Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : ЕС ХОНОГ (Баримтат тууж)
Оруулсан admin on 2011-05-24 13:23:04 (4354 уншсан)

…Туулсан амьдралын ядмагхан түүхийг
Туульслан хайлна чинээ санасангүй явлаа…

ОРШИЛЫН ОРОНД

Уг хүү туужыг бүл эгч асан Цэдэнсодномын Алтанцэцэг, найз асан Намсрайн Болдбаатар нарын гэгээн дурсгалд зориуллаа.

Би гээч амьтан нартын тоосыг дөчин хэдэн жил хөдөлгөхдөө сайн муу, сайхан муухай амьдралыг, чухамдаа бол хэн хүний л адилаар амьдралын эрээн барааныг яалт ч үгүй туулсаар иржээ. Гэнэн хонгорхон гэгээлэг хүүхэд нас, өсч өндийсэн идэрхэн залуу нас гэгээд одоо бол нас тогтож намба суух талруугаа явж буй энэхэн үедээ өөрийн туулж өнгөрүүлсэн адармаатай бөгөөд адал явдалаар дүүрэн амьдралынхаа тухай эргэцүүлэн бодож, түүнээс санаанд ил тод үлдсэн, мартахын аргагүй үйл явдлуудыг голчлон түүхчлэн бичсээр эдүгээ гурван жилийн нүүрийг үзэж байх шиг вэ. Дөчин хэдэн жилийн энэ амьдралд тугал хариулан доошоо орж явсан минь л олон болохоос туг барьж мандуулж явсан минь бол, үгүй ер үгүй л юмдаг уу даа. Түүний дотор амьдрахын эрхээр, авгай хүүхдүүдээ эр хүн шиг, гэрийн эзэн шиг авч явахын эрхээр нэгэн хэсэг буюу 1998-2002 он хүртэл “Халтуурын жолооч” гэдэг адал явдалтай хирнээ, эрсдэлтэй, бас ч гэж хөгжилтэй сонин мэргэжилээр дагнан ажилласан дөрвөн жилд туулсан, голдуу өөрт тохиолдсон болон өөрийн эргэн тойрны найз нөхөд, тэр дундаа монголд ганцхан байсан “Такси бааз”-аас угшилтай өөрийн унаган багын найз нөхдөд тохиолдсон сонирхолтой үйл явдлуудыг энэхүү туужид өгүүлэх болно. Уг зохиолд гарч буй том жижиг үйл явдлууд бүгд бодит амьдрал дээр болж өнгөрсөн бодит явдалууд (мэдээжийн хэрэг зохиолд гарч буй зохиолын баатрууд маань одоо хир нь амьдарч буй амьд хүмүүсийн учир нэр усыг нь өөрчилж бичсэн) учир ийнхүү “Баримтат тууж” хэмээх уран зохиолын төрөл жанрт зоригтой оруулсан бүлгээ. За ингээд эрхэм уншигч авхай нар минь таалан соёрхоно уу!

ГЭРЭЭС ГАРСАН НЬ

...Еэ ээ... Хм, ээ ээ... Ёстой нээрээ, хммм... Түй ий ий, очиж очиж хагархай Сараагийн үгээр шүү!... хэмээн үе, үехэн өөрийн эрхгүй уулга алдан, тэр болгондоо өөрөө ч мэдэлгүй хоёр гар нь нэг бол жолооны хүрдээ ч юм уу, аль эсвэл хянах самбарынхаа дээд хэсгийг, заримдаа бүр ч бачууран хоёр гуяа хайр найргүй хорстол нь алгадан, “Цогшил” гэсэн хаягтай найман нэрийн барааны хүнсний дэлгүүрийн өмнөх зам дээр, “Мазда-626” маркын тэргэн дотроо бачууран суугаа гуч дунд эргэм насны, бага зэргийн махлах аяс орж яваа эрийг Бальжиргарав гэх боловч түүнийг таньдаг мэддэг бүхэн Бальдагаас өөр нэрээр нэрлэдэггүй ажгуу.
Бальдаг тийнхүү хичнээн ч удаан бачууран суусан юм бүү мэд, ямартай ч эхний тэр бачуурал нь цагийн уртад арай гэж тайвшран тавигдах ахуйд хэн нэгэн цонхыг нь тогшин “Явах уу, ахаа?” гэхэд өөрөө ч мэдсэнгүй сурсан зангаараа хаалгаа онгойлгож өгөөд “Хаа хүрэх вэ хө?” гээд тэргээ асаан, ачих ачаа нь өөрийгөө ачаалж, өөрийгөө буулгачихдаг нэг бодлын амар мэт боловч заримдаа ачсан ачаатайгаа эв эвдэрч, би чи дээ тулан барилцаж авч нудралцаж л байдаг, эс бөгөөс ачсан ачаа нь гэнэт буун бултах оролдлого хийдэг сонирхолтой хирнээ адал явдалтай ч гэмээр тулга тойрсон, төрлөх хотоо гороолох, зүг чиггүй богинын тээвэртээ явж одох нь тэрээ.
Уг нь Бальдаг ням гаригийн шөнө халтууранд явдаггүй амардаг боловч энэ өдөр хүн цохиод ч алчихаж мэдмээр скайтелийн бандгар хараа гэртээ албаар “мартаж” орхиод, гарч хэн нэгнийг уруу татан ганц хоёр юмны ард гарахаар гарч ирсэн нь энэ боловч “Цогшил”-ын үүднээс суусан тэр бүсгүй үнэхээр “булган сүүлтэй начин” гэдэг шиг булган сүүлтэй зорчигч байж таараад, ер сэвт сэвээ авалгүй гүйсээр шөнийн тэн өнгрөөгөөд гурваас хойш яалт ч үгүй хүний хөл бүрмөсөн тасрахад л сая өлссөн, бас ядарсанаа мэдрэн “Банкны наян дөрөв”- ийн нэг давхарт байрлах хорин дөрвөн цагийн цайны газарт орон хэдэн хуушуур, сүүтэй хийцэлсэн цайтай захиалж урьдчилж мөнгийг нь төлчихөөд эргэж тэргэндээ орж суугаад олсон орлогоо тооллоо. Яг л ажилдаа гардаг цагтаа буюу үдшийн хорин цагийн үед гарсан, ням гаригийн шөнө гэхэд аль хэдийн дөчин төгрөг (дөрвөн түм буюу дөчин мянган төгрөг) атгажээ. Орой гэрээс гарахад банк баргалж хоосорсон, арай ч бензиний гэрэл асчихаагүй, халаасанд ердөө л ганц юмны мөнгө буюу хоёр мянга ганц зуун төгрөг л байсан бол дөнгөж сая банкаа дүүргэчихсэн, энгийн үед бол шууд гэрийн зүг гэдэн, годон хийхээр, юун тэр хуушуур, цай захиалах энээ тэрээ л гэх байсан бол өнөөдөр бол яагаад ч гэртээ эргэж очихгүй гэж шийдсэний учир эргэж орон захиалсан хоол цайгаа тухтай нь аргагүй тухлан сууж далд оруулж орхиод ганц шил “Витсамо” барьсаар тэргэндээ орж, хаалгаан түгжиж аваад тэргээ нормальдан, суудлаа хэвтүүлэн унтах гэсэн боловч оройны хэрүүл ч биш, уруул ч биш, нэг л тийм хэг ёгхийсэн хэдэн үгээр хоёр биенээ нудралцсанаа санахаас л шал дургүй нь хүрч, өнөөх л:
...Еэ ээ... Хм, ээ ээ... Ёстой нээрээ, хммм... Түй ий ий... нь хөдөлсөн боловч, муу тэргээ өөрийн эрхгүй нүдэх нь харин энэ удаа алга болсон байлаа.

БАЛЬДАГ

Бальдаг угаасаа Улаанбаатарын уугуул, дээрээ хоёр эгч, доороо хоёр охин дүүтэй айлын ганц хүү бөгөөд аав, ээж хоёр нь тэднийг багад арай л залуугаараа нэг л өдөр өвгөдийнхөө араас хамтдаа явж одсон боловч хаа очиж авгын тал нь ч, нагацын тал нь ч тэр, аль, алин нь чамбай хүмүүс байсных тэднийг асрамжын газар бараадуулчихсангүй, дэргэдээ аван хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өсгөсөн билээ. Бальдаг арваа төгсөх хавраа сүүлчийнхээ шалгалтуудыг ч өгсөнгүй саналаараа цэрэгт мордон, цэрэгт жолооч болоод, халагдаж ирэнгүүтээ л такси баазад засварчнаар орж байснаас хойш аль хэдийнээ арван гурван жил өнгөрчээ. “Энхтайван”- ы гүүрэн доор байрлах улсдаа ганцхан такси баазад засварчнаар орж жил тойрон хүйтэн гражад тэр үед сүүлий нь мушгисан ганц нэг “Москвич-408”, “Москвич-1500” болон дийлэнх нь “Волга- ГАЗ-24” маркын тэрэгнүүдтэй ноцолдож, сайтар хөөцөлдсөний эцэст халагдсанаасаа хойш жилийн дараа л нэг тэрэг зүслүүлж авч билээ. Тэрэг зүслүүлсэн л гэхээс уг нь шинэвтэр тэрэг боловч осолд ороод, ямартай ч нэг хөлбөрөөд, кузов нь ямбийрч, шил цонхнууд нь хагарсанаас гадна эрх биш мотор, хропка, гурван хэлэхээ нь үлдсэнээс, үнэн хэрэг дээрээ хэмх тоногдчихсон тэргийг гурван сарын дотор “дотоод нөөц бололцоогоо ашиглан” ажилд оруулах үүрэг хүлээн авч билээ. Өөрийн гэсэн тэрэг зүслүүлсэнээ бодохоор баярлах боловч үнэн хэрэг дээрээ өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө тэрэгнээс хэрэгтэй гэсэн эд ангиудыг нь тонон авч өрөөлийн тэргэнд тавьж өгч байснаа бодохоор л гол харалмаар. Гэвч амьд хүн аргатай, аргална даа гэж өдөр шөнөгүй ноцолдож, нярав болон, хуучин архаг жолооч нарын хөлд нь сууж, хотын түргэний баазад жолооч, нагац ахынхаа тусламжтайгаар яаж, ийсээр ямартай ч босгоод хөдөлгөөд авсан боловч улсын техникийн үзлэгт оруулаадахтал гэнэтхэн буруутаж, сэлбэг хэрэгсэл хаанаас олж авсан, хэнээс авсан гээд ороогдон нэг хэсэгтээ л Сүхийн цагдан сэргийлэхээр эргэлдэн, байцаагчын үүд сахин, бас ч болоогүй хөлөө улдтал “зарлан дуудах” зөөн, зарлагын үүрэг гүйцэтгэсээр арайтай л дээлээ толгой дээгүүрээ нөмөрчихөлгүй хоёр яс салж ажилдаа иртэл нөгөө тэргийг баазын орлогч даргын хүү, саяхан барилгын цэргээс халагдсан нэгэн унаад ажилд гарч явахтай нь тааралдлаа. Бригадын даргаасаа асуувал “Ах нь яаж мэдэх вэ дээ, тэр дарга нараас асуу” гээд өөрөөсөө зайлуулаад, дарга, орлогч нараас асуухаар “Баазын удирдлагуудын шуурхайгаар шийдсэн асуудал аа, тэрэг сул зогсоож, орлогын төлөвлөгөө тасалдуулж болохгүй шүү дээ. Удахгүй парк шинэчлэлт хийх гээд дээшээ тээврийн яам руу хөөцөлдөж байгаа. Тэнд ирэх тэрэгнээс л чамд заавал шинэ тэрэг олгоно, амлаж байна. Одоохондоо засварчнаа хийж бай” гэсэн үгээр амыг нь таглаад мань Бальдаг дахиад л хүйтэн төмөртэй ноцолдож, тостой холилдож билээ. Дахиад жил гаран засварчин хийгээд, нөгөө парк шинэчлэлт ч сураггүй, таг чимээгүй байхаар дахиад л дээшээ хөөцөлдсөнөөр хэргийн эзэн орлогч дарга Бальдагаас салахын түүс болон “Ирэх сараас 27-72-д смендээрээ” гэснээр Нохой Нацагаа гээчийн смен жолооч болон ямартай ч замд гарч, жолоо мушгих боллоо.

Үргэлжлэл бий.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 99 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-069.JPG
Хэмжээс: 600x450 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3413

Хавар 2007
IMG_0985.jpg
Хэмжээс: 600x458 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2673


khuv5-055.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3187


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn