Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Хулан : Хайрын тууж - Үргэлжлэл 2
Оруулсан admin on 2005-10-03 20:26:17 (4514 уншсан)

Би тэгээд Оргил гэж хүү гаргасан. Тэр маань одоо хорин дөрөвтэй. Энэ хүртэл гайхсандаа нүд нь томорчихсон сууж байсан Ганхуяг -Юу ? хэмээн өндөлзөхөд авгай нь :
-Би эхлээд яриагаа дуусгачихья.
Би тэр хоёрын хойноос Кубад очих гэтэл ээжийн бие муудаад чадаагүй юм. Тэгээд л чамтай учирсан. Дараа нь Ананд гарсан. Энэ тухай чамд хэлье бодсоор чадсангүй өдий хүрчихлээ. Тэр хүү маань саяхан Москвад хагалгаанд орсон юм. Би тэр тухай утсаар сонсоод л зүрх өвдчихсөн юм гээд тэр цээжнээсээ нэг том юм аваад хаячих мэт санаа алдлаа.

Хүүгээ тэврэн зогссон Ананд “Юу, би тэгээд ахтай байсан болж байна уу?” гээд ээж, аав хоёроо ээлжлэн харахад түрүүнээс хойш таг дуугүй суусан Ганхуяг эхнэр рүүгээ эгцлэн ширтэж:
-Чи чинь хорин жил хумсаа нуусан муур шиг явсан хүн үү? “Уучлаарай” гэнэ шүү. За, за. Амар юм болох нь ээ. Ханилсан хань минь гэж би чамд өдий хүртэл итгэж хамгийгаа дэлгэж явсан. Гэтэл чи… гээд хаалга саван гарчээ…

Ганхуяг хаачихаа мэдэхгүй нэг л мэдэхэд гэрээсээ гарчихсан явж байлаа. Сэтгэл нь юунд тэгж бачимдан бөглөрөөд байгааг бүү мэд. Цэрэнхандын өнгөрсөн амьдралын тэр хэсгийг хорин жилийн турш мэдэхгүй явсандаа юу.

Эсвэл харь нутгийн хүнд анхны хайраа өгч, үр хүүхэдтэй байснаа түүнээс нууж явсанд нь уу ? Он цагийн нугалаасанд хэдийнээ гээгдэн одсон тэр дурсамжтай нь эхнэрээ хардаад байгаа юм уу, бүү мэд. Тэр хоёрын амьдралд хэрүүл хардлага гэж юм бараг байгаагүй дэндүү амар тайван өнгөрснийг сая л анзаарчээ. Ганхуягийн зарим найз нөхөд нь авгайгаа хардан хэрүүл зодоон хийхийг хараад тэр их л гайхаж огт ойлгодоггүй байсан билээ.
Гэрийнхээ хувцсан дээр цув нөмөрсөн Ганхуяг багын ганц найз Базарындаа очихоор шийдэв. Урьдчилан утсаар ч яриагүй, айлд очих ямар ч шалтаггүй ч гэсэн өөр оччихмоор газар санаанд нь буусангүй. Тэднийх Сансарт хоёр өрөө байранд дөрвөн хүүхэдтэйгээ чихэлдэн суудгийг нь бодохоор хононо гэж байхгүй. Гэхдээ л ярьж сууж сэтгэлээ онгойлгоё гэж бодов.
Тэр гараашинд орж тэргээ асаахдаа шөнө гэртээ буцаж ирэх эсэхээ ч бодсонгүй. Машинаа асааж байхдаа бензин авах хэрэгтэйгээ санан түрийвчээ тэмтрэн олоод нээж үзвэл Анандын ээжтэйгээ авахуулсан зураг шууд нүдэнд нь тусчээ. Хэзээний л үсээ богинохон засуулдаг эхнэр нь энэ зургийг авахуулахдаа их л залуухан байжээ. Богинохон халимаг үс уруулдаа үлмэдэг инээмсэглэл тодруулан төв харцаар өөдөөс нь ширтэх сэтгэлд дэндүү дотно царай. Давхраагүй мөртөө уужим магнай, шулуун хамартаа их л зохицсон тас хар нүднийх нь харцанд нэг л гуниг хурсан мэт.
“Даанч дээ. Хандаа минь, чи надаас юунд өнгөрсөн амьдралаа нууж явав даа. Хань минь гэж би чамд ямар их итгэж явлаа даа” гэж бодохоос голоод нь нэг юм огшоод ирэх шиг болоход нь тэр эзэнгүй гарааштаа ганцаараа уухилан хэдэн том нулимс унагаж сэтгэлээ онгойлгоод:
-Энэ хүүхэн сэтгэл рүү минь ус хийлээ дээ. Ингэж эр хүний нулимсыг үзэх хэрэг байсан юмуу даа хэмээн ганцаараа үглэнгээ хаалгаа хапхийтэл хаагаад давхин одлоо. Хамгийн анх шүдний эмнэлэг дээр танилцахад л түүний тэр гуниглуун харц нүдэнд нь тусч билээ. Гэтэл залуухан бүсгүйн харцанд нуугдсан тэр гунигийн учир хорин жилийн дараа тайлагддаг байж. “Тэр муу куба нь хар юм болов уу цагаан арьстан болов уу. Ядаж испани цусны эр байгаасай. Эхнэрээ нэг муу негртэй явж байсан гэж бодоход өөрөө доромжлогдоод байга а юм шиг санагдаад байх аж. Цэрэнханд тэр сахал үс болсон юмандаа арай одоо хүртэл сэтгэлтэй юм биш байгаа даа. “ гэж хүртэл бодсоор явахдаа эхнэртэйгээ хамт амьдарсан хорин жилийн турш анх удаа л аймшигтай их хардах сэтгэл төрснөө мэдэрчээ.
Түүнийг замын гацаанд түгжрэн байж найзындаа очвол авгай хүүхдүүд нь шуугилдан өөрөө гэртээ байсангүй. Ганхуяг тэдний орцноос урам муутайхан гарч машиндаа суугаад бас л хаачихаа мэдэхгүй хөдөллөө. Бусад танил найзууд нь гэхээр дандаа л эхнэрээрээ дамжин танилцсан, эсвэл гэр бүлийн хүрээний андууд байдгийг тэр өнөөдөр л анзаарчээ. Хамгийн гайхалтай нь өнөөдөр амьдралдаа анх удаа шахуу авгайтайгаа муудалцан гэрийнхээ хаалгыг саван гарахдаа л Цэрэнхандгүйгээр өөрөө хэн ч биш, юу ч биш гэдгээ ухаарав. Хүмүүс өөрийнх нь тухай ярихдаа ч авгай нь нөгөө “AG дент” шүдний эмнэлгийн эзэн ш дээ л гэцгээдэг. Өөрөө ч нэг л ажил нь бүтэхгүй бол авгайдаа даатгачихад ганц хоёрхон өдөрт жин тан болчихдог байв. Гэрийн тэжээмэл амьтан шиг нөхрийнхөө сүүдэр дор амьдардаг авгайтай хүмүүсийг тэр ойлгодоггүй. Эмэгтэй хүнд гивлүүр зүүгээд нүүрийг нь нуугаад гэртээ хашчихдаг лалын шашинтны бүдүүлэг ёсыг тэр үзэн яддаг ажээ. Хэрэв бурхан өөрт нь охин заяадаг юм бол алган дээрээ бөмбөрүүлэн өсгөж, бас ээж шиг нь боловсролтой , чадалтай, эр хүний гарыг харахааргүй хүн болгож өсгөнө гэж боддог сон. Охинтой болох нь Цэрэнханд тэр хоёрын хэн хэнийх нь мөрөөдөл байсан ч биелээгүй. Тэр ийнхүү бодолд автан явсаар драммын театрын дэргэд ирчихжээ. “Хан брой” -н уушны газрын дэргэд машинаа тавиад орлоо. Урьд нь хэзээ ч ингэж ганцаараа баар, уушны газраар хэсч үзээгүй энэ эр зөгийн үүр шиг дүнгэнэсэн шуугиант танхимыг хэсүүлэн хараад булангийн ширээнд очин суулаа. Тэгээд аяга хар пиво захиалаад сууж байхдаа л сая нэг сэтгэл тайвшран овоо юм бодохтойгоо болов. “Хандаа зүрх нь дахиад өвдчих вий дээ. Хорин хэдтэй залуу биш дээ. Би ч гэж би. Өвчтэй юм шиг хаалга саван гарч байхдаа ч яадаг юм. Би өөрөө залуу явахдаа ямар сахил хүртчихсэн гэлэн шиг байсан биш дээ.” гэж нэг бодовч эндээс гараад харихгүй гэж шийдэв. Гэнэт гар утас нь дуугарлаа. Дугаарыг нь хартал гэрээс нь залгажээ….
Харин Ганхуягийг гарсны дараа Цэрэнханд, Ананд хоёр нэг хэсэг бие биенээ харан чимээгүй суужээ. Хулан ч тэдний хэрэгт оролцоод яахав гэж бодоод хүгээ тэврээд өрөөндөө орчихов. Зурагтаар үдшийн мэдээ дамжуулан нойрмоглосон Их хурлын гишүүд , хаврын тариалалтын тухай мэдээ хөврөхийг ч үзэж байгаа хүн байсангүй. Ананд буйдангийн түшлэг налан чимээгүй сууснаа өндийж:
-Ээж минь та надад ч байг гэхэд ааваас юунд нуусан юм бэ? Аав.. . яаж ч бодсон эр хүнд яаж аятайхан байх юм бэ? Ер нь та хоёр ямар сонин хүмүүс вэ? Аав одоо тэгээд хаачдаг байнаа гээд утсаа шүүрэн авахад нь ээж нь:
-Хэрэггүй ээ. Миний хүү. Аав чинь машин барьж яваа биз. Одоо залгаад хэрэггүй. Бухимдлаа тайлагдахаар хүрээд ирнэ биз. Тийм л хүн ш дээ гэснээ хүүгийнхээ толгойг илэн:
-Надад ч хэцүү байна. Одоо чи өөрөө хүүтэй хүн ээжийгээ ойлгож байгаа биз дээ. Хүүдээ очиж чадахгүй үргэлж санаж явна гэдэг ямар хэцүү гэдгийг чи төсөөлөөд үз . Харин яагаад та хоёрт хэлээгүй юм бэ гэдгийг одоо хэлэхэд юу гэмээр ч юм бэ дээ. Би хэзээ нэгэн цагт хүүдээ оччих ч юм шиг санагддаг байсан. Хойд ээжтэнй болчихсоныг нь мэдсээр байж сэтгэлдээ “Бид дахиад хамт байж чадахгүй” гэдэгтэй эвлэрч чаддаггүй байсан л даа. Чамайг харах бүр би тэр хүүгээ өрөвддөг байсан. Аавд чинь анхнаасаа л хэлээгүй болохоор чимээгүй явсаар өдий хүрчихсэн юм. Аавын чинь уурлаж, гомдох нь зөв өө. Хүн ер нь юмыг дандаа өнгөрсөн хойно нь алдаа гаргаснаа, буруу юм хийснээ ойлгодог шүү дээ гээд цүнхээ аваад нэгэн хуучин жижиг дэвтрээс Оргилын зургийг гарган Анандад өгчээ. Испани цус холилдсоны тэмдэг өтгөн долгиолог үстэй, хар хөмсөг сормуустай, арав орчим насны хүүгийн зураг байлаа. Ананд тэр зургийг ширтсээр:
-Сонин юм. Би ийм ахтай гэдгээ арван ес хүрч байж мэдэж байдаг. Хараад байхад тантай адилхан юм аа гэхэд ээж нь тэр зургийг авч харц нь зөөлрөн:
-Хараад байхад та хоёр адилхан юм аа.Нүүрний хэлбэр, хөмсөг нь гэснээ инээмсэглэжээ. Ананд ээжийнхээ саран хэлбэртэй дугуй хөмсөг, гонзгойдуу царайг ааваасаа давхраатай алаг нүдийг нь дууриасан билээ.
-Одоо энэ ах хүү маань тэгээд Кубад байдаг юм уу, тэгээд ? хэмээн түүнийг асуухад ээж нь:
-Тийм ээ. Куба нэрийг нь Родриго гэдэг. Сургуулиа төгсөөд инженер болчихсон. Гэрлээгүй байгаа гэсэн. Бие нь гайгүй бол энэ зун урьж авчирдаг юм бил үү гээд зурагтаа унтраалаа.
-Өнөөдөр ямар сонин өдөр вэ.Ингээд л би гэдэг хүн куба ахтай болчих гэж. Тэгээд ахаасаа өмнө авгай хүүхэдтэй болчихсон байдаг гэснээ ээжийнхээ гарыг барин:
- Та ямар ч гэсэн тайван л байгаарай. Элдэв юм битгий бод. Аав хүрээд л ирнэ биз. Надад бол ахтай гэж бодохоор сайхан л байна. Одоо унт даа гээд ээжийгээ тэвэрчээ. Цэрэнханд ч гэсэн хүүгийнхээ цээжинд наалдахад өөрөө хүүхэд болчихсон юм шиг л тайвшраад ирж билээ..
Ганхуягийнд ийм нэгэн явдал болсны маргааш Хулангийн аав, ээж хоёр танилцсаныхаа хорин жилийг тэмдэглэхээр Эрхүү хотын зүг нисч явлаа. Оюутан ахуйдаа газраар галт тэрэгний тачигнаан дунд туулдаг байсан аяны урт зам онгоцны цонхоор зэрвэс зэрвэсхэн харагдаад өнгөрнө. Сибирийн их тайга хөглөрөн, Байгаль далай толь мэт мэлтэгнэн залуу цагийн энхэр дурсамжийн аялгуу сэтгэлд эгшиглэх ажээ. Батболд хайртай гэргийнхээ хүслийг биелүүлэн анх танилцан хайраа илчилснийхээ ойг тэмдэглэхээр яваа нь энэ билээ. Урт цэнхэр ноолууран нөмрөг намируулан наснаасаа даруй арав дүү мэт харагдах Цэцэгмаа нөхрийнхөө мөрийг дэрлэн эрхлэнгүй суужээ. Харин хаа ч ажлаа хийж явдаг нөхөр нь гар компьютерээ гарган “Сайн засаглал” -ын олон улсын чуулганд тавих илтгэлээ засаж явлаа. Тэр хоёрын хойно суусан орос хүүхэн тав зургаан настай эрх шар хүүгээ арчлан”Саша, кушай, я говорю… “ гэхчлэн үглэх нь тэр хоёрыг орос ахуй орчинд хэдийн авааччих мэт.
-Бүр вагонд суусан өдрөөс эхлээд л чи намайг аймаар хараад эхэлж билээ. Би энэ банди намайг ямар их хардаг юм бэ гэж ичээд л Сараа, Тунгаа хоёр шууд л чамайг Цэцгээгийн хайрт гэж нэрлээд эхэлсэн ш дээ.
Батболд компьютерийн дэлгэцнээс нүд салган инээмсэглээд үсийг нь илэн:
-Танай тэр хоёр галзуу охины чинь ачаар би чамайг гуйж барихаасаа өмнө өөрийгөө бараг ойлгуулчихсан биз дээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ. Оюутан болоод бэлтгэлд явж байсан үе өчигдөр л юм шиг санагдах юм гээд санаа алдан нүд нь дурсамжийн мананд автав
Хулан интернэтэд холбогдоод и-мэйл хаягаа шалгангаа хүүдээ бантан өгч суулаа. Хэдийгээр үнэнч туслагч нь болсон Цэндээ охинд даатгаж болох ч гэсэн Хулан хүүгээ өөрөө хооллох дуртай. Хүүгээ өвөр дээрээ суулгаад биеийнх нь дулаахан илчийг мэдрэн, хонгорхон зөөлөн даахийг нь үнэрлэн суух шиг жаргал үгүй. Одоо дөрвөн сар хүрсэн жаалхан Очир булцгар гараараа ээжийнхээ үснээс зулгаадаг, харагдсан бүхнээ авах гэж сарвалздаг болжээ.
Швейцарид сурдаг хамгийн дотны найз Нандингаас нь, аав, ээж хоёроос нь, бас Түвшингээс нь мэйл иржээ. Түвшингээс мэйл ирснийг үзээд Хулан тогонд цохиулсан мэт давхийж, хамаг биеэр нь нэгэн сонин мэдрэмжийн долгио гүйх шиг болжээ. Хулан компьютерийн хулганыг тавиад сандлаа налан нүдээ анив. Зүрхнийх нь булгилах цохилт, алсад байгаа хайртынх нь тухай бодлыг аягатай бантангаа татан асгасан бяцхан хүү нь сарниулчихлаа. Хүүеэ, миний хүү яаж байгаа юм бэ? Ба, ба гэх чимээнээр Цэндээ гүйн орж ирээд асгарсан бантанг цэвэрлэж, хадам нь хүүг авч “Эмээг нь дуудчихгүй дээ. Миний сахилгагүй ач. Яаж байгаа юм бэ?” хэмээн өхөөрдсөөр гарсны дараа л Хулан сая сэхээ оров.
“Сайн уу? Хулан минь. Чамайг нөхөртэй болсон гэдэг бодолтой би ердөө ч эвлэрч чадахгүй юм. Ананд та хоёрыг энэ зун хуримаа хийх гэж байгаа гэж сонссон. Дандаа чамайг бодож явсаар би өдий хүртэл нэг ч охинтой үерхээгүй. Саяхан Лхагваа гэж охинтой танилцсан ч чамайг мартаж чадахгүй л явна. Хүү чинь том болж байна уу? Саяхан манай ангийн Болдоо, Тэмүүлэн хоёр “TҮ-5”-аар надад мэндчилгээ явуулсан чинь үнэхээр гоё санагдсан. Ариунаагийн “Би” гэдэг дууг захиалсан байна лээ. 6 дугаар сард би чиний төрсөн өдрөөр мэндчилгээ захиалнаа. Харин чамаас ганц үгтэй ч хамаагүй мэйл авах юмсан гэж хүсдэг шүү.
Баяртай. Чамд хайртай Түвшингээс
Хулан хайртынхаа и-мэйлийг уншаад түмэн бодолд дарагдчихав. Ялангуяа “нэг охинтой танилцсан” гэсэн үг сэтгэл зүрхийг нь хүйтнээс хүйтэн хойд туйлын шуургаар тас ороолгох шиг шаналгах аж. Хулан нүдээ алгуурхан анихад том том нулимс хацар дээгүүр нь бөмбөрөхөв. Бүсгүй уруулаа тас зуун нүүрээ дарлаа. Ай хөөрхий Хулан… Тэр сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин байсан сан. Мөрөө шүргэсэн шулуухан хар үсээ ихэнхдээ шуучихдаг. Бусад охид шиг үсээ, шар, бороор буддаггүй, сор тавьж задгай орхидоггүй. Урт сормуус, цоргисон харцтай тунгалаг хархан нүд, гонзгой царай, шулуун хамар, жимбэгэр уруул, жижигхэн чихтэй охин байлаа. Баруун нүднийхээ дор бяцхан хар мэнгэтэй. Эмээ нь “Миний охин нулимс тоссон мэнгэтэй юм. Зовох вий дээ.” гэдэгсэн.
“Бүх юм надаас л болсон. Би л Түвшинг явангуут Анандтай үерхэж, тэнэг юм шиг жирэмсэн болсон. Өөрөө хүний хүүхэд гаргачихаад Түвшинг тэр Лхагваа гэдэг охиноос нь яаж харамлах юм бэ?” гэж тэр бодоод гүнзгий санаа алдав. Урьд нь Түвшингээс ирсэн захиаг хадгалж яваад Анандад баригдаж, бөөн хэрүүл болсноо санаад тэр и-мэйлийг устгах гэснээ больчихлоо. Хөөрхий Ананд одоо хүртэл тэр захидлын нарийн учрыг мэдэхгүй л яваа билээ. Ананд миний и-мэйл хаяг руу орох пин кодыг мэдэхгүй юм чинь. Ер нь ч би Анандад долоон булчирхайгаа дэлгэх ёстой юм уу.” гэж бодоод устгахаа больчихлоо. Түвшин “Лхагваа гэдэг охинтой танилцсан.” гэдгийн араас “чамайг мартаж чадахгүй л явна.” гэсэн нь бүсгүйд зүйрлэшгүй сайхан үг шиг санагдаж байлаа. Энэ нь өөр ямар ч бүсгүй байсан Хуланд хайртай. Түүнээс өөр хэнд ч Түвшин хайраа, сэтгэл зүрхээ өгч чадахгүй гэсэн үг. Түм түмэн бээрийн алс зай, хүнд л байдаг дур хүсэл, физиологийн хэрэгцээ нь түүний Хуланд тэмүүлэх их хайрын дэргэд юу ч биш гэсэн үг билээ. Энэ бодол нь бүсгүйн сэтгэлийг хачин их тайвшруулав. Одоо тэр ааваасаа ирсэн и-мэйлийг нээлээ. “Миний охин сайн уу? аав, ээж хоёр нь Эрхүүд ирээд “Интурист” буудалд буусан. 303 тоот өрөө авсан. Ээжийг чинь усанд орох зуур аав нь үүнийг бичиж сууна. Дүү, эмээ хоёроо эргэж байгаарай. Бид хоёр тав хоноод очно. Эрхүүгийн хавар их сайхан байна. Зээг минь миний өмнөөс үнсээрэй. Ээж чинь бас Очироог санаж байна гэсэн. Хадмууддаа мэнд хүргээрэй. Аав нь илтгэлээ явууллаа. Миний охин англи орчуулгыг н ь хяначихаарай.
Баяртай. Охиноо үнсье. Аав нь.” гээд Эрхүүд буунгуут татуулсан бололтой Ангар мөрний эрэг дээр ээжтэй нь авахуулсан, бас ээж нь зочид буудлын өрөөндөө толины өмнө суугаа, өөрөө Очир, Бөртэ, Хулан гурвын зургийг хацартаа наагаад инээсэн хэдэн зургаа явуулсан байв. Аав нь зурганд хоббитой хүн билээ. Тэр ердийн болон дижитал хоёр аппарат заавал авч явна. Тэгээд гадаад явахдаа дижитал аппаратаар авсан зургуудаа заавал и-мэйлээр гэрийнхэндээ явуулдаг заншилтай.
Хоёр охин, зээгийнхээ зургийг хацартаа наасан зургийг нь хараад Хулан өөрийн эрхгүй инээчихлээ. Аав нь ингээд л хаана ч явсан охиноо сэргээж, зоригжуулж, инээлгэж явдаг билээ.
Дараа нь Швейцарьт байгаа Нандин найзынхаа и-мэйлийг уншлаа.
Найз охидын л хоорондоо бичдэг байгаа газрын сонин хачин, ангийнхан, шинэ танил, сүүлийн үеийн моодны тухай урт захидлынхаа төгсгөлд “Хулаан, чи нэг л юм нуугаад байх шиг санагдах юм. Бодоод л байхад чи Анандад хайргүй юм шиг. Урьд нь огт тоодоггүй байснаа яг ноднин өвөл чи яагаад гэнэт Анадтай үерхэх болов оо? Хүүхэдтэй болсноо яагаад хүмүүсээс нуув? Бас чамайг “Энэ зун хурим хийх болсондоо ерөөсөө баярлахгүй байна лээ.” гэж Уянгаа бичсэн байсан. Яагаад? Миний энэ асуултуудад заавал хариулаач гэж би албадах эрхгүй. Гэхдээ бие биенээсээ юугаа ч нууж үзээгүй ганц найзын чинь хувьд санаа зовсондоо л асуусан юм.
Бүр эцэст нь ганцхан юм асууя. Чи аз жаргалтай байна уу? Үүнд л эргэлзэх юм.
Хариулахыг бодоорой.
Ву, ву Nandin. Geneүa” гэсэн байлаа.
Анандтай үерхэх болсноос хойш Хулан өөрийгөө ч ойлгохоо больсон үе бий. Сурагч насны сүүлчийн өвөл. Түвшинг явангуут юу ч бодож эргэцүүлэлгүйгээр Анандыг сонгосон нь ямар том алдаа боллоо доо. Алдаа нь томорсоор одоо засах нь ч өнгөрч, харин яаж зөв шийдэх вэ? гэдэг асуултанд Хулан хариулт олж чадахгүй яваа билээ. Гэтэл ойр дотныхноос нь хэн нэг нь түүнээс асуух л ёстой байсан асуулт тулгарах нь тэр. Амьдралд гашуун үнэн нэг л байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт сарнай шиг анхилуун биш, шарилж мэт гашуун тэр үнэнд гүйцэгдэх л болно гэдгийг Хулан ойлгох цаг иржээ.
Нандин бол Уянга биш. Түүнд үнэнээ хэлэх л хэрэгтэй. Тэгээд ч эмээгээсээ өөр хэнд ч хэлээгүй, сэтгэл зүрхэндээ бул чулуу мэт тээсээр яваа энэ үнэнийг ядаж Нандинд бичиж дотроо онгойлгох хэрэгтэй байлаа. Дараа нь аавдаа хэлэх хэрэгтэй. Тэгээд бүх хүнд, ялангуяа хайртай бүсгүйтэйгээ хуримлан аз жаргалтай амьдрах мөрөөдөлдөө автчихсан яваа Анандад хэлэх л хэрэгтэй. Нээрээ Ананд. Түүнд тэр нүцгэн үнэнийг, өөрт нь хайргүй гэдгээ, Түвшинг мартах гэж, хоосорч гүйцсэн сэтгэлээ тайвшруулах гэж, хар амиа бодсондоо л хайрыг нь хүлээж авснаа хэлнэ гэдэг л Хуланд хамгийн аймшигтай санагдаж байлаа.
Хулангийн өөрийнх нь тэнэглэл, амьдралдаа хийсэн алдааных нь золиос болж хохирох хүн Ананд болж үлдэнэ. Тэнгэр минь. Хуланг хайрласан нь нүгэл биш юм бол өөр ямар ч буруугүй, охидын харцыг унаган явдаг энэ сайхан залуу л зүрхээ шархлуулан үлдэх болно гэж бодоход дэндүү шударга биш санагдана.
Гэтэл хаалганы хонх дуугарав. “Хулан эгч нь бий юу?” гэсээр Ананд орж ирэх нь дуулдав. Удалгүй Ананд сурсан зангаараа гэрийн шаахайгаа углан, гараа угаачихаад хүүгээ тэвэрчихсэн:
-Хоёулаа ээж дээрээ очъё гэж хүүдээ хэлэн Хулан, чи юу хийж байна гэсээр орж ирэв. Ананд ширээнд дөхөж ирэн инээмсэглэж, “За, нүдээ аниарай.” гээд гар дээр нь юм тавилаа…
-Хулаан , одоо нүдээ нээ гэхэд бүсгүй алган дээр нь тавьсан тэр хөнгөхөн хүйтэн, гөлгөр юм нь хийлч Дээгийгийн CD байсныг харжээ. Энэ бэлэг Хуланг үнэхээр их баярлуулав. Тэр ийм цомог гарсныг ч сонсоогүй, хэрэв сонссон бол авах гээд шууд “HI FI “ руу гүйх байсан нь мэдээж хэрэг. Тэр Анандын энэ сюрпризэнд баярласандаа:

-Өө, ямар гоё юм бэ? Баярлалаа, хайрт минь гээд хэлчихэв. Харин Ананд тэр санамсаргүй хэлсэн “Хайрт минь” гэсэн үгэнд нь үгээр илэрхийлшгүй их баярлан нүд нь гялалзаад явчихыг хараад бүсгүйн сэтгэлийг түрүүчийн гэмшил дахин нөмрөн авлаа.
-Би чамайг баярлана гэж мэдээд байсан юм аа. Одоо задлаад хөгжимд тавьчих уу? гээд Ананд түүнээс дискийг авахдаа нүдэн дээр нь үнсээд авчээ. Аавдаа тэврүүлж явсан хүү нь ээжээ харчихаад шүдгүй амаараа маасайн инээж, хоёр гараа сарвалзуулан эх рүүгээ тэмүүлэв. Ээждээ оччих санаатай хачин хөөрхнөөр хамраа зангидан инээж шүлсээ гоожуулан зүтгэх хүүгээ авахаар Хулан гар сарвайн:
-Хараач, миний муухай хүүг. Ээждээ ирэх гээд налж унаж байгааг нь. За нааш ир гээд авахад нь Ананд “Өө, яасан өөдгүй эр вэ? Аав нь дөнгөж ирж байхад чинь ээж рүүгээ яваад өгдөг гээд хүүг өгчихөөд хөгжим асаан тохируулах зуур “ Энэ аав одоо гэр орондоо ирэхгүй хааччихдаг юм бол оо? Ямар арван найм естэй залуучууд биш дээ. Өвөө болчихоод гэрээсээ гүйж гэнэ. Шал онигооны юм. Утасдсан чинь ажил дээрээ байж л байна лээ. Би ямар та гэртээ ирээч гэлтэй нь биш” хэмээн үглэхэд Хулан “Залуу хөгшиндөө ч биш байх аа. урьд нь хүүтэй байснаа, урдын амьдралаа яриагүйд нь л ээжид чинь гомдсон байх…” гээд шанаа тулан чимээгүй болов. Ананд ч “Харин тийм ээ, өчнөөн олон жил хамт амьдарсан хойноо би урьд нь хүүхэдтэй байсан юм аа гээд хэлж л байдаг. Ээж ч гэж ээж“ гэж их л бухимдангуй хэллээ. Яг энэхэн агшинд Анандын үгийг сонсоод Хулан “Хэрэв Түвшинд хайртай гэдгээ нэг л өдөр ингээд Анандад палхийтэл хэлбэл яах” бол гэж бодохдоо дуугаа хураасан нь тэр байжээ. Нөгөөтэйгүүр амьдралдаа анх удаа аав нь гэрээ орхин явсанд шаналсан Анандыг их л өрөвдөж байлаа. Харин Ананд бол “Золтуяатай болсон тэр явдлыг Хулан мэдвэл надад яасан их гомдох бол оо“ гэж бодох зуур хөгжимд “Хэнтийн өндөр ууланд “ намуухан эгшиглэв. Хулан сэтгэл үймрээсэн олон бодлоо үргээн нүдээ хагас аниад сандлын түшлэг налан “Өө ямар гоё юм бэ” гэхэд хүү нь урдаа байгаа компьютерийн гарыг “Баа баа “ хэмээн балбаж гарчээ.
Ганхуяг тэр нэгэн орой гэрээсээ хаалга саван гарснаас хойш хоёр хонож байв. Тэр орой ерөөсөө гэрийнхээ хувцсан дээрээсээ цув нөмрөн гарсан хүн чинь буудалд очиж хоночихоод өглөө нь Цэндээг байхад ирж ойр зуурын хэдэн юмаа аваад явчихсан байв. Хэдийгээр нэлээд зэрэглэл сайтай буудалд хоносон боловч маргааш нь буудлаас гарахад хүн амьтан харчихвал юу гэж бодох ч юм билээ гэж бодохоос яггүй эвгүйцэж байжээ. Тэгээд маргааш нь зун Анандыг хуримаа хийхээр нь тусад нь гаргахаар бэлтгээд хөлсөлж байсан айлыг нь гаргачихсан хоосон байрандаа очихоор шийдлээ. Хэдэн жилийн өмнө аав нь нас барснаас хойш дандаа өөр айл суулгаж байсан тэр байрандаа хоёр хонохдоо Ганхуяг их юм боджээ. Ганцаараа өнгөрөөсөн тэр хоёр хоногт Цэрэнхандыг л хачин их үгүйлж байгаагаа мэдрэхдээ улам ч их гомдож байлаа. Мань эрийг ажил дээрээ байхад нь Ананд нэг удаа утасдан “Та чинь амьд уу? Хаашаа алга болчихдог юм бэ? Ядаж ганц утасдчихаж болдоггүй юм уу?” гэж зэмлэнгүй хэлэхэд нь “Аав нь зүгээр, зүгээр. Ажил дээрээ л сууж байна.
Очироо гайгүй юу? Ач хүү зүгээр л бол яахав.” гэхчлэн дүйвүүлж байгаад өнгөрөөсөн билээ. Тэгээд дотроо Цэрэнхандыг утсаар ганц залгаагүйд хачин их гомдмоор санагдан “Өдий олон жил ханилчихаад бид хоёрын байж байгааг дээ.
Би л түргэдчихлээ. Эмэгтэй хүн нөхөртөө урьдын амьдралаа яриад байх юу нь тийм сайхан байгааж дээ“ гэж нэг бодон өөрийгөө буруутгаж, нэг болохоор “Очиж очиж куба хар юмтай шүү. Миний ханилсан хань гэж байх. Тэрнийгээ аягүй бол одоо ч бодож явдаг болоод л надаас нууж өдий хүрээ биз. Би муу ч гэсэн эр хүн. Аятайхан хүүхнүүд зөндөө л байхад …” гэсэн адын бодол төрөх аж. Үнэндээ Цэрэнхандтай амьдарсан хорин жилд мань хүн хааяа нэг томилолтоор явахдаа аятайхан хүүхэн таарах юм бол энгэр зөрөөд өнгөрсөн явдал байгаагүй биш байсан. Харин тэр хүүхнүүдтэйгээ хэзээ ч дахин уулзаж харилцаагаа гүнзгийрүүлж байгаагүй билээ.
Одоо ч авгайтайгаа тар түр хийснээ далимдуулъя гэвэл ганц утасдахад л гүйгээд ирэх бэлэн хүүхэн байж л байлаа. Гэвч түүнд энэ удаа авгайгаасаа өөр хүүхэн шуухан эргүүлж гүйх сонирхол өчүүхэн ч байсангүй.
Одоо бодоход тэр явдлууд нь эр хүний саваагүй зан, хөнгөн зугаа төдий л байснаас биш үр хүүхдийнх нь эх, амьдралын нэг багана болсон хань нь гэж ямар эрхэм хүн байсныг энэ өдрүүдэд л тэр ухаарч үгүйлж, ганцаардаж, энэлж шаналж байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамаг сэтгэл зүрхээ уудлан ярья, хүү, бэр, ач хүүдээ ер нь халуун дулаан гал голомтондоо харья гэхээр эр хүний нэг муу хор шар нь хөдөлгөдөггүй. Хэрэв Цэрэнханд өөрөө уулзаж ч юм уу, утсаар ярьж “Чи минь эргээд ирээч. Хоёулаа ямар дөнгөж сууж байгаа залуус биш дээ. Анхны амьдралаа чамаас нууж явсан нь миний буруу. Уучлаач“ энэ тэр гэх юм бол гэртээ харимаар байдаг. Гэтэл Цэрэнханд шиг өөрийн бодолтой гөжүүд хүн хэзээ ч тэгж нөхрөө гуйж явахгүй гэдгийг ман эр даанч сайн мэдэж байлаа. Харин Цэрэнхандын хувьд эр нөхрийнх нь эзгүй энэ хэдхэн хоног өөрөө өөрийгөө таних гэж оролдон өнгөрсөн амьдралаа эргэн дурссан, Ганхуягийг үгүйлэн дурлал дөнгөж амсаж буй ор залуу бүсгүй шиг сэтгэл үйрэн дэгэлзсэн өдрүүд болжээ. Тэр саяхан хүнд өвдсөний дараа сэтгэлээ тайван байлгах гэж хичээхийн хажуугаар урьд нь хэзээ ч үзээгүйгээрээ ганцаардлын гунигийг зүрхэндээ мэдэрчээ.

Хүн өөртөө байгаа бүхнийхээ үнэ цэнийг хэзээ ч мэддэггүй. Харин солонготой хөөцөлдсөн хүүхэд мэт аль байхгүй юмныхаа хойноос л санааширч өөрийгөө зовоож амьдардаг аж. Анхны хайраа, хамаг нандин бүхнээ харамгүй зориулсан Хосегоо гэж л гансарч явахдаа тэр анх Ганхуягтай учирсан. Өөрт нь нүд хөмсөг болсон хэтэрхий царайлаг эрчүүд хэзээ ч таалагдаж байсангүй. Харин “Хаврын арван долоон учрал”-ын Штерлиц, эсвэл “Наймаалж”-ийн комиссар Каттани шиг цоргисон харцтай хурц нүдтэй эрчүүд л илүү таалагддаг билээ. Гэтэл бүсгүй 18-хан насандаа куба залууд хайраа өгчихсөн. Хосе бол испани цустай сайхан залуу байсан. Монгол эрд гоёдмоор урт хар сормуус, давирхай шиг гялтганасан өтгөн үс, хөмсөгтэй тэр залуу одоогийн поп од Энрике Иглесиастай их адилхан залуу байсан. Хүү нь ч эцгийнхээ тэр испани төрхийг илүү дууриаж тун хөөрхөн нүд хөмсөгтэй төрсөн билээ.
Гэтэл тэр сайхан хайр нь амьдрал болж чадаагүй. Хосегоос нэг л өдөр хуримаа хийх гэж байгаа гэсэн захиа авсан. Тэгээд хайртай хүнтэйгээ хэзээ ч хамт амьдрахгүй нь, алаг үрээ ч үүрд алдлаа гэдгээ мэдээд элэг зүрх нь өмөрч явахад нь Ганхуяг гэнэт зам дээр нь гараад ирсэн. Ганхуяг бас л хүүхнүүдийн харц булаасан сайхан алаг нүдтэй залуу байсан. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа юм чинь. Хорин жилийн өмнөх өвлийн нэгэн өдөр. Нэг эмээд өвчин намдаагч тарьчихаад байж байтал хамт ажилладаг Алтаа гэдэг эгчмэд хүүхэн шагайж:
-Цээгий чи тэр аймхай амьтныг аргалаад өгөөч гэхээр нь өрөөнд нь дагаад орж билээ. Түүнийг Алтаагийн өрөөнд орвол техникч хүүхэн нь цаашаа хараад гараа угаан”Гадаа өчнөөн хүн хүлээгээд байхад маягтай амьтан бэ” гэчихсэн эмчилгээний сандал дээр суугаа нүд хөмсөг болсон туранхай залуу загнаж байв. Яг тэрхэн агшинд Цэрэнханд тэр залуутай харц тулгарсан сан. Ааш муутай, хатуу гартай Алтанцэцэг хүүхэнтэй хэл ам хийдэг хүн олон . Тэр бүрд нь Цэрэнханд зохицуулагчаар дуудагдана. Үнэндээ Москвад төгссөний хувьд мэргэжилдээ ч Цэрэнханд Алтаагаас илүү чадварлаг байв.
-Яадаг юм. Чам шиг юманд загнуулдаг юм уу. Би багаасаа та нар шиг муусайн шүдний эмч нараас айдаг болчихсон хүн. Чи өвчтөнтэйгээ эхлээд эвтэйхэн харилцаад сурчих. Тэгээд хүний өмхий шүд ухаж бай. За юу хэмээн дүрэлзэж байсан залуу ч дөлгөөн зантай, бас залуухан аятайхан эмч хүүхэн ороод ирэхээр чимээгүй болчихож билээ. Цэрэнханд ч оронгуут нөгөө заргач залууг:
-Та наад хөлөө энэ дөрөөн дээр тавьчих. Алив, амаа том ангай. Биеэ битгий чангалаарай. Агт араа учраас заавал авах хэрэгтэй юм байна. Би буйл руу чинь тарилаа. Өвдөхгүй л байгаа биз дээ. За шүлсээ хаяарай.” гэхчлэн командалсаар шүдийг нь авчихсан.
Маргааш өглөө нь түүнийг ажилдаа ирэхэд нь техникч Цэвэлмаа гэдэг дуу муутай хүүхэн бүр яриа хөөрөөтэй болоод нүд нь сэргэчихсэн:
-Сайн байна уу, эмч ээ. Зөндөө сонинтой. Өчигдөр Алтаа эмчтэй хэрэлдээд танаар шүдээ авахуулдаг залуу чинь таныг нөхөртэй юу, хэдэн анстай юм бэ энэ тээр гээд хэл ам сугалчих гээд л байна лээ. Танд дурлачихсан байх аа. Тэгэхдээ тийм аятайхан залуу юу гэж авгайгүй байхав дээ. Тийм ээ? гээд л далан хэл дэлгэжээ. Мань залуугийн тухай бүр мартчихсан байсан бүсгүйд энэ яриа төдий л сонин санагдаагүй ч их л зугаатай байлаа. Тэр халаадаа өмсөөд толинд харснаа:
-Өө тийм үү. Чи тэгээд намайг юу гэж хэлэв? гээд ариутгасан багажуудаа шалгах зуур, эмэгтэй л хүн болсон хойно илүү үгэнд дурласан Цэвэлмаа хийж байсан ажлаа орхичихоод:
-Би таныг нөхөргүй гээд үнэнийг нь хэлчихсэн. Яадаг юм тийм ээ? Аягүй бол ажил тарахад хүрээд ирнэ дээ. Та болгоомжтой л байгаарай. Тийм залуучууд чинь хүүхнүүдийг жирэмсэн болгоод хаячихдаг гэмтэй шүү гэхэд Цэрэнхандын “элэг нь хатах “ дөхөж тас тас хөхрөөд
-За за. Бүр элэг авах нь. Алив, ариутгалын өрөөнд очоод багаж дутуу байна гэж хэлээд аваад ир гэжээ. Өөрт нь дурласан залуугийн тухай яриа ингээд тасарч, нэг л мэдэхэд цайны цаг болсон байлаа. Бүсгүй халаадаа тайлан ажлын газраас нь хэдхэн алхмын цаана байдаг пончикны мухлаг руу гарч явтал өглөөний ярианы “баатар” өнөө алаг нүдэн залуу яг тулгарчихав. Гэнэт улаан нүүр тулан тааралдсандаа бантаад хэн хэн нь эг маг хийн таг зогссоноо эр хүний хувьд Ганхуяг эхлэн ам нээж:
-Сайн байна уу? Эмч ээ. Би өчигдөр шүдээ авахуулсан.. хүн байна… Таньж байна уу? Өөрөөс чинь зөвлөгөө авах гэсэн юм гээд өөдөөс нь их л нухацтай ширтсэн сэн. Мэдээж тэр хоёр авахуулсан шүдний тухай ярилцсан ч үгүй. Хамтдаа пончикны газар орж цайлаад инээлдсээр гарахдаа орой нь Ленин клубт шинээр ирсэн кино үзэхээр болзжээ. Тэр нь “Сүрлэн бүрх “ гэдэг япон кино байсныг Цэрэнханд тодхон санаж байлаа. Тэр үед такси бараг олдох биш. Өвлийн тэсгим хүйтэн жаварт хацар нь хайрагдан улайсан хоёр Ленин клубийн гадаа бишүүрхэсхийн уулзаж билээ. Тэгээд Ганхуяг уулзангуутаа “Чи бүр даарчихаж:. Би гарыг чинь дулаацуулаад өгье “ гээд бүсгүйн бээрсэн жижигхэн гарыг дулаахан том алгандаа атгасан. тэгэхэд л ээжийгээ алдаад, хайртаасаа хагацаад байсан бүсгүй эр хүний хайр халамжийн халуун дулааныг мэдэрсэн нь өнөд мартагдаагүй сэн.
Цэрэнханд ийнхүү хорин жилийн өмнөх учралаа дурсан бодолд дарагдан ажил дээрээ сууж байлаа.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-027.JPG
Хэмжээс: 600x338 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3406

Их Монголын шүтээн зураг
b-008.jpg
Хэмжээс: 300x403 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4226


khuv5-015.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3268


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn