Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дагмидмаа 	Ч	 Өгүүллэг: Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Оруулсан admin on 2011-03-09 09:35:19 (3189 уншсан)

********.Шар торгон хөшигний завсраар хэлж мэдэхгүй сонин дүрстэй юм харагдаж лавлуулж хараад ч гавьтай юм олж харж чадсангүй.
Хүүхдүүд тоглон гүйлдэж холдоход би найзынхаа гараас чангааж хөөе хоёулаа энэ хаяанд сууя гэж гуйлаа.
Айлын хаяа чагнаж байгаад баригдвал ёстой таван салаа хүртэнэ дээ...
Хн ..тэр таван салаа гэдэг чинь тэгээд юу юм 
Хүүе ээ одоо болтол танай аав ээж чамд өгдөггүй юм уу 
Үгүй ээ ер нь өгч байгаагүй
Хонгон дээрээ алгадуулахыг хэлдэг юм ...биднийг ийнхүү ярилцаж байтал Гэрээс ямар нэгэн хөгжмийн дуу сонсогдлоо 
Амараа эмээ ямар хөгжим тоглодог юм бэ
Үгүй ээ хуур татаж байна хөгжим биш ээ бөө удган хүмүүс ийм юмыг дуугаргаж хүний ажил үйлс ноён нурууг үздэг 
Үзнэ гэдэг юу гэсэн үг вэ
Мэргэлнэ гэсэн үг гэж тайлбарлахад би амьсгаа даран чагналаа хүмүүс дүнгэр дүнгэр ярилцана
Нэлээд удсаны дараа хүмүүс цувран уяанаас морио хөтлөн холдож мордон явж Гэрэлмаа эгч биднийг дуудахад явж орвол эмээ биднийг тойруулж харсанаа зүсэм зүсэм бяслаган дээр өрөм тавьж хүүхэд бүрт түгээлээ.
Нөгөө гоё уянгат дуутай зүйлээ дуугарахгүй юм байх даа тэр хөгжим л байсан даа гэх сониуч сэтгэл төрнө. Эгч намайг зааж 
манай том хүүгийн найз хэмээн танилцуулаад энэ хоёр маань удахгүй сургуульдаа явна та нэг болгоож хайрла гэж хэллээ. Тэр айлд болдогсон бол удаан суугаад л баймаар сонирхож харах зүйл маш их ханын толгойд татсан цагаан даавуунаас олон янзын хадаг болоод өнгө өнгийн даавуу унжуулсан нь сонин бас янз янзын хэлбэртэй төмөр өлгөсөн байгаа нь нүдэнд туслаа удалгүй бид явахаар болж тэднийхээс гарахад гал голомтоо ариул гэж хэлээд боодолтой зүйл өгч харагдав………………………………………………
Хэд хоногийн дараа Гэлгээ ах эхнэр хүүхдийн хамт удган Ханд гуайнд очиж бөөлүүлнэ гээд л орой малаа хотлуулчихаад морьтой явган явж очвол тэднийх олон хүнтэй байв.
Би ч угаасаа сонирхол төрж байсан болохоор бөөн баяр.
Бөөлүүлэхээр ирсэн хүмүүс идээ цагаагаа өөр өөрийн тавгатай барьж гэрийн хоймор өөд бөөгнөрч зогсоход Гэрэлмаа эгч ч бэлдсэн идээгээ авч очоод тусгайлан зассан ширээн дээр тавиад эргэлээ .Олон тавгийн идээ зэрэгцүүлэн өрсөн нь сүртэй гоё харагдаж яагаад ч юм сэтгэл тавираад ч байх шиг…..төд удалгүй толгойдоо алчуур зангидсан эгч гаднаас орж ирээд зуухан дээр иштэй арц шатааж удганы өмсгөл хувцсыг гал дээгүүр эргүүлж сэгсрээд Ханд гуайд өмсүүлэхэд би баярлаж за одоо л нөгөө бөөлнө гэдэг нь болох нь дээ гэж бодлоо.Бөөлөхийг нүдээрээ үзэж сэтгэлээрээ мэдэрнэ гэдэг бол миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг энэхүү удганыг бодож байгаад унтсан шөнө далавч ургаад тэнгэрээр нисээд урьд очоогүй газарт очлоо гээд зүүдлэдэг маргааш өглөө нь зүүдээ эргүүлж санахдаа үнэхээр бөөлөхөөрөө өөр ямар нэгэн ертөнцөд очдог болов уу ч гэж бодсоноо санан элдвийг эргэцүүлж суулаа.
Удган эмээ бидний хувцаснаас хамаагүй өөр гутал ,өмд өмсөж нил төмөр шаагисан чимэглэлтэй дээл өмсөж оройд нь ямар нэгэн шувууны өд зайгүй хатгасан малгай өмсөж нүд нүүр нь ч харагдахаа байхад хүмүүс гэрт нам гүм бараг ялаа ниссэн ч сонсогдохоор байлаа.
Ханын толгойгоор уясан тэр зүйлсийг онгод гэж нэрлэдэг бөө нарын залбирдаг бидний мэдэхээр бурхан шүтээн нь гэж Амарын тайлбарласаныг санаж суухад нөгөө тусалж байгаа эгч ямар нэгэн уутны ам нээж том дугираг хэлбэртэй юм гаргаж удганы 

гарт бариулж өгвөл тэр эмээ цохиж дуу гаргаад онгодны өмнө бэлтгэсэн аягатай цай юм уу аль эсвэл сүү байх нэг зүйлийг амссанаа нэгэн зүйлийг уянгалуулан хэлэхэд би сандарсандаа сайн тогтоож амжсангүй ахиад л балгаад бас өөр үгс хэллээ гурван удаа балгаж гурван өөр үгсийг хэлсэн .
Хуураа дуугарган ямар нэгэн зүйлийг аргадаад ч байгаа юм уу гэлтэй Амарыг нударан хөөе тэр дугариг зүйл юу вэ гэж шивнэвэл Гэрэлмаа эгч хэнгэрэг гэдэг юм дуугүй суу гэхэд нь эмээж улам доошоо шигдлээ лааны бүдэг гэрэлд зарим зүйлс нь сайн харагдахгүй байлаа.
Удган хэнгэрээ нүдэн их чимээ гарган бөөлж эхэллээ 
Хамба торгон суудалтангууд
Хадаг яндар чимэгтэнгүүд
Сайн зүгийн тэнгэр билээ т та
Саруул зүгийн заяа билээ т та ... гээд л тэрнээс цааш цээжилж амжсангүй их удаан бөөлж зарим үед ямар нэг хүнтэй ч ярилцаад байх шиг заримдаа хэн нэгнийг загнаад ч байх шиг хүмүүсийг харвал бүгд нүдээ анин залбирч харагдана бидний хэлж ярьдагаас эрс өөрөөр эмээ ярьсаар өөр өөр хүний дуу хоолойгоор ярилцаад ямар ч байсан хоёр цаг гаруй бөөлсөн байх бие чилж байгаа гэдэг жигтэйхэн хөдлөх гэхээр хажуугийн хүнээсээ айгаад их удсаны эцэст сая л хэнгэргийн дуу цөөрч удган нэлээд ядарсан бололтой туслаад байсан эгч босож онгодны өмнөх идээ будаанаас гадаа гаргаж ямар нэгэн юм үглээд өргөж дууссаны дараа хувцасыг нь тайлж арцан дээр ариулаад буцаагаад тус тусын байсан байранд нь тавихад эмээ хачин өөр аялгаар ярьж үл ойлгогдох зүйлийг хэлэхэд Гэлгээ ах чимээгүй хайрханууд буцаж дуусаагүй байна гэлээ.
Эмгэн тооно өөдөө хажуунаасаа цацал аван сүү өргөж шивнэхэд тусалдаг эгч түшиж суулгав.
Нэлээд удсаны дараа боодолтой зүйлсийг хүн бүрт тараан өгч зүв зүгээр ярьж эхлэхэд би ихэд гайхлаа.
Хүн тус бүрт юм хэлж ярьж зарим нэгийг нь загнаж зүс таних нэг ахыг уул овоондоо сайн залбирч яв гэх дуулдана.
Бас нэлээд насжуу ахыг мал битгий зодож бай хүнтэй хэрүүл битгий хий гэх зэргээр олон хүнд зөвөлгөө өгөөд байх шиг санагдав.
Хүмүүс ч цуван гарч гэр лүүгээ ах эгч хоёр бага хүүтэйгээ мотоциклоор явж бид хэд явган алхахад тэр удганы бөөлсөн дуу чихнээс салахгүй уянгалж гэртээ харьтал хоорондоо юу ч ярьсангүй.
Урьд өмнө өвөө эмээгийн яринаас бөө удгадын тухай ид шидийн гэмээр хууч яриа домог сонсож байснаас өөр ойлголтгүй явсан надад их сонин байна. 
Хуурын уянгалаг аялгуу үнэхээр сонсоод байх тусам тэнгэрийн хэлийг газарт хүүрнэх мэт санагдах хэнгэрэг дэлдэх чимээ хүмүүсийн унтсан мэт нам гүм сууцгаах үдшийн байдал ерөөсөө сэтгэлээс холдож өгөхгүй байлаа.
Маргаашнаас нь Гэрэлмаа эгч …за өнөөдрөөс эхлэн гурав хоног хүнд юм өгөхгүй шүү гэхэд найз минь цээр хийнэ гэж ингэдэг юм гэлээ хөдөө ирээд би маш их зүйлийг мэдэж авлаа.
Нөгөө удган эмээ эднийд олз омог дуудаж өгсөн тул гурав хоног хэнд ч юм өгөхгүй байх ёстой гэнэ сонин юмаа...
Тэр явдлаас хойш хойд айлын Өлзиймаа охин удган эмээ хоёрын тухай л бодох боллоо.
Амарын аав маргаашнаас борооших нь гээд ярьж суух бас хурц нартай өдрүүд үргэлжлэх нь гээд л ярих энэ бүхэн яг таараад байхад их л гайхаж радиогоор ингэж ярьж дээ л гэж бодоод дандаа завгүй байх юм хэдийдээ ингээд сонсчихдог байнаа л гэж бодоод л 
Миний хувьд Өлзиймаатай яаж танилцах тухай л бодно заримдаа бүр өнгөтэй гоё байдлаар зүүдэлж хоночихоод сэтгэл амарсан мэт болно.
Бодсоор зүүдэлсээр байгаад хайртай ч болчихсон юм шиг байнга түүнийг мөрөөдөх ...
Бороо үргэлжилэн орж тэнгэрийн салхийг будан халхалж нам гүмхэн хэдэн өдөр өнгөрч бид бүгдээрээ чийгтэй хувцастай жиндингүй байсан ч нэг л өглөө тэнгэр цэлмэж нар тогтуунаар гийж байгаль ээж амирлахад манай хотны айлууд чийгэнд хөгц үнэртсэн ааруул идээгээ гэр дээрээ ярайтал нар зөв тойруулан өрж хувцас хунараа энд тэндгүй сүглийтэл өлгөж хэдэн шөнийн турш хүглийсэн мануухайгаа ч буулгалаа хонь мал ч алсхан бэлчлээ.
Гэлгээ ах цэнхэр мотоциклоо пижигнэтэл асааж... хоёр хүүгээ аваад уул арлаад ирье гэж Гэрэлмаа эгчид хэлээд биднийг сундалж явахад юунд явж байгааг сайн ойлгосонгүй.Нарны зөөлөн илч багатайхан гэрэлд цэцэгс үл мэдэгхэн инээх бүсгүй хүн шиг жуумалзана модод алсаасаа хөхөрч бараантаад хөхөөн хоолой тод сонсогдоно.Энэ тэндгүй ус цэлэлзэн тэнгэр газар нийлсэн шиг л мэлийнэ .
Эртээд очсон удган эмгэний урд талын уулын ард бид хоёрыг буулгаж нэг нэг даавуу уут өгч 
За... аавын хүүхдүүд мөөг түүгээд байж бай би ганц хоёр айлаар бууж хэдэн адууныхаа сургийг гаргаад ирье гэж хэлчихээд тал уруудсан замаар давхиж холдлоо.
Амараа мөөг хаана байгаа юм бэ
Чи тэрийг хар даа тэр дугуйрч хөхөрч харагдаад байгаа хүрээнд мөөг ургадаг юм.
Хөөх ...
бороо орохоор мөөг ургадаг юм уу ямар гоё мөөгнүүд вэ...
Тэнд сууж байгаа хүүхэд бас мөөг түүж байгаа юм болов уу гэж намайг асуутал 
Тийм байна их тод мөөгний хүрээн дээр сууж байна
Хаанаас хаа хүртэл мөөг түүснийг асууя явья хоёулаа гэв.
Мөөгний хүрээн дээр цомцойн суугаа хүүг харахад зуны эхээр нахиалдаг зулзган хус адил хөөрхөн цэвэрхэн.
Тэр хөөрхөн жаалын нэрийг Мөнхбат гэдэг Ханд удганы ач хүү гэнэ.
Бороо орсоны дараа байнга мөөг түүдэг тухай бас бороо их орж будан татаж бүүдгэр байсан жил мөөг их ургадаг гэж яриад л томчуулаас дутуугүй хууч хөөрч бид сайн танилууд боллоо.
Бургасны дөнгөж нахиалж буй дэлбээ шиг хөөрхөн гартаа мөөг атгасан нь өхөөхдөм .



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 20/4 | Дагмидмаа Ч )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 185 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-026.JPG
Хэмжээс: 600x450 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2719

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-263.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3321

Должин : Зам зуур
zam-024.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2194


Агуулга
Баасан, 2016.10.07
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
· Ш.Гүрбазар : Ижий танаа
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.03.01
· Н.Тайванжаргал : Эх
· Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn