Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Гаадамба : Японтой байлдсан минь
Оруулсан admin on 2010-11-16 22:53:28 (5038 уншсан)

Эгчийн энэ хашаанд урьд нэг ирэхдээ би японтой байлдсан юм. Та нар намайг худал хэлж байна гэж битгий санаарай. Би багадаа амьд япон хүнийг нүдээрээ үзсэнээр барахгүй, нэг удаа тэдэнтэй тулалдаж ч үзсэн юм. Тэр бол жүжиг кинонд манай жүжигчдийн тоглосон *дууриамал* япон биш шүү, харин 1945 оны дайнд манай Галдан ахтай буудалцаж явсан дайсны цэргээс олзлогдож ирсэн ёстой амьд япон байсан юм. Тийм болохоор ёстой дайсны цэрэг япон шүү.

Намайг сургуульд орсны намар билүү, дараахь намар бнь билүү, би сайн санахгүй юм. Би 1947 онд сургуульд орсон юм. Төв сувиллын хашааны зүүн урд булангийн нэг цонх хаалга нь битүү байдаг байшингийн баруун талд түр зуур босгосон намхан урт модон урц оромжинд хэдэн япон сууж, газар шорооны ажил хийж байсан юм л даа. Тэр өглөө би эгчийн хашаанаас гарч зам хөндлөн огтлоод Төв сувиллын хашааны урд гудамжаар баруун тийшээ орж японы байшинг зүглэв. Хашааны гадагш хандсан цонхонд нь хүрээд сэмхэн шагайж харсан юм. Ингэж гаднаас нь сэмхэн тагнаж харахад өрөөнд хэн ч алга. Харин цонхны тавиур дээр жижигхэн танк, нисэх онгоц, их буу, янз бүрийн модон тоглоом өрөөстэй харагдаж байлаа.

Энэ хэдэн япон дайнд ялагдаж олзлогдсон мөртөө бас хашрахгүй хүүхэд шиг *байлдаж тоглох* дуртай хэвээрээ юм шиг байна шүү дээ.

Харин би бол дайсны танк, их буу, онгоц, хамаг зэвсгийн байрыг илрүүлж олсон жинхэнэ тагнуулч хүн шиг тэр тоглоомыг их шохоорхон харж байлаа. Цонхны гялбааг хоёр гараараа таглаад нэг харсан чинь дайсан бас намайг илрүүлж харчихсан байна. Нэг бандгар хөвөнтэй зэгэл ногоон өмд цамцтай, намхан япон хашгирч байгаа тарвага шиг дорсгой шүдээ ярзайлгаад, намайг харж, инээмсэглэн баруун талаар тойроод хашааны хаалгаар ороод ир, би чамд энэ тоглоомноос өгье гэж байгаа бололтой богинохон могжгор хуруугаараа зангаж дохиж байна.

Би японыг дайсан гэж мэдэх тулд их л болгоомжлон, баруун талаар нь явж хашааны хаалгаар ороод өнөөх байшинд орлоо. Юухан ч гэсэн сэжигтэй юм болбол гараад зугтахад бэлхэн байдалтай явж тэр японд хүрч очлоо. Тэр япон намайг харж ярзайтал инээснээ цаашаа эргэж цонхон дээрээс модон танк авч надад өгөөд намайг буцаад гүйх гэтэл мөрөн дээрээс минь барьж аваад хэд алгадаж, эцсэд нь өвдгөөрөө бөгс рүү минь нэг сайн түншиж аваад, түлхэж гаргаад агдганан инээж байна.

Миний хацар халуу оргиж, бөгс өвдөж байсан боловч *дайсанд баригдсан байлдагч уйлж урваж болохгүй* гэдгийг Галдан ахаас сонсож мэдсэн болохоор уйлсангүй. Харин ч уур хүрч, японтой тулалдахаар шийдээд эгчийн хашаа руу гүйлээ.

Орж хөвөнтэй цамцаа яаран өмсөж аваад гарлаа. Түүний халаасанд миний мэргэн буу байсан юм. Өөрөө хэлбэл улаан сунадгаар хийсэн сүрхий чавх билээ. Дайснаас олзолж ирсэн жижигхэн модон танкаа би нөгөө талын халаасанд нь хийлээ. Дараа нь хашаанаас гарч фронт руу, өөрөөр хэлбэл Төв сувиллын урд гудамж руу гүйлээ.

Японы байшингийн эсрэг харгалдаад урд талдаа их бага хоёр хаалгатай нэг айлын хашаа байсан юм. Албан газрын байр ч юм уу, бүү мэд. Ар талд нь хоёр байшингийн хоорондуур хойшоо гардаг нэг онгорхой цонж байсан юм. Хоёрхон шургааг аваад хаячихсан зай байв. Би тэр завсраар энэ хашаанд орж түүний ёроол хавиас хэдэн сайхан сум (тэмээний хорголын чинээ бөөрөнхий чулуу) бэлтгэж авлаа.

Тэгээд тэр хашааны ард нуугдаж, өнөөх хоёр шургаагийн завсраар хөндлөн гудамжны эсрэг талд харгалдаа байгаа японы байшингийн зүг харвал миний урд тэр байшин яг эгц эсрэг харагдаж байна. Эндээс хүн намайг авсаар ажиглахгүй, харин надад дайсны хамаг юм ив илхэн байх тулд тулалдахад онц сайхан газар байна. Би өөрийгөө хоргодомж дотор бүгсэн мэргэн буудагч гэж саналаа. Тэгэхээр дайн тулаан өдөөн хатгасан японы байшин руу юу ч болсон нэг сум шүнгэнүүлж туршлаа.

Өнөөх тоглоом өрөөстэй байсан цонх хага үсрээд явчихлаа. Үүнийг та нар харсан бол намайг ёстой л нэг мэргэн буудагч шиг онолоо оо гэх байсан даа. Хашааны завсраар өрөөсөн нүдээр зэрвэс харахад намайг өдөж зодсон өнөөх япон цонхонд ойртоод ирчихсэн хагархайгаар нь гадагшаа харж байлаа. Би завдан нэг сум цэнэглэж (чавхны булигаарт чулуу хавчиж бэлдэхийг хэлж байна) аваад өнөөх японы духан дээр чиглүүлж байгаад хашааны завсраар дахиад нэг сум явуултал тэр япон шовос гээд алга болчихлоо.

Миний нүдэнд харагдаагүй боловч миний санаанд тэр япон өдийд духан дээрээ хорголын чинээ булуутай болчихсон шалан дээрээ тэрийж унасан харагдаж байсан юм. Би түүнийг үхсэн гэж итгэж байлаа. Түүнийг хоёр япон хүн гар дамнуурга дээр тавиад зүүхэнтэй нь байгаа битүү хар байшин тийш зөөж яваа байх ч гэж бодлоо.

Би энэ аятайхан хориглолт хоргодомж дотроосоо нүүрээ шургаагийн хажуугаар хагас цухуйлгаж өрөөсөн нүдээрээ нэг харахад байшингаас баруунтайгуур хашааны хаалган дээр хэдэн япон ирчихсэн манаачтайгаа ярьж байгаа харагдав. Манаач нь тэднийг гадагш гаргахгүй нь лав. Ийм болохоор би тэр зүг жишүүхэн чиглүүлж байгаад хэдэн сум дараа дараагаар шүнгэнүүлж орхилоо. Тэд хэдийгээр тэрийгээд ойчих нь надад харагдаагүй боловч миний зарим сум тэдний нуруу, эгэм, мөр хаа нэгтэй нь оносон гэж тооцоолон бодлоо. Удалгүй тэр японууд цаашаа далд орчихсон байсан юм. Тэгэхлээр би японы дайралт давшилтыг аргагүй л няцаасан шиг санагдаж байлаа.

Хашааны завсраар нэг харсан чинь японы манаа намайг харчих шиг санагдлаа. Би нэгэнт японуудтай амжилттай тулалдсан тул одоо энэ ялгуусан тулалдаанаа түр зогсоох юм уу, наад зах нь дайсанд сэжиг авахуулсан байж магадгүй хоргодомжоо солих хэрэгтэй боллоо.

Иймд би хоёр байшингийн хоорондуур хашаан дундуур гүйж, ур нүүрний нь жижиг хаалгаар гарч тэр хашааны ёроолоор нуугдан зүүн тийш явлаа. Хашааны буланд хүрэд хар хурдаараа гудамж хөндлөн гарч эгчийн хашаанд орлоо.

Умаа эгч дүүг хараад гэртээ сууж байна. Эмгэн

-Чи хаашаа алга болчихоод байна? Юм идээч, өлсөхгүй байна уу? гэж асууж байна. Би:

-Гадаа жаахан тоглоод ирлээ. Юм идэхгүй ээ. Өлсөөгүй гэж хариу хэлээд дотроо *Тулалдааны үед байлдагч хүн, тэр дундаа мэргэн буудагч хүн юм идэж болохгүй* гэж бодож байлаа. Би энэ тулалдаанаа төгс ялалтаар дуусгахыг бодож байлаа. Одоо бол дайснаас олзолсон танкийг их буугаар галлаж шатаах хэрэгтэй байлаа.

Үүний тулд би эгчийн нүдийг хариулж байгаад дөрвөлж дотроос нь хэдэн зомгол авч гарлаа. Дараа нь ахын байшинд сэмхэн орж, хувцасны шүүгээн дээр тавьсан жаахан эмийн шилтэй бензинийг авав. Үүнийг Сэдэд ах асаагуурынхаа хөвөнд шингээж хийдэг юм. Бэргэн эгч бол харин пальтоныхоо захын хавь газрын хирийг юм уу, толбыг аанай л хөвөнд юм уу, мааралд шингээж арчих дуртай байдаг юм. Би бол одоо үүнийг дайсны танкийг устгахад хэрэглэнэ. Бас аяга халбага хийдэг товхон шүүгээн дотроос хайрцагтай чүдэнз олж авлаа. Хэдхэн ширхэг галт сум (чүдэнз) байна.

Тэгээд сэмхэн гарч жижигхэн модон танкаа муу усны нүхний амсар дээр тавилаа. Дээрээс нь хэдэн зомголоо өрлөө. Дараа нь түүн дээрээ шилтэй бензинээс жаахан асгалаа. Тэгээд яльгүй холдож сууж байгаад галт сумаар танкийг галлаж гарлаа. Өөрөөр хэлбэл чүдэнз зураад танк руу шидсэн юм. Анхны галт сум замдаа унтарчив.

Дараахь нь хажууханд нь туссан боловч дайсны танк түрс гээд аслаа.

Би сандраад хашааны буланд овоолттой байсан хугархай туйпуугаар нүүлгэж гарлаа. Энэ бол танкийг уулын цаанаас их буугаар буудаж байгаа юм. Хэд хэд шидээд оносонгүй. Би улам ойрхноос галладаг боллоо. Адаг сүүлд нь нэг сум ашгүй онож шатаж байгаа танкийг танк эсэргүүцэх шуудуунд унагалаа. Өрөөр хэлбэл муу усны нүхэд унагасанд тэнд өнөөх танк бараг нүүрс болчихсон утаа баагиж байна. Энэ бол надад том ялалт байлаа. Дайсны танк үнэхээр шатаж байх шиг санагдаж байлаа.

Энэ үеэр Умаа эгч гарч ирээгүй нь яамай. Гараад ирсэн бол чи гал тавьж хашаа байшин шатаах нь гэж загнах байсан юм. Тэгсэн бол японтой тулалдсан миний ялалтыг жаахан базаахгүй болгох байсан юм. Гэвч гал түймэр гаргалгүй дайсны танк устгаж чадсан болохоор ер нь азтай л өнгөрсөн юм.

Маргааш өглөө нь би мөн эрт босоод хураалттай түлээн дээр гарч хашаан дээгүүр толгойгоо цухуйлгаад дайсныг (өөрөөр хэлбэл японыг) ажиглаж байлаа. Тэгтэл хүүрийн Лувсан гэдэг өвгөн морин тэргэнд юм ачаад дээгүүр нь юмаар бүтээчихсэн өөрөө мориныхоо хажууханд зэрэгцэн явж байна.

Би үүнийг өчигдөр миний тонилгосон японы хүүрийг ачаад явж байгаа юм гэнэлээ гэж бодлоо. Тэгээд дайсныг бас нэг мэргэн сумаар үдэхээр шийдлээ. Сундаг улаанаар хийсэн мэргэн буугаа хөвөнтэй цамцныхаа халаасанд бэлэн авч явдаг газраасаа гаргаж ирээд сумлаж (чулуу тааруулж) Лувсан гуайн үнэт ачаа руу чиглүүлж байгаад харваад тавьчихлаа.

Тэгтэл гай бол энэ удаа би онох гэснээ оносонгүй. Харин морины ташаан толгой дээр оносон бололтой. Лувсан гуайн морь гэнэт ухасхийн үргэсэнд өвгөн юу болсныг мэдсэнгүй.

-Өө үхээрийн сөдрөг чинь яаж байгаа юм. Байтлаа зүгээр байгаад бусгаж туйлдаг болох чинь үү? гэж морио загнаж байгаа дуулдав. Энэ өвгөн ер нь морьтой ярьдаг зантай юм. Морь нь ч түүний хэлийг мэддэг юм уу гэж би боддог сон.

Би ингэж хэдэн жилийн өмнө сургуулийнхаа намрын амралтын үеэр японтой тулалдсан юм даа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 256 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-091.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3613


flo-004.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4062

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-002.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3631


Агуулга
Лхагва, 2023.01.04
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn