Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Шүлэг: Л.Сэлэнгэмөрөн : Диваажинд хүргэх зам
Оруулсан admin on 2013-03-30 12:04:32 (1688 уншсан)

Тэр хоёрын яриа тасраад удлаа. Ер тамир нь тасарсан  хүн яахин олон юмыг хэлэх билээ. Өвчинд шаналж үрдээ хоргодон амьд орчлонгоос  гарах хаалганы оньсыг тэмтчин дальдчин байгаа эх хүний царайг эрүүл ухаанаар удаан харахын эцэсгүй ажээ. Нэгэн цагт цав цагаан байсан хар саарал дэрний хонхорхойд эхийн ширэлдсэн үс эв хавгүй сагсайна. Баруун гараа  хацар дороо ивж хатсан удын мөчир шиг зүүн гарыг атирч шоройсон өвдгөө хүртэл чилээж орхижээ. Үрээ чиглээд царцсан хоёр нүдний харц нь л түүнийг амьд орчлонд торгоож байгаа цорын ганц шижим болжээ.  Бүрэнхийг цочоон амьсгалаа шуугиантайхан гаргаж,
-Миний хүү ээ, галаа асаасан бол зуухны аман дээр битгий шошийтол  сууж бай. Монгол эр хүн ямар ч гэсэн баруун хоймортоо л эзэн байх ёстой юм шүү...
-За ээжээ...
-Эж ээ, эхийнхээ ачийг хариулсан хүн хорвоод байхгүй гэж “хог задлагч” хэлж байна лээ...?
-Хэн гэнээ миний хүү?
-Яагаав ээ “хог задлагч”
--Хөөрхий хогийн цэг дээр ирж айлуудын ууттай хогийг ялгаж сав авдаг өвгөн үү...Хош, Тэр чинь цагтаа сайхан хүн байсан юмаа, жүжигчин байсан юм, нэг цол мол гээд гавиагүй байх, сүүлд л балгадаг болоод тэр. Амьдрал хатуу юм даа миний хүү. Эх хүүдээ үг хэлэх гэж хүчээ шавхан толгойгоо эргүүллээ.
-Эхийн ачийг хариулж болноо миний хүү...
-Том эмч нар бас баячуул л хариулдаг байх доо...
-Мм... хүү нь сайн байвал эх хүн баярлана шүү дээ...
-Эж ээ, Хүн үхээд диваажинд очих болов уу...
-Мэдэхгүй дээ, сайн сайхан үйл хийсэн нь диваажинд, муу үйл үйлдсэн нүгэл хилэнц ихтэй нь тамд унана гэж  Бурханы номонд заасан байдаг гэдэг дээ.  Амьд яваа цагтаа  үйлийн үрээ нимгэлж байх хэрэгтэй юм шүү миний хүү ээ..
Хүү түрүүнээс хойш ээжийгээ зүүн урд хашааны Уламжаргал эмгэн шиг хэвтсээр байгаад үхчихэж магадгүй нь яанаа гэсэн нэгэн айдаст ороолдож, ер үхвэл муу  эжий минь яадаг бол хаа очдог бол хэмээн мөлүүхэн ухаандаа түгшүүрлэхчээ аядаж суусан байж таарлаа.
-Эж ээ,  манай нөгөө... аавын том  мөнгөн аяга яасан юм?
-Аа. Тэр үү...эжий нь эртэд аваачаад барьцаалчихсаан.
-Яаж байгаа юм бэ, би түүнийг чинь хайрлаад жижгийг нь зарж байхад  та алга болгоод...
-Эжий хүү хоёр өвлийн хүйтэнд юугаа идэхэв дээ, одоо ч юм үгүй болж билээ... Эжий нь  нүгэлтэй хүн юм, ганц муу хүүгээ олигтой хүн болгож чадсангүй...Эцгээс чинь үлдсэн жаахан юмыг ч барчихлаа. Диваажин ч над мэтийнх нь залрах газар биш л болов уу даа.
Ер, эх хөрч эхэлсэн ухааныхаа ёроолыг шавхаж хүүгийн асуусан там диваажингийн тухай л бодол ширгээж хэвтээ юу гэмээр.
Ганц нэг үгийг зөөж ядан ярилцсаар дахиад  хоёр агшин өнгөрлөө.
Хөдлөх чадвар, ухамсарт үйлийнхээ сүүлчийг шингээсэн өчүүхэн галын өөдсийг өнчин үрдээ хань болгож үлдээхээр хоногоо даадаг том мөнгөн голтдоо тэрлэж орхисон нь асах цагаа хүлээн тоонон салхинд тосоо мэлмэлзүүлнэ.
-Эж ээ, зулаа асаачих уу гэрэлтэй болог!
-Үгүй дээ миний хүү, гэрэлтэй болохгүй...
Орчлонгийн амьтан хэдий нүгэлтэй ч эх хүн гээч нь арай л ондоо замтай  гэдэгт итгэн итгэн, Диваажингийн цэцэрлэгт очих замыг тодоос тод гэрэлтүүлэх ч юм билүү хэмээн хэдэн жилийн хур ханхалсан  жаахан шар тосоо мэлтэлзүүлсэн энэ зулыг асах цагт ганц ядруу хүү минь тоорог буураг ертөнцийн тоосонд торойгоод үлдэнэ дээ гэхээс эхийн гол үл тасарна. Угийн бүдүүн бараг дээр нэг л заяах амьдралынхаа сэргэг саруулхан хэдэн насыг нойтон лонхны амсарт ширээж орхисон хүүгийн сэтгэл өнөөдөр энэ зулын тос шиг мэлмэлзээд нэг л тогтох биш. Дэмий л “Эж өнөөдөр яасан жижигхэн болчихов оо...” хэмээн гайхаж эжийгээ нэг  тооноо нэг ширтэж суулаа. Гэнэт үүд сэвхийн хаалгаар жавар сэнгэнэж эхлээд, “бүдүүн”  гутлын банхар  хоншоор босгонд бүдэчсэнээ пааргар хоёр хөл өлмий өсгийгөө өшигчин байж арайхийн даваад, хөглөгөр хөх залуу баруун хоймроод үг сүггүй зүтгэлээ. Хүүгийн найз нь ажээ.  Эхийг хяламхийсэн ч  үгүй, хүүг  чангааж, “Аль гаръя, Батаа ганц лонх юм олж ирээд тойруулж байна, чамайг хүлээгээд....”  гэлээ. Хүү эх рүү нэгэнтээ нүд буландсанаа  доошоо навтайж,
- Би чадахгүй нь ээ... ээж...архи.... би больсоон... гэв. Мөнөөх залуугийн  гёлгор хоёр нүдний нь цэхвэлзсэн хөх харц эрчлэн хүүгийн дал мөрөөр мөсөн шилбүүрээр татаад өнгөрлөө.   Тэрээр,
-Хөөе хэзээнээс тэр вэ, хуцдаг лагай чинь! 
-Сая ...саяхнаас...үгүй одоо л...
-Үү үү! хохь чинь... Залуу сүр сархийн босов. Хүү араас нь өндөсхийснээ буцаж ,  “Ээжээ! би одоо архи уухгүй ээ”  гээд туйтгар хоёр хөлөө лавхан завилаад авлаа. Бүдэг гэрэлтэй умгар гэрийн бэсрэг  хар зуухнаас чадхийн оч үсэрч зүүн талыг зурвасхан тодруулахад удахгүй бадамлан асах зулын нарийн цагаан гол дальдасхийлээ. Эхийн ор үл мэдэг шажигнаснаа нэгэнтээ шүүрс алдан дотогшоо алдарлаа. Эх гараа аяархан хөдөлгөж, “Миний хүү зулаа асаачих” гэвээ. Хүү, эцгийн талаас эднийд уламжилж ирээд гялайх юмны нь сүүлч болж үлдсэн очир суурьтай том мөнгөн голт цөгцний дэргэд хажуулдан хэвтээд Дара Эхийн зурагтай данхар чүдэнзний сүүмэгнэх  галд арван хуруугаа хайран алдан шуухитнав. 
Эжий нь жаахан ... дугхийе... Миний хүү ээ! Чи сая ээжийнхээ ачийг хариулчихлаа шүү д... ээ...Эхийн дуу ер залуу бүсгүйнх шиг цовоо чангаар дуурсахад хүү цочин өндийлөө.
Зул намилзан, гэгээнд нь тооно голлосон ганц баганын сүүдэр эв хавгүй томроод ирэхүйеэ сүүлчийн амьсгалаа өрцөндөө эгшээхдээ  хүүдээ баярласан нулимсаа арчиж амжилгүй явчихсан  эжий нь тэнгэрээд тослог шар гэрэл татуулан өөдөлж  явлаа...                            

Л.Сэлэнгэнмөрөн            2009-12-08



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 83 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-047.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3307

А. Чадраабал	70х85, зотон тос
Шөнө
Хэмжээс: 600x474 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3351

Зураач : Б.Хонгорзул
khongor040.jpg
Хэмжээс: 600x870 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3454


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn