хартал таньдаг царай. Ээжийн дүү хэвтэж байв. Санаа зовох, уур хүрэх хоёр хослоод болдоггүй.

-Үгүй. Чадахгүй. Гудамжны архичинг гулдарч явах зав ч алга. Чи наад хүнтэйгээ үлдвэл үлд. Би явлаа гэж ууртай хэлчихээд чигээрээ алхав. Охин

-Хүүе хүлээ л дээ гэснээ согтуу эр рүү нэг харж, намайг нэг дуудаж замын голд зогссоор... Тэгснээ над руу хэд алхснаа

-Чамд жаахан ч гэсэн хүн чанар алга уу? гэснээ чимээгүй болчихов.

-Байхгүй. Ер нь хүн чанар гэдэг юм хаана байдаг юм?гэвэл охин

-Өвддөг бүх юманд чинь байдаг юм. Чиний сэтгэл өвддөггүй юм бол гар, хуруу, ядаж шүд чинь өвддөг биз дээ гэснээ буцаад алхчихав.

Би эргэж ч хараагүй. Бид дахиад уулзаагүй. Гэхдээ тэр охиныг хэзээ ч мартаагүй. Сая сая навчсын дунд ганцаараа содон улаан навч байдаг шиг тэр охин хэн хэнээс илүү содон хүн байж дээ гэж үргэлж санадаг юм. Би гурван жилийн өмнө согтуу явж байгаад гудамжинд унаж, нэг хөлөө  тайруулснаас хойш тэр охиныг бүүр ч их санадаг болсон. Тиймээ хүн чанар гэдэг хүний өвддөг бүх эрхтэнд байдаг юм байна. Хамгийн их амархан өвчилдөг, хамгийн их зовиуртайгаар өвтгөж шаналгадаг зүйл бол сэтгэл л байдаг  юм билээ хэмээн тэр эр яриагаа дуусгалаа. Түүний үл мартагдах дурсамж суга таягны тог тог гэх чимээ  миний ч гэсэн сэтгэлийг өвтгөж орхив. 

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 285 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-043.JPG
Хэмжээс: 600x450 166k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4352

Ц.Баттулга Зотон, тос 228x96
Чулуун хөшөө
Хэмжээс: 600x244 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3924

Хүрэлтогоот
khureltogoot-02.jpg
Хэмжээс: 600x450 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4216


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn