МУ-ын Сайн малчин хайрт аав М.Баттулгадаа зориулав
Бум түмэн сүргээ өсгөн ихийг бүтээхдээ Бухан багшийн өмнө сүүний дээжээ аягална Сэнжтэй сэрвээтэй нумаар адуун зүсмээ тамгалан Сэтгэл юугаан даган тэнгэрийн хишиг хүртдэг
Хулангий сүрэг нь номхор ч хүлэг болох цагт Хус модод хээрхэж навчисаар гоёх цагт Босоо хийморьлог зөнгөөрөө тэнгэрийн дүрийг шинждэг Бодлоон нэрж бичдэг би малчны охин
Нүүдлэн буух бууринаас өглөө эртхэн хөдлөж Нутгийн өвгөд цайлахад өргөө гэрээн босгодог Намрын бууцанд буугаад өвлийн бэлтгэл базайхад Нахсан буурал ижий минь ааруул самран аягалдаг
Болдолд нь мөнхийн цэнхэр тэнгэр хаваржихын учир Хүсэлд нь ундны цагаан цас өвөлжихийн учир Сэтгэлд нь илчит шаргал нар намаржихын учир Санаанд нь сайхан бүхнийг далласан зун зусахын учир
Эцэг минь түм наслаж Ижий минь мөнхийн рашаан хүртэх тэр цагт Эрлэгийн илчийн судсыг бариад Эргэж би төрхдөөл төрн
Ургах нарыг зөв шинждэг монгол ухаан малчных болохоор Ус нутгаан хайрладаг хол ч ухаан малчных болохоор Удам судраа дээдэлдэг гүн ухаан малчных болохоор Урианхай уулс шиг өндөр наслаарай гээд охин нь та хоёртоо мөргье
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-066.JPG Хэмжээс: 600x450 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4207
zam-020.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4527
zam-048.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4827
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: