Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Оруулсан admin on 2011-02-15 12:29:37 (4137 уншсан)

/Сарны халуун номноос/
Зүсэр бороо өнгөрсөн хойно мөөгний хүрээ тодорч
Зүүсгэл уудам хөндийд нуур цөөрөм цэнхэртэнэ
Нарны гэгээн илчинд навчис инээд алдаж
Налмал шаргал талд цэцэг өнгөөрөө хивсэлнэ
Сүрлэг ногоон хөвчид хөхөөн дуу сөөнгөтөж
Сүж өндрийн оройд мөнх цас гялтагнана
Туяхан хөх тогоруу дэгдээхэйгээ дагуулан
Тунамал нуурын зүг явгалан гүйнэ
Эцэг нутгийн цэцэгс өлмий үнсэн шивнэлдэхэд
Эжийн сэтгэл шиг тунгалаг нуур өөдөөс цэлэлзэн угтахад
Нуур усны шувууд хошуу хошуундаа гунганахад
Нууцхан үерхэлтэй насны минь хөөрхөн дурсамж сэргэнэ
Ар гурван харгианаас алгандаа дээжлэн хүртэхэд
Ариун сайхан бие минь рашаан амссаны дайтай
Даль сурнагийн үнэр хамар цоргин анхилахад
Дагшин сайхан бие минь арцаар ариулсаны дайтай
Төөрсөнгүй олчихлоо төрсөн гэрийн минь буурь энэ
Хайсангүй олчихлоо ханат гэрийн минь буурь энэ
Дүгэрэг хүрээтэй буурин дээр дундаа улаан голтой хөх цэцэг ургачихаж
Ганц цэцэг юунд ургаа вэ гэж гайхаж ядан тойруулж харвал
Үүдэн хойморийн зайд өнгө ижил гурван цэцэг ургачиха
Галд хайлсан хоёр дүү минь ганган цэцэг болоод буурин дээрээ зусдаг байх нь ээ
Зун өнжилгүй дэлбээлэн ургаад зулай дээрх ганц эгчээ хүлээдэг байх нь ээ
Тэр нэгэн жилийн явдлыг мартах гээд чаддаггүй
Тийм их зовлонг мартах гээд тэвчдэггүй
Хавсарга шуурга босож намжсан хачин өглөө
Хуйсагнуур салхи хойно урдаас тохьгүй өдөр
Хуйларсан их түймэр хамаг жаргалыг хагсалсан
Хар гуниг үлдээж хэтэрхий зовлонг нөмрүүлсэн
Хоёр дүү гэр орныг минь өмөлсөн
Хилэн улаан гал урд хөтлийн давсан юм
Нил утаа уугисан гэрийн буурь
Нэвсийтэл харласан газрын хэвлий
Үсээ зулгаасан ээжийн цурхираан
Үг хэлэх сөхөөгүй гөлөрсөн аавын царай
Уйлахаас өөрийг мэдэхгүй жаахан амьтан
Учир начир мэдэхгүй өмссөн хувцастайгаа охин
Аав ээж хоёрынхоо зүг арай ядан алхсан юм
Алтан дэлхийн зовлонг асгарах нулимстайгаа амссан юм
Ийм нэгэн явдлын дараа аав ээж охин гурав
Ивээл дэвссэн хүмүүсийн хөөрхийлөл дунд зүдэрч
Үхэл хагацлын гашуун зовлонд үйлээн дааж тэнцсэн
Үгээ бартал харамсан хайлж үйзэн хорвоод тэвчсэн
Үсээн цайтал шаналж үймрээ ухаантай явсан
Үйж гандсан ургамал шиг өнгө дулимаг байсан
Гурван хүний зүрхэн дундуур зовлон үерлэж
Гуниг гунигийн дээдийг амсаж бүрэлзэж
Гомдол цөхрөлд дээрэлхүүлж байхад
Гал улаан цэцэг болон дэлгэрч байв уу та хоёр минь
Бууриа эргэж бид гурвыг ирнэ гэж хүлээсээр
Буурцган цэнхэр болтлоо нутгаа сахиа юу та хоёр минь
Урин цагийн түрүүчээр уйлсаар байгаад
Ургамал болж газрын хээнд шингээ юу та хоёр минь
Хэзээ нэг бид гурвыг ирнэ гэж итгэсээр
Хээрийн цэцэг болтлоо хөдөөдөө ургаа юу та хоёр минь
Дэлбээн дээр чинь сүү дусаая дэлгэрч байгаарай миний цэцгүүд
Дэргэд чинь суугаад шүлэг хэлье дээлийн минь энгэрт үр болж заяагаарай
Цэцэг цэцгээр хүсэл гуниг хоёроо сүлжиж цэц найргийн онгодонд цэцгэн гүнжтэй явдаг
Зүс ижил хөөрхөн танхил охидод атаархахдаа зүрхээн хайруулж хоёр дүүгээ санадаг би
Сайн явбал хүний хорвоо жаргалтай саар явбал бусдын эрхэнд дарлалтай
Хуурамч хорвоогоос үнэнчээр буцахад холдохгүй та хоёр дээрээ очих байх
Намар хагдарч зун дэлгэрдэг нарны амьтай газрын үндэстэй цэцэг болох байх
Өвөл уйлж зунжингаа инээдэг өнгө ижил гурван цэцэг болох байх
Цэцэг цэцгийн заяа нэгдэж ихэрлэн ургахаар цээжинд үлдсэн гунигаа хуваалцая
Газрын гоёл байгалийн зүүсгэл ганган цэцэг болохоороо өнгөөрөө ярилцья
Хурын цагаан үүлнээс зөөлөн бороо шивэрвэл хувьтай эгч минь санахаараа уйлж байна гэж бодоорой
Хувилгаан шар нар хурц гэрлээ асгахад хуваалцаж байна зовлонг минь тайтгарч дэлгэрээрэй
Худалч хорвоог үнэн юм шиг туулахаар хоёр хөөрхөн үрээ амьдралд тэнцүүлж хөтлөхөөр
Жаргал зовлонг сэтгэл нүд хоёроороо шинжиж жамт ертөнцийн ёсыг дагаад явлаа цэцэгс минь...



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 100/20 | Дагмидмаа Ч )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 183 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-090.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2041

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-003.JPG
Хэмжээс: 600x450 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2410

Ц.Батболд Зотон, тос 80x96
Гэр бүл
Хэмжээс: 472x600 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3712


Агуулга
Баасан, 2016.10.07
· Ш.Солонго : Хуучин нөхөр
· Б.Төгсгэрэл : Сэрэмж
Пүрэв, 2016.10.06
· Б.Төгсгэрэл : Зөв тэсрэлт
Мягмар, 2016.10.04
· Оноосон тавилан
Бямба, 2016.10.01
· Өвөр монголд төрсөн
Пүрэв, 2016.09.29
· Б.Улаанхүү : Үндэсний дөрвөн мөрт минь
Лхагва, 2016.09.28
· Н.Өлзийтэлгэр : Манайхан
Бямба, 2016.09.10
· Н.Тайванжаргал : Аав шүтээн
· Н.Тайванжаргал : Номын дэлгүүр
Баасан, 2016.08.12
· Б.Улаанхүү : Сумъяад
Бямба, 2016.07.30
· Б.Улаанхүү : Цэнхэр нуурын цолмон халтар
· Б.Улаанхүү : : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
· Б.Улаанхүү : Их хурдын түрүү магнай мөнгөн шагайн хүрэн
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
Бямба, 2016.07.16
· Б.Улаанхүү : Дэлгэр мөрний дэнжийн хул
· Б.Улаанхүү : Азарганы чадалтай архангайн аварга
· Б.Улаанхүү : Багахэнтийн уяан дээр айрагдах морьд эвшээлгэнэ
Лхагва, 2016.05.11
· ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Бямба, 2016.04.23
· А.Шихихутуг : 10 жилийн аниргүй
Бямба, 2016.04.02
· Б.Улаанхүү : ХАЗААР ЦУЛБУУР СУЛРААГҮЙ ХҮЛЭГ ЭЭ
· Б.Улаанхүү : БИ АЗТАЙ ОДТОЙ МОНГОЛ ХҮН
· ХӨЛӨНДӨӨ САЛХИТАЙ ХҮНГИЙН ХҮРЭН
· Б.Улаанхүү : ЗАВХАН ГОЛЫН УНАГАНУУД ЗАРД ГАРСАН ХҮЛЭГҮҮД
Мягмар, 2016.03.29
· Энэ чинь хэн нэгэн биш Пүрэв баавай шүү дээ
Ням, 2016.03.20
· Д.Сосор : Миний муу эжий
· Д.Сосор : Бүргэд хаалга
· Д.Сосор : Хар харцагын ЛОДЖЕ КАЗИНО
Баасан, 2016.03.18
· Б.Сүхбаатар : Морин дээр
Мягмар, 2016.03.15
· Бодол
Даваа, 2016.03.14
· Ш. Дулмаа : Газар шороондоо би хайртай
Мягмар, 2016.03.08
· Би сайхан бүсгүй
· Ш.Гүрбазар : Ижий танаа
Даваа, 2016.03.07
· Өөрсдөдөө зориулав
· Тарчлал
Мягмар, 2016.03.01
· Н.Тайванжаргал : Эх
· Н.Тайванжаргал : Ээждээ л залбир
Мягмар, 2016.02.23
· Б.Улаанхүү : МӨНХ ТЭНГЭРИЙН ЦУУТАЙ ХАЛИУН
Мягмар, 2016.02.09
· Гунигаа нуусан ч нулимсаа чамаас нуугаагүй ...
Даваа, 2016.02.08
· Есөн товчтой дээлээ эвхээс задлан өмсөөд
Пүрэв, 2016.02.04
· Дайлал хайлил

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2017 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn