Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Эр хүний нууц
Оруулсан admin on 2012-02-27 12:45:11 (4462 уншсан)

Олон жил уулзаагүй найзуудтайгаа уулзах Сараад үнэхээр сайхан байлаа.  Аравдугаар анги төгсөөд 15 жил уулзаагүй нэг ангийнханд ярих хөөрөх юм үнэхээр их байлаа. Эрчүүд нь шар айрганд ялимгүй халамцаж, бүсгүйчүүд зовлон жаргалаа дэлгэж, удаан уулзаагүй хүмүүс амаа олохгүй шуугилдаж байв. Хөдөө буйдхан газрын жижигхэн цэнгээний газар хүн ихтэй байсан ч тэдний чимээ шуугианыг дарах хүн үнэндээ байсангүй. Гэнэтхэн Цэнгэл Сарааг нударч “Хараач. Манай нөгөө ангийн Ундрах” гэх дуугаар Сараа баарны тек рүү харлаа. Таньдаг хэрнээ таньдаггүй хүн. Өнгөрсөн 15 жил дүрэлзсэн алаг нүдтэй хөрслөг бор хүүг хачин их өөрчилснийг тэр хараад л шууд анзаарав. Ундрахыг ирснийг ангийнхан нь эрчүүд ч анзаарсан бололтой. “Хүүе. Ундрах нааш ир. Энэ чинь манай ангид бүртгэлгүй л болохоос биш манай ангийн л хүүхэд шүү дээ” хэмээн шуугилдаж,  түүнийг ширээндээ урьж, дайлж цайлж эхлэв. Ундрахад гэнэтийн энэ их шуугиан, бас хүндэтгэл эвгүй санагдсан бололтой биеэ барьж байгаа нь илт. Тэр Сараатай чимээгүйхэн толгой дохиж мэндлээд ширээний өнцөг бараадан суухад Цэнгэл “Хүүе Ундрах. Энд Сараагийн хажууд суу л даа. Эрчүүд бараадсанаас манай охидуудтай найзалсан нь дээр. Тэгээд ч манай Сараатай зэрэгцэж суух сайхан байх байлгүй дээ” хэмээн тас тас инээхэд Сараа санаа зовсондоо чимээгүйхэн суудлаа зайчилж хажуудаа суудал гаргалаа. Сараа, Ундрах хоёр хар багаасаа л тоглож өссөн хоёр. Зэргэлдээ гудамжинд амьдардаг, бас зэргэлдээ ангид сурдаг чацуутнууд. Хар багаасаа бөмбөг тоглож, ухаан суусан хойноо хамт шалгалтад бэлтгэж, Мөрөнгийн голын эрэгт  бага насаа үдсэн. Гэхдээ үй зайгүй найзууд явсан хэрнээ нэг л мэдэхэд хөндийрчихсөн байсан. Үнэндээ аравдугаар анги төгссөнөөс хойш тэр хоёр уулзсангүй, яг 15 жил болчихсон байлаа. Сараа инээмсэглэж, “Манай Ундрах ямар их өөрчлөгдөө вэ” гэхэд тэрээр бас л санаа нь зовсон бололтой, нүүрээ улайлгаж, “Чи ч гэсэн танигдахааргүй өөрчлөгдсөн байна” гэснээ чимээгүй болчихов. Удаан уулзаагүй ангийнхан сүүлдээ хатуу архи захиалж, бие биенээ шахаж, бас хөгжилтэй яриа дэлгэж шуугилдацгаана. Ундрах бараг уусангүй. “Найз нь уухаа байсан. Та нарыг ном сурч байхад наадахыг чинь ууж сурч байлаа. Одоо амьдралд суралцах санаатай, архинаас холдох гэж хичээж байгаа. Харин та нарын яриаг сонсч суух л сайхан байна” хэмээн шулуухан хэлэхэд түүнийг дахиж архиар шахах зоригтон олдсонгүй. Бүгд л ам амандаа “Зөв, зөв” хэмээн шуугилдав. Бараг үүр цайх дөхөж байхад тэд тарахаар баарнаас гарцгаалаа. Цэнгэл Сарааг хань татаж, “Миний найз манайд очоод хоночих. Одоо танай буудал хаалгаа барьчихсан байлгүй” хэмээн ятгаж, Сараа үнэндээ яахаа мэдэхгүй эргэлзэж зогстол оройноос хойш чимээгүйхэн суусан Ундрах гэнэтхэн ам нээж “Гайгүй  байлгүй дээ. Би Сарааг хүргээд өгчихнө” хэмээн шулуухан хэлэв. Ангийнхан нь гайхаж эргэлзэж байгаа нь илт. Харин Балт л “За, ангийнхаа хамгийн холоос ирсэн, хамгийн том дарга бүсгүйг уг нь өөрсдөө л хүргэж өгөх байсан юм. Сараа чи өөрөө мэд” хэмээн нэг их том асуудал шийдэх гэж байгаа хүний дүр гаргав. Сараа инээмсэглэж, “За сүртэй гэдэг нь. Ямар танихгүй хүн дагаж явах гэж байгаа биш. Би Ундрахаар хүргүүлчихье. Тэгээд ч мотоцикль сонин байна” хэмээн хэлж байж тэдний анхаарлыг өөрөөсөө холдууллаа. Ундрах түүнээс “Хаашаа явах вэ” гэж ч асуусангүй. Шууд л мотоциклио асаагаад хөдөллөө. Сараа юу ч хэлж амжсангүй. Ундрах шууд давхисаар Дэлгэрмөрний эрэгт ирлээ. Тэнгэрийн хаяа захаасаа сэмэрч, одод бүдгэрэн хариугүй үүр цайх гэж байгаа нь илт. Дэлгэрмөрний тунгалаг ус цалгилан долгиолж, од алгадан тоглож байх шиг үзэмжтэй харагдана. Ундрах “Яасан. Хулгайлчихлаа гэж айсан уу?” хэмээн инээснээ “Холоос ирсэн хүн Дэлгэрмөрөнгөө сайн харж аваг гэж бодсон юм” хэмээн гэмээн цайруулах мэт дуугаа намсгав. Бүдэг бадагхан гэгээ улам бүр цайрсаар, зуны богинохон шөнийг хуу татаж, үүр цайлаа. Хаа нэгтээ хөхөө донгодож, тунгалаг цэнхэрхэн усны чимээг аргадах мэт шаргал ангир чимээгүйхэн хөвж харагдана. Шаргал туяа татуулан хөх ус эргээ даган урсаж, нам гүмхэн шинэ өглөөг усны хоржигнох чимээ л чимж байлаа. Сараа Дэлгэрмөрний эрэг дээр үүр цайхыг үнэндээ харж байсангүй.  Ундрах чимээгүй сууж байснаа “Чамайг хэзээ нэгэн цагт хүрээд л ирнэ гэж мөн ч их хүлээсэн дээ” хэмээн дахиад л дуугаа намсгав. Сараа гайхаж “Чи л өөрөө сураггүй алга болчихсон шүү дээ” гэхэд Ундрах “Би биш, чи л алга болсон шүү дээ. Харин би үргэлж чиний дэргэд байсан” гэснээ инээмсэглэв.

-Чи нээрээ хаачсан юм гэхэд Ундрах нэг их санаа алдснаа
-Ард чинь л явж байсан. Өглөө гэрээсээ гарахад чинь дагана, хичээл тарахад ч бас л хамт гэрийн чинь үүдэнд ирдэг байсан
-Хачин юм яриад л… Би чамайг хайгаад олдоггүй л байсан.
-Чи яаж олох вэ дээ. Төмрөөтэй уулзаж байхад чинь ч би хажууд чинь л хараад зогсож байсан.
-Хүүе. Тэр чинь манай Цэнгэлд хайртай байсан юм. Би зуучилагч хийдэг байлаа. Одоо тэр хоёр хоёр хүүхэдтэй сайхан амьдарч байгааг чи мэдэж байгаа биз дээ.
-Хм
-Ундрахаа чи надад итгэхгүй байгаа юм уу?
-Би чамд хайртай байсан. Үүнийг чи мэддэг байсан уу?
-Би ч чамд дасчихсан байсан. Нэг л мэдэхэд чи өөрөө л алга болчихсон шүү дээ.
-Танай ангийн хөвгүүд бүгдээрээ л мэддэг байсан. Тэгээд л өнөөдөр намайг дуудсан юм. Чамайг ирсэн байна. Ирж уулзаач гэж хэлсэн юм гэхэд Сараад хэлэх үг олдсонгүй.  Чимээгүйхэн сууж байснаа “Яагаад тэд надад хэлээгүй юм бол”гэхэд Ундрах инээмсэглэснээ “Эр хүний нууц” хэмээн тун додигор хэлэв. Сараад нэг л гомдолтой санагдаад болдоггүй.
-Би ч гэсэн чамд хайртай л байсан шүү дээ гэхэд Ундрах “Тийм гэж үү” гэхээс өөр юм хэлсэнгүй, нэг их санаа алдав. “Эр хүний нууц” энэ үг л Сарааг хатгаад байлаа. Сараа хэсэг чимээгүй сууснаа
-Хүүхэд насаа гэж… Хэтэрхий гэнэн томоогүй байж дээ. 15 жил өнгөрчихсөн байна шүү дээ. Чи эртхэн хань ижилтэй болооч дээ гэвэл Ундрах “Чамайг л хүлээгээд…” гээд бас л таг болчихлоо.
-Битгий тэнэгтээд бай. Би аль эрт нөхөр хүүхэдтэй болсон гэж хэлэхдээ Сараа хачин их сандарч байлаа.
-Зүгээр л хайртай байснаа хэлчихвэл дотор онгойж, сэтгэл амрах гээд байсан юм. Чи минь сайн сайхан амьдарч байгаа хойно надад гуниж гутрах юм байхав гэснээ Ундрах үнэхээр л санаа нь амарсан бололтой нэг их уужуухан амьсгаа авав. Тэгснээ “Нэг бүсгүй байгаа хө. Их сайн хүүхэн. Тэнэг намайг хүлээгээд л ганцаараа яваад байх шиг санагддаг юм. Өнөөдөр уулзанаа. Ханилья гэж гуйнаа гэснээ явахаар босов.
Ундрах Сарааг зочид буудлынх нь үүдэнд буулгаж өгөөд буцлаа. Сараагийн чихнээс нөгөө л “Эр хүний нууц” гэсэн үг сонсогдоод салдаггүй. Он цагийн урт шалгуурт итгэл сэтгэлээ гээгээгүй эр хүний гэнэн, цагаахан үгэнд  түүний сэтгэл хаврын ногоо шиг л нялхарч хоцорсныг тэр сая л анзаарав.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 106 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor047.jpg
Хэмжээс: 600x734 156k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3744

Анхны цас 2005 он
Нээлттэй Нийгэм Форум
Хэмжээс: 600x449 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3290


B3-023.JPG
Хэмжээс: 600x466 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4043


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn