Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хулан : Хайрын тууж - Үргэлжлэл 4
Оруулсан admin on 2005-10-05 20:46:51 (6182 уншсан)

Золтуяа хүссэн ёсоороо сургуулиасаа ойрхон байр хөлсөлж, мөнгийг нь Бадралаар төлүүлж дөнгөсөндөө хачин их баяртай байлаа. Түүнийг гэрээсээ яаран дайжихад нөлөөлсөн бас нэг явдал тэр нэгэн өглөө болсон юм. Бадралтай буудалд амраглачихаад гарч явахдаа аавтайгаа тааралдсаны маргааш нь билээ. Түүнийг цайгаа уухаар гал тогоондоо ортол тэр шөнө гэртээ хоноогүй аав нь гаднаас ороод иржээ. Харваас шартчихсан, гар нь чичрэн гоожуураас цэв хүйтэн ус шунаглан залгилснаа усны цоргоо ч хаасангүй. Согтуу нь гараагүй, манантай нүдээр охиноо нэг л эвгүй ширтсэнээ майжгий явган сандал авч сандайлаад: -Чи яагаад төрсөн эцгээ ад үзээд байна гэж хараажийн хэрүүл гуйсан өнгөөр заналтай хэлжээ. Бүсгүй ууж байсан хар цайгаа түлхээд: -Би хичээлдээ явлаа гээд бостол эцэг нь: -Завхарсан хог. Чамтай тэр буудалд банзалдаж явсан бүдүүн амьтны машиных нь дугаарыг би харсаан. Надтай аятайхан байхгүй бол та хоёрын булайг нь дэлгээд авгайд нь хэлнэ шүү. Алив шар тайлах юм өгөөдөх гэлээ. Эцгийгээ арай ч ингэнэ чинээ санаагүй бүсгүй цочсондоо царай нь зэвхийрэн: -Юу? Та чинь бүр иймдээ тулаа юу? Ичээч, та хүмүүсээс ичээч. Биднийг яаж явуулж байгаа билээ. Ээжийг яаж явуулж байгаа билээ. Муу хар архичин гэж уурандаа хоолой нь зангирч, гар нь чичирсээр цүнхээ шүүрэн авч онгойлгоод гартаа тааралдсан хэдэн халтар төгрөгийг гарган шидэлж: -Май, май. Ингээд тэр хар усандаа хахаж цацаж үхвэл таарна хэмээн хашгичаад өлгүүрээс хувцсаа шүүрэн гарах гэтэл эцэг нь араас нь: -Хөөе, энэ чинь Ганц “Ерөөл”-нд ч хүрэхгүй хоёрхон мянган төгрөг байна ш дээ гэж хашгирсныг ч тоосонгүй хаалгаа саван гарчээ. Аз болоход хоёр дүү нь, ээж нь явцгаачихсан цаг таарч. Орцноос гаран гартлаа тэр “Муу хар архичин “хэмээн эцгээ хараасаар явлаа. Ядаж хаврын хавсарга тавьсан хачин муухай өглөө байлаа. Гадаа ч тэнгэр гэж авах юмгүй, сэтгэлд нь ч гэж хавсарганаас дутахгүй шуурга тавьж байв . Гэвч бүсгүй гэрээсээ гарахдаа хагас дутуу угласан хувцас хунараа янзалж зогсохдоо дорхиноо тайвширч, “Одоо би яахав, юу хийхэв “ гэсэн хүйтэн тооцоо хамаг ухааныг нь эзэлжээ. Уурлаж бухимдсан үедээ тэр “За Золтуяа, тайвшир. Уурлалаа гээд юу ч бүтэхгүй” хэмээн өөрийгөө ятган тайвширч сурсан хүн. Ширээнийхээ нүдэнд бүтэн хавтас дүүрэн цуглуулсан элдэв зөвлөгөөний хайчилбаруудаасаа ч иймэрхүү үед биеэ хэрхэн барьж, ухаалаг шийдвэр гаргах тухай бишгүй ихийг уншсан юм чинь. Тэр автобусанд суухаар буудал дээр ирээд юуны түрүүн зарын сонин худалдан авчээ. Тэгээд л хичээлийнхээ дараа гэртээ ирж тухтайхан уншиж байгаад утасдаж гарав. Эцэст нь гурван байр үзээд л сайн зассан нэг өрөө аятайхан байр олсон билээ. Байраа олчихоод Бадралаас мөнгө авахад ядах юм байсангүй . Харин хөлсний байранд суух болсноо ээждээ хэлэх л хэцүү байв. Амьдралд нухлагдсан тэр хөөрхий эмэгтэйд ганц тус болдог нь л Золтуяа юм чинь. Түүнийг Их сургуульд орчихлоо гээд ирэхэд нь ээж нь баярлан байх суух газраа олохгүй сандарч, байгаа бүх махаараа бууз хийн “Миний охин тийм сайхан сургуульд орчих гэж. Маргааш ажлынхандаа очиж гайхуулнаа. Манайхны хүүхдүүд дандаа хувийн сургуульд орсон. Ээж нь Багшийн дээдэд ч орж чадаагүй юм. Тэгсэн бол ядаж цэцэрлэгийн эрхлэгч болчихсон байхгүй юу. Дээд мэргэжилтэй хүн надаас л хамаагүй дээр амьдарнаа.” гээд л хөөрч суухыг хараад Золтуяа өөрийн эрхгүй уярсан сан. Yнэн хэрэгтээ Бадрал байгаагүй бол сурлага муутай, ядуу охин яаж Их сургуульд орж чадах юм бэ. Гэвч ямар ч хамаагүй аргаар сургуульд орж ээжийгээ тэгж баярлуулсандаа л тэр урамтай байдаг юм. Ээж нь түүн шиг эрт хэрсүүжиж чадаагүй гэнэхэн цагаан сэтгэлтэй хүн.Болох болохгүй юм ярихад нь ч юм уу, аавд нь залидуулан махны мөнгөө өгөөд архидуулчихад нь “ Ээж минь та яасан ч гэнэн юм дээ” гэж Золтуяаг уцаартайхан хэлэхэд эмээнгүй инээмсэглээд “ Яахав дээ, ээж нь ийм л хүн . Энэ чигээрээ явсаар байгаад үхнэ биз” гэдэг юм. Бүсгүй тэр өдөр дэлгүүрээс бэлэн банш авч, ээжийгээ орой ирэхэд нь сайхан хоол хийчихсэн сууж байв. Аав нь бас л байдаггүй . Ер нь сүүлийн жилд улам л их ууж, гэрээсээ гадуур хонох нь нэмэгдээд байгаа билээ. -Миний охин яасан сайхан хоол хийчихээв? Өнөөдөр чинь “Төгөлдөр хуур” гарах бил үү? гэсээр ээж нь орж иржээ. Тэгээд бүр хоол идэхээр ширээнд суусан хойноо : -Аав чинь ирээгүй юу? Өнөө орой гэртээ ирдэг л байгаа даа гэхэд нь Золтуяа : -Таныг юм хэлдэггүй болохоор бүр даварчихсан юм. Аягүй бол цалингаараа уугаад явж байгаа биз. Ингээд гадуур хоноод ирэхээр нь хөөгөөд явуулж байвал таарна гэж шилбэлзэхэд банштай цайгаа дуу чимээтэй гэгч нь сорон сэтгэл хангалуун суусан бага дүү нь: -Эгчийн хэлдэг яг үнэн. Аав эртүүд манай ангиар шагайхдаа шал согтуу байсан чинь багш “Аавыгаа битгий сургууль дээр согтуу ирж бай гэж хэл” гээд л хүүхдүүдийн өмнө ёстой байдалд оруулдаг байна ш дээ гэхэд ээж нь: -Яахнав дээ. Та нар муу эцгийгээ битгий ад үзээд бай. Яахав жаахан уугаад байгаа ньүнэн л дээ. Тэглээ гээд би л лав гэр орноос нь хөөж чадахгүй гээд нулимс нь цийлэгнээд иржээ. Золтуяа өглөөний болсон явдлыг санасан ч нулимсыг нь хараад өрөвдөхдөө ээждээ юу ч хэлсэнгүй. Харин орой нөгөө солонгос киногоо үзээд сууж байхад нь хулгаж, хулгаж: -Ээж ээ. Би маргааш юмаа аваад явлаа. Манай найзууд 11 дүгээр хороололд байр хөлслөхөөр болсон. Сургуультай ойрхон болохоор автобусны мөнгө гэхгүй надад ч амар юм гэхэд ээж нь: Юу? Байр хөлслөх чинь аймаар үнэтэй биз дээ? Та нар үнийг ньдийлэх юм уу? Миний хүү гэртээ л бай л даа. Би аавыг чинь архиа боль гэж хэлье хэмээн аргадангуй хэлсэн ч Золтуяа ээжийнхээ хүзүүгээр тэврэн : -Зүгээр ээ. Би ааваас болж гэрээсээ явж байгаа юм биш. Гэр холдоод байна. Мөнгөний хувьд айлтгүй. Би зун ажиллаж байсан буудалдаа дахиад ажиллахаар болсон. Бас хагас, бүтэн сайнд гэртээ ирж энэ хоёрыг чангалж байна гээд хоёр дүү рүүгээ нүд ирмэжээ.. Ээж нь яаж ч чадсангүй. Тэр охиноо хэзээний л өөрөөсөө илүү ухаантай гэж боддог тул хориглож чадсангүй ч эх хүний зөнгөөр охиноо өөрөөсөө холдуулахдаа дурамжхан байсан билээ. Ингээд л Золоо бүсгүй маргааш нь гэхэд байрандаа нүүн ирж найзуудаа авчран бяцхан “тэмдэглээд” авчээ. Байранд орсныхоо маргааш Золоо ажлаасаа ирээд Ананд руу ярилаа . Тэр урьдынх шигээ нэг их баяр хөөр болсон шинжгүй байхыг анзаарсан бүсгүй ойр зуурын хэдэн үг солиод утсаа урам муутайхан тавьж “Хулантайгаа их эвтэй байгаа юм байна. Тэгсэн ч би чамайг тавихгүй дээ. Одоо тэгвэл аргаа өөрчилье. Чиний тэр нүцгэн хэвтээ зургийг хараад тэр ихэмсэг хатагтай чинь яахыг харна даа гэж өсөрхүү гэгч нь бодлоо. Тэр өдөр нь Хулантай юу ч болоогүй мэт утсаар ярьж эмээгээ сахиж байгааг нь мэдээд авсан билээ. Ингээд маргааш нь утасдан Хуланг эмнэлгээс гэртээ харьсныг мэдээд нөгөө зургийг дугтуйлан гадаа тоглож байсан хүүд шоколад өгөөд гүйлгэчихэв. Хулан хаалганы хонх дуугарах үеэр хүүгээ хөхүүлэнгээ найз Нандиндаа мейл бичээд сууж байв. Түүнийг хариу бичиж чадаагүй байтал Нандингаас дахиад л мейл иржээ. “Сайн уу? Найз минь. Хүүхэдтэй болохоор зав муутай байгааг чинь ойлгож л байна. Гэхдээ танайх асрагч авсан гээ биз дээ? Тэгэхээр завгүй гэхээсээ илүү үнэнд гүйцэгдээд надад хариу бичихгүй байгаа юм биш биз дээ. Уг нь чи өдийд Англид сурч байх ёстой байсан. Хоёулаа амралтаараа бие биенийдээ айлчилж хамт аялж байна . Би чамайг Женевт, чи намайг Лондонд хүлээж авна гээд олон юм мөрөөдөж байснаа чи мартчихсан гэж үү? Хэн ч алдаж болно . Тэглээ гээд залуу насаа алдааны золиос битгий болгооч. Чамд Анандтай суух шаардлага байхгүй ш дээ. Хувийн амьдралд чинь хэтэрхий оролцоод байгаа бол уучлаарай. Гэхдээ би чамайг сайн мэднэ дээ. Аав, ээж хоёртоо хүүгээ өгчихөөд сургуульд яваач, Хулаан. Гадаадад сурах ямар гоё гээч. Бид ээж болж, гэрийн эзэгтэй байх нас болоогүй ш дээ. Сайн ээж болж чадах ч үгүй. Эндхийн залуучууд гучин тав хүрч байж л гэрлэдэг. Чи бид хоёрын насныхан гэрлэнэ гэж байх ч үгүй. Румыны цыгын охин 12 насандаа хурим хийлээ гээд эндхийн хэвлэлүүд хачирхан бичиж байна.Хатуухан хэлэхэд чи ч гэсэн ийм эрт хүүхэд гаргаж хурим хийх ямар хэрэг байгаа юм бэ? Ядаж хайртай хүнтэйгээ бол ч яахав. Гэхдээ л хайртай хүнтэйгээ ч гэсэн 19 насандаа сууна гэдэг арай л дэндэнээ. Би Цэнгэлтэй хоёр жил үерхсэн . Бид хоёр унтсан. Гэтэл би наашаа ирээд л Цэнгэл ч Хятад яваад л хоёр тийшээ болсон. Одоо тэнд girlfriend-тэй болчихсон гэж саяхан надад бичсэн. Ийм л байгаа юм даа. Бидний насныхны хайр гэж. Цэнгэл одоо надад мартагдсан аялгуу болсон. Дандаа чамайг сургаад байгаа бол дахин уучлаарай. Энэ сэдвийг ингээд орхиё. Сониноос Америкт байгаа Түвшингээс надад мейл ирж байгаа. Сонин зантай хөвгүүн шүү. Надаас чиний тухай их асуусан байдаг юм. Та хоёр чинь хонь чоно байсан биз дээ? Одоо бодоод байхад тэр чамд сайн байсан юм шиг. За энэ яахав. Би саяхан нэг герман найз залуутай болсон. Араб, германы эрлийз залуу. Амур гэдэг юм. Их царайлаг боловч би царайнд нь болоогүй. Yзэл бодолд нь европ, дорнын шинж хосолсон сонин залуу. Анх танилцахдаа л намайг монгол гэхэд хэтэрхий европ хүмүүжилтэй юм гэж шүүмжилсэн. Бид хоёр үнсэлцсэн. Түүнээс цаашаа хэтрээгүй л дээ. Би энд амралтын өдрөөрөө найзуудтайгаа дундад зууны цайз үзэж яваад хэнийг харсан гээч. Клаудиа Шифферийг амьдаар нь үзлээ. Швейцарид нэг харш нь байдаг юм байна. Зүгээр л “Wrangler” жийнс өмсөөд үсээ задгай тавьчихсан явж байна лээ. Биднийг хараад байхаар гараараа даллачихаад машиндаа суугаад явчихсан. Сэтгүүл дээр гардаг шигээ тийм ч шүтмээр гоё харагдаагүй шүү. Швейцарийн хавар их л сэрүүхэн юм. Ер нь хаана ч хавар онцгүй байх юм аа. За, за. Ажилдаа явах цаг болчихлоо. Танай хөөрхөн Бөртэ болон Ананд, хүүд чинь мэнд хүргэе. Хариу!!!! Nandin Geneva.” гэжээ. Энэ үеэр Цэндээ жижигхэн дугтуй авчран өмнө нь тавиад гарсныг ч тэр анзаарсангүй. Хүү нь мээмээ хөхөж дуусаад гараа сарвалзуулан үймүүлж байгаад тэр дугтуйг ширээний араар унагачихсан тул Анандын нүцгэн зургийг энэ удаа Хулан олж харсангүй . Хулан найздаа “Hi, Nandia, чамаас аймаар нухацтай үгтэй мейл авч хэд хоног өөрөө ч сэтгэл үймэрчихлээ. Хажуугаар нь эмээгийн бие муудаад. Тэгээд хариу бичиж амжаагүй байсан чинь өнөөдөр дахиад нэг мейл ирээд сандарсандаа хариу бичиж байна. Би тийм ч нээлттэй хүн биш гэдгийг чи мэднэ ш дээ. Анандын хувьд гэвэл би тэрэнд хайргүй нь үнэн. Хүн ганц амьдралдаа хичнээн тэнэг юм хийдэг билээ. Би ноднин тэгж л алдаа хийсэн. Дараа нь “Галт тэрэг хөдөлчихлөө” гэж бодоод хүүтэйгээ тэднийд очсон. Яваандаа хайртай болох байх гэж бодсон. Бас би хүүгээ бодсон юм. Аавгүй хүний зовлонг чи мэднэ ш дээ. Очироог аавгүй болгохын оронд өөрөө бүхнийг тэвчье гэж бодсон чинь бас л биш юм байна. Гэтэл Ананд надад аймаар хайртай. Тэгээд хайрынх нь хариуд би юу ч өгөхгүй болохоор цаашид яахыг бүү мэд. Яахаа мэдэхгүй л байна. Уг нь би өөр хүнд хайртай. Гэхдээ хэн гэдгийг нь яг одоо хэлмээргүй байна. Миний бүх нууцыг эмээ л мэдэж байгаа. Уучлаарай цаг нь болохоор чамд хэлнээ. Чиний бүх зэмлэлийг хүлээн зөвшөөрч, бас над шиг алдаа хийлгүй гоё газар сурч байгаа чамд атаархаж байна шүү. Гэхдээ би хичээлээ орхиогүй. Оюутны илтгэлийн уралдаанд оролцоод сургуулиасаа шалгарсан. Хэрэв эцсийн шатанд түрүүлбэл Америкт нэг жил сурах болзолтой. Би түрүүлнэ гэж бодож байгаа. Би маргаашнаас эмээг хэд хоног сахих тул завгүй болох байх. Энд шороо босоод л. Гэвч зуныг авчирдагт нь хаварт би дуртай.
Хулан уг нь Анандыг хэзээ ирэх вэ?, хаана явна ?гэж хойноос нь утасдан мөрдөж мөшгөдөггүй билээ. Харин энэ удаа яагаад ч юм утасдмаар санагдаад гар руу нь залгатал дуудаад байгаа мөртөө авсангүй удаж удаж тасалчихав. Хааяа нэг залгахад нь “Яагаав, хайрт минь би тэнд энд явна, одоохон очлоо” гээд л зөвхөн өөрийг нь утасдсанд бөөн баяр болдог асан Ананд сүүлийн үед нэг л хачин болоод байгаад бүсгүй бяцхан гайхаж мөрөө хавчаад утсаа тавилаа. Уг нь тэр хүрээд ирсэн бол өдий хүртэл цээжинд хуралдаж явснаа нэгмөсөн ярилцъя гэж бодож байжээ. Бүсгүй хүүгийнхээ хажуугаар хэвтэн хонгорхон даахийг нь, үнэрлэн “Аав чинь хаагуур яваад байгаа юм бол доо. Миний хүү удахгүй таван сар хүрэх нь шүд нь яагаад гарахгүй байнаа. Витамин Д өгөөд л байхад чинь “ гэж бодсоор нэг мэдэхэд дугхийчихжээ. Тэр эмээгээ нэг их өргөн голын цаад эрэг дээр зогсоод Хулан руу гараа сарвайгаад нэг юм хэлэн зүтгээд л байна гэж зүүдлээд сэрчихэв. Цаг оройн найм өнгөрчээ. Ананд ирээгүй л байв. Түүнийг сэрмэгц Цэндээ охин орж ирэн тоос сорогч ёнгинуулан цэвэрлэгээ хийж байснаа ширээн доороос өнөө гайт дугтуйг гаргаад иржээ. -Өө, та энэ захиагаа уншаагүй юм уу? Өдөр нэг хүүхэд авчирч өгөхөөр нь ширээн дээр чинь тавьчихаад хэлэхээ мартчихаж. Очироо унагачихсан юм байх даа гэсээр тэр царай муутай цагаан дугтуйг сарвайлаа. Дөнгөж саяхан эмээгээ зүүдлэн хар дараад сэтгэл тавгүй байсан Хулан эмнэлэг рүү залган эмээгийнхээ биеийг асуугаад санаа нь бяцхан амарч “Надад ийм марк энэ тэр ч үгүй захиаг хэн явуулдаг байнаа?” гэсээр дурамжхан авав. “Хуланд” гэж гараар бичсэнээс эхлээд л тэр “захиа” түүнд нэг л таалагдсангүй. Заримдаа задлах хэрэггүй захиа ч гэж байдаг. Гэхдээ хүн гэдэг амьтан бурхан ч юм уу, хэн нэгэн өөрөөс нь ч асуулгүй шийдчихээд байдаг хувь тавилангийнхаа эрхэнд байдаг тэр л жамыг хэн тойрох билээ. “Зуун жилийн ганцаардал” дээр Хосе Аркадиод ирсэн захиаг цонхон дээр тавиад хэзээ ч задлалгүй орхидог шиг задалдаггүй ч байж уу?” гэж бодсоор бүсгүй дугтуйг нь урлаа. Дотор нь хүний урманд түүнд бичсэн ганц ч мөр байсангүй. Зүгээр л хоёр гэрэл зураг унаад ирэв. Yзвэл хямдхан тавилгатай , хайш яйш засалтай танихгүй өрөөнд Анандын чармай нүцгэн хэвтэж байгаа зураг ... Хулан цочин эргүүлж тойруулан үзлээ. Ижил хоёр зургийн ард “ Дөрөвдүгээр сарын 10” гэснээс өөр юу ч алга. Муухан аппаратаар тааруухан авсан зураг байлаа. Анандын хэвтэж байгаа буйдангийн ар талын хананд наасан нүцгэн хүүхний зураг бүдэгхэн ч гэсэн ялгагдахаар гарчээ. Бүсгүй зургийг шууд шидээд: -Энэ балай юмыг хэн авчирч өгсөн юм бэ? гэж Цэндээгээс ууртай гэгч нь асуучихсан хойноо “Хөөрхий амьтан, энэний буруу гэж юу байхав дээ” гэж бодоод дуугаа зөөлрүүлэн “Миний дүү тэр дор нь надад өгчихгүй “гэв. Өөрт нь Хулан барагтай бол уурладаггүй болохоор хөөрхий охин тоос сорогчоо унтраачихаад хивсэн дээрээс хоёр зургийг яаран авч үзээд: -Яанаа гээд шидсэнээ: -Ямар хачин зураг вэ? Нэг танихгүй жаал л байсан ш дээ. Би танд саад болчих байх гээд ширээн дээр чинь тавьчихсан юм гээд хоёр гараа оролдон зогсоно. Хүү сэрэн уйллаа. Хулан хүүгээ аваад хөхүүлэнгээ овоо тайвширч “Хэн энийг явуулсан байж таарах вэ? Мэдээж Золтуяа л биз. Анандад тэрнээс олигтойхон юм олдоогүй юм байх даа. Дөрөвдүгээр сарын 10 гэдэг чинь бид хоёрын хэрэлдсэн өдөр. Ананд гуай тэр шөнө гэртээ хоноогүй. Тэгээд Золтуяагийнд хоносон юм бол үнэнээ л хэлчихгүй дээ. Баагийгийнд хоноод ч гэх шиг . Эрчүүд ямар хөгийн байдаг юм бэ. Надад өөр хүнээс захиа ирсэн л бол газар дээр нь хариугаа аваад өөртөө хайртай хүүхнийд очиж хонодог байна ш дээ. Би ямар Түвшинтэй унтаж хэвтсэн биш дээ” гэж бодон суутал бухимдал нь арилж “Ерөөсөө энэ бүхнийг Золтуяа л анхнаасаа ашиглаад үймүүлээд байсан юм биш үү?” гэсэн бодол орж ирэхэд нь хажуудаа зогссоор байгаа Цэндээд: -Миний дүү, чи тэр шүүгээн дээрээс альбом аваад өг дөө гээд ангийнхаа төгсөлтийн зургийг гарган ирж, Золтуяагийн зургийг зааж “Чи энэ хүнийг таних уу? гэлээ. Золтуяа Цэндээг ашиглан үймүүлдэг ч байсан юм бил үү хэн мэдлээ гэж тэрхэн агшинд л сэтгэжээ. Охин зургийг нүдээ онийлгон хөдөөний хүний няхуур зангаар удаан харж байснаа “Танина” гэж шууд хэлсэнд Хулан тааварлаад байсан мөртөө багагүй гайхав. Цэндээ түүн рүү гэмшингүй харж: -Энэ эгч чинь өөрийгөө та хоёрын сайн найз гээд л , хэрэв цаадуулыгаа муудалцвал эгчдээ хэлчихэж байгаарай . Би учрыг нь олоод өгнө гээд л байсан. Бас нэг удаа Очироог гадаа гаргаж байсан чинь ирээд л Ананд ахыг асуугаад байхаар нь би танд хэлье гээд л бодоод байсан юм. Өөрөө намайг танд битгий хэлээрэй гэхээр нь би “За” гэчихсэн юм. Энэ зургийг чинь тэгээд Золоо эгч явуулсан юм уу? Ямар муухай хар дотортой хүүхэн бэ гэснээ амаа барив. Хулан хүүгээ түүнд өгч: -Гурвуулаа харьцгаая. Эгч нь юмаа бэлдье гээд шуудхан ор ширээн дээр нь ил байсан юмаа хам хум цуглуулж эхлэв. Бараг нөхөр нь болох гэж байсан Ананд очиж очиж хар багын л өөрт нь дандаа атаархаж хорсч явдаг байсан худалч, зальтай, хутган үймүүлэгч, царай муут Золтуяатай унтаж хоноод явсан байдаг. Энэ бол түүний хувьд тэвчишгүй доромжлол байлаа. Харин Цэндээ хүүг нь тэврэн айж гэмшсэндээ хярсан туулай шиг атгахан болчих оод хөдлөлгүй сууж байснаа” Хулан эгч ээ, та ингээд л Ананд ахаас салах гэж байгаа юм уу? Очироо тэгээд яах юм бэ?” гэж дорой дуугаар асуужээ. Тэр Золтуяагийн арганд орж Ананд, Хулан хоёрыг муудалцуулсан гол буруутнаар өөрийгөө тодруулчихаад гэмшсээр л суулаа. Хүүгийнхээ тоглоом, хувцсыг том үүргэвчинд яаран чихэж байсан Хулан “Эгч нь мэдэж байна аа” гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Тэр гурвыг хувцаслан гараад яг машинд сууж байх үед Цэрэнхандын тэрэг байрныхаа хаалгаар орж явлаа. Харин Ананд Золоогийнд очоод цагаан дарсанд нэлээд халчихсан ёстой л “Гэрээ мартсан Гэсэр хаан”-ы дүртэй сууж байв. Золоогийн хуурамч төрсөн өдрийг үнэмшилтэй болгох үүрэгтэйгээр Урнаа найз нь ирж жаахан сууж байснаа “ За, найз нь явахгүй бол гэрийнхэн дуудаад байна. Тэгээд ч гурав дахь нь илүү гэдэг биз дээ. Ийм сайхан хосод саад хийгээд яахав” гээд босчээ. Санасан бүхэн нь ёсоор болж байгаад баярласан Золоо “За Урнаа битгий хошгируулаад байгаарай. Энэ чинь манай ангийн найз, цаанаа эхнэр хүүхэдтэй хүн “ гэж ёжтойхон хэлсэн ч дотроо “Хулан яг Анандын эхнэр болж харагдаач. Та хоёрыг би хэзээ ч суулгахгүй дээ, харж л байгаарай” хэмээн хорсолтой бодож суулаа. Ширээн дээрх ягаан сарнайн баглаа, болор сагс гээд чамин юмс бол Анандын бэлэг. Энэ бол түүний амьдралдаа хэнээс ч авч үзээгүй, жинхэнэ төрсөн өдрийн бэлэгнүүд байсан ч “Уг нь чи өөрийгөө л надад бэлэглэчихвэл хорвоод хосгүй бэлэг байх сан” гэж бодсоор энхрий харц илгээсээр Урнааг гармагц тэр Анандыг хүзүүдээд авлаа. Бүсгүй бүтэн сар хадгалсан хайрын баландаа өөрөө согтон, санаж тэмүүлсэн сэтгэлээ барьж нэгэнт чадахгүй болжээ. Тэр Анандын үсийг базлан, халуу шатсан янаг зузаан уруулаа урууланд нь наагаад хоёр гараараа цамц, өмдийг нь мулт мулт татан тайчлаа. Түүний энэ гал дөл шиг халуун хайр, галзуу юм шиг оргилсон тачаалын хуй салхи залууг эрчээрээ нөмрөн авч орчлонг нэгэнт умартуулжээ. Эр хүнийг ямагт дутагдаж явдаг юмаар нь ховсдон татах шиг амархан юм хаа ч үгүй. Золтуяа энэ шидэт нууцыг өөртөө нээчихсэн бүсгүй билээ. Ананд ийнхүү эр хүний сониуч шунаг зангаар гал халуун учралд согтож суухдаа эрх бага насны хайрынх нь эзэн Хулангаа алдаж, мөрөөдсөн бүх амьдрал нь сүйрч байгааг даанч мэдсэнгүй. -Түүнийг өглөө сэрэхэд Золтуяа босчихсон гал тогоондоо юм хийж байв. Эхлээд мань эр гэртээ байгаа шиг санан нүдээ аниатай чигээрээ гараа явуулан тэмтрээд гэнэт сэрчихлээ. Залуу хаана байгаагаа санаад агшин зуур нүдээ нээлээ. Тэр уг нь Хуланг унтаж байхад нь чимээгүйхэн ширтэн удаан хэвтэх, хүүгийнхээ нүцгэн хөөрхөн хөлийг үнэрлэхдээ зүйрлэшгүй их аз жаргал мэдэрдэг сэн. Гэтэл ингээд байх ёсгүй газраа шаналгаат жаргалд автагдан хоночихоод сэрэхийн зовлонг мэдрэн зүрх шимшрэн хэвтсээр байв. Гал тогоонд дуу аялан байсан Золтуяа шуртхийн шагайснаа гүйн ирж тэврээд “Сайхан нойрссон уу, хайрт минь?” гэхэд тэр бүр яахаа ч мэдэхээ больчихов. Золтуяа богинохон хормойтой, цагаан торгон халаттайгаа цээжинд нь наалдан хэвтээд үсийг нь илбэнгээ нүд рүү нь эгцлэн ширтээд: -Чи эртээдийнх шигээ шууд босоод явчихгүй юм байгаа биз дээ? Надтай хамт өглөөний цай уу л даа. Тэгэх үү? гээд энгэрт нь шургачихлаа. Энгэрт нь ингэж шургаад, хайр халамж нэхсэн бүсгүй хүнд “Їгүй” гэх эр хүн ховор гэдгийг тэр сайн мэднэ. Түүний энэ өрөвдмөөр, өөрийг нь хүсч гуйсан ялдамхан дуу, үсийг нь зөөлөн илбэн буй гар залуугийн сэтгэлийн утсыг олоод аргамжчих шиг л боллоо. Тэгээд анх удаа өөрийнхөө санаачлагаар Золтуяагийн уруул дээр зөөлөн үнсэж” За, би гялс цай уучихаад явахаас” гэлээ. Хэдийгээр түүний үнсэлт нь хайр энхрийллээс илүү анд найз, ахан дүүсийнх шиг элэгсэг үнсэлт байсан ч бүсгүйн сэтгэлд үүр гийх шиг баяр хөөр авчирчээ. Золоо залуугийн энэ үнсэлтэнд үгээр хэлэхийн аргагүй жаргалтай хүн болон хувирч ухасхийн өндийгөөд ардаа хавчсан үсээ задлан нуруу руугаа намируулаад халатныхаа үрчлээсийг зассанаа эргэн харж нүдээрээ инээмсэглээд, орноос өндийн өмдөө авах гэж байгаа Анандыг буцаан хэвтүүлж: -Хэрэггүй. Чи хэвтэж л бай л даа. Би идэх юм аваад ирье гээд шуртхийн гарч тавиур дээр шилэн аягатай бүлээн сүү, зөөлөн талх, чанасан өндөг тавьчихсан өмнө нь авчрав. Ингэж бүсгүй хүнээр халамжлуулан орондоо өглөөний цайгаа уух нь Анандад их л аятайхан байлаа. Хулан хэзээ ч түүнд ийм халамж тавьж байсангүй.Бас тэр нэгэн өдөр хэлсэн “Би чамд тийм ч их хайртай биш” гэсэн үг нь сэртхийн бодогдоод явчхав. Золоо орны өмнө сөхрөн сууж, шанаа тулаад түүний идэж уухыг инээмсэглэн харж байснаа цайлж дуусангуут нь тавиурыг авч явган ширээн дээр тавиад хувцсыг нь авчирч өгөхдөө: -Танай Хулан ямар азтай хүн гэдгээ мэддэг болов уу? Өглөө бүхэн чамтай ингэж сэрэхийн төлөө би амьдралынхаа хагасыг ч харамлахгүй өгчихнөө гэж хэлэхдээ харцанд нь гуниг шингэсэн байлаа. Яг энэ үг түүний сэтгэл зүрхний гүнээс, цэгнэж бодохын зуургүй гарчихсан болохоор туйлын үнэн үг байлаа. Эр хүнд хэзээ, юу гэж хэлэхээ үргэлж бодож, цэгнэж чаддаг Золоо бүсгүй энэ удаа эмэгтэй хүний жөтөөч зан, хайртай хүнээ харамлах сэтгэлээ дийлсэнгүй амнаасаа ийм үг унагачихжээ. Яаран сандран хам хум хувцаслаж байсан Ананд юу ч хэлсэнгүй. Ээждээ ч утасдаж хэлэлгүй, Хулантай ч ярилгүй хэл чимээгүй бүтэн хоногоор алга болсондоо, эхнэрээ болгох гэж байгаа бүсгүйгээ хууран өөр хүүхэнтэй дахин унтсандаа гэмших сэтгэл түүнийг эзэмдээд шаналгаж байлаа. Ананд чимээгүйхэн хувцаслаж дуусаад гар утас, машины түлхүүр зэрэг ойр зуурын юмнуудаа халааслаад, амандаа “Орбит” бохь хийснээ нэг гартаа хүрмээ бариад эргэн харж: -За би явъя даа. By гээд гарах гэтэл цонхны тавцан түшин зогсч байсан Золоо гүйн ирж, энгэрт нь нүүрээ наагаад: -Чи ингээд зүгээр “By, by “ гээд л болоо юу? Тэгээд би яах юм бэ? Чи дахиад ирнэ биз дээ? Ирнэ гэж хэлээч дээ гээд нүүр нүдгүй үнсэж гарлаа. Анандын сэтгэл уярахгүй байж чадсангүй . Бүсгүйн нүүр рүү асгараад байгаа намирсан үсийг нь хойшлуулан хацар дээр нь үнсээд: -Би ирнээ, Золоо гэчихэв. Түүнийг орцны жижүүрт таван зуун төгрөгөө өгөөд машинаа асаан хөдөлтөл арван тав зургаатай болов уу гэмээр нэг жижигхэн турьхан охин гар өргөн зогсч байв. Анандыг хурдаа сааруулсхийн хажуугаар нь өнгөрөх гэтэл үсээ мөлчийтэл самнан шуусан тэр охин машиных нь урд шил рүү тонгойн “ Ах аа, намайг дуурийн театр хүргээд өгөөч. Би бэлтгэлээсээ хоцрох нь” гэлээ. Залуу яагаад ч юм үгүй гэж чадсангүй. “Тэг л дээ” гэчихэв. Охин баярлан хойд суудалд хөнгөхнөөр гулган орж суулаа. Театр орох замд Ананд гар утсаа гарган харвал зай нь суучихсан бололтой, таг. Цаг ес өнгөрч байв. Эхний цагийн хичээл ч өнгөрсөн гэсэн үг. Өөрөө философийн хичээлд сонирхолгүйг хэлэх үү, санаандгүй эхний цагаа таслахад л дандаа энэ хичээл таарчихдаг нь хяслантай. “Өдийд Хулан хичээлдээ явчихаад хүү, Цэндээ хоёр л байгаа биз. Энэ охиныг дөхүүлж буулгачихаад , ээжийн ажил дээр очиж гаалийн бичгийг нь өгье дөө. “ гэж бодон гэрлэн дохион дээр зогслоо. Танихгүй охинтой юугаа ч ярих билээ. Ингэж дүлий дүмбэ оргиж явахаар гээд “Fm”-ээ асаатал эхний тааралдсан нь “ Fm-107” байв. “Миний гар утсанд мессеж зөндөө ирсэн байна&hөllip;” гээд “Камертон”-ы “Гар утас “ хангинав. Охин “Та жаахан чангалчихгүй юу , би “Камертон”-д их дуртай “ гэлээ. Ананд муухан мушийгаад Fm-ээ чангалав. Зам түгжрээгүй байсан тул “Гар утас”-ыг дуусахаас өмнө дуурийн театрын дэргэд ирчихэв. Охиныг таван зуун төгрөг гарган сарвайхад Ананд “Зүгээр ээ, чи наадхаараа шоколад аваарай” гээд инээмсэглэв. Охин гайхсан харцаар нэг харснаа бас инээмсэглээд “Баярлалаа. Ирэх долоо хоногт манайх “Жизель” тоглоно. Та ирж үзээрэй “ гээд театр руугаа гүйхдээ “ Ямар гоё ах вэ” гэж бодон өөрийн эрхгүй нэг эргэн харжээ.

Ананд Fm-ийнхээ дууг аяархан болгоод “Балетчин охин юм байна. “Жизель” тоглоно гэнэ үү? Хуланд билетийг нь аваад өгвөл баярлана даа” гэж бодлоо. Түүнийг ээжийнхээ ажил дээр очтол ээж нь их л ноцтой царайтай угтжээ.. “Айхгүй ч гэсэн аягүй “ гэгчээр Ананд ч зөөлөн буйдан дээр чимээгүйхэн сандайлав.. Ээж нь ширээнийхээ цаанаас босон дэргэд нь ирж суугаад “За хүү минь, чи ч яахав . Насанд хүрсэн хүн хаана хонов энэ тэр гэж би асуухгүй . Хулан яагаад гэртээ харьчихав? гэлээ. Ананд хирдхийн “Арай үгүй байлгүй “ гэсэн горьдлого дүүрэн харцаар ээжийгээ харж “ Эмээгээ сахих гээд явсан байлгүй дээ” гэж дорой дуугарлаа. -Чи чинь хэзээнээс ийм завхуул зантай болоов. Утсаа салгачихаад хаа байгаа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Өчигдөр би тараад харьсан чинь нөгөө гурав маань байдаггүй . Гайхаад утасдсан чинь Хулан эмнэлэг дээр байна лээ. “Танд дараа учраа хэлнээ. Ямар ч гэсэн бид гурав бүрмөсөн харьчихсан шүү гэж Анандад хэлээрэй “ гэсэн. Та нар чинь юу болоод байгаа улс вэ? гэж бухимдуу хэлээд шилэн аягатай ус авч уув. Ананд бас нэг аяга ус авч хатаад байгаа хоолойгоо норгоод “ Ээж ээ, та Хуланг очоод аваад ирээч. Таныг очвол хүрээд ирнэ дээ” гэж хашгирах шахан хэлээд нүүрээ дарлаа.Ээж нь хүүгээ тэврэн мөрийг нь илж “ За, зүгээр, зүгээр. Залуу байхад аль муудалцахыг тэр гэхэв дээ. Миний хүү өөрөө очоод уулз. Чи өөрөө л Хуланг гомдоосон хүн байна даа.Ер нь ингэж гадуур хонодгоо боль “ гэж намуухан дуугаар ярьж байв. Ээж нь Анандыг бүр бага байхад нь л хичээлдээ муу авчихаад ирэх ч юм уу, найзуудтайгаа гөвшилцөөд нүдээ таглачихсан нус нулимс болоод орж ирэхэд нь загнадаггүй, ингэж элгэндээ тэврэн намуухан дуугаар аргадах, ухааруулахын завсар өөрийнх нь бурууг бас ойлгуулаад авдаг сан. Ананд эргээд зургаан настай болчихсон мэт санагдав. Харин аав нь бол “Пөөх чи чинь яачаа вэ? Би л лав ийм нойлын ногоон тэг байгаагүй.” гэх ч юм уу, “ Чи чинь ямар амьтнаа дууриасан урагшгүй амьтан бэ? Яаж эр хүн болноо. Охин хүүхэд байсан бол амар байхгүй юу” гэхчлэн үглэдэг сэн. Ананд ээжийнхээ өрөөнөөс гараад хичээлдээ ч очсонгүй шууд гэр рүүгээ давхилаа. Ямар азаар цагдаа зогсоож торгоогүй юм бол . Ажил цугладаг цаг өнгөрсөн болохоор замын түгжрээ ч гайгүй байсныг хэлэх үү. Би чинь хот дотор яваа хүн шүү гэж татаад л байсан мөртөө 90 милтэй давхисаар гэрийнхээ гадаа ирж зогсов. “Хулан явчихсан”, “Хулан явчихсан” гэсэн хоёрхон үг л зүрхийг нь зүү шивэх мэт хатгасаар машинаа яаж түгжсэн, эзгүй гэрийнхээ хаалгыг яаж онгойлгосон нь ч бүү мэд. Нэг л мэдэхэд эзэнгүй үлдсэн өрөөндөө зогсч байв. Хүүгийнх нь хоосон ор, Хулангийн гоёлын ширээ эздээ үгүйлэх мэт. Ананд ханхай өрөөнийхөө голд зогссоор байснаа орныхоо дэргэд очоод лагхийтэл суулаа. Тэр эзгүй өрөөндөө муухай хашгиран уйлмаар санагдахад орон дээрээ салхийтэл унаад биеэ барьж, дэрээ тэврэн хэсэг хэвтлээ. Гэтэл дэрнийх нь дэргэд хэсэгхэн цаасны өөдөс харагдав. Гараа сунган авч үзвэл тэмдэглэлийн дэвтрээс урж авсан хуудас цаасан дээр “Ананд аа, айл гэр болж тоглохоо больцгооё. Хулан “ гэсэн ганц өгүүлбэр байлаа. Хулан Баабараас иш татах их дуртай. Ялангуяа маргаж, мэтгэлцэх үедээ янз бүрийн хорон ёжтой ишлэл зогсоо зайгүй шидэлдэг зантай. “Айл гэр болж тоглох” энэ бол аргагүй л Хулангийн уур нь хүрснийг гэрчилнэ. Ананд тэр хуудсыг шидчихээд ухасхийн босвол дэрнийх нь хажууд хоёр гэрэл зураг байж байх аж. Өөрийнх нь Золтуяагийнд хоносны өглөө авсан бололтой. Халамцуудаа очиж хоносон тэр нэгэн өрөөнд диван дээр, хүн төрөлхтний үүслийн домгийн баатар Адам мэт эхээс төрснөөрөө хэвтэж байгаа зургаа хараад хамаг биеэр нь зараа гүйчих шиг л болов. Зургийн ард талд “4-р сарын 10” гэж Золтуяа бичсэн бололтой. Өчигдрийн төрсөн өдөр ч бас өөрт нь зориулан Хулангаас салгах гэж түүний зохиож найруулсан жүжиг байснаас зайлахгүй. Гэхдээ Золтуяа түүнийг ган аргамжаар оосорлоод гэртээ аваачсан гэж үү? Бүх бурууг өөрөөсөө л хайх ёстойг тов тодорхой ойлгоод Ананд гашуудалтайгаар “Хулаан, би чамд хайртай, хайртай ш дээ” хэмээн шивнэн шивнэн уйллаа. Эр хүн уйлдаггүй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Хар багаасаа хайрлан дурласан хамгийн эрхэм хүндээ хаягдчихаад өөртөө гомдон уйлж болдоггүй юм уу, ер нь яадаг юм бэ? Тэр Хулангаас хүссэн хайраа хүртэж чадаагүйдээ сониучхан сэтгэлдээ хөтлөгдөн Золтуяатай хоёр шөнийг өнгөрөөсөн нь үнэн.
Ананд тэр хуудсыг шидчихээд ухасхийн босвол дэрнийх нь хажууд хоёр гэрэл зураг байж байх аж. Өөрийнх нь Золтуяагийнд хоносны өглөө авсан бололтой. Халамцуудаа тэр хүүхэнтэй очиж хоносон тэр нэгэн өрөөнд диван дээр, хүн төрөлхтний үүслийн домгийн баатар Адам мэт эхээс төрснөөрөө хэвтэж байгаа зургаа хараад хамаг биеэр нь зараа гүйчих шиг л болов. Зургийн ард талд “4-р сарын 10” гэж Золтуяа бичсэн бололтой. Өчигдрийн төрсөн өдөр ч бас өөрт нь зориулан Хулангаас салгах гэж түүний зохиож найруулсан жүжиг байснаас зайлахгүй. Гэхдээ Золтуяа түүнийг аргамжаар оосорлоод гэртээ аваачсан гэж үү? Бүх бурууг өөрөөсөө л хайх ёстойг тов тодорхой ойлгоод Ананд гашуудалтайгаар “Хулаан, би чамд хайртай, хайртай ш дээ” хэмээн шивнэн шивнэн уйллаа. Эр хүн уйлдаггүй гэж ер нь хэн хэлсэн юм бэ? Хар багаасаа хайрлан дурласан хамгийн эрхэм хүндээ хаягдчихаад өөртөө гомдон уйлж болдоггүй юм уу, ер нь яадаг юм бэ? Тэр Хулангаас хүссэн хайраа хүртэж чадаагүйдээ сониучхан сэтгэлдээ хөтлөгдөн Золтуяатай хоёр шөнийг өнгөрөөсөн нь үнэн. Гэвч хүн болсоор анх амсч, шатаж бадарч үзсэн тэр гал халуун хайрын эзэн нь Хулан биш гэж үү? Хайртыгаа дэргэдээ байхад тэр нандин эрдэнээ хүн үнэлж чадахаа больчихоод, хаягдан хоцорсон хойноо зүрхний гүнээсээ харамсан гашуудахын зовлонг Ананд сая л мэдэрчээ. Тэр өнөөх шившгийн хоёр зургийг жижиглэн урж хаячихаад бослоо. “Одоо яах вэ?” Цаг дөнгөж л арав өнгөрч байв. Хулан өдийд хичээл дээрээ байгаа . Хэрэв сургууль дээр нь очвол тэр өөртэй нь уулзах ч үгүй гэдгийг Ананд сайн мэдэж байлаа. Гэтэл нүднийх нь үзүүрт нэг юм гялсхийх шиг болов. Орон дээр нь нэг юм гялалзаад байлаа. Нүдний үзүүрт өдрийн од мэт тийм хурцаар гялалзах юм юу байдаг билээ? Гараа явуулан тэмтэрлээ. Бөгж байлаа. Түүний Хуланд бэлэглэсэн өнөөх сүйн бөгж нь. “Хайртай шүү, хайртай” гэсэн аугаа сэтгэлийнхээ илэрхийлэл болгон хаа холын Сингапураас хүнд захин авчруулж сэтгэлээ шингээсэн бэлгийг нь Хулан орхиод явчихжээ. Өдрийн тэнгэрт гялалзах ганц содон од мэт гялтганасан тэр бөгжийг Ананд дэрний хажуугаас авч алган дээрээ тавивал цэл хүйтэн цагаан алт Хулан тэр хоёрын харилцаа яг ингэж хөрсөн шүү гэдгийг илтгэх мэт алганых нь хуруу дарамхан хэсгийг мөс шиг хайрах аж. Очир алмасыг дууриалган чадварлаг зассан гэрэлт циркон чулууг цагаан алтанд шигтгэсэн тэр бөгж үнэхээр хайр дурлалын тоглоом чинь дууссан шүү гэдгийн дэндүү ойлгомжтой баталгаа байлаа. Чамин, өвөрмөц хийцтэй юманд дуртай, бас хэзээ ч шар алт зүүдэггүй Хулан энэ бөгжиндөө хичнээн хайртай байсныг тэр мэднэ. Хүүтэйгээ төрөхөөс гарч ирсэн өдөр нь Хуланд энэ бөгжийг бэлэглэхэд “Баярлалаа. Яасан гоё юм ? Мөнгө юм уу?” гээд нүүр рүү нь хөөрхөн харж байсан нь, орой нь зочид явцгаачихсан хойно ээж, аав, дүү гуравтаа бөгжөө үзүүлэн “Ямар байна? Ананд өгсөн юм” гэхэд Хулангийн ээж “ Алив, арай бриллиант биш биз дээ?” гэхэд шигтгээнд нь гэрэл ойлгон тоглож, “Алмаз биш ч гэсэн таны бөгжнүүдээс дутахгүй гоё гялалзаж байгаа биз дээ ?” гээд инээмсэглэн ээждээ бөгжөө үзүүлж байсныг нь тов тодхон санах тусам зүрх нь агшилтаа зогсоох мэт хөндүүрлэж байлаа. Ананд “Би баян болохоороо чамд заавал жинхэнэ алмаз зүүлгэнэ ээ” гэж тэр орой амласан сан. Хуруундаа энэ бөгжийг зүүчихээд хацар нь үлмэдэг ягаарчихсан “Гоё юм аа” гэж байсан Хулангийн дүр сэтгэлээс нь гарахгүй, зүрх нь хэсэг хэсгээрээ өмрөөд байх шиг хөндүүрлэн шимширнэ... “Би чамаас ганцхан үг, ердөө л хайртай гэсэн ганцхан үг сонсохыг яасан их хүсдэг байлаа даа. Хэрэв тэр үгийг л чи надад хэлчихсэн бол ... би юунд Золоотой хонох гэж явах юм бэ? Би чамаас тэр л ганцхан үгийг цөхөртлөө хүлээсэн ш дээ...” Тийм ээ, Анандад ганцхан үг хэлэхэд л хангалттай байсан юм. Гэвч Хулан нэгэнт түүнд хайргүй юм болохоор тэр үгийг нь хэлсэнгүй. Ананд ч баланд шунасан эрвээхий, нэгэн мөчийн жаргалын төлөө амиа зольдог эр хилэнцэт хорхой мэт, Золоо бүсгүйн харамгүй хайранд татагдчихсан билээ Хуланг хүүгээ аваад, асрагч охиноо дагуулаад гэртээ гэнэт яваад ортол аав, ээж хоёр нь байсангүй . Дүү нь ганцаар төгөлдөр хуураа тоглон сууж байлаа. Хаалга торхийх чимээнээр хөгжмийн аялгуу гэнэт тасран Бөртэ охин гүйгээд ирэв. Охиныг ийнхүү гэртээ гав ганцаархнаа байхад эгч нь хүүтэйгээ гэнэтхэн хүрээд ирнэ гэдэг жинхэнэ янзтай сюрприз байлаа. -Нi, ямар гоё юм бэ? Очир оо, миний дүү, ажаадаа ир гэсээр тэр зээ дүүгээ гар дээрээ авлаа. Хулан пүүзээ тайлан хамар дээрээ эрвээхэйтэй памбагар хилэн шаахайгаа углаад: -Сайн уу, миний дүү? Аав, ээж хоёр эмнэлэг дээрээс ирээгүй юм уу? гэж асуунгаа үүднийхээ том хүрэл толинд харан үснийхээ хавчаарыг авлаа. Дандаа том хүмүүсийн дунд байсаар Бөртэ охиныг үзээд Очир хүү хөөрөн баясч, шүлсээ гоожуулан дэгж дэрвэнэ. “Чи яасан хөөлхөн юм бэ?” хэмээн хүүг нь өхөөрдсөөр байгаа Бөртэ: -Тэр хоёр одоо ирнээ. Харин та гурав хоноод явна л даа? Нээрээ Ананд ах бас ирнэ биз дээ? гэж асуухад нь Хулан үүргэвчээ Цэндээд өгч “Алив, энийг миний өрөөнд оруулаад тавьчих.” гэснээ гал тогооны өрөө рүү шагайгаад зочны өрөөндөө орон том пимбэгэр буйдан дээрээ дээш харан унаад, нүдээ аньснаа: -Цэндээ дүүдээ жимстэй таргийг нь өг. Бөртэ, миний хөөрхөн дүү нааш ир, энд суу гэлээ. Эгч нь их л чухал юм ярихдаа л ингэж нялуурдгийг мэдэх тул охин Очироог Цэндээд өгөөд буурьтай царайлан хажууд нь ирж суулаа. Хулан өндийж хажуудаа байсан удирдлага авч асар том дэлгэцтэй “Sony” зурагтаа асаан сувгийг соьлж байснаа унтраачихаад дүүгийнхээ толгойг илэн : -Бид гурав бүрмөсөн хүрээд ирсэн. Одоо дахиад Анандынд очихгүй. За юу гэлээ.

Дүү нь нүдээ тормолзуулан эгч рүүгээ харснаа
-Тa нөхрөөсөө салчихав уу? Гэхэд нь
-Ананд миний нөxөр биш ш дээ.
-Хурим хийгээгүй болохоор уу? Та хоёр чинь зун хуримаа хийнэ ш дээ.
-Эгч нь хурим хиймээргүй байна. Би одоо дөнгөж 19-тэй юм чинь.
-Тэгэхдээ та дөнгөж 19-тэй мөртлөө Очироог гаргасан биз дээ.
-Тэгээд?
-Юу тэгээд гэж? Очироо тэгээд аавгүй яах юм?
-Аав нь байгаа ш дээ. Зүгээр л эгч нь анандьай суумааргүй байна. Ойлгов уу?
-Аа, мэдлээ, та өөр хүнд хайртай болчихсон юм байна. Тэр чинь тэгээд гоё залуу юм уу?
-За, за. Ийм жаахан юм байж юун хэрэгт дуртай юм. Эгчдээ нэг намуухан ая тоглоод өг, за юу? Дүү нь дурамжхан босч, "За, тэгээд юу тоглох юм бэ?" гэсээр өpөө рүүгээ явлаа. Хулан хойноос нь өхөөрдсөн харцаар харснаа буйдангийн тушлэгээ налав. Удалгүй Бэхын бяцхан сонатинагийн намуухан аялгуу уянгалан түүний бухимдсан сэтгэл рүү урсаж эхэллээ. Яг энэ үеэр гар утас нь дуугарч, Цэрэнханд залгав.
-Миний хүүхдүүд хаана явнаа? гэхэд нь Хулан тулгамдахдаа:
-Би эмнэлэг рүү явах гээд Цэндээ, Очироо хоёрыг аавынд орхичихлоо гэчихэв.
-Ананд хаачаав?
-Мэдэхгүй ээ, ер нь би танд ... дараа учрыг иь хэлнээ. Бид гурав бүрмөсөн харьчихсан шүү гэж Анандад хэлчихээрэй гээд утсаа бүр унтраачихав.
Орой арав болж байхад аав, ээж хоёр нь ирцгээв. Хуланг хүүтэйгээ гэнэт ирчихсэн байх юм гэж санаагүй аав нь баярласан мөртөө гайхсан шинжгэй хөмсгөө өргөөд:
-За энэ чинь яасан сонин хүмүүс вэ? өвөө нь гараа угааж байж уулзанаа гэхэд ээж нь яаран гутлаа сугалан хаяж:
-Еэ, хөөлхий дүү, миний муухай хүү гэсээр зээ руугээ зүтгэв. Бөртэ хөгжмөө орхиод;
-Аав аа, ээж ээ, энэ гурав манайд хононо гэсэн гээд эгч рүүгээ сэрэмжтэй гэгч нь харлаа. Хулан зочны өрөөний дугуй хаалгыг түшин зогссоор:
-Эмээ яаж байна? Би маргааш хичээл тарж очоод сахиж хононо оо гэв.
-Эмээ нь дажгүй ээ. Тав хоноод хагалгаанд орохоор болсныг чи сонссон бил үү? гэж ээж нь хэлээд:
-Цэндээ, миний охин ахдаа шөл хийчих. Хэдүүлээ бэлэн котлет шараад идчихье. Ингэхэд Ананд ирэх юм уу? гээд Хулан руу харав, Хулан ээж рүүгээ хэнэггүй харснаа:
-Ирэхгүй ээ. Би ч дахиж тэднийд очихгүй гээд угаалгын өрөөндөө орчихов. Ээжийнх нүд томрон өвөр дээрээ ганганах эээ рүүгээ нэг, Хулангийн хойноос нэг хараад:
-Юу? Чи чинь ... гэтэл Батболд;
-Охиноос одоо олон юм шалгаагаад дэмий. Цаадхи чинь үг унагах ч үгүй. Зөнд нь орхичих гэжээ. Тэднийхэн хэдэн минутын дараа оройн хоолоо идэхээр ширээ тойрон суухад ашгүй дахин Анандын тухай яриа гарсангүй өнгөрчээ,Харин маргааш өглөө нь Хулан хичээлдээ явах цагаасаа хамаагүй эрт босч аав, ээж хоёртоо өглөө уудаг усыг нь нэлээд сайн ширгээн буцалгаж мөнгөн аяганд хийж тавиад, унд бэлтгэн ширээ засч байтал ээж нь гал тогооны өрөөнд ороод иржээ. Бүсгүй ээжийнхээ нүд үл мэдэгхэн сэлхэрснийг хараад:
-Ээж сайхан нойрссон уу? Нүд чинь яагаад хавдчихсан юм бэ? гээд мөнгөн аягатай усыг нь авч өглөө. Ээж нь дуугүйхэн усыг авч хэд балгаснаа буруу хоолойгоороо залгин хахаж цацаад хажуудаа байгаа сандал дээр лагхийтэл суулаа. Хулан ээжийнхээ дэргэд очин толгойгий нь цээжиндээ наан тэврээд:
-Та надаас болоод санаа зовоод байх хэрэггүй шүү. Танд зохихгүй байна гэхэд:
-Чи багаасаа их бие даасан гөжүүд зантай хүүхэд байсан. Би чамайг зөнгөөр нь л байлгасан. Гэтэл хар нялхаараа хүүхэд гаргалаа. Энэ үгийг арай ядан хэлээд хоолой нь зангираад ирэхэд их л хүчилсэн шинжтэй чанга гэгч нь хоолой засан:
-Гэтэл чи мать-одиночка болох нь уу? Юу болоод байгаа юм бэ? Боже мой гээд усаа иэг амьсгаагаар залгилав. Ээж нь хамгийн баярласан. эсвэл сэтгэл тавгүйтсэн үедээ ийнхүү оросоор хольж ярьдаг. Тэгэхэд нь Хулан ээжийгээ Оросын колонийн үлдэгдэм

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 145 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-217.JPG
Хэмжээс: 600x450 55k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2606


erd-003.JPG
Хэмжээс: 600x423 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3051

Анхны цас 2005 он
Мандаж буй улаан наран
Хэмжээс: 600x449 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3577


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn