Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Гаадамба : Өвөөг архинаас гаргах гэсэн минь
Оруулсан admin on 2010-11-16 22:57:36 (7579 уншсан)


Энэ явдал цагаан сараар болсон юм. Гэхдээ манай хашаанд ч биш, сургууль дээр ч биш, харин Умаа эгчийн хашаанд болсон хэрэг юм шүү. Тэр хашаа Төв эмнэлгийн зүүн урдхан баруун тийшээ харсан нэг доголд байсан юм. Андашгүй, тэр доголын урдах өнцөг дээр ба баруун тийшээ харсан архины мухлаг байдаг юм.

Умаа эгч над шиг үсээ хусуулчдаг цул үрчлээ болсон нүүртэй намхан бөгтөр эмгэн байсан юм. Түүний нас нүүрийнхээ үрчлээ шиг л тун их байсан байх. Яагаад гэвэл манайхан цөмөөрөө *эгч* гэдэг. Тэр байтугай өндөр өвөө хүртэл түүнийг *эгчээ* гэдэг байсан юм. Тийм их настай хүн болохоор нь бид жил бүр очиж золгодог ёсоороо үдээс хойш тэднийд очсон юм. Умаа эгч хашааны голд байшингийн дэргэд барьсан жижигхэн өмгөр гэртээ оруулж бидэнтэй золгоод хонины тарган ууц, идээ, битүүллэг тавьж дараа нь банш чанаж өгдөг юм. Тийм сайхан амттай банш өөр айлд ер идэж үзээгүй шиг санагддаг сан. Бас жаахан айраг халаагаад өгч байх ч магадгүй. Дараа нь эгч бид хоёрт чихэр боов, ээжид жаахан хоргой ч юм уу, гоё алчуур ч өгөх магадгүй. Өвөөг бол ахтай хамт шимийн архиар заавал дайлна.

Сэдэд ах бол ахмад цолтой дарга хүн. Гэхдээ Умаагийн хүү юм гэнэлээ. Намхан тагжгар бор хүн байдаг юм. Умаа эгчийнд дайлуулж бэлэг сэлт авсны дараа тэр ах биднийг гэртээ урьсан юм. Гэртээ ч гэж, үнэндээ эгчийн гэрийн зүүн талын урт нарийхан намхан цагаан байшинд урьсан. Ахын авгай элдэв ногоо пүнтүүзтэй гоё хуургаар дайлсан юм. Өвөөг бол шимийн архиар биш, шилтэй гоё хүрэн архиар дайлсан шүү. Адаг сүүлд нь тэд гараад явахдаа намайг дүүгээ харж бай гэж үлдээлээ. Дүү охин сэрээд орон дээрээс мөлхөж уначих магадгүй тулд би түүнийг харахаар үлдсэн юм.

Би цэргийн ахын хувцсыг сонирхож, малгайг нь өмсөж толинд харж үзлээ. Надад их сайхан зохиж байх шиг байсан. Дарга малгай их сүртэй гоё байдаг юм. Дараа нь би ширээнд очиж суугаад өвөөгийн үлдээсэн хуурганаас нэг үмхлээ. Ширээн дээр өвөө ах хоёрын ууж байгаад үлдээсэн шилтэй архи байна. Бөглөөг аваад үнэртээд үзэхэд их сайхан хүж шиг үнэр гарч байна.

Архи ер нь их сайхан амттай байх. Тийм биш бол өвөө чихэрт дургүй мөртөө архинд юунд дуртай байх вэ? Энэ хүрэн архи лав тоорын компоод шиг их сайхан амттай байх. Эсвэл зөгийн бал шиг ч байж магадгүй.

Ингэж бодоод би энэ олон таван хошуутай архины шилийг ам руугаа тонгойлгож, нэг томхон балгаж орхилоо. Тэгтэл хамаг ам хэл, хоолой шатаачих шиг санагдаад хоёр нүднээс аяндаа нулимс асгаж, амьсгаа ч авах аргагүй боллоо. Би уйлах шахлаа.

Өвөө ийм хор шиг хачин муухай юманд яагаад дуртай байдаг юм бэ гэж жигтэйхэн их гайхлаа. Энэ лав уух юм биш, хор байх шүү! Хор идсэн чоно нохой үхэхгүй бол галзуурдаг гэж өвөөд нэг анчин хүн ярьж байсан юм. Өвөө ч бас энэ архиа уухаар галзуу нохой шиг хөл нь гуйваад ирдэг юм. Хор уучаад галзуурах шахаад байгаа нь тэр байх. Өвөөг одоо архи уулгаж байхаа байя гэж би хатуу шийдлээ.

Дүү сэрээд уйлахаар би пальтогий нь өмсүүлээд өргөж гэрт орлоо. Түүнийг эх нь авч миний сулартал өвөө архинд явах гэж байгаа бололтой.

-Ганцхан шил л хэрэгтэй. Шилий нь өгөөд би одоохон урд мухлаг хаачихаас өмнө ганц шил юм аваад ирье. Ах нь дүүтэйгээ ганц шил юм уулгүй яах вэ гэж байна.

Сэдэд ах над руу хараад:

-Миний дүү байшинд ороод хувцасны шүүгээний дэргэд ёроолд нэг хоосон лонх байгаа, аваад ир! гэж байна.

Би гүйж тэр шилийг нь өвөөд авчирч өглөө. Өвөөг мухлаг руу явахад би бушуухан байшинд орж, Сэдэд ахын шинел, дарга малгайг өмсөж аваад хашааны хаалганы дэргэд зогсож өвөөг харуулдаад байлаа. Өвөө мухлагт орчоод архи зардаг хужаатай яриад байх шиг байв. Одоо бүрэнхий болоод гудамжинд байгаа хүний царай бараг танигдахгүй болж байна.

Би өвөөгийн ганц шил архийг уулгахгүй булааж аваад хагалах гэж хүлээж байв.Өвөө одоо архи ууж болохгүй. Хороо уугаад галзуурдаг дээрээ л байх шиг байна. Одоо яасан ч архи уулгаж болохгүй гэж бодож байв.

Нэг хартал мухлагийн хаалга нээгдэж цаад гэрэлд нь манай өвөө өрөөсөн гараа өвөртөө хийчихсэн, нөгөө гартаа шилтэй юм бариад гарч ирэх нь хоромхон үзэгдээд хаалга хаагдмагц үзэгдэхгүй боллоо. Би хашаанд наалдаж хаалганы дэргэд ирмэгц барьж яваа шилтэйгээс нь шүүрээд авлаа. Өвөө гэнэт цочиж:

-Хө чи яаж байна, хүүхээ! Хүний юм булаах чинь үү? гэнгүүт ноцолдохын зуур бөхийж тасарч байгаа үдшийн гэгээнд намайг цэрэг хувцастай цэрэг малгайтай хүн болохыг хармагц:

-Хэн бэ чи? Цэрэг цагдаа хүн үү? Би согтуу хүлцүү ч хүн биш байна. Наадахаа тавь! гээд шилтэйгээ надаас угз татаад автал гараасаа нөгөөдөхөө мулт үсэргээд алдав. Архи нь гудамжны чулуун дээр унаад хагарч орхилоо. Миний санасан санаа ёсоороо боллоо. Би бушуухан харанхуй догол руу дув дуугүй зугтаалаа.

Өвөө хараал тавьж бөхийн, өнөөх шилтэйгээ хагарсныг мэдээд хаалгаар яваад орлоо. Би тэр хооронд цаашаа гүйж байшинд ороод Сэдэд ахын шинелийг шүүгээнд өлгөөд гэрт орж хатавчинд зогсов. Өвөө бүр гутарч гүйцсэн бололтой тамхиа баагиулан:


-Ээ дээ энэ жил ч би үхнээ. Цаанаа л нэг явайгүй байна. Амны минь хишиг бүр нэг ар дээрээ гарч гүйцсэн шиг байна гэж үглэж байна.

-Ямар золиг нь танаас архи дээрэмдэж уух гэдэг юм бол? гэж Сэдэд ах гайхаж байна.


-Ямрыг бүү мэд. Нэг намхан салбаганасан юм хүрч ирээд ноцолдож байгаад хагалуулчихлаа. Хулгайч дээрэмч юм уу гэтэл цэрэг цагдаа хувцастай хүн шиг харагдах юм гэж өвөө хэлж байна.

Би дотроо *Өвөө намайг таньсангүй!* гэж бодоод инээд хүрч байв.

-Үгүй энэ гайхал арай биш байгаа даа. Хараач гээд Сэдэд ах над руу харцаараа гэнэт зааж орхилоо. Би *Ах намайг яагаад таачихав?* гэж гайхахдаа хувцас руугаа харлаа.


-Аав минь, энэ гайхал тэгснээс гарцаагүй. Энэ малгайгий нь хараач гээд ээжийг надруу ухасхийх үеэр би гарч зугтах гэсэн боловч босгонд таварцаглаад баригдаж орхилоо. Умаа эгч бас намайг зэмлэж, миний *дэггүйг* гайхлаа.

Тэгэвч би өвөөгийн уух гэсэн архийг санаатай санамсаргүй асгах, нууж чинжүү холих зэргээр өвөөгөө архинаас гарах тэмцлээ үргэлжлүүлж байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 165 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Тэрэлж
trlj-012.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5291

С. Төгс-Оюун	90х115, акрильк
Гэр хороолол
Хэмжээс: 600x768 267k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6312

Хүрэлтогоот
khureltogoot-18.jpg
Хэмжээс: 600x450 165k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5306


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn