Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Ц.Төртайван : Хөрөг
Оруулсан admin on 2012-04-10 14:28:58 (4453 уншсан)

   “Галууны дэгдээхэй ганцаараа байлаа...”
Н.Дугарсүрэн гуай маань аймгийн номын санд тэргэнцэр дээрээ түрүүлж иржээ. Намайг өлгүүрт хувцсаа өгч зогсох хооронд шатны эргэдэг дээр “гацсан” түүнийг хэрхэн дээш гаргах талаар хөвгүүд зөвлөлдөж, тэрэгнийх нь энд тэндээс барьж харагдав. Н.Дугарсүрэн гуай  түрийг нь тайраад галош шиг болгочихсон эсгий гутлаас өөр гуталөмсөх аргагүй, харин “Ядравч янжууртайгаа” гэгчээр  эсгий гутал дээрээ хэлхгэр шаргал өмд тавьж, цагаан саарал куртик, хоёр талаас нь хавчсан хар шляп өмсчээ. Хэзээний л хир хургүй, товч цахилгаан бүрэн, тэрүүхэндээ донж маягтай явахыг хичээдэг цэмцгэр хүн сэн. Одоо хоёр хөл нь бүр мэдээгүй, энэ намархан л ойр зуурын юм хардаг байсан баруун нүд нь муудсаар бараг юм үзэхээ больж. Гэвч хуучны цэмцгэр янз төрх хэвээр, дэргэдэх хүнээсээ “Чи хэн бэ” гэж асуун, “За сайн уу” хэмээн чанга чанга мэндлэн  ер жирийн эрүүл хүн шиг яриж шуугиж сууна.
“Нугасны дэгдээхэй олуулаа байлаа
Нуугдаж ниссээр нутаг буцлаа
Нутгийн чамдаа хайртай байлаа
Нууцхан бодсоор хадамд гаргалаа...” гэсэн хит дууны шүлэг бичиж гялалзаж явсан Н.Дугарсүрэн гуай одооДорнод аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн  өндөр настны асрамжийн газрын “харъяат” болжээ.

Асрамжийн газрын эрхлэгч нь, бас аймгийн халамжийн хэлтсийн ахлах мэрэгжилтэн нь биеэрээ хүрэлцэн ирж Н.Дугарсүрэн гуайг манай асрамжийн газрын үлгэр жишээ ахмад гэж сэтгэлээсээ магтаж хэлнэ лээ. Энэ бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Н.Дугарсүрэн гуайд зориулж, Дорнод дээд сургуулийн нийгмийн ажилтны ангийн дадлагын хэсэг оюутны санаачлан зохиож буй  “Сэтгэлийн гэгээ” нэртэй арга хэмжээ юм. Н.Дугарсүрэн гуай сэтгэлийн их гэгээтэй хүн болохоор ингэж нэрлэсэн байх, гэхдээ хүн хүндээ бүлээн дулаан урам хайрлахын үлгэрийг үзүүлсэн залуучуудын сэтгэл бас гэгээ гэрлээр дүүрэн юм.
Уг арга хэмжээнд аймаг орны зүгээс оролцож буй дарга түшмэл гэхээр улс бол үзэгдээгүй. Дадлагад гарч буй оюутнуудын ангийнхан бололтой залуучууд л ирсэн байв. Харин манай гандан бууршгүй ганц эмэгтэй найрагч Ц.Элбэгзаяа л арга хэмжээг нээж хөтөлж, өрнүүлэн хөгжөөж, сэтгэгдлээ яриж шүлгээ уншиж, бас телевизэд ярилцлага өгч юм юмыг л амжуулж байлаа. “Дарга нар яагаад ирдэггүй юм, энэ хүнийг яагаад хүндэлдэггүй юм, хүнийг ингэж алаг үзэхдээ яадгийм” гэж Ц.Элбэгзаяа үглэж байна. “Танай тэр захиргааны дарга нараас нэг нь ч гэсэн ирэхээ яагаа юм. Өөр хүний баяр наадам, найр хурим болохоор хөлөө хугалчих шахаад л гүйдэг биз дээ” гээд лхаалганы тэнд нэг хүнийг авч өгч байгаа харагдана.
            “Аймгийн дарга нар энэ хүн ямар хүн бэ гэдгийг мэдээсэй, нэг удаа уулзаад үгийг нь сонсоосой. Хэдэн жил л дарга нартай уулзах гээд, ганц өрөө байр өгчих болов уу гэж горьдоод өдий хүрч байна. Телевизээр үүнийг би дарга нарын сонорт зориуд хүргэхийг хүсч байна” гэж ирээд л мань Ц.Элбэгзаяа ярилцлага өгч байна. Үнэнийг улаан нүүрэн дээр хэлчихдэг хүн ховордож байгаа цаг билээ.
            ...Манай Монголд дарга, тэргүүлэгчгүй юм ховор хойно доо. Тэнд ч бас “тэргүүлэгч”-дийн ширээ зассан байна. Тэрширээнд би суулаа, мөн ивээн тэтгэгч байгууллага болох “БД” компанийн менежер нэг охин миний зүүн талд, Н.Дугарсүрэн гуай тэргэн дээрээ, биднээс нэлээд өндөрт, хугардаггүй гуталтай, нугардаггүй хөлөө жийчихсэн суув, бас орон нутгийн утга зохиолын том жижиг бүх л арга хэмжээг ивээн тэтгэж “номхон тэмээ ноолоход амархан” гэдэг шиг л явж байдаг, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” алтан медаль тэмдгээр шагнагдсан, “Анчир” компанийн О.Гилжинтэй, “Улз ус”-ын Г.Чинбат зэрэг хүмүүс “залрав”. Г.Чинбатын хувьд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч болохоор нь Н.Дугарсүрэн гуайд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалийг гардуулж өг хэмээн бид дагуулж ирсэн юм.
            Н.Дугарсүрэн гуайн нэг онцлог байдаг юм. Тэрээр хэзээ ч өөрийгөө ядарч явна гэж гомдол тоочдоггүй, ямар ч үед хэн хэгнээс тусламж гуйж үзээгүй хүн билээ. Асрамжинд орсон хойноо ч нийтийн хоолонд идээшихгүй юм, тэтгэврээ гар дээрээ бүтэн авч өөрийн мөнгөөр хоол ундаа зохицуулах юмсан гэж яриж явсан билээ. Түүний хүсэлтийг байгууллага нь хүндэтгэж үзсэн байна, одоо тэр ганцаараа нэг өрөөнд суудаг гэнэ, хүний гар харалгүй болгож бүтээчих юмсан  гэж зүтгэдэг нөгөө л зангаараа байгаа нь тэр.  Харин эртнээс ний нуугүй хэлдэг ганц зүйл байсан, тэр нь өөрийн гэсэн орон гэртэй болох юмсан гэсэн хүсэл. Зах зээл манайд эхэлдгээ эхэлчихсэн байсан үед Д.Дугарсүрэн гуай нутгаа бараадаж Дорнодод ирсэн юм. Тэгэхдээ Улаанбаатар хотод хоёр өрөө байртай байжээ. Наашаа явах дээрээ орон сууцны захиргаанд сууцаа хүлээлгэж, түлхүүрийг нь тушааж өгөөд иржээ. Хэдэн төгрөг болгоод өвөртөлчихье гэсэн санаа төрсөнгүй. Ингэдэг л номтой гэж боджээ. Тэр “номоороо” одоо хүртэл өөрийн гэсэн орон гэргүй л явж байна. Сонин хүн. Сууж байсан байраа комендатад өөрөө тушаачихаад яваад өгөх хүн монголд  өөр байхгүй биз дээ.  
            Материаллаг ертөнцөд хоргодох,   хүсэх шунах гэдгийг огт мэддэггүй, эд мөнгө, алдар нэр, сандал суудлын талаар бодож ч үзээгүй ийм хүмүүс цөөхөн боловч байлаа. Данзангийн Нямсүрэн байна. Тэр ямар ч шуналгүй “хачин” гэмээрхүн байв. Талийгаач О.Дашбалбар нэгтээ Данзангийн Нямсүрэн Оросын нэрт яруу найрагч Балашовт хэдэн цэнгийн ч билээ, том алтан бөгжөө сугалаад бэлэглэчихсэн тухай бичсэн байх жишээтэй. Лам хөвүүн Т.Содномнамжил агсан байна. Тэнгэрийн  шүлэгтэй, “хаалга задгай шамбалын хаагуур нь ч орж болно” хэмээн бардамхан  явсан, газар дэлхийгээс гэрэлтэн солонгорч харагдах нарийн ертөнцийн чанад наргиж даргиж, уйлж дуулж явсан тэрбээр эсгий гэртээ төмөр пүрштэй орон дээр унтаж байна уу, газар гудас хаяад хэвтэж байна уу, огт сонин биш, тийм юмыганзаардаг ч үгүй байлаа. Гэрт хоолтой байна уу, хоосон байна уу, боловсон угаалтуур, төмөр тосгуур хоёрын аль нь гоёвэ, энэ мэт эсэн бусын юм ухаан санаанд нь ч ордоггүй байв. Эхийнхээ дэргэд, бор гэрээ ноолж, эрх ишиг шиг  явсан билээ.
Тэнгэрийн хүн байцгаажээ, тэд. Тэнгэртээ  буцжээ. Нарийн ертөнцөөс заларч ирсэн тэднийг, үхэх төрөхийн хүрдэнд хадагдсан биднээсээ дэндүү ангид  тэр хүмүүсийг цагаас нь өмнө цаанаас нь буцаагаад дуудчихдаг бололтойюм. Замбуутивд ирсэн зорилгоосоо жаахан хазайх гэдэг ч юм уу, амьтны аяар, сэтгэлийн зөөлнөөр уруу зөрүүхэн гишгэх гээд байдаг ч юм уу, ингээд ааг зоог гээд байвал, ирсэн хэргээ гүйцээж чадахгүйд хүрч болох, адаглаад л эргэж төрөхийн цагтаа зэм бангад унаж, “зэрэг зиндаа” буурч мэдэх, тийм болохоор л яаруулдаг байх. Б.Тайван гээд бодь сайхан хүү байлаа, бас Хүрэлчулуун маань байна, гялс гялсхийгээд ямар чиг хурдан буцацгаасан билээ дээ. Яруу найрагч газрын бус тэнгэрийн харъяат гэдгийг тэд нотолцгоожээ. Хүсэлт шуналт хүмүүс амьдын жаргалд тооцдог, үхэн хатан  хөөцөлддөг бүхнийг тэд үнэндээ тоож харсангүй. Нээрээ ч байшин барилга, пүүс компани, алт мөнгө, элдэв новшоо үүрээд буцах биш дээ, алга урвуулахын төдийд амьсгал тасраад, алтан тэрлэгтэй байлаа ч нүв нүцгэн л одохоос хойш тийм их юм бидэнд юунаа хэрэгтэй билээ. “Юу авснаа буцааж өгдөг”, тооцоог тов тод, яг таг хийдэг хорвоо шүү дээ…
            Жил жилийн намар цагт уйт хонгор өдрүүд ирдэг. Уйт хонгор өдрүүд ирэхэд гүн шөнө гадаа зогсмоор, яагаад ч юм бэ харааг минь даллаад байгаа тод оддыг бүртгэн хармаар санагддаг. Тэр тод том оддын дунд  энэ орчлонгоос буцсан олон хүнийг би олж хардаг. Амьтанд муу юм хийх нь байтугай тийм санаа ч үгүй явсаар дууссан, эд мөнгө, нэр алдрын төлөө шуналгүй хэвээр одсон тэд саадгүй хурднаар сайн төрлийг олсоор байдаг биз. Ээлж ээлжээ хүлээдэг л байх, тэр нь хэрэг зоригоос нь болдог биз дээ, бурхан түүнд замбуутивд ямар үйл бүтээх “үүрэг” хүлээлгэнэ, тэр л цагаа анан хүлээж, том том цагаан одны тэмүүлэн анивчигч гэрлээ илгээн, орчлонд бужигналдан агч биднийгээ ажинхан байдаг биз ээ.
Ер бид чинь хичнээн ч сонин амьдардаг юм бэ. Хэн нэгэн хүн надаас илүү амьдарч байгааг хараадбаярлахаасаа илүү жөтөөрхөх юм, хүссэн санасан бүхнээ гүйцээхийн тамт бодолд хатаж,  амьдралдаа сэтгэл гонсгор хүн яасан ч олон юм бэ дээ, саятан болох юмсан, саятан болсон бол тэрбумтан болчих юмсан,  дарга захирал, гишүүн,төлөөлөгчөөр сонгогдчих юм сан, жаахан ч гэсэн эрх мэдэлд хүрчих, ашигтай амьжиргаатай ажлын  сэжүүрээсатгачих юмсан… юмсан… юмсан… Үргэлж мөнхийн л “юмсан”…
Ийм л үед Н.Дугарсүрэн гуайн яруу найргийн баярыг тэмдэглэе гэж хөлтэй гартай, бэлтэй боломжтой биднээс илүү сэтгэл гаргасан оюутнуудад баярласан, бас өөрөөсөө ичих шиг болсон шүү. Дэргэд нь байсаар, өчнөөн жил мэдэх болсонбид Н.Дугарсүрэн гуайнхаа яруу найргийн баяр гээд жаахан арга хэмжээ сэдэж санах, ганц нимгэн ном хэвлүүлээд өгчихцаг, боломж бол өчнөөн л байлаа. Харин сэтгэл л байсангүй дээ.
Н.Дугарсүрэн гуай маань өөрөө харахгүй хэрнээ нэг нимгэхэн ном ердөө 30 ширхэгийг хэвлүүлж авчирчээ. Тэтгэврийн нь хэмжээ тэр, идэх уух, өмсөх зүүхээсээ илүү гаргаад гаргаад боломж нь тэр байсан биз дээ. Өөрөө харахгүй болохоор нэг хүүхэд гуйсан гэнэ. Ядаж номын дөртэй хүн гуйхаа ч яасан юм. Тэр угаас ийм л хүн юм. Хавтсан дээрээ өөр өөр хүний зурагтай, бас нэг сонин ном хийе гэтэл болж өгсөнгүй больж гэнэ. Бодвол санаа байвч үнэндээбэл дутаа биз дээ. Чадалтай, танилтай хүнд бол бага л зардал дуулдсан. Ер Н.Дугарсүрэн гуай миний мэдэхээс олон жилийн өмнөөс л “АСБЭ” зэрэг газраар жижиг жижигхэн номыг 30-40 ширхэгээр хийлгэдэг байв, олныг ч хийлгэсэн дээ. Биднээс илүү шүү.
Саяын ном нь өөрөө үзэж шүүх аргагүй болохоор тэгсэн үү, үг үсгийн алдаанаас эхлээд засмаар юм харагдана лээ. Гэхдээ нөгөө л зангаараа хэн нэгнийг гуйх, ачаа үүрүүлэх хүсэл байгаагүй биз. Одоо нөгөө алдарт сая төгрөгөөхүлээж байгаа гэнэ, түүгээрээ ганц сайн ном хэвлүүлнэ гэж яриж байна.  Өөрийн юм өргүй гэдэг дээ. Д.Нямсүрэн ахыг ид байхад олон сайн нөхөр түүнд байсан, бүгд л шүтдэг байлаа. 90-ээд оны дундуур бас чиг хүмүүс мөнгө төгрөгтэй болчихсон байсан үе, гэхдээ л Д.Нямсүрэн ах нэг удаа хот явж ирээд ярихдаа номоо хэвлүүлчихье гэтэл 200 мянга болох юм байна, мөнгө төгрөгний боломж олдсонгүй гэж байж билээ. Хүмүүн бид чинь дэргэдийн нөхөртөө элгэр мөлгөр л явдаг санжуу. Дэргэд байгаа сайхныг, хажууд байгаа агуу ихийг олж харахгүй байна гэдэг ухааны сохор юм,үнэндээ харамсаад баршгүй эмгэнэл юм билээ. Өнгөрсөн хойно нь амаа барих, онгойж үлдсэн их орон зайг хараад гайхахаас илүү гашуун  ухаарал энэ дэлхийд байдаггүй биз дээ. Ийм юм цагийн мөнхөд байх юм. Одоо ч ийм л байна. “Хүмүүс ээ, амьддаа бие биеэ хайрла” гэж О.Дашбалбар найрагч хэлсэн. Мөн их юм үзсэн, зэргийн нөхрөөс хамаагүй холыг ухаарсан хүний үг шүү.
            …Н.Дугарсүрэн гуайг маань оюутан хүүхдүүд шуугилдан түрж асрамжийн зүг одов. Нэг нь тэгж байна. “Төгстлөө өвөөгөө орхихгүй дээ” гэж. Анх тэд асрамж дээр дадлагаар очоод энд нэг өвөө ганцаараа тусгай суудаг юм гэхээр нь сонирхоод шагайжээ. Н.Дугарсүрэн гуай чимээгээр нь мэдээд “Хулгайч хүн л ингэж сэмхэн шагайдаг юм. Ороод ир хө” гэжээ. Ингэж дадлагын оюутнуудын нэг нь түүнтэй танилцаад дараа нь номын санд очиж асууж сураглаж, номыг нь ч олж үзжээ. Асрах хүнгүй хөгшчүүл амьдардаг, үнэндээ хийж бүтээх, бичих туурвих ажлаас өөрийгөө “чөлөөлчихсөн”, биеэрээ гэхээсээ сэтгэлээрээ “асрамжинд орчихсон” хүмүүс дийлэнх энэ газарт ийм нэг хүн байдаг гэж тэдний санаанд ч ороо үгүй биз дээ.
 Залуу нас гэдэг дэндүү сайхан юм. Анх надтай уулзаж ийм нэг арга хэмжээ зохиох гэж байгааг дуулгасан охинд би өөрийнхөө нэг номыг дурсгасан. Хожим утсаар нэг яривал “Таны зарим шүлгийг өвөөд уншиж өглөө” гэж байв. Өвөөдөө тэд хайртай болцгоожээ.
Намдагийн Дугарсүрэн хэмээх, Гурванзагалаас гаралтай энэ нэгэн яруу найрагч хавар намрын наран дор он цагийг нам гүмхэн үдэх манай асрамжийн шар байшинд ийнхүү аж төрж байна. Н.Дугарсүрэн гуай уулзалт дээр “Олон олон шүлэг” гэдэг сайхан шүлгээ цээжээр уншсан. Их тод, их сайхан уншина лээ. Номын баяр ямар болдог билээ, ундаа ус тавьчихсан, хиам, өргөст хэмх, чихэр тавгалж ширээ засчихсан, “Сэтгэлийн гэгээ” гэсэн сайхан үгтэй бичиг өлгөчихсөн, хүн болгон чин сэтгэлээс үг хэлж талархсан, “Нууцхан сэтгэл” гэдэг сайхан дууг нь хоёр оюутан охин гитартай дуулсан, ер бусдаас ялгарамгүй тийм л арга хэмжээ болов. Хамгийн гол нь Н.Дугарсүрэн гуай маань их хүндтэй байлаа. Харин үнэтэй цайтай бэлэг, дарга нар л алга байлаа. Гэхдээ тийм юм дутлаа гэж ер бодогдсонгүй,үгүйлэгдсэнгүй. Юм гэдэг дарагдах тусмаа, өөрийнхөөрөө байж чадах тусмаа, орчлонгийн сорилт, гачигдалд нүдүүлэхтусмаа хүчтэй болж, мөн чанар нь тодорч харагддаг аж.
 “...Галууны дэгдээхэй ганцаараа байлаа
Ганганаж ниссээр нутаг буцлаа
Ганцхан чамдаа хайртай байлаа
Гайгүй ч биз гэсээр хадамд гаргалаа”
“Гайгүй ч биз, арай үгүй байлгүй дээ” гэсэн амгалан бодь сэтгэл ээ гэж. Бурхан тоглоом шоглоом гэж ермэддэггүй гэдэг. Хэлсэн үг, бодсон бодлыг яг чигээр нь хүлээн авдаг, хүүхэд шиг гэнэн тэрээр энэ хүн ингэж л явах ёстой юм байна, “Гайгүй ч биз” гэсээр байгаад хамаг юмаа “хадамд гаргах” учиртай нэгэн юм байна гэж бат ойлгочих жишээтэй, тэгээд л ийм “команд” автоматаар залгагдаж орхидог, энэ хүний насан туршийн тавилан ийм л болдог мэт...нээрээ сонин...
Д.Дугарсүрэн гуай маань “олон олон шүлэг” бичиж, олон олон хүнд сэтгэлийн гэгээгээ хайрлаж  явах  болтугай.
“Галууны дэгдээхэй ганцаараа байлаа...”

 

 

Ц.Төртайван                       2012.03.15

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 268 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-137.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4177


khuv5-034.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4167

зотон тос 95х195 см
Бумсан
Хэмжээс: 600x284 33k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4733


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn