Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Шүлэг: Гочоогийн Бадам : Гурван цагаан булаг
Оруулсан admin on 2013-01-08 12:39:11 (1760 уншсан)

Дурсамж зураглал
1.
Алтлаг харгана, сахлаг бут тар мөрхөн сэрвийж, өтгөн нарийн өвс зулан ургасан ухаа толгод үргэлжилнэ.
            Дундуур нь алсад зурваслан үзэгдэх дэрстэй хөндий үдшийг ноёлсон бүдэг анир дор цайвартах бөгөөд түүний гадна төрхийг илчлэх гэсэн мэт гараад удаагүй байгаа оройн намрын бөгтөр сар ташуухан шагайна.
            Үе үе урт амьсгаа авмаар хүйтэн цэнгэг агаар сэн татан орж ирэх нь цаанаа л нэг сайхан. 
            Яагаад ч юм илүү дутуу юмгүй мөртлөө ийм дасал болсон ахуйтай хамт байж, төрсөн нутагтаа тэгэх тусмаа энэ л хүв хүйтэн, тув тунгалаг устай гурван цагаан булгийн хөвөө, түүний энэ сэтгэлд хоногшсон орчинд их удмаар санагдана. ... Олон жилийн өмнөх явдал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрнө... Эргэн хургасаар буй бодол минь эл бүхнийг түүчээлэн хөврөх хорвоогийн жилүүдийн тухай усны урсгалын гэгээ хичнээн үнэнчээр бичиглэн байгааг үсэглэн унших мэт аяар намуун дуурсана.
            Хүний амьдралын замнал гэмээр ээдрээтэй болоод мөн төдий үзэсгэлэнтэй гол усны мяралзан урсахыг харна гэдэг үнэхээрийн зохист хэрэг боловч түүний эрхлэнгүй хирнээ үл танигдах далд чанарт оршин, цаглашгүйн гоо сайханд алдуурна гэдэг бүр их ариун явдал юм.
            Тээр эртнээс нааш ялигүй хөндүүр юм шиг мөртлөө, тийм гээд хэлчихэж боломгүй нэг догдлолт бодол надтай цуг ханьсан явдаг болсон нь энэ нутаг устай холбоотой юм шиг.

Морь минь эмээлээ дэржгэнэтэл шилгээснээ жолоогоо буулгаж, голын нойтон ширэг ширд ширд хийтэл дарлан идээшилнэ.
Сар саруулхан гийнэ. Одод хөвсөн ус гялтганаад л зэлүүд хирнээ урд хожид анзааралгүй өнгөрчихсөн өөр сонин мэдрэмжийг авчрах шиг болно.
Догшин, дөлгөөн, ялдам, баясгалантай янз бүрийн өнгийг нэг дор цуглуулан, өөрийнхөө зоргонд нийтгэж, давагдашгүй содон эгшиглэнг тэндээсээ бүтээж булгийн ус харгилан урссаар авай.

 

2.
Бясалгах мэт илбэн урсагч урсгал усны энэ тунгалаг хээ гилмэн сүлжих нь надад хэмжишгүй дотноор шингээд бодлоос минь хэдийнэ арилан одсон ч гэлээ зүрх сэтгэлийн ойр газарт аяархан мэгшсээр удсан хяруут нэгэн өвс мэт жаахан гунигаар минь мөнгөн ятга урлаж, хайрыг минь аргадсаар байсан он цагийн цаанах зүс таних бүсгүйн ааль мэт ажээ.
            Аяа усны урсгалаа гэж... Буй биеийг минь учирлан энхрийлсэн тансаг байдлын алсыг мөрөөдөл мэт эзэмдсэн тийм нандиныг эндээс л үзнэм...
            ...Чөлөөт толгодын дээгүүр номхон манан суунаглана. Зүлэг мэт сэрмүүн дэнж цэмцийн харагдах бөгөөд ягаахан тэрлэгт охин чөрхлөн өнгөрөх жилүүдийг удирдсаар зүүрмэглэн холдогч зохимжит ахуйд уусна.
            Эгээ л түүн лүгээ хэзээний дасал царай, энэ болор усны өнгөн тийш зураглан үзэгдэх мөрт, нинж сэтгэлийн дотоодод ариунаар зусан оршоод, нэгэн аглаг газрыг үүдсэн нь мөнөөхөн хайрын улиралын алс байв.
            Түүнийг би цэцэгт алс гэж нэрлэдэг. Яагаад гэж хэн ч асуухгүй. Хэдий тийм ч тэнд цаг цагийн дурлалын гоёл болсон ганган цэцэгс мэт хайр соёолон ургаж байдаг.
            Тэрнийг би тэнгэр нарын орны тухайлбал, үлгэрт гардаг таван моддын цэцэрлэгтэй ч дүйцүүлж эс чадна. Тэр юутай ч зүйрлэшгүй сэтгэлийн аглагт цэлийгч хайрын улиралын алс юм. Тиймээ хайрын улирал түүний алс...
            Миний яриад байгаа бас дүрслээд байгаа тэр цэцэгт алс гэгчийн униарын цаана нэг гэгээн охин сууна. Нэрийг нь дурлал гэнэ. Бодлын нутагт удна хэмээн зөгнөсөн ч юмуу юутай ч гэсэн тэгээд л нэрлэчихсэн юм. Тэр арван долоохон настай аливаад урин, тэгш царай, төгс галбир, мөрөө давуулж задгайлсан өтгөн богиновтор үс, түүнд зохиогүй юм ерөөс үгүй. Хааяа үсээ сэвийлгэн духруугаа түрж алчуураа хачин гоё зангидна. Үе үе харцаа бууруулан, яруусах мэт бодлогоширч суухад нь хичнээн ч хамаагүй удаан ширтээд л баймаар санагддагсан.
            Нимгэвтэр хирнээ, шальгүй гадуур гэмээр тэгшхэн шүдээр инээмсэглэхэд нь дугариг цагаан тойрог татах шиг болдогсон.
            Тэр нь бүүр зүрх сэтгэлээсээ гарч буй дотоод чанарынх нь гоог илтгээд зогсохгүй, хавьд цацран түгсэн дулаан гэрэл болж, хүмүүний доторх элдэв эрээн мярааныг үлдэн хөөж, нууцлаг гэмээр учир холын ертөнц буюу өөрийнхөө алсад дуудаж чаддаг байлаа.
            Ус харгилан урссаар бүхийд бодол тийн үргэлжилсээр...
... Нимгэн тэрлэгнийхээ энгэрийг яггүй чичэн төвийж яваа хоёр чандгар хөх нь бие төрхийнх нь галбирыг илчлээд, бүсгүй хорвоогийн үзэмждээ намайг хөтөлсөн түүнтэй тэртээ намрын шөнийн сарны ширэлдэн асгарах зүсэн дор хөндүүр зүрхэндээ багтан хамт байсан минь туйлаас үнэн юм.
Тэр бодитойгоор байсан одоо ч бодолд минь байгаа. Би тэрэнд сэтгэлийн их өглөгтэй гэдгээ мэддэг ч харамсдаггүй. Тийм хайрын тухай бодоход, тэр ч байтугай санан дурсахад хэн бүхэнд олдомгүй заяа зол мэт санагдахаар барахгүй, он жилүүдийн шаргал бороо сэтгэл зүрхийг минь намиран нөмрөн аргадах шиг долоон сарын цэцэг дэвссэн Гурван Цагаан Булгийн цэнхэр ухаа дүнхийн харагдах шиг хэмжишгүй гэгээн бахдлыг надад авчрах бүлгээ.
Ус урсан урсан одно. Гэвч бодол тэгж урсан оддоггүй. Харинч он цагийн шалгуурт улам шинэ, улам тансаг болж, сэтгэл хэмээх мөнх мэт орших цаглашгүйн хязгаарт өөрийн байраа эзэлдэг ажээ.
Яг түүн лүгээ тэр одоо... Тэртээ намрын шөнүүдийн аглаг сарны хөхөмдөг туяа нэвт анхилсан, нөгөө л нимгэн дурдан тэрлэгтэйгээ миний хайрын улиралын цэцэгт алсын эрэг дээр, цасан цагаан алчуур дэрвүүлэн зогссоор байнам.
Түүний өргөсөн танхил гараас алдууран алдан намирсан тод алчуур нь надад өгсөн их хайр ухаарал буюу.
Тэнд бас тунгалаг хирнээ хахир цөл ноёлсон хайрын улиралын өвөл буй. Тэр эрх чөлөө шиг алсад би хачин их дуртай. Түүний амирлангуйн зохимжит хязгаарт гийсэн сэрэл минь дуу мэт зугаацдаг. Тийн зугаацагчийн гэрэлт далин доогуур намар хэмээгч ариун буйд үргэлжилэх бөгөөд тэнд миний гэгээрсэн дурлалын шалтгаан оршдог.
Ай миний хайрын улиралын алс гэгч тийн билээ. Бодол минь үргэлжлэн үргэлжилсээр бүхийд усны чимээ шивнэх мэт жигдхэн хэвээр урсан одсоор оо.

3.
Зөвхөн эрдэнэт хүмүүнд л оногдож чадна гэж ноттой итгэж болмоор, ариусал хэмээх дээд чанар гол усны энэ жигд хөдөлгөөнд нэвт шингэсэн болохыг жаахан ч атугай анзаарах бүр ар араасаа хөөн ирэх торгон урсгалын долгис цэнхэрлэг ирмэгийнхээ хярхагт уусах мэт эзэнгүйрэх үлэмж сайхнаар төсөөлөгдөн байгаа алсын алсад нь оддог байлаа би.
Алс гэснээс тэр гэгээт аглагт дөтлөхийн тулд анх эхээс унахад тоссон шороог хэдий болтол ч хадгалж чадах тийм эрхэм газарт хүрэх хэрэг заавал гарна. Тэрийг Цагаан-Усны Хөдөө Дов гэнэ. Тэнд би очилгүй их удсан санагдана. Их их дэрс, бөөр дов бударганатай захалсан, зассан юм шиг тэгшхэн дэвсэг...
Энд би эхээс мэндэлсэн гэдэг. Гэгээн дуулалт сар жилүүд будант хөх уулс болж ард хоцорсоор байхуйяа, надад нэгэн их ариун бахархал түрэн нэмэгдсээр мэт бөгөөд, тэр нь мөнөөхөн төрсөн газрын энэ гэрэлт цагаан зай мөнөөс мөн юм.
Тэр дэнж алдаргүй хирнээ хэн ч хүрээгүй миний хамгийн дархан газарт байраа олж сэтгэлийн буйдад цэмцийн харагдсаар байх төдийгүй, орчлонт ертөнцөд ирсний минь тодоос тод гэрч болон үлджээ.
Эндээс л зүг бүрт хөндөлсөх дүнхийсэн ухаад үргэлжилэх нь, мал амьдын орчин амьдрах их хөлийн газар болсон, монголын хээр тал юм. Манайхан ухаа гэнэ. Хүмүүс болохоор булгийн ухаа гэнэ. Хол нутгийнхан гурван булгийн хэц гэж нийтлэг ярина. Аль нь ч ижил нэг л үг. Өндөр модны Бутат, Дэвэрхийн, Дөрвөн ихрийн гээд л ... бие биенээ түшсэн мэт хараа бараандаа зэрэглэн оршсон, арвин дүүрэн энэ ухаадад, ертөнц авгайн тайлагдашгүй нууц хичнээн буйг хэлж эс чадах ч, түүнээс хавьгүй илүүтэйгээр анзаарагдах, хүмүүн амьдралын утга учирт ихээхэн ойр нэгэн тодорхой чанар, өөрөөр хэлбэл хар багаас л ой тойнд шингэн үлдсэн, танил дүр зураг, хачин дотно хирнээ бас содон омголон шазруун дэврүүн салхины нь үнэр, амт хэзээ хойно хэвээр оршин байгаад нь, яагаад ч юм үл мартахын агаар надад хуримтлагдсаар өдий хүрсэн юм.
Бодол үргэлжлэн үргэлжилсээр ...

4.
Аугаа уудам газар оронд хүмүүний оршин амьдрах үе цаг гэгч хариугүй жижэг мэт санагдах авч, тухайн нутаг ариун дагшин байгалийн бодит төрх нь, сэтгэл хэмээгч хий орны хэмжээлшгүй зайд нүдэнд харагдаж, гарт баригдахаар хоногшин үлддэгээр барахгүй, түүнээ эрхэмсэглэн тогтнох уг чанарынх нь бүрдэл болж, бүрэлдэн тогтсоор, энэ мөнхийн төгсгөлгүйд үргэлжлэх ажаам.
Тиймээ, тэр гэгээн мөнх хийгээд мөнх бусын төгсгөлгүй гэгч ижийг минь авч одоод, холын холд нуусан дэндүү харамч цаг хугацаа билээ. Тэр хатуу шударга цаг хугацааны дайдаас ижийн минь сурагийг хэлэх гэсэн мэт булгийн урсгал дэндүү зөөлнөөр бүүвэйлэх мэт урсана.
Орхин одсоор байгаа сар жилүүд, хөх шүүдэрт өвс болж нулимсан дээгүүр торж урсахад ижийгээ би тэндээс эрнэ. Ижий минь цаглашгүйд үргэлжлэх өнө холын бичээс, буюу бас он он жилүүд буюу... Манан хөмсөглөсөн алсын хөх шилүүдийн зүг хараа бэлчээж, омголон догшин морины нуруунд ханхайх аавын дүр тодорно. Аавын дүр... их уулс лугаа бас тэнгэр лугаа амгалан сүрлэг бодогдоно.
Аавын адууны олон олон шарга морьд бодолтой минь цуг уралдан, хэсэг цагаан оддын тийш давхин яваа мэт санагдана. Тэр одод магадгүй яралзан сүлжээлсэн тод жавхлант ийм долгисын манант хязгаарт дөтлөх мөн чанар нь буй заа. Тиймээ бүх юм мөн чанарт шүтэлцэнэ. Тэрхүү гэгээрсэн мөн чанарын илрэл нь хүмүүн байгалийн холбоос буюу миний хувьд эх болсон эх нутаг хийгээд аугаа тансаг сэтгэлийн догдлолт энэ хээр тал ухаа толгод мөн юм.

5.
Дахин хэлье
Аав, ээжийн минь төдийгүй манайхны олон үеийн дээдэс нутаглаж, аль ч үед гайхамшиг мэт санагдах болсон Гурван Булгийн уснаа туучин явсан бага нас минь, энэ олон ухаа толгодын дунд байсан чигээрээ хоцорчээ...
Тэнд бас анхны дурлалын тод цагаан үнэн юунаас ч илүү цайран харагдсаар байх мэт санагдахад, өөрийн эрхгүй хоолой торж, зүрх шимшрэх шиг болдогсон. Мөнөөхөн алс гэсний учирт, алсын алс гэгч эндээс л тийн эхлэх авай. Ийн бодож суухад хэдийнэ мандсан сарны бөгтөр туяа, яльгүй жиндүүхэн боловч нэвт гийгүүлж, голын тэртээ адуу янцгааж, ангир зөөлөн нургиж, ус үсчүүлэх нь дуулдана. Усны үнэрт чийгт салхи сэрүүн тааламжаар илбэнэ. Булгийн ус жигд намуун урссаар буй нь, яг л холдон холдсоор байгаа хорвоогийн он жилүүд мэт гунигтай хирнээ, гэгээн бахархалтай ажуу.

6.
Ай төрсөн нутаг ариун ус минь ээ.
Миний сэтгэлийн жилүүдийн урсгалыг үүрэн он онд тунгалагшуулсаар тэр л далд хирнээ, эгэлийн эгэл байдлаараа тэртээ жилүүдийн дундуур, халуун залуу цагтай минь тэлмэн өнгөрөөд, хязгааргүйд дэлгэрэн харагдагч өмнөдийн туяат одод лугаа, оюунт ухаарлын алгагт гэрэлтсээр л байнам.
Чиний мяралзан хатирах болор биеийн чинь торгон манжлагат элсэн дээр хайртай бүхний минь нэртэй цуг нэгэн цул болж билэг билгийн дээдийг цэлмүүлэн мөнхөрч үлдсэн, анхны шүлгийн мөрүүд минь буй.
Мэдээ орсон цагаас л цээжний алсад цайран харагдаж, улам тодорсоор байгаа ГУРВАН ЦАГААН БУЛАГ гэж дуурсагдсан энэ алдарт нутаг, миний удам хойчийн заяаг тэтгэж, эх орон нутаг хэмээх орчлонгийн үнэнийг, хүний оюун тархинд сүлдлэн өргүүлж, бодлынх нь дуудлагыг тэнгэрийн тоололтой ханьцуулж, дурсгал болон алтрахдаа, холхи өдрүүдийн шивнээг хүслэнт улиралынхаа цас бороогоор олон олон үед ч дуулан үлдээсээр байх билээ. 



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 115 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-076.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2603

Хавар 2007
IMG_1097.jpg
Хэмжээс: 600x2101 362k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3513

Должин : Зам зуур
zam-050.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3317


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn