Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Н. Отгонцэрэн : Зүрхний донор
Оруулсан admin on 2012-07-18 14:36:52 (2964 уншсан)

                             Хэзээ ч битгий бууж өг!

                             Хэзээ ч битгий бууж өг!

                             Бүр хэзээ ч битгий бууж өгөөрэй!

                                                                           Уинстон Черчилль

 

Орон зай дүүрэн мэнэрсэн харанхуй. Эргэн тойрноо харах, нүдээ аних хоёрт ялгаа байхгүй болжээ. Салхи үлээх мэт, бас салхигүй мэт... урагшлах тусам харанхуйн ёроол руу уусан алдрах мэт мэдрэмж анин бүдгэсч, дотор давчдана.

- Гахай нүцгэн, нохой явган хаа хүрдэг билээ.

- Хаа ч хүрч магадгүй яваад л бай...

- Ёоё хөл өвдөж байна. Болдог бол нисчих юмсан. Энэ харанхуйг ээ

- Мөн нисэх байхдаа харах юмсан

- Хараарай, энэ сохор харанхуйг нэвтлэн удахгүй нисэх болно.

- Харин мартаад ээжийнхээ дээгүүр нисэв дээ, ээжийнхээ дээгүүр л нисэж болдоггүй юм шүү

- Яагаад? Юун ээж билээ ?

- Өө тэнгэр минь, мартамхай хүүдий гэж.. миний ээж тэнд хүлээж байгаа шүү дээ. Ээждээ би нэг юм аваачиж өгөх ёстой юм. Хурдан очихгүй бол хэцүүдэнэ.

- Юу юм бэ? Тийм чухал зүйл үү? Тэр чинь...

- Энэнд чухал гэдэг үг ч багадана шүү. Ёо энэ зүрх... зүрх...хатгаж өвдөөд байна.

- Өвдөлт мэдрэгдэж байна гэж үү?

- Үгүй байз чи ер нь хэн билээ? Би ганцаараа л яваа даа. Тархин дотор ийн яриа үүснэ. Нагар зогтусан хэсэг чимээ чагналаа. Хэн ч алга. Ингэж бэдрэх ямар шалтгаан байгааг түр мартсандаа гуниглахыг огоорно.

            Тэр олон зүйлийг хайрлаж болно. Амьдрал элдэв ээдрээ, үзэн ядалтаар дүүрэн ч хайрын тухайд бол хоосон домог биш гэдгийг хэн нэгэн хэлж байсан ч шувууд тэнгэрийн хаяа руу нисэн одохыг харсаар буй мэт санаан дахь сайхан дурсамж шар навчис шиг хийсэн оджээ. Энэ бол хэт өндрөөс, хар хурдаараа өнхөрөн уруудаж буй мэт сэтгэгдэл юм. Иймд: нүцгэн ганцаардал гэдэг үнэндээ хүнийг авралд хүргэнэ. Эсвэл Фрейдын тодорхойлсон далд ухамсарын нөлөөлөлд орж гаж бодлоо дураар хэрэгжүүлэх гол туйл нь болдог байх. Нагар үл мэдэгхэн хөхрөн цайвалзах ганц гэрлийн зүгт бүдчин алхана. Гараа сунгавал хүрчихмээр санагдана. Бидний хорвоо таашгүй, ер бусын зүйлүүдээр яасан их арвин гээч, үүнд нийцэх сэтгэлийн хүсэл тасам харанхуйг гэрлийн цацраг мэт сэмлэхийг харсан бол гайхалтай хэмээн дуу алдмаар болно. Нагар зогсолтгүй удаан явна. Өтгөн харанхуй улам л зузаарч энэ бүхнээр зэлүүд ахуй орчин түүнийг дарангуйлах шиг санагдана. Санагдана гэдэг тийм ч чухал гаргалгаа биш гэдгийг буцах зам харгуй түүнд ойлгуулна гэвэл бодит байдалд илүү дөхөх буй за.

- Ингэхэд чи ер нь яачихсан хүн юм бэ?

- Би чинь нүгэл үйлдсэн гэмт хэрэгтэн шүү дээ. Хүн алчихсан. “Нөхрийг нь егүүтгээд эхнэртэй нь нэг оронд орчихоод юу ч бодоогүй”.

- Тэгэхдээ чи, муу хүн бишээ. Зүгээр л гэнэн хүн юм. Одоо наманчлал л үйлдэх хэрэгтэй дээ. Хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ байх нь чухал.  

Бас болоогүй ээ... Хөөрхий өвчтэй ээжийгээ ганцаар орхиод тэр хүүхэн дээр очсон адгууснаас дор амьтан. Одоо гарах гарцгүй.

- Алдааг засаж болохгүй ч цайруулж болно шүү дээ?

- Яаж тэрвэ? 

- Чи надаас шалгаалтгүй яах ёстойгоо аль дээр мэдсэн шдээ

- Хөөе чи ингэхэд хэн билээ? Би ганцаараа л яваа даа.

- Чи өөрийгөө асуугаад байна уу? Үггүй өчил дотуур нь тархахуйд хаана ч юм хүмүүс хүйтэн хахираар ярилцан ямар нэгэн зүйл зогсолтгүй хийгээд байх шиг мэдрэгдэнэ. Ёлтойсон гэрэл алс хэвээр ойртсон шинжгүй. Гэтэл цав цагаан хувцастай хачин хүмүүс түүн рүү ойртон тойрч, бүчсээр бариад авах шиг боллоо. Хар хурдаараа гүйж эхэллээ. Их удаан гүйлээ. Эргэж ч харсангүй. Дулаацмаар атал яагаад ч юм хүйтэн оргино. Ядраагүй атал яагаад ч юм доош суумаар санагдаж арагш налан хэвтлээ. Жингүйдэх шиг болж нүд нь анилдлаа. Ээж нь дэргэд байсан өдрүүд ямар богинохон, энэ шөнө ямар урт болохыг зүүдэлж байгаадаа тэр харуусана. Тэгээд л бас ямар нэг зүйлд санаа зовоод цааш яваад байна шүү. Олон уул нурууг даваад, далай тэнгис гатлаад яваад байна гэнэ шүү. Шорвог далайн ёроолоос чулуун зүрх олоод ээждээ аваачиж өгөхөөр явж байтал замд нь эрлэгийн элч дайралдаад “наад зүрхээ манай хаанд өг” хэмээн шалан тулгатал яаж ч чадалгүй өгчихлөө байна. Даанч тийм юм энд огт байхгүй. Сэхээрвэл жигтэйхэн хүйтэн-төмөр мэт салхи цээжин дотор нь дураар гүйгээд байх шиг, эсвэл энгэр заам руу нь цэв хүйтэн цас эрх дураар ороод байх мэт санагдана.  Буцъя гэвч өөрт хэрэггүй зүрх нь дэндүү гунигтай, бас уйтай... Яагаад гэвэл энэ нь илүү амар амгалан, эрх чөлөөтэй. Ээжийгээ баярлуулж гийгүүлээгүй зөвхөн гомдоож л явсан болохоор очих санаа нь улам л шулуудана. Нагар сүүлдээ хаашаа яваад байгаагаа мэдэхээ байлаа. Яг л төөрснөөс гарцаагүй шүү. Бүх юм бүтэхгүй нь, бүх юм өнгөрлөө, зүг чиггүйгээр урагшаа нэг ч алхаж чадахгүй. Тэгтэл эргэлзээ төрлөө. Би чинь ер нь хаа хүрч яваа билээ ?. Юуны төлөө энэ хүртэл ирлээ гэж дотроо бодлоо. Энэ хүргэсэн урьдын их итгэл хаачсаныг бас гайхав. Бүр шулуун шудрага, зөрүүд итгэл хаана очсоныг хэн ч мэдэх билээ. Эргэлзэх хэрэггүйг тэр өөр, өөртөө хэллээ. Учир шалтгааныг нь хайна.

- Шууданчаар ирсэн цахилгаан... Тэр чинь юу билээ. “Эмнэлэгт, сэхээнд” тэгээд юу гэж байлаа..., Аа муу эргүү тэнэг, ээж минь эмнэлэгт хүлээж байгаа шүү дээ. За за ойлголоо. Тэгвэл явдаг хэрэгээ.  Энэ харанхуй түүнд, ертөнцөөс тасран одсон мэт хөгшин хүний зүүд шиг ажээ. Харин ээж нь тэсэх болов уу? Ядуухан ээж нь залуухан тэнэг хүүгээ хүлээж чадах болов уу...? Ядуу хүн  амьд л бол ямарч зовлонд дасаж болдоггийг хэлүүлэлтгүй хүн бүхэн мэднэ. Иймд амьдралын дээд хууль бол зовлон юм. Ганцхан зовлон шүү. !!

            Бүрэнхийлэлд удалгүй тэнгэр цэлмэсэн шиг бүхий л орчин нам гүм болов. Хөх гэрэл урдхан талд нь тодооос тод мэлтийнэ. Нүдээ аниад нээвэл зэрэглээтэн бүрэнхийлэнэ. Гэнэт зүүхэн талд нь чоно улих гэрэлттэл сонсогдлоо.

- Яагаад заавал зүүн талд минь гэж вэ? өнөөх хөнөөдөгсөн гунигт эрийн сүнс нь юм биш биздээ? арай чоно болчихоод намайгаа гэсгээх гэж энд... үгүй байлгүйдээ. Нээрэн би тэр залуугийн цээжнийх нь зүүн тал руу нь буудсан шүү. Нэг л удаа гох дарсан. Яг л зүрхийг нь оносон байсан. Хөөрхий, хүүхдээрээ шахуу амьтан байж билээ гэж харамсалд ээрэгдэнэ. Чоно шингэн дуугаар дахиад улих сонсогдлоо. Энэ бол араатан. Араатан хүнийг барьж идэж чадах нь гарцаагүй боловч, хүн араатныг дандаа л барьж иддэг. Нагарт зориг орсонгүй. Хамаг бие нь чичрэн үс нь босох шиг болно. Энэ сэтгэлд ургасан жихүүцэл, зэвүүцлийн илэрхийлэл байж таараа. Мартаж орхисон хоёр хөлөө зөөн хурдан гэгч нь урагшлав. Хөл нь газарт хүрэхгүй байна уу? гэлтэй шунгана. Явах тусам чонын улиан түүн рүү ойртоно. Яах аргагүй чоно улина. Яг хажууд нь дуулдах шиг болоход дороо зогсов. Санаа дагаад ч юм уу амьсгал нь мэдрэгдэх шиг болов. Аниргүй болчихлоо байна. Хачин юм даа. Чимээгүй хэвээр, тэр дороо хэн нэгнийг хүлээх шиг удаан зогслоо. Чоно ирсэнгүй. Чоно өлсөөгүй л хэрэг дээ гэж өөрийгөө тайвшруулав. Хийморьтой яваагийн шинж үү? Үүнд заавал учир бий гэж хамаатуулна. Хөлөө зөөх гэвэл нэг хатуу юм тээглэлээ шүү. Гараа сунгавал гөлгөр төмөр хана торлоо.                                                                                                                                

- Энэ чинь юу вэ ?

- Морг шүү дээ. Яагаав ээжийн чинь амрах гэж байгаа

- Морг гэнээ... Энэ чинь чөтгөрийн газар байна. Айдас хүрчихлээ новш гэж...

- Айх хэрэггүй ээ. Чиний хэрэггүй хог новшийг энд л хадгалана шүү дээ

- Ам цангаж байна. Чамд уучихмаар ус байхгүй биз

- Юу аваад явчихваа энэ дотроос чинь ай...

- Би ээждээ бэлэглэж байгаа юм. Ингэхэд чи бас хэн бэ?

- Би бол чи, чи бол ээж шүү дээ хэмээн цуурайлах шиг болов.

- Байз, чи сая надаас хэн юу авсан гэсэн бэ? Хариу юу ч дуулдсангүй.

            Босоо ороолон, сүнс сүүдэр, чөтгөр шулам Нагарын санаанд нэгэн зэрэг үүсэн бий болов. Өөрөөсөө хүртэл айх мэт. Бушуухан зайлахын түүс болж явах гэвэл ер урагшилж чадсангүй. Гэвч хаа нэгтээ нь өвдсөн тэсрэлт хийсвэр айдсыг нь мартагнуулав. Юу нь, яаж өвддөг билээ бүү мэд. Эргэн тойрноо харвал зүг чигээ баримжаалж байсан өнөөх хөх гэрэл хаана ч харагдсангүй. Тэнгэрт одод ч алга. Магадгүй битүү үүлтэй байж таарах нь гэж дотроо эргэцүүлэх зуур бас тодорхойгүй өвдөх мэдрэмж нь хүч түрэмгийлэн орж ирэв. Чанх дээшээ нисэн гарахаас нааш урагш явна гэдэг ч мөрөөдөл болсныг санах төдий, утга учиргүй гүн харанхуйг нэвтэлж чадсангүй, хөхөртөх чөтгөрийн гэрлийн цаана гарч ээждээ сүүлчийн тусыг хүргэсэнгүй гэх харуусал урьд нь хэзээч үгүйгээр оволзоно. Тэр эргэлзээнээс гарахыг хичээж өнгөрсөн өдрийг бүдэг бадаг нэгжлээ.

- Өглөө гарахад дулаахан байсан. Ийм шөнийн тухай төсөөлөөгүй. “Хэрэв чамайг үлдэхгүй бол нөхрийг минь алсныг би цагдаад хэлнэ” гэснийг тоолгүй зүгээр л гараад ирсэн. Тэр үед шорон асуудал биш болсныг ухаарсан. Тэгээд галт тэрэгний зам дагаж удаан алхсан. Юугаар явлаа санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгийн гадаа очсон байсан. Гарт буу байсан, ээ чааваас эмийг нь эзэмдэхийн тулд нөхрийг нь буудсан буу шүү дээ. “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэж энэ дээ. Тэгээд буудсан. Бас нэг юм мартаж өглөө гарахдаа эмч нарт зориулж зурвас бичсэн, тэр миний хүрэмний халаасанд байх ёстой. Байдаггүй шүү. Хүрэмээ би чинь хэзээ тайлчихсан билээ. За хүрэм ч яахав, захидалыг минь л эмч нар уншсан байгаасай.

Хөөрхий ээжийгээ аварсангүй гэсэн мөнхийн сэрүүлэг ганцхан зүрхэнд нь хөндүүр болон бичигдсээр ахуйд үхсэний дараа ч сүнсээ хадгалж үлдээмээр санагдана.

- Ээж чинь нэмэргүй болсон, тэр чинь аль хэдийн үхсэн гэх өнөөх хүүхний ёожтой хатуу үгс толгой дотор нь нисэлдэж

- Худалчийн хэлдэг ортой байж, яах аргагүй үнэн байж, бузартсан чалчаа гичийгийн ам нь хатаасай билээ хэмээн үглэнэ. Үнэндээ, “үнэн” гэдэг чухам юу билээ. Яг юуг үнэн гэж үзэх билээ. Зүрхийг авснаас хойш тархи нь ажилласаар байсныг төхөөрөмжин дээрээс харсан эмч нар гайхан ярилцана. Хаа нэгтээ харанхуй хонгилоор явна. Элин нисэж буй мэт санагдана. Анир чимээгүйд зүрх цохилох нь ч дуулдсангүй. Цээж нь бүр хөнгөрчихсөн мэт хоосон оргино. Тасам харанхуйд хүүгийн инээмсэглэл тодорлоо. Гурав хоног сэхээнд хэвтсэн эх зүрх шилжүүлэн суулгах хагалгааны эцэст шинээр төрсөн мэт эрүүлжэв. Хүүгээ асуувал юу гэж хэлнэ дээ гэсэн зовиур эмчийн цээжинд түүртэн эргэлдэхэд халаасанд нь буй жижигхэн зурвас дааж ядахааргүй хүндэрнэ.

“Энэ захидлыг уншихад би хэдийнээ найдваргүй болсон байна. Харин оройтхоос нь амжиж миний зүрхийг ээжид минь шилжүүлэн суулгаарай. Эрхэм танаас үүнийг л гуйя. Заавал биелүүлээрэй миний үхэл ашиггүй байж болохгүй” гэсэн байв.

 

                                                                                                                        2009-10-25н 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-024.JPG
Хэмжээс: 600x450 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3729

Зураач : Б.Хонгорзул
khongor057.jpg
Хэмжээс: 600x477 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3647

Өвөрхангай
ubr-004.JPG
Хэмжээс: 1280x960 619k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3325


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn