Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Алуурчны наманчлал
Оруулсан admin on 2013-01-12 22:11:29 (2478 уншсан)

Амиа хорлоход 3 зүйл хэрэгтэй.
Нэгд : эр зориг хэрэгтэй.
Хоёрт : эрүүл бус ухаан хэрэгтэй.
Гуравт : эхнэргүй байх хэрэгтэй.
                                                 Н. О

Амьдрал чинь ингээд дуусаж байна. Өмнө нь минийх дуусаж байх шиг санагдаж байлаа. Санаж явсан бүхнээ санаж явсаар дууслаа. Мартсан дурсамжаа эргэн санаад ч нэмэргүй бүрмөсөн мартсан нь дээр. Хэнээс ч илүү гарсангүй. Зөвхөн, ганцхан гэдэг тэр юу болохыг мэдсэнгүй. Цаг тутамд аз жаргал өөрчлөгдсөөр ирсэн, өнгөрсөн. Хувь тавилан тогтворгүй. Амьдрал өөрөө зуурдын зүйл. Үүрдийн юм гэвэл зуурдын үнэн л байна. Оршуулгын газар л хэнийг ч ялгадаггүй онцгой энэрэнгүй орон юм.
Би түүнийг оршуулахаар авч явж байна. Энэ бол өөрт минь үлдсэн хүн чанар юм. Найз минь уг нь сайн хүн л дээ. Их залхуу нөхөр байсан юм. Дээр нь бас мөрөөдөмтгий гэж жигтэйхэн. Гэвч амьдралын тухай олон зүйлсийг тэр л надад хэлж өгсөн юм. Энэ бүхнийг би түүгээр заалгасан. Одоо харин би замыг нь зааж байна.
Би их муу санаатай хүн. Хэнд ч итгэдэггүй. Итгэж үзсэн л дээ. Ганц удаа итгэхэд минь гарцаагүй л хуурсан юм. Алиавааг найдвартай ч гэсэн шалгах л хэрэгтэй. Найз минь үхсэн ч итгэж болохгүй. Хиртэй хар хумсаараа түүний үрчгэр арьсыг байн, байн маажна. Тэр юу мэдэрч байгаа эсэхийг би мэдэхгүй. Тэр үхээгүй ч байж мэднэ. Гэвч би түүнийг гүн бат, ёслол төгөлдөр оршуулахаар авч явж байна. Түүний сул бие улам ихээр хүндэрч мөрийг минь чилээнэ. Хүнийг үгүй хийхэд амархан дараа нь л хэцүү байдаг юм байна. Хүмүүсийн яриад байдаг хүн тавьдаг газар ойрхон гэдэг худал шүү. Учир нь хүн болгон тийшээ их удаж очдог юм. Мэдрээгүй зүйлээ мэдрэнэ гэдэг үхлийн өмнөх хэдэн хормыг л хэлдэг байх.
Одоо энэ харанхуйд бид хоёр яг л дайнд шархдсан цэрэг эрс шиг явна. Энэ өндөрлөг газар луу би түүнийг үүрэн тэмцэнэ. Заавал өндөрлөг газар булаад байхдаа яахав дээ. Сүнс нь дээшээ явахаас хойш жалганд л булдаг байж гэж үглэнэ. Нэгэнт үхсэн хүнд яасан ч хамаагүй санагдана. Гэвч хүн төрөлхтөн эртнээс нааш тэгж бодоогүй. Тэр надад их номчрохдог байлаа. Хөөрхий зайлуул одоо толгойгоороо хөл хийж явна. Урьдын сайхан дурсамжууд бүгд чулуун дор орж хүүртэй нь хамт үлдэнэ. Миний дурсамж чиний төлөө бус одоо харин өөрийнхөө төлөө хаана ч юм намайг нууцалсаар хураагдаж буй. Амьдрал бол ердөө л хүрэх ёстой цэг юм.
Түүнийг энэ нүдгүй харанхуйд оршуулчихаар хэн ч мэдэхгүй. Газар шороо нь түүнийг хүлээж авахгүй байсан ч эзэн бурхан нь түүнийг хүлээж авна. Бурханд би даатгасан. Би өөр шүтлэгтэй ч эзэн нь намайг сонсох болно. Аав ээжийн ойр нь, анд нөхдийн хол нь дээр гэж итгэнэ. Хөөрхий эхнэр нь миний эхнэр байсан юм. Гоо сайхан ертөнцийг аварна, гоо үзэсгэлэн хүнийг ална.  Би тэрэнд зүгээр л
-       Чи бол алуурчин новш гэж хэлсэн
Тэр миний сайхан амьдралыг алсан гэж бодож байсан юм. Тэр тэгээ л намайг оролцуулж өөрийгөө егүүтгэжээ. Буруутай бүхэн буруутан биш. Даанч үг гэдэг зэвсэгээс хүчтэй. Би түүнийг хайрлаж байна. Удахгүй үүнийг уншиж байгаа хүмүүс ч гэсэн дотуураа байхгүй болоход намайг ойлгоно. Унших гэдэг одоо цагийн зовлонт таашаал юм. Үнэндээ таашаалаас ангижирч чадах нь жинхэнэ таашаал. Магадгүй тэр ингэж үхээгүй бол би үнэндээ ганц, нэг үг хэлээд орхихгүй л байсан байх. Амьдрал гэдэг агуу хэрнээ өчүүхэн юман дээр тогтох юм даа. Тэр тэгээд надад гомдсон гомдлоо үхсэнийхээ дараа гаргана гэж мэдсэнгүй. Энэ нь түүний энэ амьдралаас олсон хэрэггүй олдворуудын нэг байх л даа. Газар дээр, газар доор байсны ялгаа байхгүй. Ганцхан харагдах бүхэн алаг эрээн бус. Ганцхан манай нутгийн өвөл хүйтэн биш. Тийм учраас би түүнд эхнэрийнхээ гэрэлт халуун зургийг өгсөн. Харцанд нь хадгалагдаж үлдээ биз. Эхнэрийг минь эзэмдэж байснаа  дүрслэн санах болгондоо тэр доор цэвдэг харанхуйд дулаацах болтугай. Энэ маань үхсэн нэгнийхээ үлдсэн сүнсийг нь тайтгаруулан хайрлаж буйн шинж юм шүү дээ. Одоо миний бие, одоо миний үгсд чиний огиудас хүргэм эхүүн, сэрүүн үнэр шингэсэн. Энэ үнэрээс сална гэдэг бэрх. Хүмүүсийн ариун хөдөлмөр шингэсэн тариалангийн талбайг амьд биеэр минь бордоод, ургасан бүх будаагаар нь сүмийн тагтааг хоололбол магадгүй арилах байх. Амьдрал таашгүй сайхан. Мэдэж эдлэх гэсэн хүсэл нь шунал, атаархалын хилийг давдаг. Ихэнх хүмүүс бусдын амьдарлаар амьдардаг. Ийм учраас л бид бие биенээ хөнөөдөг юм. Эргэлзэх хэрэггүй. Бодит айдас бол таавар юм.
Хотод хавар болсон хэдийч газар гэсээгүй л байгаа. Эндэхийн хүмүүсийн энерги тийм ч дулаан биш. Энэ амьтныг чинь ил тавих гэхээр нохой шувууны хоол болно. Энэ ч тийм сайхан зүйл биш. Ул мөр үлдээнэ гэдэг үхсэн хүнд алуулахаас ялгаагүй болно. Тэр христийн шашинтан. Гэвч чи хүн алсан бол оршуулж бас чадах л хэрэгтэй. Нэгэнт өнгөрсөн зүйлийн араас харамсана гэдэг буддын ухаанд тохирохгүй. Үүнийг амьдаас илүү хүндэтгэл гэж болно. Оршуулга тохилог. Энд юм бүхэн дуугай. Асуух зүйл их байвч энэ байдал асуултаас давсан ойлголт юм. Хүн энд удаан саатвал үхэгсэдийн газар байгаагаа мартаж орхидог юм. Учир нь тийм амгалан орчин юм. Хүйтэн инээмсэглэлээр хоосон газар хайхад таатай. Эгнэсэн хөшөөнүүд дунд сэтгэл хоосорч үл үзэгдэх ирээдүй хийгээд эзэнгүй орон зайт ертөнц бодогдоно. Одоо би хоёр үхэх хэрэгтэй болсон. Тэгэхэд л хүч орсон юм. Цааш алхахад ашгүй хэн нэгний ухаж бэлдсэн нүхэнд бид хоёул ойчов. Уур хүрсэн ч баярлах минь цагаатгана. Нүхнээс бушуухан үсрэн гармаар байсан ч тэр дээрээс минь дараад босох аргагүй болов. Хэсэг хэвтлээ. Тэнгэр ширтэхэд одод гялалзаад сайхан санагдана. Нойр ямар их хүрч байнаа. Ядарсанаа мэдэв. Нүд анилдана. Алуурчин хүнд хүлээж байгаа юм их бий.
Тэр гэр лүүгээ харьж явна. Одоо тэр инээхгүй, уйлахгүй, айхгүй, ичихгүй, гэмшихгүй, гунихгүй. Ахиж оршуулгын газар очихгүй. Тэр намайг оршуулчихаад буцаж явна. Хар даран сэрлээ. Магадгүй дахиад удаан тарчлан зүүдлэх байх. Тэр биш би үхжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 112 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-008.JPG
Хэмжээс: 450x600 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4267


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4124

Хавар 2007
IMG_0985.jpg
Хэмжээс: 600x458 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2692


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn