Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл13)
Оруулсан admin on 2005-11-01 13:18:00 (6435 уншсан)

Эргэн тойрон өчнөөн хүн амьтан холхихыг анзаарахгүй суугаад л баймаар. Гэрэл киноны хонх дуугарч манай 2 хөтлөлцсөөр орлоо. Кино театр гэдэг хайртай хосыг нийлүүлэн суусаар нэг л мэдэхэд кино дуусч The End гэсэн бичиг нь гарч ирлээ. Киноны дараа Алтанзул болж жүжиглэсний гай гарч айлын гадаа бууж үлдэх боллоо. Одоо яаая гэхэв дээ, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч л боллоо. Айл болгон хоолоо хийж хоолой хорсгосон утаа хөшиглөн, ноход дуу дуугаа авалцан хуцна. Итгэл хайртыгаа буулгаад хацар дээр нь зөөлөн илбээд - Баяртай. Мэссэж бичээрэй. Нээрээ мартах шахлаа. Маргааш надад нэг зургаа аваад ирээрэй. Эсвэл одоо гэрээсээ гаргаад өгөх юмуу ? гэхэд Намуун гараа занган - Хэрэггүй, хэрэггүй. Би маргааш хамгийн гоё зургаа өгье гэж Итгэл одоо л тэр айлын хашаа руу орчих гээд байгаа мэт сандрав. Тэгэхэд нь гэр, хашаанаасаа ичсэн юм байх гэж бодсон Итгэл машинаа асаагаад - За, тэгвэл баяртай. Маргааш би дахиад ажил дээр чинь очноо гэв. Үе үехэн сэвэлзэх салхинд түүнээс үнэтэй сүрчигний тааламжит үнэр зөөлөн анхилах аж. Намуун ногоон хаалгатай хүрэн хашааны үүдэн дээр гар даллан хоцорлоо. Гар утас аваад өгөхөд бараг надаас илүү ажиллуулж байдаг. Тэр хувцас хунар нь даруухан мөртлөө зохицолтой, цэвэрхэн, бас юун гоё үнэртэй ус түрхдэг юм бэ. Асрагч гэхэд латин үсгийн нийлэмжүүдийг тийм сайн мэдэж байдаг. Нэг л биш дээ гэж Итгэл гайхан бодож явлаа. Түүнийг машинаа тавьчихаад гэртээ ороход ээж нь гал тогооны өрөөндөө ганцаараа цайлж суулаа. Кинон дээр баахан попкорн идчихсэн болохоор Итгэл цатгалан байсан тул нэг аяга жүүс хийж аваад өрөөндөө орлоо. - Миний хүү цайгаа уухгүй юмуу? гэсээр ээж нь араас нь даган орж ирэв. Түүнд ганцаараа баймаар байсан тул үгүй үгүй гээд хөгжмөө асаав. Нөгөө Духаст нүргэлэв. Энэ бол ээжийгээ өрөөнөөс гараач гэж соёлтойгоор шаардаж байна гэсэн үг билээ.
Сүүлийн үед өглөө хар үүрээр босоод л, байдгаараа гоёод л шөнө тэнэхээ болиод л энэ хүүхэд нэг л биш ээ. Ямар охинтой танилцсан юм бол оо? гэж ээж нь бодсоор гал тогооний өрөө рүүгээ орлоо. Итгэл ээжийнхээ араас харахдаа ээжид ингэхэд уулздаг хүн байдаг бол уу? Аавийг явснаас хойш өчнөөн жил өнгөрч байна шүү дээ гэж бодоод өрөвдөх шиг болжээ. Цолмон үүдний өрөөнийхөө толинд өөрийгөө зэрвэс хараад санаа алдсанаа гал тогооны өрөөндөө оров. Ганц бие эмэгтэй гал муутай нүд ганцаардлаасаа айсан харц, завьж, зовхиндоо суусан нарийхан нарийхан үрчлээснүүдийг харах ямар олиг байхав дээ. Хонх чарлуулсаар бөөн инээд хөөр болон орж ирэх охиноо хараад л тэр жаахан тайвшрав. Яаран сандран гутлаа солиод л гал тогооны өрөө рүү дайран орж ирсэн Навчаа охин гараа угаалгүйгээр тавагтай өргөст хэмх рүү дайрлаа. Өөр цагт бол тэр наад гараа угаагаач, ингэж байгаад шарлах нь хэмээн өргөст хэмхийг ам руугаа хийхээс нь өмнө булааж авах байсан. Гэтэл энэ удаа тэгсэнгүй - Миний охин суу, цаад ах чинь найз охинтой болчихсон юмуу? ээждээ үнэнийг нь хэлчих л дээ хэмээн шалав. Аавынхаа гялалзсан нүд, үрэлгэн хөнгөн занг дууриасан охин нь тас тас хөхрөөд - Нууцыг нь хэлчих юм бол та надад VОV-ийн юмнуудийг иж бүрнээр нь авч өгнө биз дээ хэмээн наймаалцсанаа - За за тоглосон юм, ах нэг охинтой уулздаг болчихсон юм шиг байна лээ. Би өнөөдөр ажил дээр нь очсон чинь гараад явчихсан байсан. Ах чинь цаг руугаа байн байн хараад 6-н цагт л гараад явчихдаг болсон ш дээ гэж Жака хэлж байна лээ. Би мэссэж явуулсан чинь хариу ирээгуй. Арай өдийд гэртээ ирчихсэн юм биш биз дээ гэснээ утас дуугарангуут ухасхийлээ. Удалгуй ах аа нөгөө Сэни яръя гэнээ гэх дуулдаж *Байхгүй* гэж хэл гэх Итгэлийн уцаартай хариу сонсогдлоо.

Нөхрөөсөө салснаас хойш толгой нь их л сийрэг ажиллах болсон билээ. 6 цагт уулзах гэж явдаг гэдэг чинь ажил хийдэг хүүхэд байх нь ээ. Маргааш Итгэлийг дагадаг хэрэг гэж тэр бодож байцаа хэрчиж зогслоо. Хүү нь ээжийнхээ хийсэн байцаатай хуурганд нугасгүй дуртай атлаа тэр орой тавагтай хоолоо бараг тэр чигээр нь хөргөгчинд хийчихээд мэссэж бичсээр суугааг Цолмон ажиглалгүй өнгөрсөнгүй. Уг нь хам хум хоол идчихээд компъютер шагайж сууснаа найзуудтайгаа жаахан явж байгаад ирье гээд л гарч алга болдог сон. Эр хүн залуу насандаа зугаалж л яваг гээд тэр хүүгээ хорьдог ч үгүй. Бусад айлын хөвгүүд шиг архи ууж чихийг нь халууцуулах биш. Ээжээсээ мөнгө авах биш. Надад сайн хань таараагүй ч бурхан алт шиг хүү заяасан гэж тэр сэтгэлээ тайтгаруулдаг. Өдийд сургуулиа төгсч байх ёстой хүн ээжийнхээ дэлгүүрийн ажилд туслах гэж чөлөө аваад 2 жил зүтгэсний хүчинд тэднийх 2 өрөө байраа 4 өрөө болгож, эмэгтэй хувцасны дэлүр нь хөл дээрээ босч чадсан билээ. Цолмон уг нь хүүгээ эрдэмтэй хүн болгьё гэсэн мөрөөдөлтэй явдаг тул сургуулиас нь чөлөө авхуулах дургүй байсан. Гэтэл хүү нь *Ээж минь тэгэж ярьвал би тэр сургуульд чинь сурахгүй ч байсан яадаг юм Билл Гейтс дээд сургууль төгсөөгүй мөртлөө одоо дэлхийн хамгийн баян хүн болчихсон л байна. Таны геофизикч мэргэжил өнөөдөр хэрэг болж байгаа юм бол та яагаад дэлгүүр ажиллуулж байгаа юм? Миний оролцоогүйгээр энэ дэлгүүрийн ажил нэг их ирээдүйгүй* гэж билээ. Нээрээ л хүү нь Москвагаас Итали гутал зөөж байгаад Италийн нэг гутлын фирмийн гэрээт борлуулагч болж чадсан билээ. Тэр өнөөдрийн орлогоо бодчихооод зурагт асаан Оросын тв-ийн хэдэн суваг солин үзэж суутал цаг их л орой болчихсон байв. Сурсан зангаараа 2 хүүхдийнхээ өрөөгөөр орж хөнжлийг нь засаж, юмыг нь эмхлүүлэхээр бослоо. Итгэлийн хувьд энэ орой ёстой Hot msg-ний орой боллоо. Урьд нь тэр тохиолдлын амрагуудтайгаа ингэж оройжин мэссэждэж үзээ ч үгүй билээ. Их сайндаа л уулзах газраа бичиж явуулах ч юмуу, гэрийнх нь гадаа очоод хурдан гараад ир гэх ч юмуу, товчхон мэссэж бичдэг байсан. Юугаа бичдэг байна аа? шал нялуун юм гэж боддог нь ч яалаа. Ээжийгээ өрөөгөөр нь шагайхад ч инээд алдчихсан хайртынхаа мэссэжийг уншиж хэвтсэн агаад ээждээ сайхан амрахыг хам хум өргөөд хариу бичих ажилдаа орсон билээ. Маргааш нь баасан гариг байлаа. Өчигдөрхөн тэнгэр хамаг муухай аашаа гаргаж байгаагүй юм шиг тув тунгалаг өглөө байлаа. Намуун Итгэлээс *сайхан амарсан уу? миний хайр аа? би хичээлдээ явах гэж байна, орой хуртэл by* /Итгэл бyе гэж бичиж чадахгүй буруу бичсэн юм шүү/ гэсэн мэссэж аваад инээмсэглэн бослоо. Өчигдөр тэр бүрхэг салхитай орой Хайлаастад Итгэлээр хүргүүлж оччихоод такси олдохгүй, арай гэж микро автобусаар харьж ирсэн билээ. Тэгэж яваад аавынхаа компаний нэг ажилтантай тааралдаж баларсан агаад өөрийгөө хараагүй байх гэж найдсаар буусан билээ. Намуун хотын төвд ирээд микро автобуснаас бууж таксидан баахан будилж яваад эзгүй гэртээ харьж иржээ. Гэрийн үйлчлэгч нь хоол хийгээд ширээн дээр орхиснийг мангас шиг ховдоглон идээд нохойгоо эрхлүүлэнгээ баахан мэссэж бичсээр нэг л мэдэхэд орондоо орох болчихсон байв. Эмээтэйгээ утсаар ярьчихаад э-майл-аа шалгачихаад хэвтсэн хойно ээж, аав 2 нь цувран ирцгээгээд ажлаа ярин маргалдаж байгаад оройтож унтсан нь түүний хувьд аз болов. Жавхаагаас Хаая хаая би их завгүй бна. Маргааш заавал уулзана шүү Хасар чамайг утасаа яагаад авахгүй байгаа юм бол гэж байсан за баая гэсэн мэссэж иржээ. Өнөөдөр эмээгийндээ очвол эмээтэй заавал ямар нэг юм ярих болно, аягүй бол Жавхаа ороод ирнэ. Гэртээ бол өөр хэрэг. Цэлийсэн том байранд гав ганцаараа. Хашаан доторхи Банхар, гэрт байдаг Мики хавыг эс тооцвол ганцаархнаа, жинхэнэ эрх чөлөөг амтална гэсэн үг. Банхар гэснээс саяхан аавынх нь найз асар том монгол нохой бэлэглэсэн хэрэг. Намуун Итгэлийн захиснийг гэнэт санаад зургийн хэдэн зузаан цомгоо гаргаж ирээд эргүүлж гарлаа. АНУ-д сурч байхдаа, аав ээжтэйгээ Парист амарч байхдаа, Бээжинд, ээжтэйгээ Schweichar-т амарч байхдаа авхуулсан зургууд янз янзаараа байсан нь санаанд нь нэг л таарахгүй байлаа. Уг нь Синга-д авхуулсан уран сайхны зургууддаа тэр дуртай байдаг ч арай л гоёдох гээд байв. Тэгэж тэгэж Хөвсгөл нуурийн эрэг дээр аавынх нь авсан зураг гараад ирэв. Энэ л яг таарна гэж амандаа хэлээд цомгоос салган авлаа. Тийм ээ, яг таарна. Хэн нэгэн Алтанзул Хөвсгөлд амарсан гэхэд гайхахгүй шүү дээ. Нуурийн цэнхэр долгиос наадсан элсэн дээр Намуун инээмсэглэн суугаад аав нь яг мэргэжлийн зурагчин шиг л сайн буулгаж авчээ. Давалгаагаар наадагч шогч салхинд задгай богинохон үс нь хийсэн, өвдгөө тэврэн суугаа Намуун зураг авч байгааг ч мэдээгүй билээ. Харин бусад зургууд дээр нэг бол гэр нь, эсвэл машин нь гарчихсан эсвэл дандаа гадаадад авхуулсан байх ажээ. Өглөө Намуун нилээд оройтож сэрээд сандран бослоо. 1-р паараа тасалчихжээ. Яагаад сэрүүлгийн дуунд сэрээгүйг бүү мэд. Өчигдөр их л сэтгэл дүүрэн унтсан нь өглөө ийнхүү үхсэн мэт нам унтахад хүргэсэн бололтой. Цонхоо нээвэл нар дөнгөж мандаж байлаа. Тэдний хашааний таримал зүлэг мөнгөн хяруунд хучигдан цайрах нь дөнгөж мандаж буй нарны туяанд солонгороод дэндүү гоёхон харагдана. Тэр угаалгын өрөөнөөс гараад яаран хувцаслав. Уг нь Итгэлд гоё харагдмаар байсан ч цаг давчуу байсан тул өөрийнхөө өмсөх хамгийн дуртай битүү захтай цэнхэр цамцыг шүүрэн авч өмсөн, биед эвтэйхэн хуучин Levis жийнс углаад толинд харлаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 79 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-137.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3027

Д. Солонго 1986	40х7х8, керамик
Үлгэр
Хэмжээс: 600x800 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2931

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-184.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2657


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn