Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Баттуяа 	Ц	 Роман, тууж: Ц.Баттуяа : ХАРЬД... /ЖҮЖГИЙН ЗОХИОЛ/
Оруулсан Баттуяа on 2011-11-29 22:25:21 (7210 уншсан)

Дүрүүд:

Mei Lan Fang: Хятад залуу 22 настай

Сэмбэрүү: Лан Пангийн гэргий 21 настай, монгол бүсгүй

Хангай: Сэмбэрүүгийн аав

Зохиолч: Ц.Баттуяа

Эхлэл

Хурим. Талбайн голд маш олон хүн бөөгнөрчээ. Тэдний голд цагаан даашинзтай бүсгүй, цагаан костюм пиджактай залуу хоёр  инээмсэглэн зогсоно. Тэдний байгаа байдал нь их л аз жаргалтай байгааг нь илтгэнэ. Залуу нь хятад хүн болох нь харваас тодорхой бөгөөд харин бүсгүй нь цэвэр халх. Хуримлагч хосыг тойрсон хүмүүсийн дотор ч хятад хүн нэлээн олон байна.

Тэд хуримын бүжиг хийнэ. Хуримлагч хоёрын бүжиж байгаа нь нуурын мандал дээр хөвөх хос хунгийн адил харагдах бөгөөд тэднийг тойрсон хүмүүс бундан хэлбэр үүсгэн зогсоцгоосон байна. 

 

Нэгдүгээр үзэгдэл.

“Чингэс хаан” нисэх буудал. Үй олны их хөдөлгөөн дунд бидний танил хоёр зогсож  байна. Тэдэнтэй хамт бүсгүйн ээж Өлзий, аав Хангай мөн ангийнхан нь байх ажээ.

Ангийн дарга:-Бид дөрвөн жил нэг үүрэнд торнилоо. Дөнгөж энэ хавар л бид жигүүрээ дэлгэн, өөр өөрийн зорьсон зүгт нисэцгээх гэж байна. ХаринСэмбэрүү, Лан Пан хоёр маань нэгэн зүгт нисч байгаад бид баяртай байна. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хуримынхаа маргааш л хятад руу явна гэхэд ангийнхан чинь жаахан балмагдсан шүү. Гэвч энэ замыг сонгосондоо харамсаж, эргэж буцахгүй гэдэгт чинь итгэлтэй байна. /холын замд үдэн гаргах ёслол хийнэ/.

/Гэтэл хэн нэг нь/:

Хөөрхөн халиун долгио шүү

Хөлд нь сууж ээ бариарай

Хүний газар хэцүү шүү

Хүлээн байж ээ л дасаарай /бүгд дуулна/.

Тэднийг ийнхүү үдэн гаргахдаа хэн ч харамсахгүй байгаа нь нүднээс нь илт бөгөөд хосууд ч тун сэтгэл хангалуун байгаа харагдана.

Онгоц хөөрөх дуу гарна.

 

Хоёрдугаар үзэгдэл.

/Гурван сарын дараа/

Лан Паны хятад дахь гэрт хос 2 сууж байна. Тэдний бие биенээ харах нь их л энхрий агаад биестээ зориулсан хайраа багтааж ядан байх шиг. Залуу бүсгүйдээ энхрий үгс шивнэнэ.

Лан ПанХайрт минь, чи жаргалтай байна уу? /Бүсгүйгээ энхрийлэн, үсийг нь илбэнэ/

Гэтэл гаднаас нэгэн уравгар залуу орж ирээд:

-Машин бэлэн боллоо. /Залуу босно. Сэмбэрүү түүнд ширээн дээрээс урьдчилан бэлдсэн халуун савтай хоолыг авч өгнө./

Сэмбэрүү: Хэзээ ирэх вэ? /тунирхсан аяс үзүүлнэ/

Лан Пан: -Ажил хэзээ дуусна. Тэр цагт ирнэ. /бүсгүйгээ тэвэрнэ/. Гарч одно.

Бүсгүй залуугийн өөрт нь өгсөн хувцасны шүүгээг уудлан хувцаснуудаа өмсөж, толины өмнө эргэлдсээр харанхуй болгоно. Цагийн харанга цохино.Сэмбэрүү орой болсныг гэнэт ухаарна.

Сэмбэрүү:-Бүтэн өдөржин янз бүрийн хувцас өмсөн толины өмнө эргэлдсээр цаг орой болсныг ч анзаарсангүй. Удахгүй нөхөр маань ирнэ. Тэр минь миний төлөө өглөөнөөс орой хүртэл ямар ч амралтгүй л ажиллах юм. Гэтэл би гэртээ сууж, бүтэн өдрийн турш өөрийгөө зугаацуулахаас өөр юу ч хийхгүй. Хэтэрхий жаргалтай байна даа. Бүтэн гурван сар өнгөрчихөөд байхад ганц хоол сайн хийгээд сурчихаж ч чадаагүй. Орой болгон л гоймон таваглаад, нөхрөө угтана. Ядахдаа гэрээ ч сайн цэвэрлэчихэж чадахгүй шүү. Уг нь надаас өөр хүн бол өөрийгөө зугаацуулах аргаа бодож суухын оронд ядаж хоолны жор судалж суух байсан даа. Аав ээж хоёр ч намайг  их л эрхлүүлдэг байж. Одоо ч бас Лан Пан эрхлүүлээд байхаар би ч өөрөө юм сурья гэж бодохгүй нь бололтой. Энэ янзаараа бол эрх Сээгий хэзээ ч засрахгүй нь шив. Ямар ч байсан чаддагаараа гоймонгоо л чаная даа.

/гэж хэлээд, гал тогооны өрөө рүү гүйнэ/

Цагийн зүү нэгийн тоог заана. Лан Пан гэртээ орж ирнэ.

Лан Пан: -Өнөөдөр маш муу өдөр байлаа. Олигтой ч орлого орсонгүй /үглэнэ. Сэмбэрүү нөхрийн орж ирэх чимээнээр нэлээн нойрмоглосон янзтай түүн дээр ирнэ/

Сэмбэрүү: -Чи минь их ядрав уу? /Хувцасыг нь тайлна/

Лан Пан: -Их ядарлаа. Урьд урьдынхаас бүр илүү их ядарлаа.

Сэмбэрүү: -Яагаа вэ?  Ажил дээр чинь ямар нэгэн асуудал гараа  юу, хайрт минь?

Лан ПанТийм ээ. Маш том асуудал гарчихаад байна. Нэг томоохон түнш маань Жан Жао-гийн пүүстэй гэрээ байгуулчихаж. Манайхаас түншийнхээ харилцааг нэгмөсөн тасалж байгаа юм байх аа

Сэмбэрүү: -Тийм чухал түнш юм уу?

Лан Пан: -Чухлаар барах уу даа. Манай пүүсийн сарын орлогын 30 хувийг ганцаараа оруулдаг байсан юм. Сүүлийн хэдэн өдөр орлого бага байна. Гэтэл бас нэг чухал түншээ алдчихлаа.

Сэмбэрүү: -Хайрт минь тайвшир. Бүх юм сайхан болно. Чи минь өдөржин завгүй ажиллаад, өлсөө биз дээ. Хоолоо идээд, эртхэн унтаж амарцгаая. Маргааш ч бас их ажилтай байх биз.

Лан Пан: -Ямар хоол хийсэн юм бэ?

Сэмбэрүү: -Гоймон /гэж итгэл муутайгаар хэлнэ/

Лан Пан: -За за, хоёулаа ер нь эртхэн унтаж амарья даа /тэд унтахаар хэвтэнэ/

 

Гуравдугаар үзэгдэл.

Шөнийн дөрвөн цаг. Бүсгүй зүүдлэнэ. Түүний зүүдэнд хэн нь үл мэдэгдэх нэгэн “Сэмбэрүү” хэмээн дуудна. Бүсгүй хариу дуугарах гээд дуу нь эс гарна. Тэр хүн ахиад дуудна. Сэмбэрүү ахиад л дуугарч чадсангүй. Тэр хүний дуу Сэмбэрүүд нэг л танил дотно боловч бүсгүй хэчнээн ч мэрийгээд хэн болохыг нь таньж чадсангүй. Тэр дууны эзэнд бие гэж үгүй ажээ. Гэтэл гэнэт монголын тал нутаг гарч ирнэ. Уулс нь өндөлзөн “Сэмбэрүү” хэмээн дуудна. Гэтэл бас цэцэгс ганхан бүсгүйн нэрийг дуудна. Гол мөрөн мяралзан бас л түүнийг дуудна. Гэнэт нэг чулуу байран дээрээ тонгочин “Сэмбэрүү” гэж бас л түрүүчийнхийг давтан дуудна. Гэвч бүсгүй алинд нь ч хариу хэлж эс чадна. Хэсэгхэн чимээгүй байснаа нөгөө үл таних дуу дахин гарч “Охин минь дээ” хэмээн хэлэхэд, бүсгүйн хацрыг зөөлөн гэхэд дэндүү зөөлөн гараар илбэх мэт болно. Гэвч энэ гар биш байна гэдгийг Марал мэдэрнэ. Энэ бол салхи байлаа. Гэхдээ энэ эндэхийн өөрөөр хэлбэл хятадын салхи биш байна гэдгийг мэдэрмэгц Сэмбэрүү байдаг чангаараа хашгирлаа. Гэвч түүний дуу гарсангүй гэдгийг Сэмбэрүү мэдэрнэ. Гэтэл нөхөр нь түүнийг хүчлэн сэрээнэ.

Лан Пан: -Чи яагаад хашгирав? /хажуудаа байх ширээний гэрлийг асаана/

Сэмбэрүү:-Би зүүдлэлээ /гээд зүүдээ ярихад нөхөр нь нэг их тоосонгүй/.

Лан Пан:  -Сээгий, Чи минь одоо бос. Надад өглөөний цай бэлтгээд өгөөч. Би эрт явна

Сэмбэрүү: -Үгүй ээ, дөнгөж л таван цаг болж байна шүү дээ. Чи их орой унтсан. Жаахан унтаж амрахгүй юм уу. /Гэрэлд цагаа харна/

Лан Пан:  -Дотор газрын хүмүүс бид чинь тахиан дуунаар босдог. Эрх Сээгий шиг үд болтол унтахгүй шүү. Үд болтол унтвал нэг зоос алдана. Нэг зоос ч их мөнгө шүү дээ /Босч, хувцасаа өмсөнө/

Сэмбэрүү-Чи ч ёстой хятад хүн шиг ярьж байна даа. /Эвшээлгэн босч, хувцасаа өмсөөд, өрөөнөөс гарч явна/ Нутагтаа ирээд жил болоогүй байж л дотор газрын хүнийхээ дүрд орчих юм. Монголд дөрвөн жил амьдрахдаа чи арай л гэж дасаа биз дээ. Овоо монгол хүн шиг болчихсон байсан чинь…

Лан Пан: -Монголчууд үхэвч үхэр буугаа тавихгүй гэдэг. Би нэгэнт дотор газрын хүн юм чинь яаж монгол хүн болох вэ  дээ. Чи ч мөн адил хятад хүн болж чадахгүй шүү дээ /Араас нь тэврэн, хүзүүн дээр нь зөөлөн үнсэнэ/

Лан Пан: - /өглөөний цайгаа ууж дуусмагц, эхнэрээ үнсээд/ Ажил бүтэмжтэй бол эрт ирнэ ээ, миний хайр битгий уйдаарай /гарч одно/

Сэмбэрүү цонхоор харан, гараа даллаад, эргэж хармагцаа санаа алдаж, аяга тавгаа хураана.

үргэлжлэл бий



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Баттуяа Ц )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 220 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 80x100
Гүн аниргүйд
Хэмжээс: 600x469 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4682

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-096.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3963

Зураач : Б.Хонгорзул
khongor044.jpg
Хэмжээс: 600x391 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4290


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn