Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл14)
Оруулсан admin on 2005-11-01 16:12:00 (6118 уншсан)

Үсээ ардаа шууж цэнхэр шигтгээтэй ээмэг зүүсэн чинь бүүр ч аятайхан болчих шиг санагдлаа. Эмэгтэй хүн өөртөө таалагдсан үедээ их л сэтгэл хангалуун байдаг ёсоор тэр инээмсэглэн толио шагнаад доошоо буув. Тэр ердийн их дэлгүүрийн шилэн лангуунаас буугаад ирсэн үзмэрийн хүүхэн шиг учиргүй гоёхоос ичээд байдаг юм. Тэдний ангийн зарим охид өндөр өсгийт, костюм өмсөж хичээлдээ ирдгийг хараад түүний инээд хүрч өмнөөс нь нүүр хагарах шиг болдог аж. Түүнийг доод давхарт бууж ирэхэд ээж нь босчихсон байв. Аавынх нь хэлдгээр ямар тахил нь буруу өргөгдсөн юм бүү мэд, энэ өглөө их л ааш муутай босжээ. Торгон халатаа намируулан нааш цааш алхлан үе үе нөхөр охин 2 руугаа хялалзан чи гэрийн бараа харах хүн үү үгүй юу? гэж Намуунийг загнав. Бодвол өчигдрийн маргаанд санасандаа хүрч чадаагүй биз. Ааv нь халатаа нөмөрч, нойр ханаагүйгээс нүд нь сэмбийчихсэн ч хэзээний зангаараа сайхан ааштай сэрсэн бололтой охин руугаа нүд ирмэчихээд угаалгын өрөө оров. Ээж нь Мики хавыг тэвэрчихсэн өрөөнөөсөө гарч ирээд намайг гэрт ирэхэд баярладаг амьтан энэ нохой л байх шив хэмээн үглэнгээ гар утсаа авч компанийхаа хэн нэгнийг загнаж гарав. Намуун ч ширээн дээр байсан аяга жүүсийг залгилах зуур ээж одоо хар өглөөгүүр хэнийг загнадаг байнаа хэмээн бодсоор хичээлдээ гарч одлоо. Эдийн засгийн онолийн семинартай өдөр таарчээ. Мани хүн юу ч бэлтгээгүй боловч англиар уншсан хэдэн номын ачаар арай ч таг дуугүй суугаад байсангүй. Завсарлагаагаар ангийнхаа охидтой гуанзанд ундаа ууж байтал Итгэлээс мэссэж ирэв. *Өглөөний мэнд хүргье, өнөөдөр хоньны ордныхон болгоомжтой байх өдөр шүү орой болтол баяртай чамд маш их хайртай шүү баая* гэснийг уншаад инээмсэглэхийг харсан ангийнх нь Номин гэдэг охин - Манай Намуунаа дахиад дурлачихаа юу? Хасартайгаа сайндаа юу? гэхэд нь л сая Хасар гэж нэг хүн түүний амьдралд байсныг санажээ. Одоо түүнд Итгэл байгаа юм чинь тэр өөдгүй амьтны тухай дурсахийг ч хүссэнгүй. Харин хичээлийнхээ дараа түүнийг ажил руугаа очихоор таксинд суухад яг араас нь аавынх нь туслах Оргил даган хөдөлснийг тэр мэдсэнгүй. Яаж ч мэдэх билээ. Ямар ардаа нүдтэй биш. Ажил дээрээ ирээд ногоон хувцасаа өмсөж аваад өдөр бүр хийдэг өнөө л ажлаа яагаад ч юм, нэг л баяр хөөртэй эхэллээ. Гайхалтай нь нөгөө Саранчимэг хүүхэн өнөөдөр түүнтэй тааралдсангүй. Орой ажил тарах үеэр хувцасны өрөөнд шуугилдан орж ирсэн хэдэн хүүхэн шинэ гар утсыг нь хараад бөөн шагшаан болцгоов. 0--сүүлийн үед чамайг улаан жийптэй ирж аваад байгаа ганган залуу өгөө юу? тэр ч харваас дэндүү дээгүүр зиндааны залуу байна лээ. За миний дүү ашиглуулаад хаягдана гэж нэг юм байдаг юм шүү дээ гэж Дука хэмээх сувьлагч хүүхэн атаархсан өнгөөр хэлэхэд бусад нь харин тийм, дэндүү дээгүүр сэвэх дэмий шүү. Зиндаа таарсан юмаа л олж авсан нь дээр гэцгээv. Тэдний нүдэнд нэгнийгээ өөрсдөөс нь илүү гарахад өөрийн эрхгүй хүнд тордог атаархлын гал гялалзах ажээ.

Тэдэнтэй л адилхан микро автобусанд шахцалдан явдаг, хаа нэгэн газар хаалгач юмуу манаач, мужаан хийдэг эсвэл ажилгүй, хувцас муу царай дорой, хэн нэгэн Баагий, Чуукаатай биш ганган машин хөлөглөсөн, дэгжин залуутай уулзаж байгаагаараа Намуун атаа жөтөөг нь байж ядтал хөдөлгөчихжээ. Гэтэл цаашаа хараад яаран хувцаслаж байсан Отгоо л ганцаараа Намууныг өмөөрч - та нар одоо Алтаад атаархаад байгаа юмуу, тэр залуу нь жинхэнээсээ хайртай ч юм бил үү, та нар яаж мэдэж байгаа юм? Харж л байгаарай удахгуй энэ 2-ийн хурим болно доо гэчихээд хоолны үлдэгдэл хийсэн уутаа авч гараад явчихлаа. Хүнд хүчир амьдралдаа хэзээ ч гутардаггүй үргэлж гэгээ татуулан инээж явдаг тэр охины хэлсэн үг дэндүү үнэн үг байсан тул хэн ч юм хэлсэнгүй. Намуун ч юу ч болоогуй юм шиг за бүгдээрээ баяртай гээд гараад явчихав. Шатаар уруудаж явтал Дукагийн хэлсэн дэндүү дээгүүр сэвэх дэмий шүү гэсэн үг бодогдоод гэнэт түсхийтэл инээчихэв. Инээдтэй мөртлөө гунигтай юм. Хүмүүс бүгд л үхэх үйлтэй, уйлдаг, инээдэг, нэгэн цаг үед амьдарч байгаад л нэгэн үед цөмөөрөө шатаж дуусч буй лаа шиг унтраад газрын хөрсөнд шингэх мөртлөө яагаад ингэж бие биенээ дээгүүр, доогуур гэж ялгаж байдаг юм бол? Өнөөдөр жаргаж зовж амьдарч яваа энэ бүх хүнээс 100-н жилийн дараа бараг нэг нь ч амьд байхгүй шүү дээ. Бурхан Буддагийн сургаснаар бүх юм хоосон чанартай юм биш үү? Намуун гадаа гараад эмнэлгийн хашаан доторхи модон сандал дээр суулаа. Итгэл замын түгжрэлд саатсанаа саяхан хэлсэн тул гадаа суун хүлээхээр шийдэв. Бүсгүй 10 дугаар сарын элч нь буугаагүй наранд нүд гялбан байж залуу улиасны тасраагүй үлдсэн нэг навчийг авлаа. Их бие нь шарласан ч иш ногооноороо байв. Тэр тасрах болоогүй навчийг тасалчихсандаа гэмшин хөл доороо хөглрөх ахан дүүстэй нь нийлүүлээд үүргэвчээ онгойлгов. Түүнийг ирэхээс өмнө өөрийнхөө гар утсыг шалгадаг хэрэг ээ. Дуут шууданд ээжийнх нь яриа үлдсэн байв. Намуун аа, юу хийгээд галзуурч яваа хүн бэ чи? Би одоо завгүй байна. Эмнэлэгт ажил хийж байгааг чинь сая л мэдлээ. Орой зугтаж алга болсны хэрэггүй шүү. Ээж нь их л уурлахаараа галзуурах гэсэн үгийг хэрэглэдэг билээ. Балай юм, энд ажиллаж байгааг мэдчихэж. Уурласан үед нь өөдөөс нь олон юм ярилгүй дуугүйхэн л байсан нь дээр. Тэгвэл нэг хэсэг цамнаж байгаад тайвширдаг хурц зантай, шинжлэх ухааны хэлээр бол их холерик хүн билээ. Нэгэнт ээж нь мэдчихсэн юм чинь Итгэлд хэлчихдэг юм бил үү? гэж тээнэгэлзэж суутал Итгэлийн машин хашааны хаалгаар ороод ирлээ. Өөрийг нь хараад баруун гараа өргөн даллах Итгэлийг хараад энэ бүх холион бантанг тайлбарлахад өөрийгөө бэлэн биш байгааг л мэдэрчээ. Тэр өөдөөс нь бас инээснээ гэнэт өөрийнхөө Мотороллаг яаран сандран унтраагаад үүргэвчнийхээ ёроол руу хаяаад бослоо. Түүнийг машин руу очиход Итгэл нөгөө л Духастаа тавьчихсан сууснаа хаалгаа онгойлгож өглөө.

Намуун урьдынх шигээ бишүүрхсэнгүй хажууд нь суугаад урд толинд нь харж үсээ янзлаад - Наад дуунаасаа уйдахгүй байна уу? - Үгүй шүү, хэзээ ч уйдахгүй. Ингэхэд чи өнөөдөр дэндүү хөөрхөн харагдаж байна шүү гээд нүд рүү нь ширтэн хацрыг нь илснээ уруул дээр нь үнсээд авлаа. - Болиоч ээ. Намууний үсний уг хүртэл улайсан байв. Итгэл ийм зориг гаргачихсан хойноо царай нь бага зэрэг улайгаад машинаа асаалаа. Зам руу орсон хойноо тэр өнөөдөр юу хийх тухай Намуунаас асуулаа. Хүүхдийн паркад очьё гэж бүсгүй хэллээ. Паркад очоод нөгөө зургаа гарган Намуун Итгэлд өгөv. - Ёстой гоё гарсан зураг байна. За энийг чинь түрийвчиндээ хийнэ ээ гэхэд нь Намуун сандран - Би тийм муухай юмуу? - Яалаа гэж дээ Мэрилин Монрогоос хөөрхөн гэж сандран хэлээд түрийвчээ гаргаснаа өөрийнхөө зургийг гарган түүнд сарвайлаа. Тод цэнхэр цамц өмсөж их л донжтой гарсан зураг байв. - Надад ч гэсэн чи Бред Питтээс хөөрхөн залуу гээд Намуун хажуудаа унасан навчнаас авч толгой дээр нь унагаад босч зугатав. Энэ өдөр Итгэл Намууны зургийг янз янзаар авч хадгалав. Нэг мэдэхэд цаг 9 болж байгааг хараад Намуун харихаар яаран сандрав. Итгэл хоолонд орьё гэж хичнээн гуйгаад дийлсэнгүй. Намуунд энэ урилгаас татгалзах мундахгүй олон шалтгаан байлаа. Ээж нь бүгдийг мэдчихсэн болохоор одоо гэрт нь аянганы үүл хуралдчихсан байгаа. Түүнээс гадна зоогийн газар хэн нэгэн таньдаг хүн нь тааралдвал төвөг. За тэгээд Хайлаастад бууж харанхуйд үлдэх хамгийн дэмий. Манай 2 ам хуурайгүй ярьсаар Хайлаастад ирлээ. Нөгөө л цагаан худаг, ногоон хаалгатай хашааныхаа дэргэд Намуун бууж гэртээ орох гэж байгаа хүн болон хоцров. Итгэлийг машинаа хөдөлгөнгүүт тэндээс холгүй мухар гудамжны цаанаас нэгэн саарал Соната чимээгүйхэн гулсан одохыг тэр 2-ийн хэн нь ч мэдсэнгүй. Тэр машиныг манай дурлалт залуугийн ээж Цолмон барьж явлаа. Хүүгээ ямар бүсгүйд сэтгэл алдран гүйгээд байгааг мэдэх гэж ээж нь өнөөдөр Шерлок Холмс болох шахсан нь тэр. Дэлгүүрийнхээ хамаг ажлыг дүү хүүхэндээ даатгаад хүүгээ өдөржин дагаад мэдье гэсэн юмаа мэдэж чадсан эх сэтгэлийн бөөн хямралд ороод буцаж яваа нь энэ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 2/1 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 78 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-060.JPG
Хэмжээс: 600x450 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2597

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-199.JPG
Хэмжээс: 600x450 38k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2570


art_06.jpg
Хэмжээс: 600x422 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3924


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn