Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Аз жаргалын эрэлд 2
Оруулсан admin on 2011-08-08 03:05:23 (3426 уншсан)

-Тийм дээ, одоо би чамайгаа яах ч билээ. Болдог бол цаг хугацаа танд сөхөрч мөргөөд ч болов намайг арван жилийн тэртээх анхны хайрын минь тэнд хүргэж өгөөч гэж гуйхсан, тэгвэл би түүнийгээ хэзээ ч орхихгүй..., хэзээ ч... гэж үнэн сэтгэлээсээ шимшрэхэд Гэрлээгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв. Ийнхүү бодолд автан цонхонд духаа нааж зогсох зуур нэг мэдэхнээ бамбарууштай зүүлтээ зүрхэн тушаа авчраад, алгандаа чангаас чанга атгачихсан буйгаа өөрөө ч анзаарсангүй. Харин цонхны цаана намрын тэнгэр уйтайхан шиврээд л, мөчрөөсөө тасарч унасан навчис бүр дээр халаглан бууж, нулимсан дуслаараа үнсэх нь алдаж гишгэлсэн хором бүрийнхээ тоогоор харуусан мэгших бүсгүйд хань болох мэт. Гэрлээ алгуурхан нүдээ нээж цонхоор харвал тэнд Тулгаа эхнэрээ шүхрээр халхлан байж ганган төмөр хүлгийнхээ хаалгыг уриалгахан нээн, хайртай түүнийгээ аваад бороон дундуур явж одоход ард нь норж шалчийсан навчис замын тогтоол усанд шидэгдсээр хоцров. Гэрлээ:

-Яасан ч уйтгартай юм бэ дээ... хэмээн том гэгч нь шүүрс алдаад орон дээрээ хэвтлээ. Хэдийгээр маргааш эмнэлгээс гарах гэж байгаа ч Тулгатай тухтай ярилцах боломж нэгээхэн удаа ч олдсонгүй. Байнга л энд тэнд дуудагдаж, өвчин зовлон, үхэл хагацал бүхнээс хүмүүсийг аварч явдаг цаг завгүй түүнийг дуудаад уулзна гэдэг бүтэшгүй болоод бүдүүлэг хэрэг. Тэгээд ч:
-Одоо ямар нүүрээрээ түүнтэй ярилцах вэ дээ, юугаа ч хэлэх билээ. Хувь тавилан ингэж төөрөлдүүлсээр намайг заавал Тулгаагийн эмнэлэгт авчирдаг нь ч юу билээ. Би түүнийг яаж хаяж явсан байхад..., гэтэл одоо намайг эмчилж л байдаг, бид уг нь тааралдаагүй нь дээр байсан юм гэж элдвийг бодон сэтгэл нь үймрэх хэрнээ басхүү:
-Хэрэв..., хэрвээ ярилцах боломж гарвал би юу гэх билээ? гэх бүтэлгүй бодол орж ирмэгц өнгөрсөн хугацаанд өөрт нь юу тохиолдсон, хэрхэн харийн нутгаас амь тэмцэн байж эргэж ирсэн тухайгаа Тулгаад хаанаас эхэлж, яаж тайлбарлахаа яг одоо байцаагдах гэж буй мэт эргэцүүлж эхлэв. Гэрлээ тааз ширтэн хэсэг хэвтсэнээ нүдээ аниад тэртээх жилүүдийн тухай бодож гарлаа.
Их Британийн нийслэл Лондон хот. Өндрөөс өндөрт гялалзах шил толь болсон үзэсгэлэнт барилгууд, цэмцийсэн, тоос шороогүй гоёмсог гудамжууд, хаашаа ч харсан найрсаг үгсээр инээмсэглэн угтах том алаг нүдтэнүүд гээд юм бүхэн түүнд сонин содон санагдаж ёстой л гайхамшигт оронд ирсэн мэт санагдана. Энэ бүхэн, шинэ газар, шинэ ертөнц. Амьдралдаа хэзээ ч очиж үзээгүй тийм гайхамшигт холын орон. Анх очход нь Эдвард түүнийг онгоцны буудал дээр тосон авч билээ. Хайртай хосуудын нэгэн адил халуун дотноор тэврэлдэн уулзаж, харь нутгийн бэр болохоор нүдээ бүлтгэнүүлэн биеэ барьсаар хадмынхаа царайг харахаар орвол харин тэр гоёмсог байшинд хүнхэр нүдтэй настайвтар гэрийн үйлчлэгч эмэгтэйгээс өөр хүн байсангүй. Ирээдүйн хадам болох эцэг эх нь аялан жуулчлахаар байнга л гадагшаа явдаг гэх. Байсхийгээд л өөр өөр орон газраар аялж, тэгсгээд аялах зугаалах хугацаа нь сунгагдсан гэх нэрийдлээр нэг ч удаа нүүр тулж уулзсангүй.
Ингээд үлгэрийн юм шиг гайхалтай өдрүүд эхлэв. Цаг хугацаа хэрхэн яаж өнгөрч байсныг ч бүү мэд. Өдөр бүр шинэ содон газруудаар зочлоод л, зугаалаад л, энэ бүхэнд согтох мэт сэтгэл зүрх нь үүлэнд хөвөх шиг үүнийг ч, түүнийг ч гайхан шагширсаар өнөө сургуульд суралцах маань ч яалаа. Амьдралыг дандаа л тийм сайхнаар үргэлжлэх юм шиг санаж, ер нь Гэрлээ шиг жаргалтай хүн тэнд байгаагүй гэмээр. Ар гэрийнхэнтэйгээ утсаар ярихдаа аялал зугаалга, мөрөөдлийн байшин, ажилсаг гэрийн үйлчлэгч гээд л хүссэн бүхнээ авч, энд үнэхээр аз жаргалаа олсон гэдгээ баяртайгаар хэлж тэднийхээ сэтгэлийг амраана. Харин жилийн дараа гэхэд цэцгээр зулсан зун буцдаг шиг дэвэрсэн их баяр хөөр аяндаа л сүүмийж, асуудал ар араасаа үүсэх нь тэр. Эдвард нэг л өдөр яаран сандран Гэрлээг аваад өөр тийш явах болсноо хэллээ. Хаашаа, яах гэж явах, юу болсон тухай нь асуухад тэрээр Солонгос Улсад гурван сар багшлах ажилтай болсон гэнэ. Угаасаа гадаадын орнуудад англи хэлний дамжаанд багшилдаг ажилтай түүний энэ жилийн ажлын эхний хуваарь юм гэнэ. Бүтэн жил болоход ар гэрийхэнтэй нь ч танилцаагүй байж ингээд явчхаж боломгүй санагдах тул Гэрлээ Эдвардад энэ бодлоо хэллээ. Эдвард:
-Биднийг Солонгосоос эргэж ирэхэд аав, ээж Нью-Йоркоос буцаж ирсэн байх тул тэр үед танилцуулахад оройтох юмгүй тул санаа зоволтгүй гэж нэг л хүйтэн хөндий ч гэмээр аястай хэлэхэд нь Гэрлээ бага зэрэг гайхсан ч энэ ярианы сэдэв тэгсхийгээд дууслаа. Харин эдгээр бүх хугацаанд Гэрлээ эгч дүүсээс ялгаагүй багын найз Ундралтайгаа байнгын холбоотой байсан тул Солонгос Улс руу явах болсон тухайгаа мөн л түүнд хэлсэн билээ. Ундрал цаанаа л нэг эгч хүн шиг хүний газар болгоомжтой явахыг дотночлон сануулж, ар гэрийхэнд нь сайн явааг нь дуулгахаа амлаад, түүний Солонгост ажилладаг холын хамаатан болох Хангай ахыг нь заавал олж уулзахыг аминчлан захисан учир Гэрлээ гар утасных нь дугаарыг тэмдэглэж аваад, Лондонгоос нисэхээсээ өмнө түүнд зориулж бяцхан бэлэг хүртэл бэлтгэж амжив. Долоо хоногийн дараа тэд Солонгос улсад хүрэлцэн ирлээ. Чухам тэр л үеэс хамаг асуудал эхэлсэн юм.
Тэд замын турш элдвийг ярилцан хөөрч, Гэрлээ аз жаргалтай сүйт бүсгүйн сайхан инээмсэглэлээ харсан бүхэнд гайхуулах мэт гэрэл цацруулж явахдаа энэ бүх жаргалтай мөчүүд маргааш гэхэд хаашаа эргэх тухай төсөөлөх ч ухаан байсангүй. Хэмжээ хязгааргүй урсах цаг хугацаатай хамт хөнгөн цагаан онгоц хөлөглөн ниссээр тэд нэг мэдэхэд л Солонгос улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Эдвард хэлмэрчтэйгээ утсаар ярьж, өнөөдөртөө Сөүл хотын захад нэгэн зочид буудалд хоноглоод, маргааш эртлэн хичээл заах сургуульдаа очихоор болов. Тэд шинэ хотод ирснээ тэмдэглэн баясч, ойр хавийн дэлгүүр хэсч энэ тэрийг сонирхсоор, дээр нь амтат дарс багагүй хүртсэндээ ч тэр үү, аян замын уртад алжаасандаа ч тэр үү Гэрлээ маш их ядарсан байлаа.
Харь газрын илч муутайхан гандуу нар манан будан сүвлэн шагайж, хацар нүүрэн дээр нь тусахуйд Гэрлээ сая нэг сэрлээ. Нүдээ аниастай хэвээрээ буруу тийш хөрвөөж, нэг гараараа Эдвардыг хайж ороо тэмтэрвэл байсангүй. Нозоорсон нойрноосоо арай ядан өндийн байж харвал тэр үнэхээр байхгүй бололтой. Хаачсаныг нь гайхаж ядан угаалгын өрөө, зочны өрөөнд ортол Эдвард байтугай, түүний гэх юм юу ч алга байлаа. Гэрлээ яаран утсаа авч залгавал гар утас нь холбогдсонгүй. Энэ л үед түүний нуруугаар хүйт даах шиг болоод ирэв:
-Үгүй, арай ч ингээд орхиод явмааргүй юм даа, ойрхон л гарсан байж таарна гэж найдлаа ч хаанаас ч юм далдын айдас түгшүүр түүнийг эзэмдэн зүрхийг нь базална.
Нүүр амаа будаж, хувцас хунараа цэгцлээд нэг цаг хүлээлээ. Хоол унд эргүүлэн өрөөн дотроо холхисоор хоёр цаг, ийш тийш залгаж элдэв бодолд дарагдсаар, хүний газар хаашаа, хэнийг гэхээ мэдэхгүй тэвдсээр нэг мэдэхнээ үд дунд өнгөрлөө. Эдвард ирсэнгүй, хичнээн залгаад ч утас нь холбогдсонгүй.
-За байз, ямар нэртэй сургууль гэлээ дээ. Ядаж хаана байдаг, яаж очихыг нь ч болтугай асуугаад авахгүй яав даа. Нэр нь юу гэлээ дээ. Би ер нь сургуулийнх нь нэрийг ч тогтоогоод авахгүй юугаа бодож байсан юм болоо хэмээн цухалдаж өөртэйгөө ярилцана. Ямар ч нэмэргүйг нь мэдсээр байж Лондон дахь гэр лүү нь хүртэл залгаж үзэв. Эцэст нь аргаа барсан хүний цөхрөнгүй байдлаар:
-Үнэхээр ингээд ирэхгүй бол би яах билээ хэмээн бодож, гар тээшээ уудлан, ачаагаа нягталж үзвэл өөрийнх нь мөнгөний карт гарч ирлээ. Картаа хоёр гараараа барин эрүүндээ дөхүүлж, хэдэн доллар хадгалсандаа сэтгэл нь амсхиймээр аядсан ч зүрх нь өөрийн эрхгүй түгшинэ. Амьдралдаа анх удаа хөл тавьж буй энэ газар таних мэдэх хүнгүй, хаачих, яах учраа мэдэхгүй, хайрт Эдвард нь хэл чимээгүй алга болсныг гайхаж ядан суутал үүд нээгдэх чимээнээр баярласандаа огло харайн бостол хэдэн Солонгосчууд орж ирэх нь тэр. Гэрлээ рүү зааж юу ч юм хоорондоо ярилцан хэсэг зогссоноо тэдний дундаас туниа муутай зэгзгэр туранхай эмэгтэй савх шиг урт нарийн хуруунуудаа хөдөлгөн байж англиар:
-Уучлаарай, Би бол энэ зочид буудлын зохион байгуулагч. Энэ хүмүүс таныг хамт гарахыг хүсч байна. Тэд таныг хүлээн авах ёстой гэнэ ээ гэж хэлэв.
Учрыг нь олж ядан юун хүмүүс яах гэж буй тухай асууж эхлэхтэй нь зэрэгцэн өндөр махлаг эр Гэрлээгийн нүүр царай, хөл гар, цаашлаад бүх л биеийг нь эрээ цээргүй сонжин харснаа малийтал инээж, гар тээшийг нь авахад, өөр нэг цонхийсон цагаан царайтай намхан эр түүний цүнхийг бариад гарцгаалаа.
Тэд зочид буудлын өмнө зогсох гялалзсан хар суудлын тэрэг рүү зүглэв. Ингээд таньж мэдэхгүй хүний газар Гэрлээ хаашаа, юун хүмүүстэй яваагаа мэдэхийн түүс болж, мөнөөх өндөр эмэгтэйгээс өчигдөр өөртэй нь хамт ирсэн Эдвард гэгч Англи залуу хаачсан тухай, энэ юун хүмүүс болох талаар элдвийг асууж гарвал хариуд нь эмэгтэй:
-Би сайн мэдэхгүй байна. Энэ хүмүүс таныг угтаж авах үүрэгтэй л гэсэн гэж англи хэлээр өдөр тутмын үүрэгт албаа гүйцэтгэж буй хүний ёсорхуу байдлаар хэлэв.
-Би энэ хүмүүсийг танихгүй, би Эдвардтай хамт ирсэн, тэр минь багш хүн байгаа юм. Би явахгүй ээ, түүнийг иртэл эндээс явахгүй гэж Гэрлээ яаран сандран хэлэхэд бүсгүй орчуулж буй бололтой мөн л урт хуруунуудаа хөдөлгөн найрсгаар Солонгосчуудтай ярилцаж гарав. Харин нөгөө махлаг цагаан эр толгой дохин байж эмэгтэйд ямар нэг зүйл хэлэхэд:
-Таныг санаа зоволтгүй, бидэнтэй хамт яваарай гэсэн гэж байна гээд инээмсэглэх аядав. Гэрлээ:
-Хэн тэгж хэлээ вэ?! Эдвард надад юу ч хэлээгүй, Эдвард...тэр хаана байна? хэмээн бувтанаж байтал тэд хүчээр шахуу машинд суулгаад авч одлоо. Ингэж түүний хар дарсан зүүд шиг өдрүүд эхэлсэн юм.
Нүсэр чанга хөгжмийн доргилох чимээ, өнгө өнгөөр анивчих толгой эргэм гэрлэн чимэглэл, юу ч юм чангаар хашгиралдан зай завсаргүй шулганалдах хэл буруутнууд, цэнгээний газрын ой гутам архи тамхины эхүүн үнэр. Энэ тамын ёроол шиг газар Гэрлээ нэр усыг нь үл мэдэх нөгөө махлаг Солонгосын "боол" болоод хоёр сарын нүүр үзэв. Англиар, монголоор, юу ч ярилаа гээд түүнийг ойлгох хүн нэгээхэн ч үгүй. Цаг хором бүрт эндээс хэрхэн явах тухай хамаг байдаг аргаа сүвэгчилнэ. Ард нь хүлээж хоцорсон эцэг эх, ах, найз нөхөд нь бүгд Гэрлээг аз жаргалдаа умбан яваа л гэж бодохоос хүний эрхэнд зовж явна чинээ хожим нь тэдэнтэйгээ уулзаад өөрөө ам нээх хүртэл нь огт гадарлаагүй билээ. Гэр лүүгээ, Ундрал руугаа залгая гэвч түүнд эрх мэдэл үгүй, үлгэрийн юм шиг аз жаргал бэлэглэж байсан Эдвард бол бүр ч ор сураггүй.
-Тэр өөдгүй шар үст л эх орноос минь авч гарсан, тэгээд намайг орхиж ор сураггүй алга боллоо гэж үү ...!? гээд бодохоор л түүнийг хичнээн дуудаж, хичнээн хорсож үзэн ядаад ч тусыг эс олно. Анх аз жаргалынхаа эрэлд гарахдаа яаж догдолж байлаа даа, гэтэл юу болох нь энэ вэ. Ийм л үед өөрийн гэртээ, эцэг эхтэйгээ байхдаа, инээмсэглэсээр өмнөөс нь зорин ирдэг байсан цайлган сэтгэлт Тулгаагаа дурсах тусам ямар их аз жаргалтай нэгэн байснаа улам сэхээрч байв.
-Одоо аз гэж байдаг л юм бол төрсөн нутагтаа мөлхөөд ч хамаагүй буцах минь... гэж ам тангараг өргөх мэт өөртөө ахин дахин хэлнэ. Эх нутаг, гэр орондоо л очвол чухам дээдийн жаргал тэр юм гэдгийг Гэрлээ ой ухаандаа шингэтэл, зүрхээ шимшрүүлэн мэдэрч байлаа.
Халуун ногооны үмхий үнэр, дээр нь архи ханхлуулсан үйлчлүүлэгчээ согтоож, өөрийн ухаангүй болох тэр л үед сая Ундрал руу залгах санаатай гар утсыг нь аваад чичрэн барин дөнгөж залгаж амжтал гайтай согтуу эр сэрчхэв. Халаасыг нь ухаад утсыг нь барьж суусан Гэрлээгийн үснээс зулгаан хэд хэд угз татсанаа ор луу хүчтэй гэгч нь түлхчихээд, дуу хадуулан Солонгос хэлээрээ юу ч юм хашгирсаар гарч одлоо. Түүнийг гарахтай нь зэрэгцээд Гэрлээ:
-Утсаа аваач дээ, гуйж байна, гуйя. Ундрал минь! гэж үглэсээр арай гэж Ундралтай холбогдоод ямар зовлонд унаж, юу болж яваагаа нус нулимстайгаа холилдон ярьж, бас энэ тухай өөрөөсөө өөр хэнд ч битгий хэлээрэй хэмээн наминчлан гуйж байтал төдөлгүй өнөөх махлаг эзэн ууртай нь аргагүй орж ирээд Гэрлээг толгой түрүүгүй нүдэж, эрээ цээргүй бузар хүслээ ханган доромжилж доромжилчхоод гарч одов. Иймэрхүү явдал цөөнгүй тохиолдох боловч жаргал гэхээсээ илүүтэй зовлон даадаг хүний хорвоод Гэрлээ цөхрөлтгүйгээр аврагдах арга зам хайсаар л. Хэл нэвтрэлцэхгүй, англиар түүнийг ярихад нь согтуу солонгосчууд ойлгохгүйн дээр өөрсдийнхөө хэлээр юу ч юм хашгиралдан гар хуруугаараа дохиж зангана.
Наргиж цэнгэсэн Солонгос харчуудын зугааг гаргагч гутамшигт үүргээ биелүүлж дуусаад Гэрлээ амар амгалангийн өлгий болсон эх орон, хайр энэрэлээрээ хязгааргүй ивээдэг аав ээж, сэтгэл зүрхний баяр баясгалан болсон найз нөхдөө санагалзан, хувь заяандаа гомдохын эрхээр зочид буудлын нүх шиг умгар өрөөндөө өвдгөө тэврээд л уйлж гарна. Заримдаа ингэж байхаар амиа ч егүүтгэмээр санагдах үе цөөнгүй. Гэвч хичнээн зовлоо гээд тэгж мунхаглан, эцэг эхийнхээ голыг харлуулах эрх хэнд ч үгүй билээ. Нэг удаа тийнхүү асгартал уйлж суутал гэнэт дотор нь эвгүйрэн огиулах нь тэр. Дахиад хэдхэн сарын дараа гэхэд үүнийгээ хүний нүднээс байтугай тэнгэрээс ч нуух аргагүй болж ирэхэд Солонгос эзэн нь хөдөлмөрийн чадваргүй болсныг мэдмэгц нэг л өдөр түүнийг анх ирэхдээ авчирсан гар тээштэй нь хамт цэнгээний газраасаа хог хаягдал шиг гаргаж хаяв. Харин Гэрлээгийн хувьд хэвлийд нь бүрэлдэх бяцхан тэр хүн хэний ч үр бай хамаагүй юутай ч ээжийгээ энэ тамын газраас чөлөөлсөнд үгээр хэлшгүй баярлаж, "Эрх чөлөө" гээд л хашгирмаар байвч зодуулсандаа өвдөж бэртсэн бие нь хөндүүрлэхийн эрхэнд дуугаръя гээд дуу нь гарсангүй. Нүүр ам нь энд тэндээ хөхөрч, түүнийгээ энгэсгээр далдлах аядаж, царай зүсээ баран тарчилж яваа Гэрлээ нэг тамаас гараад өөр бас ямар тамд унахыг эс мэдэх авч, тэндээс аль болох түргэн алхалсаар холдож одов.
Тийн явсаар нэгэн байшингийн буланд шигдэн суугаад ийш тийшээ харсаар хулмаганан байж гар тээшээ ухаж далдын далд нуусан карт, хэдэн воноо гарган халааслаж, толинд үс зүсээ янзалсан болоод нэрийг нь ч мэдэхгүй гудамжаар алхаж гарлаа.
Ядарч туйлдсан Гэрлээ арайхийн хөлөө зөөсөөр нэгэн зоогийн газарт саатав. Аз болоход тэндхийн үйлчлэгч, зөөгчид нь англи хэлээр ярьдаг байж таарсан юм. Нааш цааш хоол зөөн намилзах инээд алдсан нэгэн охиныг Гэрлээ сайтар ажиглаж, түүнтэй ганц хоёр үг солилцсоор эвтэйхэн танилцаад авлаа. Тэр л охины ачаар Ундралтайгаа холбогдож, хамаг үзсэн туулснаа, дээр нь бас бие давхар болсноо хүртэл нулимс урсган байж дуулгав. Үнэндээ Гэрлээд Ундрал шиг найз байгаагүйсэн бол тэр өнөөдрийг хүртэл хэрхэн амьдрах байсныг ёстой бүү мэд. Зовж зүдэрч яваагаа гэрийхэндээ мэдэгдэхгүй байх "том" үүрэг даалгасан нь тэднийхээ санааг л зовоохгүй гэсэндээ гэдгийг Ундрал хэнээс ч илүү мэднэ. Ийнхүү алдаж, бүдэрч явахад нь цаг хугацаа гэгч өөрийн жамаар урссаар л. Энэ хооронд хичнээн зүйл өөрчлөгдсөнийг алийг тэр гэх вэ. Аав ээж хоёр нь хөдөө суурьшиж, харин ах нь гадаад хэлний дамжаагаа хаагаад өөр ажил эрхлэх болсон гэх сураг чимээ бүрийг Ундралаас л сонсдог байлаа. Ундрал заримдаа бүр:
-Лондонгоос Гэрлээ маань бэлэг явуулсан шүү, энэ хараач гээд л улаан цайм өөрөө худалдаж авсан зүйлсээ гэрийхэнд нь хүргэж өгнө.
Харин Гэрлээ өнөөх картанд хадгалсан хэдэн бор цаасаа Ундралын холын хамаатан Хангай ах буюу харь газарт аврагдах цорын ганц итгэл найдвараа хайж явсаар байтал дуусгачихсан.
Гэхдээ эх нутгаа зорьсон цорын ганц хүслээрээ зоригжин цөхрөлтгүй эрж явсны эцэст түүнийг олж уулзсан билээ. Элэг нэгт Монгол хүн гэдэг цаанаа л дотно, дулаахан. Түүний ачаар хэдий хүнд бэрх ч гэлээ ариун цагаан хөдөлмөрөөрөө амь зуух боломжийг Хангай ах л олгосон билээ. Ингээд Солонгост хар ажил хийж, харийн нутагт амаржаад, хүүхдээ өсгөхийн хажуугаар хүний ая эвийг олох ухаанд суралцаж, гараа цэврүүттэл ажиллаж байж олсон ганц аяга будааны мартагдашгүй амтыг мэдэрч, тарчиг ядуу байхын зовлон гээд бас бус хичнээн бэрхшээл туулсныг алийг тэр гэх вэ.
Энэ бүхнээ бодож хэвтэхдээ Гэрлээ өөрийн эрхгүй дэрээ нэвтэртэл уйлж байлаа. Тэгтэл хаалга тогших чимээнээр харвал Ундрал зөөлөн зөөлөн алхалсаар орж ирэв. Аймшигт дурсамжаасаа болж асгартлаа уйлснаа нууж ядан доголон нулимстай инээмсэглэх аядаад өндийн суухад Ундрал шүүрс алдан:
-Иш, усан нүдэн найз минь, одоо боль л доо. Бүх юм ард үлдсэн шүү дээ гэж тайтгаруулаад:
-Маргааш..., маргааш Тулгаа чамтай уулзья гэж байна лээ? гээд нүдээрээ асуун байж харахад нь Гэрлээгийн сэтгэл улам ч хүнд болж:
-Би уулзаад ч яах билээ дээ, эмчилгээ дууссан шүү дээ. Маргааш эмнэлгээс гармагц ээж аавдаа очъё. Хайртай найз минь, хамгийн эрт хөдлөх суудлын тасалбар надад аваарай за юу хэмээн эвлэгхэн хэлэхэд уйтай намрын шиврээ бороо татарч, цонхоор тусах нарны гэрэл эмнэлгийн өрөөний хананд тусаад өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэн шагайлаа.
Маргааш нь эмнэлгээс гарахаар зэхэж, хувцас хунараа цэгцлэнгээ унаа хүлээж байтал Тулга орж ирэв.
-За, сайхан амарсан уу, дажгүй биз дээ? гэж их л албархуу хэрнээ найрсгаар инээмсэглэн асуугаад чагнуураа авангаа:
-Одоо давгүй ээ хө, өнөөдөр Ундралтайгаа гурвуулаа нэг тухтайхан уулзах уу даа? гээд дөнгөж хэлж амжтал сувилагч бүсгүй яаран сандран гүйсээр ирж:
-Эмч ээ, эмч ээ, цаана чинь болохоо байлаа шүү, мэс заслын өрөөнд дуудаад байна, хурдлаарай гэхэд Тулга Гэрлээ рүү эргэж харан харсаар гарч одлоо. Учран ханьсах анхны гэгээн хайраасаа өчүүхэн хүсэлдээ хөтлөгдөн нүүр буруулж одсоны шийтгэл ч юм уу, амьдралын урт замд дахин тааралдлаа гэхэд түүнтэйгээ ярилцах нь байтугай өмнөөс нь эгцлээд харахад ч бэрх цаг ирдэг аж. Хувь тавилан гэдэг зөнгөөрөө бүхнийг зохицуулж, Тулгааг авран нигүүлсэх их үйлсэд нь дуудахын шалтгаанаар тэднийг уулзуулсангүй.
-Тийм ээ, уулзаагүй нь ч дээр. Энэ л надад хангалттай, ямартай ч түүнийхээ сайн явааг би харлаа. Бас хамгаас үнэтэй эрүүл мэндийг минь тэр л надад эргүүлж авчрах учиртай байж хэмээн Гэрлээ амьдралд алдаж гишгэсэндээ гэмшихийн ихээр гэмшиж, зүрхээ сэмлэн мэгшсээр Тулгаадаа зөвхөн сайн сайхныг хүсэн бамбарууштай зүүлтээ атгаж зогстол Ундрал Мөнгөөнөөгийн хамт түүнийг тосохоор ирэв.
Өнөөдөр Тулгаатай хэдэн цагт, хаана уулзах тухай нь лавлахад Гэрлээ шууд л эхний суудлаар эцэг эхдээ очно гэдгээ шийдэмгий баталж хэлээд шаргал үст бяцхан Эдварынхаа гараас хөтлөв.
Галт тэрэг дуут дохиогоо хангинуулан бага үдийн наран зүг зорих тэр л үед Ундрал сайхан сэтгэлийн толь болсон нүдэндээ нулимс хуруулан байж Гэрлээ, Мөнгөөнөө хоёрыгоо үдэж хоцорлоо. Гэрлээ түүн рүү даллан далласаар холдохдоо эрээд оломгүй ийм эгэлгүй сэтгэлт, чин үнэнч найздаа түмэнтээ талархавч баршгүй сэтгэлээр орчлонд байж л болох хамгийн сайн сайхан бүхнийг найздаа ерөөсөөр аян замдаа гарлаа.
Жирэлзэн урссаар ард хоцрох харгуй замтай хамт өнгөрсөн гашуун бүхнийг ардаа орхин, тэр бүхнээс ухаарлын эрдэнэсийг түүж, үгээр зүйрлэж хэлэмгүй цэлмэг хөх тэнгэр, нүд алдам цэлгэр уудам тал, үзэсгэлэнт уул усаа бахдан бишрэхэд хамаг л зовлон нь ор сураггүй арилах мэт болов.
Хайрт аав, энэрэлт ээждээ үнсүүлэхээр яарах тусам баярын нулимс нь өөрийн эрхгүй асгарч жинхэнэ аз жаргалынхаа зүг догдлон явахуйд галт тэрэгний нүргэлэх чимээ хүртэл эгшиглэнт хөгжим сонор мялаах шиг санагдаж, өмнөөс угтах хязгаар нь үл харагдам ган зам, Монгол нутгийн хурц нарны туяан дор алтран цацарч, зурайн зурайн тодорсоор байлаа.
Энхбаатарын Үржинханд

"Шувуутай цүнх" өгүүллэгийн түүврээс



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 70 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-016.JPG
Хэмжээс: 406x600 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4192

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-144.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2727

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-209.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2463


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn