Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Ц.Доржготов : Танил бус буун дуу
Оруулсан admin on 2012-03-23 19:57:19 (3227 уншсан)

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын гуравдугаар байрын шагналт Ц.Доржготов  “Танил биш буун дуу” өгүүллэгийг хүргэж байна.

Танил бус буун дуу

Амар амгаландаа налгар назгай нь дэндсэн Гашууны голынхон хачин жигтэй юм үзэцгээжээ. Ганц гэрэээрээ нутгалдаг Аварга Бадгай гэж алдаршсан зожиг эр нэгэн шөн гутлаа алдчихжээ.

“Шивэр ханхлууллаа” гэж эхнэрийгээ загнаад байхаар зуны бөгчим шөнө аварга том хоёр гутлаа сэрвээхээр түрийг нь сахи сөргүүлээд гэрийнхээ хажуугийн довон дээр тавьсан нь өглөө алга болсон байлаа. “Хачин юм даа, хүн амьтнаас зайдуу эзгүй энэ нутагт миний хоёр гутлыг ямар хүн ирж авдаг байнаа. Хүн ирлээ гэхэд харанхуй шөнөөр гутлыг минь олмооргүй юм даа. Эсвэл гутлын минь үнэрээр чоно шиншилж ирээд зуугаад явчихсан юм болов уу” гэж гайхан бодож зогстол хажуухан талд нь өөрийнх нь гутлаас том уу гэхээс жижигдмээргүй нэлээн том хуучин муухай банхар маахай хэвтэж байлаа.

Хөл Бадгай өнөөх гутлыг гайхаж, шохоорхоод:

-Үгүй ер өө, энэ ертөнцөд чинь бас надтай адилхан том хөлтөн бас байдаг байх нээ гэж ижил хөлтнөө олсондоо олзуурхан өнөө гутлыг өмсөж үзээд сууж байтал эхнэр нь хүрч ирснээ “Пээ... яасан муухай том гутал вэ” гэж дуу алдсанаа ам хамраа ханцуйгаа таглан сэжиглээд:

-Хүүш чи танихгүй хүний муухай бузар гутлыг тайлаач ээ. Чи наад хөлөө угаахгүй бол чамтай цуг унтахгүй шүү гэж хэлснээ эм хүний нүдээр өнөөх гутлыг эргүүлж тойруулж үзсэнээ Хөл Бадгайг нударч:

-Хүүш ээ, ул нь цоорчихсон гутлаа чиний бүтэн гутлаар сольж аваад явчихсан байна ш дээ. Чамаас өөр эр хүн ийм л аргатай зальтай байгаа юм даа гэснээ “Хөөе байз... улыг нь элэгдтэл явсныг бодоход явган оргодол манай гадаа иржээ дээ” гээд Бүжинханд нүдээ адтай нь аргагүй тормолзуулан ийш тийшээ сэлбэлзлээ.

Бүжинханд уг нь Хөл Бадгайг тоохооргүй хүүхэн л дээ.

“Харанхуй шөнө эзгүй нутагт хэн тэр гутлыг сольж авдаг байнаа” гэсэн айдас эзэгтэйг зовоож орхилоо. “Орхисон гутлынх нь тантгаар шинжиж үзвэл яавч задарсан хулгайч биш, ядарсан оргодлын гутал байж таарлаа. Ийм гуталны эзэн ямар ч олигтой амьтан явах вэ дээ чааваас. Ядарч л яваа эрийн гутал байна даа” гэж бүсгүй хүний өрөвч зөөлөн сэтгэлээр бодож бас үзлээ.

Ядаж байхад тэдний нохой зөнөглөөд саяхан үхчихсэн болохоор харанхуй шөнө хэн ирснийг мэдсэнгүй явуулж. Бүжинханд “гутлыг нь сольж аваад явсан юм чинь явган оргодол хаа хүрэх билээ. Энэ хавиар л нуугдаж байгаа байх. Яадаг билээ, харанхуй шөнөөр орж ирээд хоолой огтолчихвол яана даа байз” гэж түгшиж суухад Хөл Бадгай толгой түрүүгээ харагдахгүй болтол тамхи баагиулж сууснаа “Мөн азтай оргодол оо. Тэрний тэр орхисон гутлыг нь шинжиж үзэхэд тэрний том хөлөнд багтахаар гуталтай хүн манай суманд лав байхгүй дээ. Азтай мөн золиг оо, яаж яваад манайхыг олчихдог байнаа” гэж бодлоо. 

Хоёр муухай банхар гутал Бүжинхандын сэтгэлд байн байн эргэлдэж байлаа. Хөл Бадгай ярих мэдээтэй боллоо гэж бодоод айл хэсэж, аяга тагш юм ууя гэж бодоод шодон буурал модондоо мордон

Уулын модыг ургаа гээ юу
Улсууд намайг завхай гээ юу
Талын модыг тархай гээ юу
Та нар намайг завхай гээ юу гэж дуулсаар яваад өглөө.

Энэ үест махчин шувуудаас үргэсэн хэдэн болжморын дэрхийн нисэхээс өөр чимээ сонсогдсонгүй. Бүжинханд тогоотой сүүгээ юүлж, тогооныхоо бор хусмыг эвтэйхэн тавих зуураа:

-Хөөрхий дөө, муу нохой минь зөнөг ч гэсэн хусманд хэчнээн дуртай сан. Намайг тогоо хусах чимээнээр гэрийн үүдэнд сүүлээ годогонуулан зогсдог сон доо хөөрхий гэж бодлоо. 

Өглөө болгон хаанаас ч юм хоёр хэрээ нисч ирээд эзэгтэйн гаргаж тавьсан хусмыг амтархан иддэг болоод уджээ. Тэр өглөө ч өнөө хоёр хэрээ ирж хусмыг амтархан идлээ. Том хөлтэй оргодлоос айж байх үед хоёр хэрээнээс өөр хань бараа болох амьтан өглөөгүүр ганц гэрийн эзэгтэйд харагдсангүй. 

Бүжинханд үнээгээ саагаад, үхрээ бэлчээж, зэлээ цэвэрлэж, нойтон аргалаа эргүүлж тойруулж сэврээгээд хэдэн тугалаа бэлчээрт нь хүргэж явлаа. Эргэн тойрон нам гүм чимээгүй. Хуучин судрын хуудас шиг шаргал тал налайн намбайж байлаа. 

Гэтэл юу болсон гэж санана. Гэнэтхэн буун дуу тасхийж эзэгтэй суун туссан ч биеийнх нь энд тэндээс цус асгарсангүй. Чив чимээгүй орчлонд буун дуу яасан аймшигтай түгшүүртэй сонсогдсон гэж санана. Тэгсэн мөртлөө тэр буун дуу нэг л хачин танил биш буун дуу байлаа.

Эзгүй хээр ганц гэрээрээ, хоёр муу гутлыг сольж авсан хулгайч тодроогүй. Хэдийгээр налгар тайван нутаг ч гэлээ цаанаа л нэг хачин янзын. Айж үзээгүй, айж сураагүй эхнэр яах ч учраа олохгүй дэмий л гайхаж ийш тийш тормолзон эргэн тойрноо битүүхэндээ түгшүүртэй ажиглалаа.

Тарваганы арьс үнэд орсноос хэдэн тарвагачид гэрийнх нь ойр тойрны тарвагыг ирж агнадаг болсноос анчдын буун дуу Бүжинхандын сэтгэлд тод, ойрхон дотно санагддаг байлаа. Гэтэл саяын гэрийнх нь ойролцоо дуугарсан буун дуу нэг л янзын ер бусын, бөглүүдүү дуу байлаа гэдгийг хожуу ухаарлаа.

-Ээ яанаа, хар хүнээ хэрэггүй л явууллаа. Дэндүү цагаахан байна даа. Энэ чинь одоо том хөлтэй оргодлыг яаж ч мэдэх вэ дээ. Оргодол хулгайч элдвийн муу юм үзээгүй л дээ гэнэдлээ гэж Бүжинханд танил бус буун дуу гарсны дараа боллоо. Танил бус буун дуу гарсан нь үйлийн үргүй үнэн боловч буу тавьсан эзнийг хайгаад хайгаад олсонгүй ээ.

-Хачин юм даа, том хөлтэй оргодол ойрхон бүгчихээд байгаа юм болов уу. Ганга жалга руу үздэг юм билүү гэж бодсоноо айгаад үзэж чадсангүй. “Дэрсэн дотор хэвтэж байгаа юм болов уу. Эсвэл дов сондуулын цаана суучихаад намайг харж байгаа юм биш байгаа даа. Би тэгвэл мэдэхгүй шүү дээ. Арай тарваганы нүхэнд орчихоод толгойгоо алгуурхан гаргаад намайг ажиглаж байгаа юм биш байгаа” гэх зэргийн элдэв бодол толгойд нь эргэлдлээ.

“Харанхуй шөнөөр унтаж байхаад гэрт орж ирээд орон доогуур ороод, хүмүүсийг явчихсан хойгуур надад “цаашаагаа зайл” гэсэн дохио өгч тооно руу буудсан байж болох юм гэж бодож айсандаа гэртээ ч орж чадахгүй боллоо. Гэрээ алсуур тойрч хэсэг явлаа. Гэр дотор чимээ анир таг чиг. 

Алийн болгон гадаа зогсох вэ дээ. Аажуухан дөхсөөр гэрийнхээ хананд толгой наан зогсвол шүүсэн аарцны шар ус шол шол шол гэж дуугарахаас өөр чимээ гарсангүй. 

“Гэртээ ортол муухай том хөлтэй оргодол дан дээлтэй нүцгэн шахуу байгаа намайг дараад авбал би яанаа” гэж бодохоос гэртээ ганцааранг нь орхиод явсан нөхөртөө улам бүр гомдлоо. Гадаа зогсоод байлтай нь биш, айл амьтан байхгүй хаашаа ч очих билээ. Хэндээ ч хэлэх билээ. Аргаа бараад гэртээ айсаар яваад орлоо. Орон доогуур харья гэсэн зүрх хүрсэнгүй, нүдээ анин хэсэг зогслоо. 

Тэгтэл орон доороос аварга том хөлийн арван хуруу арзаганаж байх шиг санагдлаа. Айсандаа аяга цай уух гээд халуун савтай цайгаа тэмтэрч автал өглөөхөн дүүргээд тавьсан халуун савтай цай нь хар аяндаа хага үсрээд халуун цай нь юу ч үгүй асгарсан байлаа. 

Бүжинханд танил биш буун дуу нь халуун савны хагарсан битүү чимээ байсныг олж мэдээд ганцаараа баахан ичиж, нүүрээ даран аальгүйтэн баахан хөхөрлөө. Тэр өдрөөс хойш том хөлний гутлын эзэн олдолгүй таг чиг болсон юм.

Харин Хөл Бадгайн мал зад өсчээ. Нутгийнхан “энэ Хөл Бадгайн хөл эзнийхээ сайнд өсөөгүй юм. Харин тэр том гутлыг олж авснаар зад баяжсан юм даа” гэж атаархан ярьдаг болжээ. Энэ нь ч алс бөглүү нутгийн хүмүүсийн бодол байх. Тэр ч бүү хэл айл хавийнхан нь “гутал гэдэг дээшээ харсан сав. Энэ том гутланд мөн их буян багтсан байх даа” гэж ярилцаж байхад нэг авгай бүр нөхрөө голоод “үгүй чи, энэ Хөл Бадгай шиг том хөлтэй болоод төрчихгүй яав даа. Тэгсэн бол тэр том хөлтэй оргодол гутал хайж явахдаа Бадгайн гутлыг биш чиний гутлыг олоод авчихсан бол манайх өдийд хагартлаа баяжихгүй юу даа” гэж дуу хадан амьтны элэг доог болсон юм гэнэ лээ.

Дөрвөн цагийн эргэлтэнд малынхаа аяыг дагаж, нутгийн соргогт отор хийж яваа айлын мал сүрэг хар аяндаа өсөхөөс ч өөр яалтай ч билээ дээ. 

Зохиолч Ц.Доржготов

эх сурвалж : news.gogo.mn

Сонсохыг хүсвэл энд дарна уу



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 73 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-079.JPG
Хэмжээс: 600x450 150k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3612

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-090.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2340

Должин : Зам зуур
zam-051.JPG
Хэмжээс: 600x450 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2615


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn