Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Амарбаяр 	М	 Өгүүллэг: М.Амарбаяр : Дэлбэгэр малгайтай охин
Оруулсан admin on 2010-09-28 10:30:27 (6301 уншсан)

Бороо арилжээ. Тэнгэр, өглөөнөөс хойш бороотой байсан гэхэд итгэмээргүйгээр цэлмэж, үдшийн гялаан мишээж үзэгдэнэ.Чийг үнэртээд л, ганцаараа, хосоороо, хэд гурваараа тайвуухан алхах хүмүүс тэнгэр, үүл, шорооны үнэрийг мэдэрч, бас түрүүчийн ододтой хамт газарт буусан эртэч саран дээгүүр алхацгаана. Буудалд нэлээд хурдтай ирж зогссон автобусны дугуй замын хонхорхойд таарч, нүүр нүд уруу нь шалбааг үсчихэд Болдхүү сэхээ орлоо.Анзаарвал түрүүнээс хойш нэлээд удаан суучихжээ.
Хаачихаа эс мэдэн, шийдэж ядан суусаар байтал цаг ч орой болсон байв. Бүдүүвтэрхэн төмөр шонгууд зоож, дээр нь нимгэн төмрөөр дээвэр хийсэн, хүлээлгийн сандлынх нь арын түшлэгний голын хөндөл нь хугарсан энэ л буудал дээр Болдхүү лав 15 жил орой бүр автобус хүлээн зогсчээ. Ажлаа тараад энэ л буудлаас унаанд сууж гэртээ харина. Гэхдээ түүний зогсдог буудал нь хэвээр ч суудаг автобус, очдог айл нь өөрчлөгдөөд жил гаруй болжээ.Танил дасал болсон энэ буудлын автобуснууд түүнийг гэрт нь биш Гэрлээгийнд хүргэх болсон нь түүний амьдралд тохиох ёстой хувь тавилан, бурхнаас түүнд оногдсон  заяа төөргийн үр хэмээн Болдхүү өнөөдрийг хүртэл итгэж явсансан. Харин одоо тэрээр хаачихаа мэдэхээ больчихсон үүлгэр амьтан ойр ойрхон  тамхи асааж татан энд суусаар байлаа.
-Ерөөсөө л гэртээ яваад очьё. Уучлал гуйж, аргадан сөхөрч, түмэн буруугаа хүлээн гэмээ наминчлая. Цэндээ яахав, эхлээд гайхан цочирдоно. Дараа нь уурлаж, загнана, бүр харааж зүхэн хөөж туух биз. Гэвч түүнийг нь л тэсээд гарчихвал дараа нь баахан уйлаад тэгсгээд тайвшрах нь лав. Магадгүй битүүхэндээ  бол  баярлаж ч мэднэ. Харин охин нь яах бол...?
Дөнгөж өдөр уулзаад салсан хэрнээ л охиныхоо царайг харна гэхээс Болдхүү нэг л халшраад байв.
Болдхүүг өдөр ажлаа хийж суутал хаалга гэнэт сэвхийн нээгдэж, жаахан биендээ томдонгуй номын цүнх үүрсэн охин  түүний өрөөнд баяр хөөртэй гэгч нь үсрэн орж ирж билээ. Аавдаа нэг үнсүүлчихээд, цүнхээ тайлангуутаа л өлгүүрт өлгөөтэй байсан Болдхүүгийн хүрэмний энгэрийн халаас уруу  гараа шургуулсан. Тэгснээ тэр халаасанд юу ч байгаагүйд итгээгүй бололтой дахин нэг уудалж үзээд, сүүлд нь хоёр хажуугийн хармааг нь хүртэл нэгжсэн. Хүрэмний халааснаас хайсан юмаа олоогүй охин гайхсан байртай аавруугаа харахад Болдхүү босч очин хармаагаа уудалбал нээрэн тэнд юу ч байсангүй.

“Яах аргагүй  өчигдөр орой байсан л юм даа.? Болдхүү пиджак, бүр өмднийхөө хармааг хүртэл уудалж үзлээ. Гэвч хайсан юм нь  алга байв.Мэдээж өчигдөр орой хүрэмнийхээ энгэрийн халаасанд өөрийн гараар хийсэн юм яахаараа ч өмд, пиджакны хармаанд орох билээ дээ? Охиных нь царай тийм гэхийн аргагүй болж, урвайгаад явчихлаа. Болдхүү охиноо аргадаж,  дэлгүүрт дагуулж ороод зөндөөн чихэр, жимс авч өгсөн ч охин тайвширсангүй, гомдонгуй харцаар харж, асуусанд нь нэг хоёр үгээр хариулахчаа аядан дуугүй байсаар ээж нь ирээд аваад явахад баяртай ч гэлгүй гарч одсон.

Урьдынх шигээ салж ядан хүзүүгээр нь тэвэрч, дахин дахин үнсүүлсэн ч үгүй. Охиныхоо ийн аашлахад гайхан балмагдсан Болдхүү ч “алив, охиноо дахиад үнсэе. Хичээлээ сайн хийгээрэй. Ээждээ сайн туслаарай” энэ тэр хэмээн  сүйд болсонгүй.
Үнэхээр ойлгомжгүй хорвоо юм даа. Хүүхдийн сэтгэл хичнээн эмзэг, энхрий гэдгийг  Болдхүү мэднэ. Гэхдээ ганцхан чихрээс болж ингэтлээ гомдох юм гэж даанч санасангүй.

...Болдхүү орой бүр ажлаас тарж ирэхдээ өөдөөс нь тосон гүйж ирэх охиноо өхөөрдөн өргөөд, дэлбэгэр малгайтай охины зурагтай чихэр өгдөг, охин ч сүүлдээ үүнд нь дасаад аавыгаа орж ирэнгүүт л угтан гүйж очоод намайг өргө гэсэн янзтай хоёр гараа дээш өргөн зогсоно. Тэгээд аавдаа тэврүүлэнгүүтээ  шууд л энгэрийнх нь хармааг ухан “нормын ганцыгаа” олж аваад тэр дор нь задлан, нүүр амаа халтартуулан идэж эхлэхэд Болдхүү өөрийн эрхгүй өхөөрдөн инээдэг байж билээ. Аав, охин хоёрын ийн  аяглахыг жаргалтай гэгч нь харж зогсох эхнэр нь “Чи хүүхэд муу зан сургаад л”  хэмээн эрхлэнгүй үгүүлдэгсэн. Заримдаа ч бүр “Өө, өөр байхгүй юм уу даа, надад аваагүй гэж үү” гээд л охин шигээ хармаа халаасыг нь уудалж ухаж төнхдөг байлаа. Тэрнээс ч болсон уу Болдхүү орой харих зуураа үүдний дэлгүүрээс заавал хоёр ширхэг чихэр авдаг болсон. Нэгийг нь охиндоо зориулсан энгэрийн хармаандаа хийчихнэ. Харин  нөгөөг нь нуучихаад эхнэрээ цаашлуулж, “ Байгаа байгаа. Наад хармаанд чинь л байх ёстой. Чи өөрөө олоод ав” хэмээн инээж, олоогүй эхнэр нь худлаа гомдсон дүр үзүүлэн “ Чи надад аваагүй л юм байна ш дээ” хэмээн эрхлэн тунихад нь бууж өгөн, нуусан чихрээ гаргаж өгдөгсөн. 

Ай хөөрхий хүний амьдралаа гэж. Энэ бүхэн нэг л өдөр дууссан юм даа.
Одоо хаачихаа ч мэдэхгүй, элэгдэж мөлийсөн модон сандал дээр нь жихүүцэн  суугаа энэ л автобусны буудал дээр Болдхүү анх Гэрлээтэй учирч билээ. Ялимгүй томдсон  гэмээр нүдний шилтэй, хүрэн үсээ задгай тавьсан, дэгжин маягийн хүүхэнтэй  орой бүр буудал дээр таарна. Хэдийгээр нэг автобусанд суудаггүй ч гэсэн орой бүр ингэж тааралдсаар эхлээд толгой дохин мэндэлдэг болж, сүүлдээ танилцаж, нэг л мэдэхэд дотноссон.  Гэр гэрийн зүг салан оддог байсан энэ л автобусны буудлаас Болдхүү нэг л өдөр Гэрлээгийнд очих автобусанд суусан юм.                 Түүнээс хойш жил гаруй  хугацаа өнгөрчээ. Болдхүүг гэрээсээ явахад эхнэр нь юу ч хэлээгүй. Харин дараа нь охинтойгоо уулзахаар очиход нь уурлан загнаж, уйлж унжиж, охинтойгоо уулзуулахгүй энэ тэрдээ  хүртэл тулсан удаатай. Гэвч амьдрал алдаа эндэл, өшөө хорслоос гадна хайр энэрэл, ухаарал, уучлал дээр тогтдог хойно. Удалгүй хэн хэн нь  хувь тавилантайгаа эвлэрсэн юм. Гэрлээ бас нэг охинтой. Охиноос нь нэг насны эгч тэр охин саяхнаас Болдхүүг аав хэмээн дуудах болсон юмсанж . Харин хэлд орохдоо л “ааб” аав” миний аав аа” хэмээн шулганасан тэр охин долоо хоногт нэг л өдөр, баасан гарагт аавтайгаа уулзахаар ирнэ. Орж ирээд л аавынхаа хүрэмний энгэрийн халаасыг уудалж, дэлбэгэр малгайтай охины зураг бүхий чихэр олж аваад амтархан идэнгээ долоо хоногт болсон бүх л юмаа шулганан ярьдаг билээ.  “Дахиад чиний барааг харахгүй, охинтойгоо ч уулзуулахгүй” хэмээн уйлж бухимдаж байсан эхнэр нь өдрийн цайныхаа цагаас хомслон байж охиноо төрсөн эцэг дээр нь авчирч өгчихөөд орой ажил тарахын  үеэр аваад явдаг байлаа. Аав охин хоёрын уулзалт ийнхүү хэдхэн цаг л үргэлжилнэ. Тэглээ гээд Болдхүү гомдох нь үгүй, харин ч түүнийг охинтой нь уулзуулж, охиноо төрсөн эцгээс нь хөндийрүүлэхгүй яваад нь Цэндээдээ баярлана.

...Болдхүү халааснаасаа тамхи гарган зуусан ч асаагуур нь ажилласангүй.Буудлын дэргэдэх мухлагаас шүдэнз худалдан авбал  худалдагч залуу “ Ах аа хариулт мөнгө байдаггүй ээ. Та чихэр авчихаач” гэв. Охиных нь дуртай, дэлбэгэр малгайтай охины зураг бүхий чихэр харагдсанд  гурван ширхгийг  аваад Болдхүү буцаж дасал болсон модон сандал дээрээ суулаа. Тамхиа ч асаасангүй. Нэг чихэр задлан амандаа хийгээд цаасыг нь хуруугаараа тэнийлгэн дэлгэсээр чихрээ удаанаар идлээ. Амттай юм аа.   Амттай болоод л охин, эхнэр  хоёр нь тэгтлээ дурладаг байсан байх даа. Тэр тусмаа татах тамхиа авахаас бусдаар  дэлгүүр зүглэдэггүй нөхөр нь зориуд дэлгүүрт очоод охиндоо, эхнэртээ өгөх гэж авсан болохоор бүр амттай байдаг байсан байж таарна гэж бодохуй Болдхүүгийн цээж өөд нэг юм огшоод ирлээ. Хариугүй мэлтрэх шахсан нулимсаа дотогш залгивал гашуун биш чихэрлэг амттай байв. Нулимсны амт, эсвэл чихрийн амт алин болохыг Болдхүү эс ялгалаа.

Гэрлээтэй хамт тэднийхрүү явж байхдаа ч, гэрээсээ гарахад охин нь  учрыг сайн ойлгоогүй хэрнээ ээжийгээ даган уйлаад хоцроход ч Болдхүүгийн сэтгэл ингэтлээ хямраагүй. Сүүлийн үед л түүний сэтгэл үе үе ингэж хямардаг болчихоод байгаа юм. Орхиод явсан эцэгтэй нь уулзуулахаар албатай юм шиг л долоо хоног бүр охиноо хөтлөн гүйж, өөртөө төвөг удах эхнэрээ хараад Болдхүүгийн сэтгэл урагдах шиг л болно.  Цэндээгийн өмнө гэм хийчихсэн мэт санагдан, хэрвээ Цэндээ “ Охин бид хоёр чамайг санаад байх юм. Миний өвгөн гэртээ харь л даа. Би чамайг уучилна аа” хэмээн гуйвал дагаад явахад бэлэн байгаагаа мэдрэнэ. Гэвч “хэзээ харих вэ хонгор оо” гэсэн Гэрлээгийн дуу утасны цаана сонсдоход энэ бодол, тэр ч бүү хэл цээжинд шиврэх харууслын бороо ч бас  сарнин арилдаг билээ. Өдөр охиноо гараад явахад  түүний цээж өөд өмнөхөөсөө ч илүү хүчтэй   нэг  юм огшоод ирсэн юм. Хоолойдоо тулж ирсэн тийм гэхийн аргагүй “бөөн юм”-ыг арайхийн залгиад тэр Гэрлээрүү залгасан билээ.
“Сайн уу хонгор оо, ажил чинь гайгүй байгаа юм уу. Орой хэдийд гарах вэ гэсэн Гэрлээгийн асуултанд тэрээр өөрөө ч мэдэлгүй
-“Би оройтох байх аа” хэмээн хариулаад түгдчин байж
-Миний халаасанд нэг чихэр байсан... Чи авсан уу...? гэж асуусан. Харилцуурт Гэрлээгийн өнөө л цовоо хөгжилтэй дуу сонсдож “ Өө тийм, би өчигдөр чиний хувцсыг өлгөж байхдаа хармаанд чинь нэг чихэр байхаар нь аваад охинд аав нь өгч байна гээд өгчихсөн ш дээ. Чамайг өгөх гэж байгаад мартчихсан юм байх гэж санаад ....гэхэд Болдхүүгийн зүрхрүү зүүгээр шивэх шиг болж тэр өөрийн эрхгүй утсаа бушуухан тавьсан билээ. 
Түрүүнээс хойш хуруугаараа инчдэн тэнийлгэж суугаа чихрийн цаасан дээрх дэлбэгэр малгайтай охин түүний охинтой нь адилхан ч юм шиг харагдана. Өмнө нь тэрээр ингэтлээ анзаарч байсангүй. Нээрээ шар үстэй л болохоос охинтой нь тун адилхан юм шиг санагдахуй дахин сайтар харвал арай ч өөр, харин Гэрлээгийн охинтой илүү төстэй ч юм шиг. Чихрийн цаасан дээрх охин түүний төрсөн, “төөрсөн” хоёр охины хэнтэй нь адилхан болохыг ялгаж эс чадан суусаар сая анзаарахуй автобус зогсох хариугүй дөхжээ. “Эрэгцээ морь шиг бодолдоо эргэлдсээр  автобус зогсохыг хүртэл анзаарсангүй, одоо хаачдаг хэрэг вэ” хэмээн бодоод харвал бороонд норж, гялалзсан замаар нэгэн автобус гэрлээ ойлгосоор  айсуй. Энэ бараг сүүлчийн автобус байх даа.Болдхүү тэр автобусанд суухад бэлтгэн суудлаасаа босч зогслоо.   Айсуй автобус түүнийг гэрт нь, эсвэл Гэрлээгийнд хүргэхийг өөр хэн нэгэн байтугай тэр өөрөө ч мэдэхгүй байлаа.

2006 он УБ хот

ТВ5 телевизийн улс төр мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Мөнхөөгийн Амарбаярын “Хувь тавиланг худалдаж авдаггүй” номонд багтсан өгүүллэгээс хүргэж байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Амарбаяр М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 247 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-04.jpg
Хэмжээс: 600x800 254k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3847

Анхны цас 2005 он
uvl-016.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4176


Бүрэн бүтэн
Хэмжээс: 600x333 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5330


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn