Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Таримал цэцгийн сүм
Оруулсан admin on 2011-08-05 23:34:41 (4534 уншсан)

Нэг.
Шинэтээл орой бүр ажлаасаа гэр рүүгээ харих замдаа цэцэрлэгт хүрээлэн дотор байрлах бяцхан сүүдрэвчний зүг хараа бэлчээдэг байлаа. Тэрхүү жижигхэн сүүдрэвч бүсгүйн анхаарлыг татах болсон нь их учиртай. Бүсгүй сүүдрэвчийг харах гэсэндээ бус тэнд орой бүр ирдэг нэгэн эмэгтэйг хайж тэр зүгт харц чулууддаг аж. Биеийн галбир, үсний засалт, өмссөн хувцасаараа тэр эмэгтэй Шинэтээлтэй тун төстэй, заримдаа бүр яг адилхан хувцас өмсчихсөн байх нь ч бий.
Тэр эмэгтэй сүүдрэвчин дор орой бүр ирдэг болоод Шинэтээлийн мэдэхээр жил хэртэй болж байгаа аж. Эмэгтэй ихэнхдээ сүүдрэвчний доорх модон сандал дээр хөлөө жийж суугаад ямар нэгэн юм бичдэг. Заримдаа ном уншиж байгаа харагддаг байна. Хааяа сүүдрэвчийг тойроод аядуухан алхаж яваа үзэгдэнэ. Мөн зарим үед сүүдрэвчний аль нэг баганыг түшээд тэнгэр рүү, эсвэл уулс руу цоо ширтчихсэн зогсдог. Зун, намрын цагт сүүдрэвчний дор тэр эмэгтэйгээс өөр хүмүүс их үзэгддэг хэдий ч өвөл түүнээс өөр хэн ч ирдэггүй. Хамгийн хачирхалтай тэр нууцлаг эмэгтэй халуун, хүйтэн, бороотой, цастай, шуургатай ямар ч өдөр сүүдрэвчнийхээ доор үнэнчээр ирж зогссоор л байдаг.
Шинэтээлийн ажил ихэнхдээ 21 цагийн үед тарна. Хааяа 23 цаг өнгөрөөж тараад, цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар такси хөлөглөн явахдаа сүүдрэвчний зүг мөн л харна. Нууцлаг эмэгтэй зогсож л байдаг байлаа. Шинэтээлийн сэтгэл яагаад ч юм, тэр сүүдрэвч, тэр эмэгтэй хоёрт их татагддаг болжээ. Тиймээс ч хичнээн оройтсон байлаа ч цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд буланд унаанаасаа буугаад сүүдрэвч, эмэгтэй хоёрыг ажиглангаа гэр рүүгээ аажуухан удаан алхдаг болоод удаж байгаа аж. Шинэтээл тэр бүсгүйд нэр хүртэл өгчихсөн гээд бод доо. Тэр түүнийг Бодолжин гэж нэрлэжээ. Учир нь, Шинэтээлийн мэдэхээр тэр бүсгүй хэзээ ч, юу ч хийж байсан ямагт бодолд автсан харагддаг байлаа.
Бодолжин орой бүр энд гав ганцаараа л ирж зогсдог. Магадгүй, хэн нэгнийг хүлээдэг байх. Гэвч түүн дээр хэн нэгэн ирсэн байхыг Шинэтээл хэзээ ч харж байгаагүй. Мөн үдшийн хэдэн цагт ирээд шөнийн хэдэн цагт буцдагийг нь одоо хэр нь мэдэхгүй. Шинэтээлийг үүгээр хэдэн ч цагт өнгөрсөн тэр аль хэдийнэ ирчихсэн л байдаг. Шинэтээл зав л гарвал Бодолжингийн тухай боддог хэрнээ түүний тухай хэнд ч ярьж байгаагүй. Тэр үргэлж түүний тухай боддог болоод ч тэр үү, түүний тухай өөрөөсөө өөр хэнтэй ч ярилцдаггүйгээ ч өнөө хэр нь анзаараагүй л яваа.
Зургадугаар сарын сүүлчээр Шинэтээл долоо хоногийн хугацаатайгаар томилолтоор хөдөө явах болжээ. Тэрээр аянд гарах бэлтгэлээ базааж, үдшийн гэгээ тасарч байхад гэрээсээ гарлаа. Бүсгүй галт тэрэгнээсээ хоцрох гээд яарч явсан тул Бодолжинг бүр мартаж орхиж. Шинэтээл галт тэргэндээ сууж, суудалдаа тухалсныхаа дараа л гэнэт Бодолжинг санав. Долоо хоног түүнийг харахгүй гэхээр яагаад ч юм, түүнд асар их гунигтай санагджээ. Тэрээр суудал дээрээ тухлаад Бодолжингийн тухай их удаан бодов. Өнгөрсөн наймдугаар сарын дундаас хойш тэр бүсгүй тэнд ирдэг болсныг Шинэтээл сайн санаж байлаа. Магадгүй Шинэтээлийг олж харахаас нэлээд хэдэн хоногийн өмнө ирдэг болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ долдугаар сарын сүүлчээр тэр тэнд харагддаггүй байсныг бүсгүй сайн мэднэ. Учир нь, Шинэтээлийн сүйт залуу нь түүнтэй танилцсаныхаа дараахан тэр сүүдрэвчийг холоос заагаад "2-улаа үүнээс хойш тэнд болзож байна шүү" гээд инээмсэглэж байсан юм. Түүнээс хойш Шинэтээл тэр сүүдрэвч рүү хааяа хааяахан хараа бэлчээдэг болсон хэдий ч найз залуу нь амлалтандаа хүрсэнгүй. Найз залуу нь өнгөрсөн зуны зургадугаар сарын сүүлчээр сураггүй алга болж, түүнээс холбоогоо нэгмөсөн тасалсан юм. Бүсгүй найз залуутайгаа холбоо барих гэж бүх аргаа хэрэглэсэн боловч уулзаж чадаагүй. Тиймээс түүнийг өнөөх сүүдрэвчний дор зогсож байх вий гэсэн горьдлын харцаар тэр зүгт хааяахан харц чулууддаг болжээ. Гэтэл тэнд Бодолжин ирж зогсдог болсон тэр мөчөөс хойш Шинэтээлд өөрийнх нь өнгөрсөн үе, бүтэлгүй хайрынх нь түүх бус тэр эмэгтэйн нууцлаг хүлээлт сонирхлыг нь татах болсон аж. Тэр цагаас хойш Шинэтээл ямар ч шалтгаангүйгээр гэнэт сураггүй болсон найз залуугаа дахин хүлээхгүй гэж шийдсэн билээ.
Шинэтээл замын турш Бодолжингийн тухай элдвийг эргэцүүлж түүний талаар түм буман таамаглал дэвшүүллээ. Тэрээр маргааш өглөө нь очих ёстой газартаа хүрч, зочид буудалд буумагцаа хамт амьдардаг бүсгүй рүүгээ залгаж, өнөөдөр ажлаа тараад харих замдаа Бодолжинг юу хийж байгааг хараад өгөөч гэж гуйлаа. Гэтэл найз Цэцэглин нь Бодолжин гэж хэн болох талаар, яагаад өмнө нь өөрт нь огт ярьж байгаагүй талаар өчнөөн юм шалгааж эхлэв. Шинэтээл тэр талаар гэртээ харьж байгаад тайлбарлан ярьж өгөхөө амлаж, зүгээр л тэр сүүдрэвчний дор орой бүр ирдэг бүсгүй юу хийж байгааг орой бүр ажиглаж, өөрт нь хэлж байхыг хичээнгүйлэн гуйлаа.
Гэтэл маргааш нь Цэцэглин түүнд тэр сүүдрэвчний ойр хавьд өнөө орой хэн ч байхгүй байна гэх нь тэр. Найз бүсгүйнх нь хэлснээр Шинэтээлийг эзгүй байсан долоо хоногийн турш Бодолжин өнөөх болзоот газартаа ирсэнгүй.
Хоёр.
Шинэтээлийг томилолтоос буцаж ирэхэд үүрийн 5 цаг болж байлаа. Тэрээр урьдын л адил өнөөх сүүдрэвчний зүг хараа бэлчээлээ. Бодолжин өнөөх сүүдрэвчний доорх зүүн хойд талын баганыг түшээд зогсож байх нь тэр. Шинэтээлийн санаа сая л амрав.
Шинэтээл маргааш нь ажилдаа явах замдаа Бодолжин бас л тэнд байхыг харлаа. "Энэ бүсгүй энд өдөржин шөнөжин зогсдог юм байх даа" гэж Шинэтээл өөртэйгээ ярьж явав.
Үд дундад Шинэтээлтэй гайхалтай учрал тохиолдлоо. Жил гаруйн өмнө сураг алдарсан найз залуу нь түүний ажил дээр гэнэт ороод ирэх нь тэр ээ. Тэд юу ч ярилгүй биесээ харж хэсэг зогслоо. Залуу "Би... би ... би..." хэмээн үгээ зөөж эхэлтэл Шинэтээл яагаад ч юм, "Би ажил руугаа орлоо. Ажил ихтэй байгаа. Дараа уулзъя" гэж хэлээд гүйгээд орчихлоо.
Бүсгүй орой ажлаа тараад хэсэг найзуудтайгаа уулзаж, нэг газар орж пиво шимэнгээ хууч хөөрөлдөөд Цэцэглингийн хамт харихаар такси барилаа. Хэдийгээр тэр экс найз залуутайгаа өчнөөн зүйл яримаар байсан хүслээ биелүүлж чадаагүй боловч сэтгэл нь ихэд догдолсон байв. Тэрээр өнөөх цэцэрлэгийн хажуугаар өнгөрөхдөө "Цэцэглээн, тэрийг хар даа. Бодолжин нэг залуутай тэврэлдээд зогсож байна" хэмээн уулга алдах нь тэр. Цэцэглин сүүдрэвчний зүг нүдээ хичнээн бүлтийлгэж харсан ч хэнийг ч олж харсангүй. Таксины жолооч ч бас тэнд огт хүн байхгүй байна хэмээн баталж байлаа.
Шинэтээл Бодолжинг нэгэн залуутай тэврэлдээд зогсож байгааг тодоос тод харлаа. Тэгээд Бодолжинг тэр залуугийн цээжинд харцаа наагаад, чин сэтгэлээсээ инээмсэглэж байгааг ч сайн мэдэж байв. Гэтэл түүнийг өөрөөс нь өөр хүн харахгүй байгаа нь ямар хачирхалтай хэрэг вэ?
Шинэтээл тэр дороо машинаас бууж, сүүдрэвчний зүг гүйлээ. Цэцэглин түүний араас зориг муутайхан алхав. Түүнд найз нь хий юм хараад байгаа мэт санагдаж, хамаг биеийг нь айдас бүслэн хүлчихээд урагшаа зоригтой алхуулахгүй байлаа.
Шинэтээлийг сүүдрэвчний хажууханд гүйж очиход Бодолжин ч, түүнтэй тэврэлдэж зогсоо залуу ч түүнийг огт анзаарсангүй. Бүсгүй зөв төсөөлжээ. Бодолжин тэр залуугийн цээжинд туулай шиг хяраад, нүдээ анин инээмсэглэж зогсоно. Залуу ч бас түүний адил жаргалтай байгаа бололтой.
Цэцэглинг найзыгаа гүйцэж ирэхэд Шинэтээл хэсэг газрыг тойрон эргэлдэж, ямар нэгэн зүйлийг анхааралтай ажиглаж байгаа мэтээр хоосон газар цоо ширтэн алхалж байлаа. Бүсгүй энэ байдлыг хараад бүр ч ихээр айдаст автав. Тэгээд найзынхаа дэргэд зөөлхөн дөхөж очоод, баруун гараас нь атгаж "Шинээ... Шинээ" гэж аяархан дуудлаа. Гэтэл Шинэтээл түүн рүү эргэж хараад чимээгүй гэж хуруугаараа дохио өглөө. Цэцэглингийн нүдэнд сүүдрэвч, сүүдрэвчний доорх өөд өөдөөсөө харсан хоёр модон сандал, сүүдрэвчний голоос өлгөсөн бяцхан чийдэнгээс өөр юу ч харагдсангүй. Цэцэглин найзынхаа байдлыг хэсэг ажигласнаа тэвчээр алдаж "Шинээ чи юу болоод байгаа юм бэ?" хэмээн хашгираад, сандарснаасаа ч юм уу, эсвэл хэтэрхий их айснаасаа ч болсон уу, Шинэтээлийн нуруу руу хүчтэй цохиод авлаа. Шинэтээл түүн рүү огзом эргэн харснаа "Чи тэнэг юм уу? Энэ хар л даа. Энэ бол Бодолжин" гээд ямар нэгэн зүйлд хүрэх гэж байгаа мэт гараа сунгав.
Цэцэглинг Шинэтээлийг цохих үед Бодолжин залуу хоёр тэднийг анзааран тэдний зүг харав. Бодолжин цэвэрхэн цагаан арьстай, жижигхэн давхараатай нүдтэй, бас яг Шинэтээлийнх шиг уруулынхаа баруун төгсгөлд тод хар мэнгэтэй бүсгүй аж. Тэрээр Шинэтээлийн яг өөдөөс хараад дотнохноор инээмсэглэж зогслоо. Шинэтээл гараа түүн рүү сунгаж, яг баруун гарт нь хүрдгийн даваан дээр тэр гэнэт алга болчих нь тэр. Бүсгүй сандарч балмагдаж эхэллээ. Тэр эргэн тойрноо сайн ажиглав. Гэвч Бодолжинг олж чадсангүй. Одоо Бодолжингийн зогсож байсан газрын хажууханд түүнтэй тэврэлдэж зогссон өнөө залуу л ганцаараа зогсож байна. Шинэтээл "Энэ залууг чи харж байна уу? Тэр Ирмүүнтэй их адилхан юм" гэж Цэцэглинд хандан хэлэхэд тэрээр их л айсан шинжтэй толгой сэгсэрэн, том алаг нүдээ эргэлдүүлж зогсов. Шинэтээл "Хөөх энэ сорви нь хүртэл Ирмүүнхтэй адилхан" гээд гараа сунган, яг хүрдгийн даваан дээр тэр яг л Бодолжингийн адил хаашаа ч юм замхаран алга болох нь тэр ээ.
Шинэтээл Бодолжинг цэцэрлэгээс шөнөжин хайсан боловч олсонгүй...
Ц.Баттуяа 2011 оны 6 сар


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 306 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-119.JPG
Хэмжээс: 600x450 104k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3601

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-082.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3653

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-016.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5783


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn