Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : ХАДАМ ГАНАА
Оруулсан admin on 2012-04-09 11:29:03 (4740 уншсан)

Эцэг эхээс хайрласан нэрээрээ дуудуулж чадалгүй явсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн тохиол алийг тэр гэхэв. Үүнээс дор хөгтэй ч гэмээр явдал манай нутагт болж билээ. Бүтэн нэрээрээ дуудуулах бус нэрнийхээ урд хойно ямар нэгэн цол гуншин эсвэл хоч зүүх явдал тэр үед моодонд орж байсан үе ч гэж ярьдаг юм. Ижилхэн нэртэй хүмүүс олон байсан болохоор ялгаж салгах гэж тэгж цоллож, хочилдог байсан байж ч магад. Нэгэн үе хүмүүс хүүхдүүдэдээ тохиролцсон юм шиг Ганаа гэдэг нэр өгцгөөсөн гэлтэй манай нутагт үе тэнгийн Ганаанууд тоогоо алдаж билээ. Тэрхүү Ганаа нарыг манай нутгийн найман настай балчираас наян настай чавганц хүртэл андахгүй сайн ялгаж танихыг яана гээч. Арга ч үгүй биз, хоёрдогч нэр болсон хоч нь тэднийг хэн болохыг нь алган дээр тавьсан мэт хэлээд өгдөг юм чинь. Миний санаж байгаагаар Саахар Ганаа, Сага Ганаа, Салга Ганаа, Сүрэн Ганаа, Нахиу Ганаа, Найгадаг Ганаа, Гэзэг Ганаа, Гүзээ Ганаа, Хуруу Ганаа, Худалч Ганаа, Хүргэн Ганаа, Хадам Ганаа, Солгой Ганаа, Согтуу Ганаа... гээд л тоогоо алдсан олон Ганаа нар байж билээ. Бүгд л өөр өөрийн бяцхан түүхийг агуулдаг болохыг мэдэх боловч зарим нэгийг нь одоо хүртэл сонсож амжаагүй л явна. Миний сонссон хамгийн хөгтэй ч гэх юм уу эсвэл булай ч гэмээр явдал үйлдээд хоёрдогч нэрээ олж авсан Ганаа бол "Хадам Ганаа" юм.

Ганаа тэр үед хорин долоо юм уу хорин найман настай л байсан болов уу. Дунд сургуулиа дүүргээд эрдмийн оройд гарчихлаа гэж санасан уу яасан цаашаа үргэлжлүүлэн сурах боломж байсан ч сураагүй нэгэн. Уг нь айлын ганц хүү эрдэм номын мөр хөөсөн бол зүгээр л байсан санагддаг юм, за гэхдээ маньд ямар хамаа байхав. Ганаа архи ууж агсам согтуу тавихгүй, худал хэлж хулгай дээрэм хийдэггүй сумандаа бол "Супер мен" байсан цаг. Царай зүс бие хаагаараа хэний ч дор орохгүй, ардын хэлдэгээр найранд гурван дуутай, наадамд гурван даваатай бузгай эр байж дээ. Эцэг эхээс хайрласан нэрэндээ гар хүргэлгүй өдий хүрсэн ганц Ганаа нь "Хадам Ганаа" л байж билээ. Нэрэндээ сэв суулгалгүй өдий хүртэл явсан Ганаад нутгийн хэлэмгий, доломгойчууд хоч, гуншин хайрлах гэж битүүхэн зэхэх боловч харамсалтай нь Ганаа тэдэнд боломж олгохгүй. Ганаагийн яаж ч болдоггүй нэг сул тал нь охид, бүсгүйчүүд гэхээр жолоогоо тавьчихдаг муу зантай. Ганаагийн энэ л зан нэгэн өдөр түүнд хоёрдогч нэрийг нь чирч ирнэ дээ гэж нутгийнхан жиг жуг ярилцдаг байсан нь оргүй ч биш байж дээ. Бүр сүүлдээ Ганаад хоч өгөх талаар нутгийн хэсэг хүмүүс үгссэн ч гэж дуулдаж байсан удаатай. Нэг удаа сумын засаг дарга Даржаа гуай багийн хурал дээр, манай сумын ганц бүтэн нэртэй Ганаа танай багт л үлдлээ дээ гэж тоглоом наргианаар сумынхандаа захисан ч гэдэг. Хүн бүр л Ганаагийн үйл хөдлөлийг ажиглаж хазгай гишгэх мөч бүрийг чих тавин хүлээж байсан цаг. Ганаа хүүхэн эргүүлэх мөрөөрөө эргүүлэхгүй дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч Санчираа гэх жаахан охинтой нэр холбогдож эхэлсэн юм. Нутгийнхаа ганц Донжуантай нэр холбогдсон гэхээр Санчирааг ямаршуухан охин байсныг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй. Хорлоо ганц охиноо хойд эцгийн бараа харуулалгүй өсгөсөн боловч охин нь өөрөөс нь арав ч хүрэхгүй дүү залуутай хүзүү толгой холбоно гэж зүүдлээ ч үгүй байх. Зүүдэллээ ч Хорлоог архи жаахан балгачихдаг болохоор Санчираа түүнийг нь далимдуулаад үг ч хэлүүлэхгүй харин ч өөдөөс нь зандрах нь олон. Ганц бие ээжийнхээ дэргэд өссөн Санчираа багаасаа л нүд чих нь онгойж, хэрсүү суусан нь ойлгомжтой.

Хайр сэтгэлд насны зөрөө хамаагүйн үлгэрээр учирсан хоёр, орой үдшийн цагаар гудамжны булан тохойд нууцхан болзох боловч тэдний үерхлийн тухай мэдэхгүй хүн үгүй байждээ. Ямар сайндаа л энэ Ганаа, Санчирааг эргүүлж байхаар ээжийг нь эргүүлмээр юм даа гэж дуулдаж байхав. Ганаа дунд сургуулийн үүд сахиж Санчираагаа өдөр бүр гэрт нь хүргэж өгнө. Сургуулийн шинэ жил, урлагийн үзлэгт бэлдэх нэрээр Санчираа хааяа нэг оройтвол ээжээс нь илүү эрэл сурал болж анхаарал тавихыг яана. Яг л ийм насан дээр нь охидод их анхаарал тавьж байх ёстойг Ганаа арай олон оймс илүү илээснийх мэдэж байсан биз. Эхнэрээ багаас нь сахиж манасаар нас биед хүрэхэд нь гэргийгээ болгон авдаг хятад өвгөний тухай үлгэрийг санагдуулсан тэдний хайр дурлал ямартаа ч хагас жилийн нүүрийг үзэж чадсан юм. Нутгийн ард олноосоо "Дүүмэд Ганаа" гэсэн хоч зүүх шахаад байтал тэрхүү хөгийн явдал тохиолдсон юм даа.

Цас, бороо холилдон орсон хаврын орой Ганаа, Санчираагийн хашааны үүдэнд түүнийг дуудаж нилээд удаан зогссон боловч Санчираа гарч ирсэнгүй. Тэр үед хөдөө гар утас гэж байсан ч биш, гэрийнх нь гаднаас орилохоос өөр ямар ч аргагүй. Ганаа хэсэг зогсоод гэрт орохоор шийдэв. Хадам ээжийгээ зүс таних боловч охинтой нь үерхсэнээсээ хойш нүүр тулаагүй болохоор жаахан нэрлэхэж байлаа. Хүйтэн салхинд даарсан Ганаа шууд л Санчираагийнд яваад орчихов. Харамсалтай нь Санчираа байсангүй, харин Хорлоо нилээд халамцуухан сууж таарсан юм. Санчирааг чамтай хамт байгаа гэж бодоод сэтгэл амар суугаад байлаа гэсээр Хорлоо Ганаад халуун цай аягалав. Ганаа хайртай охиноо манаж чадалгүй алдсанаа сая нэг ухаарч цагаа харвал үдшийн 23 цаг хэдий нь өнгөрч байлаа. Найз охиндоо ихэд гомдож бас битүүхэн хорсож суусан Ганаагийн сэтгэлийг Хорлоо засах гэсэн шиг хоёр литрийн савтай шимийн архи гаргаж ирэх нь тэр. Халамцуухан Хорлоо, хорссон Ганаа хоёрт шимийн архинаас татгалзах шалтгаан байгаагүй байж таарна. Ингээд л хадам, хүргэн хоёр хайртай охиноо хүлээх зуураа савтай нэрмэлээ дуусгаад дахиж даварцгаасан юм байх. Энгэр султай Хорлоо, хүүхэнд жолоогүй Ганаа хоёр хар архины гайгаар хаврын хүйтэн шөнийг халуун хөнжилд хамт өнгөрүүлчихсэн гэдэг. Үйлэн борооны ажлаа дуусгаж амжаагүй байхад нь үүр шөнийн заагаар Санчираа орж ирсэн ч гэдэг. Хамгаас хайртай хоёр хүн нь хамт хэвтэхийг харсан Санчираа жижигхэн сумынхаа төвөөр цурхиран уйлж гүйсэн ч гэж зарим нь ярьдаг юм. Ямартаа ч тэр шөнийн явдал олон түмний чихэнд олон хувилбараар хүрсэн ч миний ярьсан энэхүү хувилбарыг хамгийн үнэнд ойрхон байна гэж Хорлоо хожим хуучилж байсныг би өөрийнхөө хоёр чихээр сонсож байсан юмдаг. Хөөрхий Санчираа удалгүй сургуулиасаа завсардаж "Сул хонгор" хэмээх хоч аваад буруу замаар орсондоо. Хорлоо охиноо буруу замаар орсонд ихэд сэтгэлээр унаж өдрийг архитай нөхөрлөж өнгөрөөх болсон гэнэ билээ. Харин ээж, охин хоёрын амьдралыг баллаж орхисон Ганаад нутгийнхан маань "Хадам Ганаа" хэмээх хоч зүүж нүүрийг нь нэг сайн түлсэн дээ. Ингэж л манай нутаг ганц үлдсэн Ганаагаа шинэ хочтой нь өлгийдөж авсан түүхтэй. Харин сүүлийн үед манай нутагт нэг их олон Төмрөөнүүд төрсөн гэж дуулдаж байсан, бодвол бас тэдэндээ шинэ хоч, гуншин хайрлаж л суугаа байхдаа. Ямартаа ч олон Амараа төрлөө гэж дуулдаагүй, тэгэхээр миний нэр ч цэвэр үлдэх бололтойдог шүү.

Зохиогч: А.Алтанхундага



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 41 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-053.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2481


B2-012.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2745

Г.Ариунболд Зотон, тос 110x110
Голын салхи
Хэмжээс: 600x468 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2637


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn