Ариун уулын эдлэн Алс харагдавч Дэргэд оршино Тэрүүн дээрх шилтгээн Тэнгэрийн сүм шиг Цайрна Улирал хийгээд Өдрүүд тэнд Уралдах морьд шиг Солигдоно Урсан одогч бясалгал Ургаж хагдрахын Дундуур Ухаарал эрж Тэнүүчлэнэ Дурсамж энд Тансагаар эзэнгүйрнэ Намуун хол Бодлогоширно Дутуу гуниг Илүү жаргал Хөглөрнө Дууны нугалаат Халил Дурдан бороо Нөмөрч зогсоно Тэртээ эдлэнгийн Уулнаас Алсад үргэлжлэх Гүүр эхэлнэ Тэмдгэрэх үүр мэт Шилтгээн Ариун газрыг Гийгүүлнэ Хааяа очдог Журамгүй гийчний Хачин танил Царайг сануулж Сар хавиргалан Шинэдэх нь Холхи эдлэнгийн Чигийг заана Оддын хүйтэн Ягаан таалалд Орь тавин Хүсэмжлэх цэцэгс Онгон шилтгээнийг Ариулна Орлошгүй анхилан Гэгээн шудрага Дүрэлзэнэ Хайрын зарц Өгөөмөр тунсаг Эгшиглэн Харин тэнд ганцаар Энхрийхэн сууж Уярна Хаврын анхны дууг Өрөвдмөөр янаг Тэгээд бас Хангалуун эрхэмсэг Аялна Тэнгэрийн сүм шиг Цайрах Тэр гоё шилтгээнд Ирж буцсан цагийн Илчлэгдсэн төрх Тодорно Агуу үнэн чанараас Сэрэхүй Тунгалагшин тасрахад Ариун эдлэнгийн уул Сэтгэлийн нутагт Үлдэнэ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-224.JPG Хэмжээс: 600x450 142k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5069
mongolia2007year-062.JPG Хэмжээс: 600x450 92k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4078
khureltogoot-28.jpg Хэмжээс: 600x450 175k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5034
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: