Амраг минь, гунигт дуу бүү аял! Ариг цагаан саран хиртэж Алсад жингийн цуваа саатна. Айлын минь бүсгүй зовж Алтан цэцгийн дэлбээ хумина. Амраг минь, гунигт дуу бүү аял!
Уйтгарт дуу бүү аяла, янаг минь! Унаган багын дуртгал бүдгэрч Уулын царманд гөрөөс улдана. Урийн усанд газар хэлтийж Уран цагаан хусхан унана. Уйтгарт дуу бүү аял, янаг минь!
Хөгжилтэй дуу аял, хонгор минь! Хөвчийн гүнд гургалдай жиргэж Хөхөөн дуу, горхитой хоршино. Хүний үр ээжийгээ санаж Харийн газраас яаран эргэнэ. Хөгжилтэй дуу аял, хонгор минь! Яруухан дуу аял, гэргий минь Явуулын хүн түр саатаж Янагаа үгүйлэн жаргана. Янзагаа хөхүүлсэн шаргачин амарч Яргуйн дэлбээг зөөлөн үнэрлэнэ. Яруухан дуу аял, гэргий минь
Москва хот. 1980 он.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor035.jpg Хэмжээс: 600x438 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4963
YolHad_18.JPG Хэмжээс: 700x525 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3804
khongor028.jpg Хэмжээс: 600x448 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4408
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: