Хайрт ээж Х.Долгортоо зориулав
Хөглөгөр Алтайн нуруу тэнгэр хатган дүнсийхэд Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ
Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь
Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий
Маргад тэнгэрийн хаяанаас солонгын өнгө тодорход Миний хайртай ижий буяны учиг сүвэлдэг Манлай энэ найргийн минь тэргүүн эзэн болсон Мянган бурханы илчтэй миний хайртай ижий
Нутгийн өндөр уулс хүртэл ээжээс минь сүү хардаг Нуурын олон шувууд хүртэл ээжээс минь дуу хардаг Наадан тоглох багачууд хүртэл ээжээс минь чихэр хардаг Настан буурал өвгөд хүртэл ээжээс минь цай хардаг
Ижийнхээ цагаан сүүнд бялууран би инээдэг нь үнэн Ижийнхээ цайлган сэтгэлд татагдан би ирдэг нь үнэн Ижийнхээ уужим өвөрт унтахдаа би жаргадаг нь үнэн Ижийнхээ сайхан аялгуунд уярч би саатдаг нь үнэн
Шөнө болгоны зүүд хойморт ижийгээн би зүүдэлдэг өдөр болгоны бодол болгон ижийгээ би боддог Тэр жилүүдийн жаргал болгоныг ижийтэйгээн би хүртээд Тэнгэр шиг өндөр наслаарай гээд охин нь таныгаа үнсье!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_24.JPG Хэмжээс: 700x525 57k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3804
trlj-002.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3692
orkh-010.JPG Хэмжээс: 600x450 141k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4618
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: