Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : САРХАДЫН ТӨЛӨӨС /Өгүүллэг / 
Оруулсан admin on 2011-11-30 11:28:52 (4444 уншсан)

Дэггүйхэн үерхсэн дөрвөн найз ангийн андууд                                                                                       

Дүрсгүйхэн багын минь алтан үеүд ...

... гэж банзан гитарын утсыг сэмэртэл балбан дуулах дөрвөн найзыг харсан хэн ч болов найз хэмээх эрхэм үгийн жинхэнэ мөн чанарыг ойлгох байсан биз. Магадгүй нүдээ жаахан доош буулгаж ширээн дээр мэлтэлзэх сархад дүүрэн хундагыг хараад энэ бодлоосоо татгалзаж ч болох юм.  Ямартай ч нэгэн жалганд хүүхэд насаа үдсэн тэдэнд иймэрхүү сархадтай, сайхан дуутай өдрүүд олон байсан нь мэдээж. Наймдугаар ангиа төгсөөд үеийн нөхдөөсөө хоцорч, хамтдаа сургууль завсардсан болоод ч тэр үү дөрвүүл үй зайгүй нөхөрлөхийг яана. Уусан архиндаа бус дуулсан дуундаа халамцсан бололтой Идэрээ гитараа хойш тавиад :

 - Найзуудаа, одоо ганцхан шил архи байсан бол мөн ч сайхан даа гээд гүд хийтэл шүлсээ залгилахад  Ганхүү сүүлийн хундагатай архиа хөнтрөөд :

- Хэлээд юу гэх вэ?  байсан бол юу боллоо гэж хоолойгоо хаттал орилж суух билээ дээ гэснээ надад байгаа нь л энэ гээд үрчийсэн таван зуутын дэвсгэрт гаргав. Сансараа, Сэргэлэн хоёр ч мөн сүүлчийнхээ хундагыг хоослоод харуусалтай нь аргагүй халаасаа тэмтрээд толгой сэгсэрнэ. Шил архины төлөө чихээ огтлоод өгөхөөс буцахааргүй болтлоо халуурсан дөрвөн найз дор бүрнээ арга сүвэгчлэн суух мэт хэсэг чимээгүй болов. Идэрээ амар тайвныг эвдэж :

- Ингэж дүлий дүмбэ оргиж суухаар Нанзад эгчийн дэлгүүрээс очиж зээл гуйвал яаж байна гэхэд бүгд л үүнийг хүлээж байсан мэт дуу орцгоов.

- Нанзад эгч бид нарт зээл өгөхгүй л болов уу даа гээд Сансарааг жуумалзахад Ганхүү Сансараагийн нуруун дээр алгадаад :

- Өгөхгүйг нь чи яаж мэдэж байгаа юм, гуйгаад үзэхэд алдах юу байна, бүр болохгүй бол чамайг зарж байгаад ч хамаагүй архи авч уухдаа л ууна даа гээд өлгүүрээс гадуур хувцсаа шүүрэхэд бүгд хөдөлгөөнд оров. Хорхойссон баавгай мэт халамцсан дөрвөн найз хэлхэлдэн явсаар Идэрээгийнхээс холгүйхэн орших Нанзадын дэлгүүрийн үүдэнд хүрвэл харамсалтай нь дэлгүүр аль хэдий нь хаалгаа барьсан байлаа. Нутаг орондоо “Наймаачин Нанзад” гэж нэрд гарсан түүний дэлгүүр бол нар, сар ялгалгүй наймаа худалдаа хийдэг ганц дэлгүүр болохыг дөрвөн найз андахгүй мэдэх тул удтал хаалгыг нь балбасаар сая нэг онгойлгов. Дөрвөн найз нойрмог Нанзадын өмнө толгой унаган зогсох зуур Идэрээ ам нээж:

- Нанзад эгчээ бид нар танаас ганц шил архи зээлэх санаатай хүрээд ирлээ гэхэд Нанзад ихэд төвөгшөөсөн байртай :

- Манайх өчигдөрхөн даллага авахуулчихсан болохоор ямар ч арга алга даа, даллага авахуулаагүй байсан бол зээлэлгүй яах вэ? гэж зээл гуйгаад орж ирсэн ямар ч хүнийг хэлэх үггүй болгодог зальт үгээ хэлэх нь тэр. Идэрээ ингэж хэлэхийг мэдэж байсан мэт жаахан бодолхийлснээ :

- Тийм бол аргагүй юм байна даа, тэгвэл ерөөсөө би харьж мөнгөө авч ирдэг хэрэг ээ  гээд гарах гэснээ гэнэт л зог тусаж :

- Хаашдаа л мөнгө өө авчирч өгөхөөс хойш архиа нэг мөр аваад явъя, замаараа ах нартаа оруулж өгчихөөд ирье гэхэд Нанзад хүүхэн :

- Тэгж ч ярихгүй шүү, та нарыг ямар мэдэхгүй биш гээд хаалгаа цоожлох гэж байгаа бололтой хөдлөхөд Идэрээ худлаа инээгээд :

- Юу боллоо гэж таныг хуурах вэ? Танайд Сансарааг үлдээчихээд бид гурав хурдхан явчихаад л ирнэ шүү дээ гэхэд Нанзад сая л учрыг ойлгосон бололтой царайдаа үл мэдэг инээмсэглэл тодруулаад лангууныхаа араас архи авч өгөв. Сансараа учрыг үл ойлгосон байртай Идэрээ рүү хандан :

- Чамд мөнгө байсан юм бол анхнаасаа аваад гарч ирэхгүй, бөөн ажил удаж байх юм гэж бухимдаад Нанзадын дэлгүүр дотор мануухай мэт дүнсийн хоцров. Гурван найз дэлгүүрээс гараад  Идэрээгийн гэрийн зүг алхах үед  Ганхүү :

- Гэрт чинь хэдэн төгрөг байгаа юм гэж асуусанд Идэрээ хариу дуугарсангүй. Ганхүү гомдолтойгоор :

-  Чи ч найзуудаасаа мөнгө нуудаг болоо юу даа гээд дуугаа хураахад Идэрээ тэр даруй  толгой сэгсрээд :

-  Би юу гэж найзуудаасаа мөнгө нуух билээ, чамайг Сансарааг зараад ч хамаагүй архи авна гээд байхаар чинь л гээд ... чимээгүй болоход Ганхүү, Сэргэлэн хоёрын нүд гайхсандаа аяганаасаа бүлтрэх шахсан боловч сархадын төлөөсөнд үлдсэн Сансарааг хэн нь ч очиж авахыг хүссэнгүй.

By : А.Алтанхундага



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-169.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2498

Д. Батжаргал 1985	60х80, зотон тос
Элч
Хэмжээс: 600x838 187k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3435

Должин : Зам зуур
zam-029.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3343


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn