Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Үргэлжлэл2)
Оруулсан admin on 2005-10-28 17:49:00 (6984 уншсан)

Гэхдээ нэг л юм түүнийг тайвшруулж байлаа. Хэдийгээр Хасартай олон жил үерхсэн ч тэр Намууны жинхэнэ мөрөөдлийн залуу биш юм байна гэдгийг өчигдөр л ойлгожээ. Тийм ээ, тэр Хасарт хайргүй. Тийм болохоор хэд хоног шаналаад л мартана гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ гал халуун дурлалтай хэзээ нэгэн цагт учирна шүү дээ. Харин тэр хайрын эзэн нь Намууны аавын хөрөнгөнд биш зөвхөн өөрт нь дурласан байгаасай гэж бүсгүй чин сэтгэлээсээ хүсч байлаа. Хаалганы хонх тасхийхэд тэр бондгосхийн цочив. Эмээ нь өөрөө ямагт цочин уулга алдаж суудаг хэрнээ энэ чанга дуутай дээр үеийн Орос хонхоо солих тун дургүй байдаг хүн. Энэ хуучны байр, энэ орилоо дуутай хонх, энэ том хүрэн номын шүүгээ нь бүгд өнгөрсөн амьдралынх нь гэрэл гэгээтэй дурсамж, талийгаач өвгөнтэй нь мөнхөд холбогдож байдаг болохоор тэр биз. Хонх орилуулсан хүн бол мэдээж Жавхаа байлаа. Тэр мөрнөөсөө цүнхээ мултлаад инээд алдсаар орж ирэв. Нөгөө 2 залууг яаж хуурсанаа бодохоос л инээд нь хүрээд байгаа бололтой. – Ёстой гоё юм боллоо. Тэр өндөр залууг нь Итгэл гэдэг юм байна. Чамтай таницах гээд л эргэлдээд байгаа юм гэнээ. Найзынхаа нэрийг хэлчих, гэрийг нь заагаад өгчих гээд л намайг өчнөөн хоргоолоо. Тэгэхээр нь чамайг Алтанзул гэдэг. Гэр хороололд байдаг гээд буудаж гарсан. Бас чамайг сургуулийн төлбөрөө төлж чадахгүй ажил хийдэг, хувийн эмнэлэгт ажилладаг гээд л хэлчихсэн шүү гээд тэр жингэнэтэл инээсээр ширээн дээрх цүндгэр шилтэй уснаас аяганд хийж авлаа. Түүний яриаг нэг их анзааралгүй шал өөр юм бодож суусан Намуун сая л сэхээ орж – Аан, тэгэж ярихаар чинь яаж байна? Гэж урмыг нь бодож л асуужээ. – Нөгөө урт үстэй нь сонин болоод явчихсан. Харин тэр Итгэл нь гайхаад л байна лээ. Тэр залуу чамайг үнэхээр сонирхоод байсан. Анхны харцаар дурлачихсан юм биш үү?
- Тийм юм кинон дээр л гардаг байх. – Чи анхны харцаар дурлана гэдэгт итгэдэггүй юм уу? – Үгүй ээ, Яаж хүнийг огт мэдэхгүй байж ганц хараад л дурлах юм бэ? Гэмт хэрэгтэн ч юм билүү? Аавын өрсөлдөгчийн явууллага ч юм билүү? Тийм биз дээ? - За боль доо, чи юм болгоныг тэгэж хардаж сэжиглээд байж болохгүй шдээ. Чи ямар Жэмс Бонд биш дээ. Тэр залуу жинхэнэ хайр чинь байсан бол яахийн? Би л байсан бол танилцах л байсан. Надад бол ямар тийм юм байх биш. НЭг бодлын ядуу аав ээжтэй байх сайхан ч юм уу? Даанч гэрт орохоор мөнгөний хэрүүл болж байдаг нь хогийн. 2 бүсгүйг ийн яриа дэлгэж суух үед Итгэл бодолд дарагдан жолоо барьж явлаа. – Сонин л юм даа. Тэр охин тийм боломжгүй айлын хүүхэд юм байх даа. Өчигдөр анх дискон дээр харахад тийм ч ядуу хүний шинжгүй л байсан шдээ. Ер нь ядуу байсан ч ямар хамаатай юм. Хотын бүх эмнэлгээр эрж хайж байгаад ч хамаагүй түүнийг олохдоо л олно хэмээн шийдэв. Харин дөнгөж саяхан энэ мэдээг сонсоод Жакагийн хэлсэн үг юу билээ.

За боль боль, чи хэзээ тийм дурламтгай болчихсон юм бэ? Хашааны охиноор яах гэсэн юм? Өчигдөрхөн л дурлал мурлалд итгэдэггүй гээд бүлтрээд байсан биш үү гэж билээ. Хэдийгээр найз нь үнэн үг хэлсэн боловч *Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй* гэгчээр – Солиор, чамд ямар хамаатай юм? Гэчихээд машиндаа суусан билээ. Уг нь тэр 2 жилдээ ганц хоёроос илүү ам муруйж байсангүй. Ялангуяа Итгэл охид хүүхнүүдээс болж ингэж найз нартаа үг хаяж байсан явдал хэзээ ч байгаагүй билээ. Жака бол өнгөн дээрээ хөнгөн, саваагүй зантай юм шиг харагддаг болохоос цаагуураа найз нараа хулхидаад байдаггүй, юмыг нухацтай боддог хүүхэд. Үүнийг ч Итгэл үнэлдэгтээ л 4,5-н жил салахгүй найзалж байгаа билээ. * Алтанзул, Алтаа чи одоо хаана явна вэ? Би чамайг олж уулзахгүй бол* залуу өврөөсөө нөгөө шүрэн бугуйвчийг гарган үзлээ. Япон хийцийн мөнгөн мэлхий түгжээтэй энэ бугуйвч эзнийхээ бүх нууцийг өөрийнхөө хэлээр хүүрнээд ч байгаа юм шиг. Гэр хорооллийн охинд мэлхий түгжээтэй шүрэн бугуйвч байх гэж үү? Тэр цочсон мөртлөө цаанаа л нэг бардам харц, тэр даруухан мөртлөө чансаатай хувцас, энэ хөөрхөн бугуйвч хайрыг нь булаасан тэр нэгэн охины тухай саяхан сонссон нь шал өөр охины дүрийг сэтгэлд нь дүрслээд байлаа. Тэр сэтгэл дотроо бугуйвчны эзнийг Янзага гэж нэрлэхээр шийдлээ. Ямар ч гэсэн түүнийг Алтаа гэдэг нэртэй баймааргүй юм шиг санагдаадбайлаа. Хэрэв энэ тухай найзууддаа хэлбэл Батбаяраас бусад нь шоолно. Ер нь ч тэр Батбаярт ч хэлэхгүй нь мэдээж л дээ. Гэтэл нь утас нь дуугарч энэ уянгын бодлыг нь сэргээчихэв. – Татварын хэлтэст очоод үйл ажиллагаагаа эхлээгүй гээд 0 тайлан гаргаад тамгалаад өгчихлөө шүү гэж байна. Татвар, тайлан, тамга. Ажил хэргийн энэ яриа түүнийг хайрын гэгээн ертөнцөөс нь хүчээр бодит хорвоо дэлхийн амьдралд буулгаад ирэв. Залуу өдөржин ажлаа хөөцөлдөж яваад орой гэртээ хариад лавлах утаснууд руу ёстой утаа гартал залгаж байгаад 30 гаруй хүвийн эмнэлгийн хаяг олж аваад унтахаар хэвтжээ.
Нэг л мэдэхэд 9 сарын 1-н болчихсон байлаа. Намуун, Итгэл 2-ыг учруулсан тэр нэгэн үдшээс хойш 10-аад хоног урсан оджээ.

Хичээл эхэлж зунжин уулзаагүй ангийнхан нь Итгэлийн санаашрангуй, томоотой болж урьдынх шигээ шинэ курсын хөөрхөн охидыг ангуучлахгүй байгаад хамгийн их гайхав. ХАрин Жака яаж тэсэх билээ. Ангийнхаа охидын тунд орчихсон Итгэлийн домогт дурлалын богинохон түүхийг нэмж хачирлан ёстой *Титаник*-ийн Роза, Жэк 2-ийнх шиг болгон өнгөтөөр яричихжээ. Тэдний ангийн охидын дунд Итгэлийг нүдээ хөхөртөл харж явдаг ч харцыг нь булаахгүйдээ сэтгэлээр унасан охин нэг биш байдаг юм хойно. Тэр дурлаад унаад байгаа охин нь хэн юм бол? Гэж хэд хоног хэл амаа билүүдээд чимээгүй болцгоосон юм. Итгэл урьд нь дандаа л мисс юм уу, загвар өмсөгчидтэй яюдаг байсан ч хэнд нь ч хайраа өгөөгүй болохоор галзуурсан дурлалын эзэн нь хэн бэ гэдэг ганцхан тэдний ангийнхан ч биш, сургууль даяар охидын ярианы сэдэв болсоор байв. Эцэст нь эрэл мухардаж зэргэлдээ ангийх нь бас нэгэн фэн охиных нь өгсөн дурласан Шэкспир гэсэн хоч л үлдэж билээ. Харин Итгэл энэ бүгдийг нь тоосон ч үгүй. Дискон дээр харц тулгаран хайраа өгсөн тормон нүдтэй охиноо бодсоор л явлаа. Ёстой л нөгөө дээр үеийн нэг зохиолын дуунд гардаг шиг *Хаана яваа болдоо тэр минь хаана яваа боол?* хэмээн дуулж, зурагт фм-ээр зарлуулах нь дутаад байв. Найзууд нь түүнийг шоолж ханажээ. Одоо түүний хувьд Аянга, Заяа 2-ын нэг бол нялуурч, нэг бол хэрэлдэх нь урьдынх шиг яршигтай биш харин ч атаархмаар харагдах болжээ. М4-ынхны хувьд хамгийн анхны том захиалгат ажил нь амжилттай байлаа. Хүнсний супермаркетын сүлжээний программаа хийсээр мань 3 хэд хэдэн шөнө нойргүй хоносных урьдчилгаандаа гайгүй мөнгө авчээ. Урьд нь бол Итгэл үүнд хамгийн их баярлах байсан. Гэтэл мөнгөө хуваагаад уламжлал ёсоор найзуудынхаа наргианд оролцох ч сонирхол төрсөнгүй. Жака – За манай *дурласан Шэкспир* өнөө орой паласын шоунд очихгүй юм биш биз дээ? Гэхэд дуугарсан ч үгүй. Урьд нь бол тэгэж хочилсонд дүрэлзтэл уурлах байсан нь мэдээж. Тэгээд очиж очиж Жака өөрийг нь хочлох юм бол зүгээр өнгөрүүлэх ч үгүй байсан юм. Одоо бол тийм юмыг тоохоо больж, түүнийг нь ч Жака ашиглан сэм сэм давраад байх болсон нь энэ. Харин Аянга энэ үеэр Заяа руугаа мэссэж бичиж дуусаад инээмсэглэн босож – Манай захирал хайртыгаа олохгүй мөн хэцүүдэж байнаа хэмээн тоглох шоглохийн хооронд долигоноод авав. Тэгээд өөртөө оногдсон мөнгөнөөсөө Заяад өгөх, өнөө оройн шоунд үрэхийгээ ялган тоолж гарав. Харин *Командо* тоглоод ухаангүй байсан Батбаяр л компьютерийн дэлгэцнээсээ түр хөндийрөн эргэж хараад – Итгэл ээ, чи Ачлал ч гэнэ үү, Ачтан ч гэнэ үү тэр эмнэлэг дээр очиж үзэв үү? Хэмээн санаа тавилаа.
Харин Намуун өнгөрсөн хэд хоногт сэтгэлийн дарамтнаасаа салсангүй. Хасар Бээжингээс ирээд өнөөх сонин дээр гарсан хов живнээс мултрах санаатай Намуунтай уулзах гэж өдөр бүр гэрт нь ирнэ. Харин бүсгүй өрөөндөө шигдчихээд гэрийн үйлчлэгчээрээ байхгүй гэж хэлүүлнэ. Тэгээд залууг явсны дараа цонхоороо харж тэсэхгүй уйлна. Ингэсээр хичээл эхэлж өдөр хоног овоо хөгжилтэй өнгөрөх болж Хасарыг ч бодох нь багасав. Гэвч 4-н жилийн үерхлийг ул мөргүй сэтгэлээсээ авч хаяхад амар байсангүй. НЭг удаа Хасарын сургууль дээр очив. Тэдний ангийнхан тарж байв. Намуун яг бие даалттай өдөр нь очиж таарчээ. Ангийн онгорхой хаалгаар тэр сэмхэн шагайлаа. Хасар сонин дээр гарсан нөгөө өндөр охинтойгоо тэврэлдэн сууж байв. Тэр охины намирсан урт задгай үсийг илэн хүзүүнд нь уруулаа нааснаа – Миний хайр яагаад анги руу ороод ирээв? – Чамайг санаад л ...- гэхдээ манай ангийнхан намайг Намуунтай үерхдэг гэж мэднэ ш дээ. – Та 2 муудалцчихсан биз дээ? – ЧИ бид 2-ийн зураг сонин монинд гарснаас болоод л жаахан тар түр хийчихсэн. Эвлэрэхгүй бол ээж мээж бөөн юм болно. - Өө, чи ямар өөдгүй амьтан бэ? Тэр Намуунаасаа больно гэж надад амлаа биз дээ? –Шууд больчихож болохгүй байнаа. Манай аавын компани тэднийхээс баахан зээл авчихсан. Бас манай ээж тэдний ээж 2 найз. Ээж намайг баян айлын охинтой суугаарай гэдэг юм. Тэрнээс биш би чамд л хайртай юм чинь.
Намуун үүнээс цааш сонсож чадсангүй... Шатаар ухаангүй юм шиг салхи татуулан уруудлаа.

Уур гомдол 2 нь цээжинд нь багтахгүй дэлбэ үсрэх гэж байгаа юм шиг л санагдана. Охин хонгор сэтгэлдээ хайрлаж явсан энэ залууг ийм адгийн амьтан гэж тэр өдий хүртэл даанч бодож явсангүй. *Юу гэнэ үү? Ааваас зээл авах гэж өөртэй нь үерхдэг байсан байх нээ? Даанч өчигдөр Хасарын ээж утасдаад худлаа манжлаад байсан юм. Намуун гэдэг хүн тэднийхний хувьд дүүрэн мөнгөтэй алтан карт юмуу, хаашаа юм...* Тэр шуугилдаж, шаагилдсан олон оюутан дундуур хага зүсэн зүтгэсээр гадаа гарч гүнзгий амьсгаа аваад машиндаа суулаа. Түлхүүрдээд араагаа залгах гэтэл гар нь чичрээд байв. Хорондоо тэр өөдгүй амьтны төлөө уйлахгүй юмсан гэж тэр шүд зууж байв. Тэгээд ухасхийн хөдлөв. Бурхан хүн бүхэнд таарсан таарсан зовлонг нь бодоод олчих юм даа. Түүн шиг зуун охины лав 99 % нь тэдний аав шиг баян аавтай байхыг мөрөөдөх биз. Гэтэл Намуунд тэр баян аав нь ингээд л зовлон авчирч байдаг. Чимэд гэдэг хүний хөрөнгийг биш өөрийг нь, Намуун гэдэг нэртэй бол нэртэй, шартай бол шартай, хэнд ч гологдохооргүй царай зүстэй, өөрийн бодолтой охинд л дурлах залуу байдаггүй юм уу? Жавхаа яг энэ үеэр мэссэж бичэв. 2 найз байнга очдог кафедаа очиж мухрын жижиг ширээнд суув. Намуун ганц аяга кофе захиалаад цонх руу ширтэн чимээгүй боллоо. Тэгснээ хоолны цэс шүүрэн авч мөөгний зутан шөл, нарийн махан хуурга захиалав. Түрүүнээс хойш найзыгаа дуугүйхэн ажиглаж суусан Жавхаа үйлчлэгчийг явангуут Намууны нүүр рүү анхааралтай ширтээд – Чи чинь юу болоо вэ? Хэзээдээ шөл мөл идэх дуртай болчихоов? Гэж асуухад – Яахав дээ, хүн өөрчлөгдөж болно биз дээ? – ЧИ Хасартай өнөөдөр уулзаа юу? Намуун шанаа тулан сууснаа толгойгоо базлан чахарсан хоолойгоор – Тааралдсан юм. Нөгөө нэг юмтайгаа тэврэлдчихсэн явж байналээ. 2 нүүртэй балиар амьтан. Жавхаа кофе уунгаа – Ер нь Хасар баян хадамтай болох гэж л чамтай үерхдэг нь үнэн байхаа гээд царай руу нь сэм харснаа – Хүүшээ нөгөө Итгэл гэдэг залуу, яагаав дээр дискон дээр явж байсан 4-ийн нэг өндөр нь... Өнөөдөр надтай тааралдаад бас чамайг асуугаад байналээ. Тэгээд чамайг нээрээ тийм ядуу айлын хүүхэд юм уу? Аль эмнэлэгт ажилладгийг нь хэлээд өгчих энэ тэр гэж шалаад л байсан. Тэр чамд ёстой дурлачихсан юм шигээ. Кофегоо ганц нэг балган хажуугийн ширээн дээрх савтай цэцгийг л хараад байна уу гэмээр гөлөрч суусан Намуун тас тас хөхөрч- Ямар амьтан хүнийг ганц хараад л дурлаж байсан юм? Тэгээд ч би ямар Синди Крофорд биш. Жавхаа чи байсан бол тэр залууд итгэх үү? Гэлээ. – Итгэнээ. Чи тэрний нүдийг харсан бол, хүүш ээ, чи аавийнхаа нөгөө найзын эмнэлэгт түр ажилд орчихооч. Тэгээд Итгэлтэй үерхээд үз л д ээ. Хорондоо Хасараас гоё залуутай үерхэхгүй юу. – Эмнэлэгт ажилд ордог нь яаж байгаан? – Юу яаж байгаан гэж? Тэрэнд чамайг эмнэлэгт ажилладаг гээд хэлчихсэн юм чинь. Чи жинхэнээсээ эмнэлэгт ажиллахгүй юу. Тэгээд Итгэлтэй үерхээд үз. Үнэхээр чамд сайн уу, үгүй юу гэдгийг нь шалгахгүй юу. – Нээрээ тэгвэл сонин ч юм уу? Ямар нэг юм хийхээр шийдсэн л бол тэр дороо хөдөлж эхэлдэг нь Намууны зан. Ээж нь ч бас тийм зантай. Харин аав нь их л удаан бодож ёстой л дотроо бодолтой, дороо суурьтай хөдөлдөг хүн билээ. Намуун ээжээсээ шийдэмгий ч гэмээр, адгуу ч гэмээр занг нь авч төржээ. Бүсгүй Хасарын тэр зэвүү хүргэм яриаг санахаар л дургүй нь хүрээд чөтгөртэй ч үерхсэн бэлэн байв. Тэгээд ч Жавхаагийн хэлснээр тэр үнэхээр өөрт нь сайн болчихсон ч юм билүү? Байз, ямархуу залуу байлаа даа, тэр Итгэл? 10-аад хоногийн өмнөх дүр зургийг тодруулах гэж тэр оролдов. Өндөр нуруу, омголон харцтай гоё нүд нь юуны түрүүнд санаанд нь бууж байлаа. Тйим ээ, өндөр залуучууд НАмуунд үргэлж таалагддаг билээ. Нээрээ түүнтэй үерхээд үзэхэд яагаад болохгүй гэж?



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Шүүдэрцэцэг Б )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 78 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


orkh-015.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3574

Ёл хад
YolHad_03.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2399

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-141.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3005


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn