Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Зүүнгар Буянбат : ТАМСАГБУЛАГИЙН ИХ ГОВЬ МИНЬ
Оруулсан admin on 2011-04-26 16:57:37 (3124 уншсан)

Талаа гэж явлаа
Та нараа гэж ирлээ Алшаа ардын дуунаас
Өрөм тос хөвсөн аягатай цайнд
Өглөөний наран тонгочсон
Өгөөмөр сэтгэл тунарсан сархадын дугараанд
Үдшийн саран бишүүрхсэн
Өвс мэлмэрсэн эгшиг дууны цацалд
Оддын мишээл эрхэлсэн
Өгөөж жаргал шаагисан шагайнд
Галын бурхан амарлисан
Тамсагбулагийн их говь минь

Сарны туулай Хөмүүлтийн хөндийн
Явган заганд бүлээсч хонодог
Салхины ааг сөл, хулсанд даахирч
Боролжтой дэнжид нь туйлдаж цочирдог
Сая жилийн намтарыг
Шугуйн давсаар хужирлаж мөнх цомнодог
Сайхан бүсгүйчүүл нь нар салхиар үнсүүлж
Хүрэл зүсээр туяардаг
Тамсагбулагийн их говь минь

Толгодын цаанаас тэмээтэй хүн
Шовс шовс гараад ирэхэд
Тогоотой шаргал цай
Даргилан дэврэн буцалж эхэлдэг
Тором ботго гунганалдан
Торлогийн үндэс сугартал тонгороход
Тоост бор орчлонгийн
Оньсого мэт араншинг зөгнөж мэддэг
Тамсагбулагийн их говь минь

Алсад мордсон хүүгээ санчигаа гандтал санаж
Маань хүлхсэн ээж
Алтан бурхны мэлмийгээс эх авч урссан
Янзаган саарал зэрэглээ
Атан тэмээний бөхнөөс нар огшиж мандсан
Алшаагийн торгон хязгаар
Агь нүдэлсэн шилээр салхи зээр хоёр цахилсан
Ашдын амгалан орон
Тамсагбулагийн их говь минь

Сүрэг сүрэг хавтгай шиг хуйларч тогтсон
Домгийн хөх цохионууд
Сүү сүүний дээжээр дуулж чуулсан
Нүүдлийн цагаан хунгууд
Сүжиг сүжгийн чулуугаар тэнгэрт ассан
Шүтлэгийн дагшин овоонууд
Сүг сүнсний онгодоор өөрийгөө ирлэсэн
Шаазгай алаг цахиурууд
Тамсагбулагийн их говь минь

Бурантаг тасрам гүйдэлтэй хурдан атаараа
Хийморио сэргээсэн малчин заяа
Буурал түүхийн догшин үерт
Урсаа нь үгүй үлдсэн унаган шастир
Булган нутгийнхаа шороон дээр
Бурангуйн сүүдэр тусгаа нь үгүй ард түмэн
Бурам шиг охидоо бууран тайлаг шиг
Зайдан хүнд өгөөгүй ухаант дээдэс
Тамсагбулагийн их говь минь

Галтай зуух хөлчиж
Нартай хоймор саатсан
Гаанс хөхөж хууч дэлгэсэн
Бичигт хүрэн хад шиг харцуул минь
Гантай, зудтай тэнгэрээ аргадаж
Овоондоо чулуу нэмж тайтгарсан
Галбын говийн мухарт буудалласан
Монголын тансаг үргэлжлэл
Тамсагбулагийн их говь минь

Үүлс шилгээж агсам буур хүрхрэхэд
Есийн хүйтэн дагжиж сөхөрдөг
Үүд голлож хулан жороо жиргэхэд
Холын зочин бууж морддог
Айраг догширч зандан архад шижигнэхэд
Ботго зүүднээсээ цочиж сэрдэг
Аян ойртож хонх шуугиж эхлэхэд
Бөжин хэвтрээсээ дэлхийг хардаг        
Тамсагбулагийн их говь минь

Элсэн хошлонтой сэрвэнд нь тэнгэрийн зүүд мэт
Мөндөр цагаан гоёо буй
Элир балар эзгүй их бэлчээрт нь сарны хүрээ мэт
Монгол гэрийн буурь бий
Нар хурхирах хонхорт нь бурхны санаа мэт
Хүрээтийн цогчин дуган бий
Найман зүгийн хишигтэн мянган зул мэт
Мөнхийн цагаан совин бий
Тамсагбулагийн их говь минь

Зуны жин үдэд Жараны нуур буцалж
Гүрвэл цангасан нутаг
Зуун зууны бэрхийг ингэний сүүгээр мялааж
Аргадаж туулсан амьдрал
Зүүний сүвэгчээр гогцоорч урссан он жилүүдийг
Тоононоосоо чагталсан айл
Зүрхний судсаар багтаж дэргэсэн тэмээний заяаг
Бурхандаа даатгасан Монгол
Тамсагбулагийн их говь минь

Өвөр Монголын яруу найрагч Зүүнгар Буянбат    

Айраг исгэдэг модон сав



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 173 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor059.jpg
Хэмжээс: 600x470 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3833

Ц.Баттулга Зотон, тос 50x50
Үнэртэн цэцэгс
Хэмжээс: 598x600 181k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3630

Г. Цас 1983	160х80, зотон тос
Би чамд хайртай
Хэмжээс: 600x1170 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2721


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn