Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ: НИГЕРИЙН УРХИ БУЮУ ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХУЛГАНЫН ХАВХАНД Л БАЙДА
Оруулсан admin on 2011-08-06 00:06:20 (6461 уншсан)

Итгэмтгий, гэнэн тэнэгүүдэд зориулав

... "Байгаль эрдэнэ сан" нэртэй ТББ байгуулан иргэдээс их хэмжээний мөнгө залилах сүлжээг үүсгэн байгуулсан Г.Мэндсайхан, Т.Уранчимэг нарыг цагдаагийнхан олж саатуулсан байна. Харин сүлжээний бас нэг толгойлогч Н.Содномпилийг эрэн сурвалжилсаар байна. Цагдаагийнхны мэдээлж буйгаар сүлжээний хохирогчид 3000 хол даваад байгаа юм. Цагдаагийн байгууллагаас "Байгаль эрдэнэ сан" ТТБ-ын тэргүүн Т.Уранчимэг нарт эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар эрүүгийн 21140777 тоот хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцож, цагдан хориод байгаа аж. Дээрх залиланг эхлүүлсэн Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарыг зургадугаар сарын 4-нд "Байгаль эрдэнэ сан "ТББ-ыг үүсгэн байгуулж, 3000 гаруй иргэнээс тус бүр 650.000-аас 4.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан байна. Дээрх сүлжээнд хамрагдаж, хохирсон иргэд тус тусын оршин суугаа дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгуудад өдөр бүрийн 09-20 цагийн хооронд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна…
Авсан эх сурвалж: http://www.news.mn/content/71631.shtml

Уйдсан хүний сэтгэлийн зугаа интернетээр аялан суугаад дээрхи мэдээг олж хараад “Үгүй ээ, яах вэ дээ! Ямар ч л байсан хэргийн эздийн тал хагасыг нь олж дээ. Гэхдээ л “Хоосон хүнээс хоёр чихийг нь л авахгүй юм бол өөр юугы нь авах вэ дээ” замаар орчихсон тэр их хөлс, хүч урсгаж, тамаа цайлган байж арай хийж олж авсан тэр зальт этгээдүүдийн хэдхэн хоногт үрэн таран хийн, тансаглаад л гарын салаагаар нь урсгаад л алга болгоход дэндүү “бага мөнгө”- нүүд ингээд талаар нэг тарж, тархи нь ажиллагаатай Баагийнуудын гараар ороод эргээд олдохоосоо өнгөрсөнд үнэхээр харамсахгүй байхын аргаггүй ээ.
Яасан ч гэнэдэж бардаггүй гэнэн тэнэгүүд байдаг юм бэ дээ!
Үнэгүй юм гэдэг чинь ерөөсөө л хулгайчын халаас, хулганын хавх хоёрт л байдаг юм шүү дээ, ишшшш чааваас минь үү дээ!!! Тэр огноог нь хараарай даа, ерөөсөө хорь ч хүрэхгүй хоногын хугацаанд!!! Хэдэн гэнэн тэнэг Баагий зальдуулчихаа вэ??? Гурван мянга хол гаран шүү!!! Хохирол нь хэд бол оо??? Саяхан даа, хадгаламж зээлийн хоршооллууд юу боллоо доо??? Энэ хорвоо дээр чинь үнэгүй юм гэж үгүй шүү!!! Сургамж аваач ээ, гэнэн тэнэгүүд ээ!!!
Ядаж байхад энэ сүлжээний луйварт хохирогсодын тэн хагас нь байг гэхэд дор хаяж хорь, гучин хувь нь мань мэт шигээр харьд хараар ажиллаж, хар хөлсөө урсган зүтгэж, хичнээн амармаар байвч амрах ч эрхгүйгээр, ар гэрийнхээ төлөө амрах өдрөөрөө ч арүбает хайн зүтгэж байгаа азгүй Баагийнуудын аав, ээжүүд байгаа, тэд өнөө муу муухай хүү, хүүхнийхээ зүтгэж олсон хэдэн зоосыг болж өгвөл хялбар аргаар арвижуулчих санаатай, хамгийн гол нь өнөө муу муухай хүү, хүүхнийх нь “Их мөнгө халаасанд нь бэлэн байгаа болохоор” ганц удаа покердоод голио азаа үзчих гэсэн гэнэн тэнэг занг гаргасан, эвий хөөрхийсүүд байгаа даа гэдэгт мөрий тавьсан ч би алдахгүй дээ, ишшш чааваасууд минь дээ, ухаараач!!!
Үнэгүй юм гэдэг чинь ерөөсөө хулгайчын халаас, хулганын хавх хоёрт л байдаг юм шүү дээ! Бас дахиад хэлчихье, “Үнэгүй юм гэдэг чинь ерөөсөө хулгайчын халаас, хулганын хавх хоёрт л байдаг юм шүү дээ!”
Энэ сүлжээний луйвар гэдэг чинь тээээээр дээр ерөн хэдэн онд, ерөөсөө өөрөө арчаагүй хирнээ “Төр, засгаа хараах эрхтэй” болсон тэр л цагаас эхтэй буюу чухамдаа ардчилал эхэлсэн тэр л цагуудаас эхтэй юм шүү дээ. Мэдээжийн хэрэг тэр гэрэлт социализмын үед ч залилангын хэрэг байсан л даа, гэхдээ ардчилалын үеийнх шиг ийм супер- сүлжээний луйвар байгаагүй нь үнэн түүх юм шүү.
Би гээч хүмүүн ч энэ сүлжээний луйварт эхлээд сонсонгуутаа итгэж, голио азаа үзээд, голыг нь олж хараад л больчихсон түүхтэй хүн. Бас дахиад хэлчихье “Үнэгүй юм гэдэг чинь ерөөсөө хулгайчын халаас, хулганын хавх хоёрт л байдаг юм шүү дээ!”
Дахин, дахин сануулахын учир нь бас дахиад л “Үнэгүй юм гэдэг чинь ерөөсөө хулгайчын халаас, хулганын хавх хоёрт л байдаг юм шүү дээ!” гэдгийг гэнэн тэнэг уншигч авхай нар минь ухаараа ч дээ л гэхийн үүднээс шүү дээ!!!
Миний мэдэхээр л анхлан ингэдэг юм аа. Түүх өгүүлэх гэгээд байна, үүнийг тэрлэгч, тантай аанай л адилхан гэнэн тэнэг Баагий би вээр.
Ардчилал бол эхэлчихсэн, гэхдээ алдарт “Хорь дугаар тогтоол” гараагүй мөнгө чанга байсан үед юмсан. Нэг л орой аж амьдрал тусдаа, аль хэдийн холдож, алсарч одсон үеэл ах маань манай гэрийг хэнээсээ ч асууж, сурч олсон юм бэ, бүү мэд. Ямар ч л байсан авгай авч, тусдаа гарсанаас хойш ер уулзалдаагүй нэгэн агаа маань манайхыг олоод л ирсэн юм даг. Хялбархан мөнгө олох арга олчихжээ. Тэр нь “ЖАВХЛАНГ БАДРУУЛАГЧ” гэгээд агаагын маань элссэн бүлгэм юм байна. Хэлж ярихыг нь сонсвол яах ч аргагүй зүгээр сууж байгаад мөнгөтэй болох арга яахын аргагүй мөн ажгуу! Сонслоо, бодлоо! Болохгүй юм ер алга. Ердөө л дөрөвхөн гэнэн тэнэг Баагийг ухуулан сэнхрүүлж, ятгаад л өөрийн гаргасан тавин төгрөгийг хоёр зуу болгоод авчих боломжтой юм байна! Давраад их цаашилвал “Тэнгэрийн бомбоог өнөөх муу хоёр төмсөгтэй нь яхийтал атгачих” Өршөөгөөрэй, эрхэмсэг уншигч авхай нар минь “Тэнгэрийн умдаг атгах” гэдэг хэллэгийг би өөрийнхөөрөө ингэж тайлж уншдаг ажгуу. Бодоод үзээрэй дээ, нэгэнт л өнөө муугаа хоёр төмсөгтэй нь нэгэнтэй л лавхан атгуулчихсан бол бурхан ч байна уу, буг ч байна уу, нэгэнтэй л атгуулчихсан бол хэлсэн ч, эс хэлсэн ч хүссэнээр нь хөдөлхөөс өөр аргагүй л болноо доо, ер нь л аль ч утгаар нь хэлсэн их л эвгүй үг шүү! бололтой юм байна. Юу вэ гэвэл би тэр агаагын “ЖАВХЛАНГ БАДРУУЛАГЧ” бүлгэмийн нэг билет гэх үү, сугалаа гэх үү бичгийн цаасан дээр хороор хордуулж бичгийн машинаар бичсэн хуулбар хувилбарыг тавин төгрөгөөр худалдаж аваад түүнийгээ хайчлан хувааж дөрөв болгоод өөрөөсөө илүү гэнэн тэнэг дөрвөн Баагийг ятган сэнхрүүлж өнөө хайчилбаруудаа тавь, тавин төгрөгөөр худалдчих юм байна!!! Лаг амархан, тавин төгрөг маань эхний ээлжинд ямар ч л байсан хоёр зуу болно, БАТТАЙ!!!
Тэгээд миний олж элсүүлсэн дөрвөн гэнэн тэнэгүүд, өөрсдөөсөө илүү гэнэн тэнэгүүд олж, ятган сэнхрүүлээд, тэд нь бүр цаашаа, өөрсдөөсөө бүр ч гэнэн тэнэгүүд олж элсүүлээд “ЖАВХЛАНГ НЬ БАДРААГААД” яваад байх тутам миний мөнгө бан, цунгаараа өсөөд явчих юм байна л даа.
Харамсалтай нь би өөрөөсөө илүү гэнэн тэнэг хоёрхоныг л олсон ажгуу. Нэг нь миний сураггүй алга болооч өнөө муу дүү маань ямар миний үгнээс гарах биш, харин нөгөөх нь миний газар дээрхи ганц найз минь!!! Хулгай дотроосоо гэгчээр сүлжээний луйварт татан оролцуулах этгээд нь холоос хаа хамаагүй, тэс хөндлөнгийн хүн байхгүй дээ, ердөө хаяанаас чинь, яг дэргэдээс чинь, нөгөө нэг хэний ах, эсвэл тэрний маань дүү гэгээд хамаатан садан ч юм уу, эс бөгөөс найз нөхөд гэгээд ерөнхийдөө танил тал, ёстой худлаа хэлэхээргүй, итгэлтэй нэгэн байдаг гээд л бодоорой доо!!!
Ишшш чааваас, харин маргааш нь миний муу найз өөрийнхөө хамаатны нэгэн эгээгээс бас өөр нэг тийм “ЖАВХЛАНГ БАДРААГЧ”- ын урилга гэх үү, юу ч гэмээр юм бэ дээ хуудас цаас “ХҮЧЭЭР ТУЛГАГДАН” авч ирсэнээр хоёулаа миний олсон нөгөө тавин төгрөгөөр ганц шил юм авч цааш нь харуулж суухдаа ярьж хэлэлцэн ийм нэгэн шинэ луйвар явж буйг өөрсдийнхөө хир хэмжээнд олж тунгаан, би найзыгаа газар дээрхи галзуу ганц найзаа өөрөө ч мэдэлгүй “хулхидсандаа” хүлцэл өчсөнөөр дуусч билээ. Яг тэр үед яг ийм сүлжээний луйврууд овоо хэдээрээ гарч ирсэн бөгөөд би өөрийн “элссэн” “ЖАВХЛАНГ БАДРААГЧ”- ын нэрийг л санахаас биш өөр бусдынх нь нэрийг үнэндээ санах юм алга даа, ямар ч л байсан их л гоё, хүний сэтгэл татсан нэрнүүд байсан санагдана.
Ер нь л хуучин цагийн коммунист монгол нийгмээс ардчилсан монгол нийгэмд хөл тавих үед гарсан олныг хамарсан “орги залилангын хэрэг” энэ л сүлжээний луйвар байсан юм даг.
Одоо бол зөвхөн том, том супер сүлжээнүүдийг л сүр болгож яриад шуугиад байгаа болохоос биш гоо сайхны бараа, тураадаг эм бэлдмэл энээ тэрээ гэгээд жижиг сүлжээнүүд өчнөөнөөрөө болчихсон, түүнд нь хялбар аргаар мөнгө олчих санаатай гэнэн тэнэг, хөөрхийсүүд өчнөөнөөрөө луйвардуулаад л байгаа юм биш үү? Харамсалтай нь хууль, цагдаагынхан тэр бүрий жижиг луйварчидтай зууралдаад байдаггүй, тийм цаг нар ч үгүй болохоор болон хохирол нь бан цунгаар биш, балга чимхээр яригддаг болохоор нэг их хэвлэл мэдээллээр шуугиад байдаггүй болохоороо нам жим байдаг юмдаг уу даа. Бас дахиад хэлчихье, үнэгүй юм гэж... За, за өөрөө өөртөө нэг хэлээд сануулчих, тэр нь үр дүнтэй байх юм болов уу даа.
“ЖАВХЛАНГ БАДРААГЧ”- ын дараа бас нэг залилангын хэрэг гарч ирсэн юмдаг. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг хэллэг байдаг ч гадаад хэлийг “гайтай мэддэг” бол бас л гай болдог юм билээ. Манай ажлын нэг инженер залуу байваа, гадгаадад их сургууль төгссөн. Тэр үеийн гадгаад гэдгийг “Алтан Москва” гээд шууд утгаар нь ойлгох хэрэгтэй. За тэгээд хальт бүүүүр гадгаад хэлтэй буюу айнгал хэлтэй, аймаар. Гэхдээ цаг тавигдаад, ардчилалын салхи сэвэлзээд эхэлсэнээр манай хүн хальт гадгаад хэлээ ашиглаад ажлын цаг заваар, заримдаа хэд хоногоор ч хамаагүй ажлаа таслаад гадгаадуудад орчуулагч хийгээд ирдэг байснаас гай нь үүдэлтэй. Нэг өдөр өнөөх маань нэг хартай тааралдаж орчуулагч хийжээ. Халтал нөгөөх нь хоёр жил дотуур байранд хамт амьдарсан “Гайтай хар”- ын үй зайгүй анд нь болж таараад, нөгөө “Гайтай хар” нь манай хүнийг “онцгойлон” захисан болж таараад “хорвоо буруугаар эргэх”- ийн эхлэл нь тавигдчихав аа хөөөрхий!!!
Яасан гэхээр нөгөө “Гайтай хар” найзын авга нь ч гэл үү, нэг айхтар баян товариш амь тавихаасаа өмнө амжуулаад ганц хайртай зээ хүүд нь оюутан байхад нь айхтар тусалсан монгол найзад нь буюу манай инженер залууд “ганцхан сая амайрах дойлуур” нэр заагаад гэрээсэлчихсэн болж таарчээ. Мань хар ч ердөө л энэ зорилгоор монголд ирсэн талийгчийн хувийн хуульч- өмгөөлөгч нь болж таараад, харин хайсан хүнээ зовлонгүй олсон доо бөөн баяр болсон гэнэ. Манай инженер ч ажил дээгүүр ирж баахан бичиг баримт бүрдүүлж, захиралаар батлан даалт гаргуулан сэргээгдэх эрчим хүчний жижиг үйлвэр байгуулна гэгээд улсаас 3000 амайрах дойлуур зээлж аваад, өөрийн орчуулга хийж олсон ганц мянган амайрах дойлуураа нэмээд, гэрээслэлийг баталгаажуулах, виз болон замын зардал энээ тэрээ бас бус илүү зардлыг бүрдүүлээд талийгчийн хувийн хуульч- өмгөөлөгчөд өгөөд маргааш өглөө нь болзсон ёсоороо Баянгол зочид буудал ордог өнөөх хар нь аль хэдийн “Bye bye, dotish beby” гээд ор сураггүй алга болчихсон байсан гэдэг юмдаг.
Ингээд л манай хүн саятан болох гэсэн биш өч төчнөөн дойлуурын өрөнд орон баларч, балраад ирэнгүүт сайхан найз бүсгүй нь нөхрөөс буруулж, дээрээс нь өчнөөн мянган дойлуурын Эдүгээ цагт инээдтэй сонсогдож байж магадгүй л юм даа. Ардчилал дөнгөж гараад удаагүй ёстой нөгөө “Өглөө” кинон дээр Хачиг Луузангын хэлдэгээр “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг ч гэж юу байлаа даа...” гэгчээр тухайн үедээ айхтар их мөнгө, миний санахаар доллар 300 төгрөг хавьцаа ханштай байсан санагдана. 20-р тогтоол гарчихсан, мөнгөний ханш ид уруудаж байсан цаг. Тэр үеийн мөрөөдлийн машин Москвич гэхэд 150 000төгрөг байсан гээд нэг бодоод үзвэл аль хир их мөнгө нь мэдрэгдэх болов уу даа өр өдөр, шөнөгүй нэхэгдээд ирсэнээр манай инженер архинд орон, өвгөнтийн хөндийд очсоноор монголд гарсан хамгийн анхны “Нигерийн урхи” гээчийг барин тавин нүдээр үзэх завшаан өчүүхэн надад тааралдсан ажгуу. За тэгээд гадаадынхан гэхээр хар ч байсан хамаагүй хөлөө хугалчих шахдаг манайхан бас л хоёр хард хөл алдан гүйлдээд анхны ДОХ-ын халдвар авах мөчид ч бас залилангын золиос болсоныг санах улсууд байгаа л байх. Цаг үе гээч юм цаг ямагт урагшлан тэмүүлж, алдаа оноотой ч хүний ертөнц хөгжиж л байдаг байдаг тэр жамаар интернет- цахим ертөнц гээч хөгжсөнөөр “Нигерийн урхи” тавих бүр ч амархан болсон юмдаг уу даа. Ердөө л майлаар “Та сая доллар хожлоо”, “Танд тэндэхийн тийм баян чадрахын өмнө төчнөөн доллар гэрээслэлээ” гэсэн мессежүүд илгээгээд л зардал, бичиг баримт гүйцэтгэхэд эхний ээлжинд төдөн мянган доллар хэрэгтэй байна” гэгээд л 10, 20, 30 –н мянган ногоон шилжүүлэхийг хүснэ. Тээр жилийн амь, амьдралын үнэтэй 4000 ногооноос хавьгүй их болсон байгаа биз?
Ерөнхий дөө “Нигерийн урхи”- ийг хөгжиж буй орнууд буюу хуучны соц гэгдэж байсан орнуудын бэлэнчлэх сэтгэлгээтэй, гэнэн тэнэгүүдэд тавьдаг бөгөөд өнөөдүүл нь ч “Үнэгүй юманд нугасгүй” царайлаад өөрт байгаа жаахнаа өөрөө тавиад туучихдаг гэж байгаа. Эвий, эвий өрөвдчихлөө байна. Гэхдээ хэнийг гээч?
Зүгээр сууж байгаад сул мөнгө олчих санаатай “Хөөрхий муу хүү, хүүхнийхээ зовж олсон хэдэн зоосыг” зальтай гаруудад “Май, чи бүүр ав аа” гээд өгчихсөн аав, ээжүүдийг нь биш, харин харийн нутагт амрах ч эрхгүйгээр хар хөлсөө цутгуулан, хараар зүтгүүлж байгаа мянга, мянган нутаг нэгтнүүд ээ өрөвдөхгүй байхын арга алга даа.
Бас дахиад ганцхан удаа сануулчихъя, үнэгүй юм гэж хулгайчын халаас, хулганы хавх хоёрт л байдаг эд. Эрхэмсэгч уншигч авхай та дахиад ганцхан удаа зүгээр л эргэцүүлээд бодоод үз дээ. Монгол төгрөгийн ханш чихрийн цаас болтолоо уначихсан ийм цаг үед яаж ч бодсон 650 000 төгрөгөөр цоо шинэхэн Япон тэрэг авч унана гэж бодоо вэ? Тэр “Байгаль эрдэнэ сан" нэртэй ТББ ийм л үнэ санал болгосон болоод л гэнэн тэнэгүүд үй олноороо, бүр гурван мянга хол гаруй гэнэн тэнэгүүд хохирогч болоод л үлдэж байна шүү дээ. За саяхандаа нетээр тэнэж явахад ердөө 12 сарын дотор хүүгүйгээр гэл үү, арай ч үнэгүйгээр гээгүй байхаа даа, байртай болохыг санал болгосон реклам харагдаж л байсан санагдана. Гэнэн, гэнэн гэхэд арай л дэндүү гэнэн тэнэгүүдэд тааруулсан реклам болохоор би тоож ч шагайж хараагүй болохоор хаана байсныг нь хайгаад олсонгүй. Хэрвээ үзсэн харсан хүн байвал холбоосыг нь нэг чирч ирээд тавьчихвал илүүдэхгүй л болов уу.
Нилээд хэдэн жилийн өмнө юм даа. Говь-Алтайд алмазны тоосонцор илэрлээ гэсэн шум сонин хэвлэлээр тараагаад араас нь хоёр, гурван зальжин Баагийнууд баахан гэнэн тэнэгүүдийг орон гэргүй, ойчих аягагүй болсон залилан гарч л байсан, одоо хир нь хэрэг нь эцэслэн шийдэгдэж, хохирогчид нь хохирлоо барагдуулж чадаагүй явааг ч сануулах юун. Би гээч хүн алмазны орд газар гэж байдаг гэж дуулсанаас, тэр Өмнөд Африк болон Оросын алс дорнод, Якут, Туваад л төвлөрсөн байдаг гэж уншиж байснаас биш алмазны тоосонцор гэж байдгыг тэр залилангаас л өмнө лавтай дуулаагүй, тэр тоосонцор нь тэгээд зөвхөн манайд, Говь-Алтайд л байдаг гэж сонсоо ч үгүй явсан юм шүү. Ухаараач дээ, гэнэн тэнэг, итгэмтгий монголчууд минь ээ!!!
Эцсийн эцэст бас дахиад хэлэх гэснээ болилоо, үнэгүй юм хаана, хаана байдгийг одоо мэддэг болсон гэж эрхэмсэг уншигч авхай нарт найдахаас даа. Мэддэг болсон бол мэдээгүй дээ цааш нь дамжуулчих болов уу гэж бас эрхэмсэг уншигч авхай нартаа найдлаа шүү!

Жич: Энэхүү бяцхан нийтлэлийг хааш нь ч cope- paste хийсэн болно шүү, аль болохоор олон хүнд хүргэмээр байнаа.

Сартуул Б. Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2011-06-23


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 74 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_09.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5473


khuv5-052.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3955

Анхны цас 2005 он
Төв шуудан
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4726


Агуулга
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn