Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Шүлэг: Ц.Түмэнбаяр : Мэргэнд буусан чоно
Оруулсан admin on 2011-11-11 17:42:14 (4286 уншсан)

Төлөгч:

- Шанью минь есөн зоосны хөлд чоно буулаа гэж баяртайгаар дуу алдан:

- Чоно чонодоо бүр цагаан чоно гэж дэлгэсэн алгаа нүдэнд нь ойртуулахад Түмэн шанью:

- Тийм байна. Энээс илүү яаж буухав гээд таатайяа инээмсэглэв. Шанью төлөгчийг гар гэж дохиод жуумалзасхийн бодол боллоо. Тогтсон од шиг торомгор нүдэн хатныхаа төрөх гаж шаналж байхдаа гуйсан хүслийг биелүүлэх боломж олсондоо олзуурхан суув. “Би үхэх нь. Би үхэж магад” гэж уруулаа чичрүүлэн, нулимс торолзуулахдаа “Хэрэв надаас хүү төрж гэмээ нь ширээгээ үалгамжлуулна гэж амлаач” гэхэд нь “Амлая, Ганц чи минь бүү үхээрэй. Чамайгаа үгүй бол би чинь амьдаараа хатна” гэчихэж билээ. Хатнаас хүү төрж, харин талийгаач хатнаас төрсөн ахмад хүүгээ яахин далд оруулах аргаа олж цөхөн хэдэн жил тарчилж билээ. Тэгээд эртний хонзонт Юэчжийнхэн нэг хүгээ барьцаанд өгөхийг шаардсаныг далимдуулан том хүүгээ явуулахаар шийдэж, чингэвэл овог, аймаг, орон гэр, удам угсаанд нь хэр өлзийтэй байхыг зоос татуулж үзсэн нь энэ бөлгөө. Түмэн шанью том хүү Маодуниа дуудаж, дэргэдээ суулгаад их л нухацтайгаар: - Юэчжий ван хүүгээ барьцаалахыг удаа дараа шаардсаныг чи эс мэдэх. Өмсөхзүүхийг тэднээс царайчлах учир та хоёрын нэгнийг барьцаалахаас өөр мэх алга. Дүү чинь томоогүй балчир байна. Харин чи гурван үгний цаадахыг мэдэхийн дайтай эрийн цээнд хүрчээ. Нутаг ус, элгэн саднаа бодож, хүний газар явах болж дээ. Би чамайг нүдэнд торсон үртэс, хумсанд шигдсэн өргөс мод шиг бодоогүй шүү. Чи бол алаг зүрхнээс минь амь шиг зүүгдсэн үр минь. Хүний нутагт “сууна гэж шороо атгаж, суниана гэж чулуу шидэж” яваарай гээд духан дээр нь үнэрлэжээ. Маодунь үдэгдсийг тойруулан харахад түүнийг өрөвдөж хайрласан өөриймсөг царайтай хүн ганц ч байсангүй. Харин арваад настай дүүгийнх нь толгойг илбэн зогсож буй хойт эхийнхээ цатгалан харц, завьжинд нь нуугдсан албин инээмсэглэлтэй тулгарахд ганц хүүгээ гэж амиа дэвсэж явсаар х эдэн жилийн өмнө жилийн одсон ээжийнх нь зовингуй зөөлөн дүр сэтгэлд нь буув аа. “Ээж минь байсан бол” гэж цөхрөнгүй шивнэн хоолойдоо зангирсан бөөн хар нулимсыг төвөнхөө гүрэлзүүлэн залгиад, мориндоо мордон, хүний нутгийн зүг эргэж харалгүй давхин одов оо.Хатан хүүгээ хөтлөн гэртээ ороод хацры нь өхөөрдөн үнсэж:

- Миний бяцхан үр. Аавынхаа ширээг залгана гэж тэсгэлгүй дуу алдан хэлж, баяртайгаар санаа алдахад хацар нь жаргалтайяа гэрэлтэв. Хэдхэн сарын дараа Түмэн шанью Юэчжий аймгийг довтлов. Юэчжийн ван барьцаан дахь хүүг чинь тасчин ална гэж хэдэн удаа хэлүүлсэн боловч эс тоон, нутгийнх нь талыг эзэлж, олон иргэдийг нь алан хядав. Гэтэл шуугитал бороо асгарсан тас хар шөнө залуу хатантайгаа амгалан нойрсох шаньюг цочоон сэрээж, хэн нэг морьтон пижигнүүлэн давхиж ирлээ. Түрмэл цээжтэй, даага шиг том догшин нохой нь давхих нь бүү хэл, боргох ч үгүйг бодоход өөрийн хүн бололтой. Тэр хүн гэрий нь үүдийг сөхөж орж ирээд, гартаа таарсан тагш авч, зүүн хатавчин дахь хөхүүртэй айрагнаас хутган, асгаж цутгалан хүд хүд залгилахад шанью ханан дахь илдээ шүүрэн авч:

- Хэн бэ? Гэж хашгирав. Харанхуйл амьсгаадан тэвдэгч өнөө хүн тагштайгаа айргаа алдах чимээ гарч:

- Тэд намайг хэдэн хэсэг тасчин алах гэлээ. Би арай ядан амь зулбаж оргон ирэв. Эцэг минь хэрхэхээ өөрөө мэдсүгэй! Гээд өмнө нь сөхрөн унахад шаньюй золионд өгсөн хүүгээ таньж гэрэл гаргав. Хамаг хувцас нь усан шалхнаг болтлоо норж, нүд нь маналзан, эрүү амаа тачигнуулан чичрэх хүүгийнхээ ус урсах нүүр өөд шалгах мэт лавлан хараад, 

- Оргоод гэнээ. Үнэн үү? Гэж ширүүн дуугаар асуув. Хүү нь:

- Яагаад худал гэж хэмээн гайхаж, гомдмон өнгөөр цухалдан асуухад шанью тоомжиргүй хүйтнээр:

- Үнэн бол буцаад яв. Юэчжий вангийн толгойг авчир! Май! гээд илдээ шидэж өгөв. Хүүгийн алмайрсан нүд догширсон харцаар солигдож, дүрэлзэх мэт эцгийнхээ өөдөөс цоо гөлрөв. Ээцг энэ нүднээс дальдарсхийн ч зориуд хэнэггүй царай гарган, хээвнэг хэвтээд өглөө. Хатан нойрмоглон сэрсэн ч Маодуний ирснийг мэдмэгц хамаг судсаар айдас зарганан гүйж, ар нуруу нь хүйт оргин, шаньюгийн цээжинд туулай шиг хярлаа. Хүү хөмхийгөө цусыг нь нөжирнөл зуугаад, судас нь гүрэлзсэн хуруундаа чинэртэл илдээ атгаж, ухасхийн гарав.

Түмэн шанью өстнөө дарсны их найр хийж, олз омгоо хувааж байлаа. Юэчжий вангийн гавлын ясаар хийсэн аягандаа архи дүүргэн тамшаалж, улаан зуурд болтлоо согтсон тэр, - Хохь нь. Хүүгээ барьж өгчихөөд байхад алдчихаад, гавлаараа тагш хийлгэсэн Юэчжий вангийн хохь. Түмэн шаньюгийн удмын судсаар цус биш гал урсдаг гэдгийг олон аймаг мэдж, мөрт минь мөргөж, сүүдэрт минь сөгдөж яваг! хэмээгээд их хүүгийнхээ мөрөөр тэвэрч:

- Миний хүү. Аав нь хүүгийнхээ баатар зүрх, мэргэн ухааныг үнэлж, түмтийн дарга болгоё. Чи миний хурц илдний ир, хурдан сумны зэв болж яв! Ясны өшөөг сумаар нэхдэг юм гэж аминчирхан хэлснээ, ялимгүй бодолхийлэн, дуугаа зөөллөж,

- Миний хүү аавдаа гомдоогүй биз. Илдийг эхлээд галд ширгээж, дараа нь усанд хөргөж, хат суулгадаг шүү дээ гэж аргадангуй дуугарав. Тэгснээ маасайтал инээж,

- Чи миний мэргэд буусан чоно. Алив наашаа хар гээд өөдөөс нь хөлчүүрч суларсан нүдээр удаан ширтсэнээ,

- Нүдий нь яг чоно. Яг даа гээд ха ха ха инээв. Маодунь ямархан нэгнийг сэхээрэн эцгийнхээ өөдөөс сэрвэсхийн харснаа овтойгоор жуумасхийв.

Маодунь түүнээс хойш эцэгтээ нэг их ойртож сүйд болоогүй ч үнэнч зүтгэж байлаа. Алс холын аян дайнд явах гэж байгаа мэт байлдааны сургууль хийж, цэргүүдээ цэгцлэн дуут сумаар харван, эрчүүдийнхээ хийморь жавхааг сэргээн буй нь хэний ч бахрхалыг төрүүлэм ажээ. Тэр нэг өдөр цэргүүдээ сайн мориныхоо зүг харвахыг тушааж, дуут сумаа тавьтал зарим нь харваж, зарим нь харвасангүй. Харваагүйнх нь толгойг авав. Дараа нь хайртай гэргийгээ харвахад зарим нь харваж, зарим нь эс харвав. Тэр мөн л эс харвасных нь толгойг хяргав. Хожим эцэг шаньюгийн сайн хүлгийг харвав. Энэ удаад дуут сумтай зэрэгцэн бүх сум тусав. 

Хүүгийнхээ энэ явдлыг мэдэж байсан ч шаньюй төдийлөн тоосонгүй, үйлийн үргүй төрсөн үр нь бөгөөд барьцаанд өгч жудаггүй хатуу сэтгэл гаргасан ч эргээд ирэхэд нь өршөөл үзүүлж, Юэчжийг хамтран даралцсанд түмтийн дарга болгосон. Эцэгтээ үнэнчдээ л эрэж ирснээс эс зайлах. Түүнээс биш хар буруу санасан бол эцгийнхээ толгойг Юэчжий ванд аваачаад өгчихье гэхнээ нь ч тэр зэргийн зүрх зориг, хорсол занал байлтай л. Яана гэхэв. Хоёр хүүгийн хэн чадалтай нь эцгийн ширээг залгаг. Эрэг шиг эмтэрч, хад шиг хагарч явж эмхлүүлсэн улсыг хэн цөстэй нь толгойлж явах нь ёс! Гэж бодоод хатныхаа улигласан хүслийг тас цохиж, дуугий нь хорьжээ.

Ариун дагшин байгаль үүргэлэн дуниартаж, модны навчис хонгортсон намрын өдөр Түмэн шанью ахмад хүүгийнхээ эр чадал, ид хавыг нүдээрээ үзье хэмээн шийдэж, анд дагуулан гарчээ. Шанью дүүхэлзтэл алхах морины явдал дунд хүүгийнхээ наршиж хүрэнтсэн бүдүүн хүзүү, хоохгор шилийг араас нь харж, шөрмөслөг гарынх нь булчин, багтаж ядсан эрч хүчээр зангирч байхыг үзээд аргагүй л бахархаж явлаа. Хөх үдээр шиг идэр эрүүдийн дунд хүүтэйгээ зэрэгцэн, эн чацуу эрс мэт энэ тэрийг хүүрнэн нутаг ус, удам судрынхаа тухай нуугдмал сонин сайхныг тодруулан ярьж явахад тэрнээс илүү жаргал үгүй мэт санагдана. Тэгтэл ч зуун уулын сугаас азарган чоно гэнэт сунан зугтах нь тэр ээ. Түүнийг харсан эрчүүд уухайлан хойноос нь хөөв. Чих дөжрөм уухайнд зүрх нь хөөрсөн морьд чонын хойноос ам булаалдан давхихад ардаа ойртох олон морьдын туурайн чимээнд зүрх нь хагаран алдаж сүүлээ хавчсан цас шиг цагаан чоно ногоон талаар тэнхээ мэдэн сунаж байлаа. Хүү дуут сумаа тавихад олон эрчүүд, шанью ч харвав.

Тэд олз омог ихтэй, баян тарган энэ өдрийг үзэж, үдэш буцахын хэр Түмэн шаньп мориноосоо бууж булгийн хүйтэн уснаас залгиллаа. Гэтэл араас нь догдолж чичирхийлсний зэрэгцээ өшөө хорсол хосолсон өнгөөр:

-Ааваа! Гэх дуун гарахад Түмэнд битүүлэг түгшүүр төрж, алгуур эргэн, айдас мэлтийх нүдээр харлаа. Хүү нь:

-Би таны мэргэнд буусан чоно буюу гээд сумаа тавихад хүүгийнх нь дуут сумтай уралдан исгэрэх олон сум шаньюн цээжинд шивээлэв. Шахнью гэдэргээ тэнгэр ширтэн алдалж уналаа. Нүдэнд нь сэмжин цагаан үүлний цаанаас чонын шөрмөсөөр хүйг нь боосон улаан нялзрай Маодунь часхийтэл чарлан сарвалзаж асан нь үзэгдэж, “Мэргэнд буусан чоно буюу чоно буюу” гэх дуу нь хадны цуурай мэт давтагдан давтагдс аар бүдгэрэв ээ.

Эх сурвалж : http://tstumenbayar.blogspot.com/2008/09/blog-post_4852.html



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 256 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-075.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4020

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-243.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3978


erd-038.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3969


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn