Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Алтанхундага 	А	 Өгүүллэг: А.Алтанхундага : Монголын хамгийн даруухан зохиолч
Оруулсан admin on 2011-11-23 17:06:59 (3753 уншсан)

Сонингоо аваарай  “Монголын хамгийн даруухан зохиолч” Сонгоноотой хийсэн ярилцлага нийтлэгдсэн шүү  сонингоо аваарай.

Үзэгнийхээ үзүүрээр хүмүүний амьдралын өнгө гэрэл хийгээд хувь тавиланг бүхэлд нь өөрчлөх эрх гагцхүү зохиолч хүнд л олдох ховорхон хувь тохиол болохыг Аргуун үзэг цаас золгуулах бүртээ мэдэрнэ. Үнэнтэй ойрхон амьдрах л гэж үйсэн цаасан дээр бодлоо асгаж, үүр шөнийн заагт үүрэглэж суудаг юм болов уу? Аль эсвэл нэр алдрын төлөө нийтэд таалагдах зохиол бичих гэж сэтгэлээ худалдан үймэрч суудаг юм болов уу? Аргуун алинд нь ч үл хамаарах эгэл нэгэн зохиолч бүсгүй билээ. Арван дөрвөн насандаа Александр Дюма, Антон Чеховыг уншаад “Би хараа орлоо” гэж жижигхэн тэмдэглэлийн дэвтэртээ томоо гэгч нь бичиж байсан тэр цагаас хойш өдгөө арван гурван намрын навчис нэгэнт хөл дор нь хөглөрчээ. Агата Кристи, Анна Ахматова нар шиг алдарт зохиолч болно гэж андгай тангараг өргөөгүй ч алгуурхан утга зохиолын үүдээр алхаж орсон түүнийг өлгийдөж тосох багш байгаагүй ч хөтөлж хүргэсэн зохиолууд олон байсан юм. Өөрийгөө Эдмон Дантесийн сүйт бүсгүй Мерседесийн оронд тавьж дэлхийн сонгодог зохиолыг өөрийнхөө  талд урвуулж  олон шөнийг хугас нойртой өнгөрүүлсэн түүнд багш хэрэггүй байсан ч байж мэднэ. Эсвэл шуналт Буэндиагийн эхнэр байхын хэцүүг ясандаа тултал мэдэрч олон хүүхэд өсгөсний  эцэст хараагүй болоод хараатай мэт авирлах Урсулаагийн тэр их тэмцэл Аргууныг эргэлт буцалтгүй бичгийн ширээнд суулгасан ч байж болох. Ямартаа ч Сайхан Ремедиос шиг үзэсгэлэнтэй төрөөгүй ч сайхан зохиол бичих чамгүй авъяастай төрсөн нь үнэн. Аргуунд алга дарам цаас, арван мөнгөний харандаа байхад л адармаатай энэ амьдралаас авръя гэснээ аварч чаддаг, авслая гэснээ авсалж чаддаг хосгүй нэгэн шидтэн болон хувирдаг юм. Аргуун мухрынхаа умгар өрөөнд бичгийн машин цохиж өдрийн ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд түүний ямархан бүтээл туурвиж буйг чөтгөр л мэдэх аж. Аргуун арван ном гаргахад ч чамлахааргүй их бүтээл туурвисан боловч түүнийгээ ном болгон хэвлэх нь бүү хэл ойр дотныхоо хүмүүст ч үл үзүүлэх нь хачирхалтай.  Ихэнх хүмүүс түүнийг сэтгүүлчийнхээ залхуутай ажлыг хийж байна гэж ойлгох боловч үнэн хэрэг дээрээ түүнийг сэтгэцийн доголдолтой гэж ар хударгаар нь шивнэлдэнэ. Аргуун хэдий зожиг ч эзэмшсэн мэргэжилдээ гаргууд сайн учир сонины газар түүнийг ажлаас халах нь битгий хэл авдаг хэдээс нь хумслаж ч зүрхлэхгүй. Аргууны хамгийн хайртай зохиол нь “Даруухан зохиолчийн өдрийн тэмдэглэл” нэртэй роман бөгөөд тэрээр энэхүү романаа сүүлийн  долоон жил тасралтгүй бичсээр мянга хол давсан хуудастай болгоод байгаа билээ. Түүний энэхүү романаас гадна тууж, өгүүллэгийн тоо тэр гэхийн тэмдэггүй тоогоо алдаж нар ховорхон тусах умгар өрөөнийх нь тавиурт уул овоо мэт л хөглөрнө. Тэрээр зохиол бүтээлээ олонд хүргэхийг туйлын ихээр хүсэх боловч өөрийн нэрийг дурдуулахаас үхтлээ айдаг болохоо өөрөө ч үл ойлгоно. Түүний энэхүү үйлдлийг олж мэдсэн этгээд түүнийг хэтэрхий даруухан нэгэн гэж сэтгэх боловч үнэн хэрэг дээрээ Аргуун зохиол бүтээлийг хэн нэгэн зохиодоггүй, хэн нэгэн өмчилдөггүй, хүмүүний амьдралаас өөрөө урган гардаг хээрийн зэрлэг өвс ургамал лугаа адил онгон дагшин зүйл гэж сэтгэдэгт л асуудлын учир оршино. Байгаль эхээс заяагдсан зэрлэг ургамлын ай савд адгуус амьтад дураараа бэлчин идээших адил зохиол бүтээл тэнгэр бурхнаас хайрласан хайр хишиг тул хэн нэгэн түүнийг өмчлөн нэр зүүх нь хүний ёсонд нийцэхгүй гэх үзлийн ард Аргуун олон жилийг өнгөрөөсөн байв. Зохиолч бус зохиолын баатар нь зохиолын жинхэнэ эзэн болохыг түүнээс өөр хэн ч үл ойлгоно үл сэтгэнэ. Олонд зохиол бүтээлээ дэлгэлгүй өвөртлөн суух нь нүгэл болохыг тэрээр мэдэх боловч нэргүйгээр хэрхэн хүргэхээ үл мэднэ. Өөрийн сониндоо болон бусад газарт нийтлэе гэхээр эзэнгүй нийтлэл тавих нь хуулиар хориотой тул арга мухардана. Утга зохиолын түүхэнд түүнтэй адилтгаж болох үзэлтэн нилээдгүй байсны дотор Америкийн зохиолч шүүмжлэлт реализмын дуу хоолой болсон Самуэль Клаеменс бол Аргууны үерхэж болох байсан дотны нөхөр нь байлаа. Дэлхийн түүхэнд Самуэль Клаеменс гэх жинхэнэ нэрээрээ төдийлөн үл танигдах харин Марк Твен нэрээрээ алдаршсан түүний амьдралын түүх Аргуунд ихэд таалагддаг байв. Самуэль идэр насандаа амьдралын эрхээр усан онгоцны туслах ажилтнаар орж Миссипи мөрний сав дагуух хотуудаар аялж явах зуур усан цэргүүд усны гүнийг хэмжээд ахмад руугаа “Марк Твэн” гэж орилохыг сонсоод өөрийнхөө нэрийг “Марк Твэн” гэж өөрчлөн уран бүтээлээ тэрхүү нэрээрээ нийтлэх болсон нь Аргуунд хамгийн их таалагдсан байв. Учир нь өөрийнхөө нэр дээр өмчлөлгүй “Марк Твен” гэх буюу “Хоёр алд” гэсэн утгатай хоосон нэрээр нийтэлсэн нь түүнд сэдэл өгөх шиг болов. Аргуун өөрийнхөө зохиолуудыг зохиомол нэрээр гаргахаар сэтгэл шулуудсан боловч зохиомол нэр нь ч мөн адил үнэн хэрэг дээрээ зохиолоо өмчилж байгаа нь сэтгэлийг нь хоёрдуулж байсан тул  тэрээр романыхаа нэрээр нийтлэхээр болж өөртөө “ Монголын хамгийн даруухан зохиолч” гэсэн уянгалаг хийгээд урт нэрийг сонгож авсан юм.  Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэр хүнд бүхий сонин сэтгүүлүүдийн хаягаар Аргууны бичсэн зохиолууд “Монголын хамгийн даруухан зохиолч” гэсэн автортойгоор хүргэгдэж эхлэв. Чанартай сайн зохиолууд тул арга буюу сонинууд шил шилээ даран нийтлэж Аргууны зохиолууд нилээдгүй уншигчтай болоод зогсохгүй тухайн сонинуудын захиалга мэдэгдэхүйц нэмэгдэж эхэлсэн юм. Уншигчдын анхаарлыг татаад зогссонгүй судлаачдын хараанд өртөж Аргууны бүтээлүүд алдаршиж эхлэхийн зэрэгцээ хэвлэлүүд “ Монголын хамгийн даруухан зохиолч ” –оос шинэ бүтээл ирэхийг амьсгаа даран хүлээх болов. Өөрийнхөө үр мэт хайрлаж нандигнах зохиолууд нь сая нэг эзэндээ хүрэхэд Аргуун сэтгэл тэнийх боловч үргэлжлүүлэн дугтуйтай бүтээлээ хэвлэлийнхэнд явуулсаар байлаа. Нийгмийн цаг үеийн цангааг тайлсан чадварлаг зохиолуудыг шил дараалан нийтлүүлж буй “Монголын хамгийн даруухан зохиолч” гэж хэн бэ?  гэж интернет болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүний тухай цацагдахад Аргуун хүүрнэл зохиолын төрөлд өөрийгөө чамгүй авъяастай болохыг мэдрэх боловч хар үл авахуулна.

Түүний өрөөний хаалга урьдын адил онгорхой боловч дотор нь хэн нэгэн ороод гарсан мэт ундуу сундуй, бүхий л зохиолоо архивладаг номын тавиур нь эл хуль угтав. Аргуун нүдэндээ ч итгэхгүй байгаа бололтой номын тавиурыг гараараа тэмтэрсэн боловч хоосон, компьютер дээрх зохиолуудаа хадгалсан файлаа шалгатал мөн адил  хоосон, тэр юу ч ойлгосонгүй уурлаж бухимдсан ч үгүй. Аргууны гэр бүлийнхэн зөвшөөрөлгүй  түүний өрөө рүү орох нь битгий хэл шагайж зүрхэлдэггүйг тэр мэднэ. Зочны өрөөнөөс Аргуунаа өдөр танай ажлын Сонгоноо ирээд явсан чи юм захисан хэрэг үү гэх түүний эхийн дуу хадахад тэрээр юу ч дуугарсангүй. Тэр уурлаж бачимдсангүй, орилж хашгичсан ч үгүй эзэн нь ирээд өөрийн зүйлээ аваад явсан мэт нэг л тайван. Тэмдэглэлийн дэвтэр дээр том том цусан дуслууд бүхий л хуудсыг нэвчих гэсэн мэт тодорсоор амь тасрав. Тэр утга зохиолыг өмчилсөндөө өөрийгөө яллажээ.

By : А.Алтанхундага



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Алтанхундага А )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 72 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-008.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3617


khuv5-001.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2441

Ц.Баттулга Зотон, тос 90x90
Хатан XIX зуун
Хэмжээс: 589x600 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2842


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn