Дэлхийн энгээр түүхтэй монгол гэж байхад Дэмжиж түүнийг хайрладаггүй ард байгаад яахым Тэнгэр уургалах заяатай уулс гэж байхад Тэнүүн талын зүс толгод байгаад яахым
Алаг зүрхний дуулал сэтгэлийн гэгээн эгшгэнд Амрагийн гэгээн болзоонд очихгүй гээд яахым Миний бодлын зангилааг тайлж чадсан болохоор Мэлмий тунгалаг харцанд чинь дасахгүй гээд яахым бэ Нүүрний баясал тодруулдаг болор цагаан саранд Нууцхан энэ зүрхэндээ хайрлахгүй гээд яахым Нүгэл үргээм төрхөнд чинь өчнөөн олон өртчихөөд Нүнжиг төгс аашинд чинь дасахгүй гээд яахым бэ Цавьдар намрын бороонд гуниг үргээн алхдаг Цаг оройгийн болзоонд очихгүй гээд яахым Цантын шувуудын намаржаа илүү сартай боловч Цаг тооны урсгал үргэлжлэхгүй гээд яахым бэ Хайраар жавраласан залуу нас ухаарлаар аргадаж Харцандаа гунигтай тэр өдрүүд чамруу гэлдрэх шиг Хатуу ч гэсэн гүн ухаан бодлын цараар оролдож Харин чимээгүйхэн хүлээлт надаар даажигнах шиг
Хэнзхэн бор зүрхэнд чинь хайр болж орчихоод Хэтэрхий тэнгэрлэг төрхөнд чинь уусахгүй гээд яахым Хэлэх дуртай үг сэтгэлийн гүнд хадгалагдчихаад Хэний ч өмнө очсон гарахгүй бол яахым бэ
Бурханд итгэж болно би хайр гуйхгүй ээ Булааж авсан жаргал худлаа байвал яахым бэ Тэнгэр шүтэж болно би дурлал гуйхгүй ээ Тэврүүлж үзээгүй жаргалд дасахгүй бол яахым бэ
Эцэг дээдсийнхээ сургаалийг тоож сонсдоггүй хэрнээ Эрсийг болохоор тахьчихдаг охидтой байгаад яахым бэ Ээжийнхээ цагаан сүүгээр амилсанаа бас мартаад Эмсийн өнгөнд сайрахдаг эрстэй байгаад яахым
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Бөө /цуврал/ Хэмжээс: 600x449 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5108
zam-063.JPG Хэмжээс: 600x450 151k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4013
B2-006.JPG Хэмжээс: 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5434
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: