Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Амарбаяр 	М	 Шүлэг: М.Амарбаяр : Алтан шар зам
Оруулсан admin on 2010-09-28 10:15:08 (4103 уншсан)

Говийн намхан намхан толгодын дунд орших  жирийн л нэг жижигхэн  сум  ойртох бүрийд зам хорж өгөхгүй зовоох нь хэцүү. Өнөөдөр ч тэр ёсоор сумын төвийн бараа харагдсаар их л удлаа. Хоёр мянга шахам бээрийн урт зам туулаад ирсэн ачааны цэнхэр тэрэг нь урагш явахаа байчихав уу эсвэл сум цаашаа нүүгээд байгаа хэрэг үү, хамгийн өндөр нь болох сургуулийн  хоёр давхар тоосгон барилга нь  эхлээд  харагддаг жижигхэн сум говийн цэнхэр зэрэглээнд алслаад байх шиг санагдана.Тэр тусмаа өнөөдөр нэг л сайхан учрал хүлээж байгаа юм шиг сонин  совин төрж  Баяр урьд урьдынхаас илүү гэр уруугаа яарч байлаа. Ачааны цэнхэр тэрэг дасал болсон замаар давхисаар говь газар тэр бүр харагдаад байдаггүй  өвлийн дүнзэн байшинтай, аргагүй л алсын тээвэрт ийш тийшээ байнга явдаг “олонтой ч, овсгоотой ч”  жолоочийн гэр орон гэдгийг илтгэх мэт хүрэн зосоор будаж, дээгүүр нь нарийн модоор эмжсэн цэлгэр банзан хашааны үүдэнд ирж зогслоо. Хашаан дотор зогсох шинэвтэр улаан мотоциклыг хараад Баяр хэн ирсэн юм бол гэж гайхан, бас гэр уруугаа яараад байсан учрал нь энэ байжээ гэсэн шүү юм бодсоор гэртээ орвол баруун хоймор нь сууж байсан үл таних залуу яаран босч, дээлийнхээ энгэр заамыг товчлон, ханцуй хормойгоо янзалснаа өврөөсөө цэнхэр хадаг гарган барьсаар золгох гэсэн бололтой гар сунган ирэв. Өөдөөсөө инээмсэглэн ирсэн залуутай золгож, үнсүүлэхээр бөхийхөд нь яаран сандран хацрыг нь үнэрлэхдээ Баяр хэн гэдгийг нь үнэхээр таньсангүй. Гэрийнхээ хоймрыг дүүргэн сууж, эхнэрийнхээ аягалсан цайг амсаад ширээн тавин тавитлаа өөртэй нь золгосон тэр залууг хэний үр удам хэн болохыг таамаглах гэсэн ч Баярын санаанд юу ч орсонгүй. Баяр уг нь арын сайхан хангайд төрж өссөн хүн. Цэрэгт мордоод л нутгаасаа гарчээ. Говь хээр хосолсон энэ газарт шинэ уурхай нээгдэж, уурхай дагасан жижигхэн сум байгуулагдахад тэрээр жолоочоор ирээд бараг хориод жил болсон билээ. Гэвч алтан шар замын буянаар нутагтаа очих завшаан Баярт байсгээд л олдож, ах дүүсээрээ ороод гарчихдаг болохоор хамаатан садан хэн нэгнийх нь үр хүүхэд бол танихгүй байх учиргүй.

Өөрийг нь танихгүй байгааг анзаарсан бололтой үл таних залуу ам нээж “ Та намайг нэг л танихгүй байнаа даа” хэмээн асуув. Баяр сандран
-“Хм мм. Үгүй ээ, үгүй. Үгүй ч гэж дээ үнэнийг хэлэхэд нэг л оноохгүй л байна” хэмээн зовнингуй үгүүлбэл залуу инээснээ “Аргагүй ээ, би тэгэхэд одоогийнхоос үнэхээр их өөр байдалтай таньтай таарсан л даа. Би Болд байна. Тэр жил та надад үнэхээр том тусалсан шүү” гэлээ. Залуу ийн хэлээд нэгийг санасан бололтой гунигтайхан инээмсэглэхэд нь таван жилийн өмнөх тэр нэгэн явдал Баярын санаанд зурсхийн орж ирэв. Тийм ээ, тэр цагаас хойш Болдын царай зүс үнэхээр өөрчлөгдөж, гэхдээ энэхүү гунигтайхан инээмсэглэл харин Баярын санаанд хэзээ ч мартагдахааргүй тод үлдсэн юм.

...Баяр Улаанбаатараас ачаа ачаад оройхон гарлаа. Шөнийн сэрүүнд машин сайхан явдаг хэмээн тэр үеийн тээврийн жолооч нар ярьдаг, тиймээс ч тэр үү ихэнхи нь орой ч байсан хамаагүй замдаа гардаг байсан билээ. Жаахан ч бол зам хороогоод авнаа хө хэмээн бодсоор замд гарсан Баяр зуу гаруй км давхиад Багануур хүрчээ. Шөнийн сэрүүнд нэлээд явчихья, юутай ч Хэрлэнгийн гүүр өнгөрч байж хоноглоно хэмээн зүтгэсээр Хэрлэн хүрсэндээ сэтгэл ханасан Баяр жаахан нойр авахаар шийдэж, замаас зайдуухан гарч зогсоод, машиныхаа хаалгыг дэлгэн унтахаар хэвтэв. Гэнэт нойрон дунд нь хэн нэгэн толгойг нь илээд авах шиг санагдахуйд Баяр сэрмэглэж “Үгүй ээ, зүүдэлсэн байлгүй. Энэ эзгүй хээр газар харанхуй шөнө хэн намайг татаж чангаах билээ. Магадгүй ээжийгээ зүүдэлснээс зайлахгүй” хэмээн бодоод нүдээ анин хэвтэж байтал яах аргагүй тэргүүнд нь нэг юм хүрэх нь тэр. Баярын нуруугаар хүйт дааж “ За байз, галзуу чоно нохой таарснаас гарцаагүй. Тэгээд л цоройж үнэрлээд байгаа байх” хэмээн бодонгуут гараа явуулан бүсэндээ байнга зүүж явдаг жижиг хутгаа тэмтэрлээ. Хутга нь бүсэндээ байсанд жаахан зориг орж, хутгаа сугалаад ухасхийн босч кабиныхаа гэрлийг асаавал алаг эрээн хувцастай туранхай залуу бүдэгхэн гэрлээс нүүрээ халхлах аядан зогсч байв. “Хоригдол. Хоригдол байх нь” хэмээн бодохуй Баярын нуруугаар түрүүнийхээс ч илүү хүйт оргиод явчихлаа. “Юу вэ чи? Хүн үү? Хэн бэ” хэмээн асуухдаа Баяр өөрийнхөө хоолой чичирч байгааг мэдрэв.

Нөгөөх алаг хувцаст шөнийн үзэгдэл Баяраас ч илүү чичирч сааралтсан хоолойгоор “Ах аа, би хүн байна аа. Та надад туслаач “хэмээн гоншигонох нь тэр.
-Юу? Би чамд юугаар туслах гэж. Харанхуй шөнө, хээрийн замд хүн цочоогоод... Яадаг хүн бэ, чи” хэмээн асуухдаа Баяр арай сэхээрлээ.
Алаг хувцаст өнөөх л гоншигоносон нарийн дуугаар
-Уучлаарай ах аа, таныг сэрэх болов уу гээд хүлээсэн сэрдэггүй. Тэгээд л аргагүй сэрээчихлээ. Би хорих газраас оргож яваа хүн байна аа. Та намайг суулгаад эндээс гаргаад өгөөч. Би танд замдаа бүх учраа хэлье” гэлээ.

Бүдүүрч амжаагүй, хүүхдийнх шиг шингэн дуугаар нь хорь орчим насны залуу болохыг Баяр таамаглав. Гэрэлд бүдэгхэн сүүмэлзэх тэрхүү залууг дахин ажвал бие бялдараар Баяраас арай бага бололтой. “ За гэнэт дайрлаа гэхэд бариад авбал дийлчихэж болох л юм байна. Намайг унтаж байхад алчихаж ч болох байсан. Тэгээгүйг бодоход муу юм хийхгүй биз” гэж бодоод Баяр нэлээд тайвширлаа. Гэхдээ л түүний сэжиг арилсангүй.
-Алив чи тэр гэрэлд гараад зогс доо хэмээгээд машиныхаа гэрлийг татвал алаг хувцаст дуулгавартай нь аргагүй асаасан гэрлийн дор очоод зогслоо. Баяр андуурсангүй. Хорь орчим насны туранхай жижиг биетэй залуу аж.
-За одоо нөгөө талын хаалгаар хүрээд ир. Тэгээд юу болсноо надад яриатах гэвэл залуу
-Ах аа, би ээжтэйгээ уулзах гэсэн юм. Ээж минь бие нь муу гэсэн сураг ирээд.Тэгээд би ээжтэйгээ уулзах гээд оргочихсон. Манайх Дорнодод хөдөө байдаг л даа. Та зүүн тийшээ явж байгаа бол намайг жаахан дөхүүлээд өгөөч” хэмээн гуйлаа.
Чухам яагаадыг бүү мэд Баяр тэгэхэд Болдод итгэсэн юм. Анх хараад айж цочин, сэжиглэж байсан тээврийн тэрэгний жолооч маань нэг л мэдэхэд тэрхүү “алдаж яваа эрд” өөрийн хуучин муу хүрэм, өмдөө илүүчлээд зогссонгүй маргааш нь өөр тийш зам салахдаа замын машинд хэдэн литр бензин хийж өгч байж шинэхэн танилаа дайсан ажгуу. Бас замын бэл болгон хэдэн төгрөг авч өгөхөд Болдын нүдэнд нулимс цийлэгнэж ирснээ “Баяртай, ах аа. Танд их баярлалаа. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Дахиад уулзана биз дээ” хэмээн хэлээд салж билээ. Ачааны тэрэгний тэвшин дээр суугаад хөдлөхдөө тэрээр яг түрүүнийх шиг гунигтай инээсээр гар даллан одсонсон.
Баяр ийн бодлогоширон суутал Болд ам нээж “Ах аа, би танд эр хүний замын хүзүү урт. Дахиад уулзана гэж хэлсэн байх аа. Таньтай дахиад уулзаж чадна гэдэгтээ би итгэлтэй байсан. Харин ээжтэйгээ л уулзаж чадахгүй байх вий хэмээн санаа зовж байлаа” гээд тамхи асаан бодлогоширов.
Тэгээд? Тэгээд уулзаж чадсан уу? хэмээн асуумаар байсан ч Баяр асууж зүрхэлсэнгүй. Хэрвээ уулзаагүй гэвэл тэрээр юу гэх билээ. Тийм тохиолдолд яагаад ч юм Баяр өөрөө буруутай болох юм шиг нэг л их сонин санагдаад явчихав. Болд тамхиа уртаа гэгч сорон уушигласнаа яриагаа үргэлжлүүлж

- Таньтай ямар ч гэсэн дахиад уулзаж, баярлалаа гэж хэлнэ хэмээн би ээждээ амалсан юм. Магадгүй, ээжтэйгээ амьд уулзаж, толгойг нь түшиж чадсан минь тухайн үед миний амьдралдаа хийсэн хамгийн том гавьяа байсан байх. Намайг очоод удаагүй байхад эрлийн хэсэг араас минь ирсэн. Гэхдээ тэд намайг авч яваагүй.Би ээжийнхээ ажил явдалд оролцоод буцсан шүү гэхэд нөгөө л гунигтай инээд нүүрэнд нь зурсгээд өнгөрлөө.
-Хоёр жилийн өмнө суллагдаад нутагтаа очсон. Амьдрал маань ч овоо жигдэрч байна. Маргааш нөгөө “байсан” газраараа нэг дайраад буцна. Надад итгэсэн сайхан хүмүүсийн итгэлийг дааж, дахиж алдахгүй эр хүн шиг амьдарна аа гэж би ээжийнхээ шарилын өмнө өөртөө тангарагласан юм.

Одоо дүү чинь дахиж алдахгүй ээ гэж хэлээд Болд Баярлуу харан инээмсэглэв. Түүний царайд өмнө нь Баярын санаанд үлдсэн тэрхүү гунигтай инээмсэглэл биш харин өөртөө итгэсэн залуу хүний жаргалтай инээмсэглэл тодорч байлаа.
Маргааш нь мань жолооч санаандгүй учралаар таарсан “муу” дүүгээ
-Дүү минь, ах нь жолооч хүн болохоор алтан шар зам өлзийтэй байг ээ гэсэн ерөөл хэлэх дуртай. Миний дүүгийн амьдралын алтан шар зам өлзийтэй байг хэмээн ерөөсөөр үдлээ.

Мөнхөөгийн Амарбаяр



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Амарбаяр М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 146 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-019.JPG
Хэмжээс: 600x373 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5650

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-145.JPG
Хэмжээс: 600x450 130k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2594

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-184.JPG
Хэмжээс: 600x450 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2673


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn