Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: ...
Оруулсан admin on 2005-08-29 14:25:32 (3498 уншсан)

Зөөлөн шивэрч байсан бороо гэнэт хувингаар цутгах мэт орж эхлэв. Хүмүүс бороо намдахыг хүлээн дэлгүүрээс гарч чадахгүй үүдэнд нь бөөгнөрөн зогсоно. Тэнгис хэдий яаруу ажилтай байсан авч бас л тэдний нэгэн адил гудамж ширтэн хүлээн зогслоо. Борооны ус зам дагуу нэлийн урсах ажээ. Намдах шинж алга. Тэнгис шүхрээ дэлгээд гарахаар завдтал “...Уучлаарай, та гарах гэж байна уу? Таны шүхэр доор хамт гараад таксинд суучихаж болох уу? Би гараад такси барих гэсэн чинь бороо хүчтэй ороод, гэтэл гэрээсээ юу ч үгүй гараад ирчихэж...” гэх эмэгтэй хүний дуу сонсогдлоо. Тэнгис түүнийг ажиглан харвал 23-24 орчим насны хөөрхөн бүсгүй жаахан сандарсан байдалтай зогсож байгаа харагдав. Тэнгис ч дуугүй л толгой дохиод гадагш гарлаа. Тэр бүсгүй богино юбка, сандаал өмссөн байх ажээ. Хүчтэй бороо шавхай үсчүүлэн газарт буухад түүний хөл, шилбэ нь халтартан тэр гэхийн тамтаггүй болов. Такси ч олдох янзгүй. Тэнгис өөрөө ч их яарч байсан хэдий ч хажуудаа байх сайхан бүсгүйтэй хэсэг зуур ч болов хамт зогсмоор санагдана. Хоёул хэсэг чимээгүй зогслоо. Нөгөө бүсгүй ийнхүү чимээгүй байгаад санаа нь зовсон бололтой, гадаа бороо орж байхад гар хоосон гарсан тухайгаа байн байн ярих аж. Тэгэж тэгэж нэг юм такси зогсов. Үнэхээр машин олдохгүй байсан тул арга буюу тэр таксинд хамтдаа суужээ.
- Машин олдохгүй бололтой, чиний наадахаар чинь л цаашаагаа явахаас...
- Тэр нь дээр биз дээ, Чи хаашаа явах юм? гэж нөгөө бүсгүй инээмсэглэв.
- 1 дүгээр хороолол. Харин чи ?
- 13 дугаар хороолол... Шал эсрэг зүг рүү явах юм байна даа.
- За, гэхдээ чамайг эхнээс нь хүргээд өгье дөө.
Машин хөдөллөө. Дахиад л юу ч ярихгүй нам гүм болцгоов. Машин явсаар...
- Аймар бороо орж байна шүү. Хагас сайнд орсон бороо бүтэн 7 хонодог гэдэг бил үү? гэж удтал дуугүй байсны эцэст Тэнгисийг ам нээхэд:
- Тэгэх нь ч тэгдэг шүү гэж жолооч дуугарав.
Тэнгисийн урам хугарах шиг болжээ. Түрүүн гадаа зогсож байхдаа л зогсоо зайгүй яриад байсан, гэтэл одоо ядаж хариу ч хэлдэггүй байна шүү гэж гоморхон бодлоо. Түүнээс хойш дахиж юу ч ярьсангүй, байн байн тэр бүсгүйг хяламхийн харсаар явлаа. Үнэхээр хөөрхөн аж. Урт сормуус, хөөрхөн алаг нүд, цэвэрхэн арьс, шулуун хамар, урт хүзүү, томбогор хөх... энэ бүгдийг нь ажиглаад байвал өөлөх юм ер нь алга аа. Гэнэт нам гүмийн эвдэн нөгөө бүсгүй жолоочид гэр лүүгээ орох замыг зааж эхлэв. “Нээрээ хүнд яахаараа бүх зүйл ингэж төгс заяадаг байна аа. Хоолой нь хүртэл ийм ялдам байх гэж” хэмээн Тэнгис бодсоор суув. Машин баруун, зүүн тийш мушгиралдан явсаар түүний гэрийн гадаа ирлээ. Нөгөө бүсгүй ч Тэнгист талархалаа илэрхийлээд, өөрийн явсан унааны хөлсийг жолоочид төлөөд машинаас буув. Гэтэл Тэнгис гэнэт санасан юм шиг “Хүүе, түр хүлээгээрэй” гэж хэлээд түрийвчээ уудлан нэрийн хуудсаа гарган: “Май, энэ миний нэрийн хуудас. Сайхан танилцлаа. Завтай болохоороо залгана биз” гэж хэлэхэд цаадах нь гайхан харснаа инээмсэглэн авлаа. Тэнгис машины хаалгаа хаагаад хөдөлсний хойно “Түй, тэнэг золиг. Сайхан танилцлаа гэж хэлээд байхдаа яахав дээ. Нэр усаа ч мэдэлцээгүй байж” гэж боджээ.
Гэртээ ирсэн хойноо Тэнгис тогтон сууж чадсангүй. Яагаад ч юм тэр бүсгүй юу юугүй л өөр лүү залгах юм шиг санагдаад болдоггүй. Тэгээд залгахаар нь юуны тухай ярихаа хүртэл төсөөлөн бодно. “Байна уу, Тэнгистэй ярья гэхээр нь Байна аа, би байна. Өөрөө хэн бэ гэж хэлнэ. Тэгээд л их ширүүн бороо ороод, такси олдохгүй сандарсан тухайгаа хэлээд түүний хаана ажилладаг /эсвэл сурдаг/ талаар нь асуугаад, тэгээд л...” гээд мөрөөдөж эхлэв. Харамсалтай нь тэр өдөржингөө Тэнгисийг догдлуулсан атлаа нөгөө бүсгүй хүний урманд залгасангүй. “Хммм, бороо орж байхад шүхэр доороо зогсоогоод, тэгээд таксинд суулгаж гэрт нь хүргэж өгч байхад ядаж баярласанаа илэрхийлээд утасдчихдаггүй онцгүй л охин байна даа” гэж гоморхон боджээ.

Даваа гараг болж ажлын шинэ 7 хоног эхлэв. Тэнгистэй борооноор таарсан тэр бүсгүй амралтын 2 өдрийн турш огт утасдсангүй. Тэнгис уг нь нөгөө бүсгүйг залгана гэдэгт бараг 100 хувь итгэлтэй байсан сан. “Уг нь эмэгтэйчүүд их сониуч хүмүүс, тэгэхээр сонирхоод залгах л ёстой /Тэнгис эмэгтэй хүмүүсийн талаар ийм бодолтой байдаг байв/, тэгээд ч программист гэдэг чинь хэрэгтэй мэргэжил. Миний юу хийдгийг нэрийн хуудаснаас харчихаад хэрэг болоод утасдаж л таарна /бас л тэр ингэж боддог/, ер нь ч тэгээд эмгэтэйчүүд чинь компьютерт муу хүмүүс шүү дээ /бас л түүний нэг ойлголт/ тэгэхээр тусламж авах гээд утасдаж л таараа”. Энэ бодолдоо өөрөө итгээд сэтгэл нь тайвшран, түүнийг хэзээ нэгэн цагт утасдана гэж бодсоор ажилдаа иржээ.
Өдөржингөө толгой өндийх завгүй ажиллав. Орой болж ажил тарах үед түүний ажлынх нь утас дуугарлаа.
- Байна уу?
- Тэнгистэй ярья
- Би байна аа
- Өө, сайн байна уу, би нөгөө хагас сайн өдөр чамтай дэлгүүрт таараад, тэгээд борооноор...
- Аан, тийм. Саналаа, саналаа. Тэнгис хязгааргүй баярлав. Тээр, утасдана гэж хэлээгүй юу. Түүний онол батлагдах нь энэ. Инээд нь хүрээд болдоггүй.
- Чи тэгээд гэр лүүгээ яваад өгсөн үү? Чамд их баярласан шүү гэж хэлээд хүүхэд шиг өхөөрдмөөр инээх нь сонсогдов.
Яг энэ үед “Цэлмэгээ, алив гаръя аа” гэж утасны цаанаас дуудах нь сонсогдлоо.
- За, за баяртай. Би гарлаа.
- Хүүе, хүүе... Чи тэгээд...
Тэр бүсгүй утсаа тавьчих нь тэр. Юутай ч нэрийг нь Цэлмэг гэдэг бололтой. Тэнгис яаран утасныхаа дугаар илрүүлэгчийг шалгаад хаанаас ярьсныг мэдэж аваад дугаарыг нь утсандаа сэтгэл хангалуунаар тэмдэглэн авчээ.
Түүнээс хойш дахиад 2, 3 хоног өнгөрсөн авч Цэлмэг дахин утасдсангүй. Түүнд зүгээр л талархалаа илэрхийлэх гэж утасдсан ажээ. Тэнгис ингээд л зүгээр салмааргүй санагдана. Танилцах, тэр байтугай бүүр дотносохыг үнэхээр их хүсч байлаа. Тэгээд өөрөө утасдахаар ажил руу нь /бодвол ажлынх нь утас байсан байлгүй/ залгахаар харилцуураа авсан боловч нэг л зүрхшээгээд дугаар луу нь залгаж чадсангүй. “За, за болье. Ерөөсөө л орой ярья. Одоо тэгээд ч ажил их байна” гэж бодон өөрийгөө хуурч утсаа тавилаа. Гэвч ажлаа хийж чадсан ч юм байхгүй сэтгэл нь гэгэлзээд тогтож сууж чадсангүй дахиад л харилцуураа шүүрч авав. Эхний 2 дугаарыг залгасан авч бас л эргэлзээд утсаа тавьчихлаа. Тэгээд юу гэж ярихаа төлөвлөн дотроо хэд хэдэн удаа давтаж үзэв. Яг л олны өмнө анх удаагаа гарч үг хэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Тэгэж тэгэж нэг юм залгалаа. Утасны харилцуур цаанаас нь авч “Глобал компани сонсож байна?” гэх нь сонсогдов. Тэнгис шүлсээ гүд хийтэл залгиад:
- Сайн байна уу, Цэлмэгтэй ярья.
- Гадуур ажилтай явж байгаа.
Тэнгис тэнэг юм шиг алмайрч байх хооронд цаадах нь утсаа тавьчихжээ. “За ямар ч байсан “Глобал” компанид ажилладаг юм байна. Гар утсыг нь асуугаад авчихгүй тэнэг юм боллоо” хэмээн өөрийгөө зүхэн бодлоо. Тэгээд нилээд удсаны эцэст дахиад залгав.
- Цэлмэгтэй ярья
- Гадуур ажилтай явж байгаа, ирээгүй байна.
- Гар утсыг нь хэлээд өгөхгүй юу?
- Та өөрөө хаанаас ярьж байна. Тэнгис түргэн сэтгэх хэрэгтэй боллоо. Мэдээж юу гэж гадны хүнд утсыг нь өгөх вэ дээ.
- Өө, би ангийнх нь хүүхэд байгаа юм аа. Надад байсан гар утас нь солигдсон байна. Тэгээд ажил руу нь ярьсан чинь байдаггүй... Хэсэг чимээгүй болов. Цаадах нь утасных нь дугаарыг өгөх эсэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бололтой.
Тэнгис ч улам үнэмшилтэй болгох гэж:
- Бас түүнээс ангийнхаа бусад хүүхдүүдийн утсыг ч гэсэн асуумаар байдаг. Би хөдөө ажиллаж байгаад сая амралтаараа ирлээ л дээ гээд хэлчихэв.
- 99....
- Баярлалаа.
Ингээд л болчихлоо. За тэгээд түүний нэр, ажил, ажлын болоод гар утсыг нь мэдчихдэг байна шүү. Одоо бусад нь бол ч...

Цэлмэгийн тухай бодол тээсээр гэртээ харив. Түүн рүү яримаар санагдсан боловч нэгдүгээрт зүрхшээгээд, хоёрдугаарт одоо залгавал магадгүй хоолоо хийгээд завгүй байгаа биз, иймээс ярих хамгийн тохиромжтой цагийг хүлээе гэж шийджээ. Гэхдээ үнэндээ 2 дахь шалтгаан нь нэгдэхээсээ урган гарчээ.
Орой 10 цаг болоход мань хүн Цэлмэг рүү залгав.
- Сайн байна уу, Цэлмэг үү?
- Тийм байна. Өөрөө хэн бэ?
- Аан, нөгөө бороо... гэж хэлчихээд гэнэт дуугүй болчихов
- Өө, хэ хэ хэ... Чамайг чинь Тэнгис гэдэггүй, Бороо гэдэг байсан юм уу?
- Яасан их хүнийг шоолдог бүсгүй вэ? За тэгээд чи надаас утсыг чинь яаж олсон бэ гэж гайхаж асуугаач.
- Яаж олсон гэж?
- Олно гэсэн зүйлээ олж чаддаг л хүн дээ би.
- Өө, тийм үү, Ямар мундаг залуу вэ? гэж нилээд ёжлонгүй өнгөөр дуугарав.
- За, за тэр ч яахав. Чи тэгээд машинаас буугаад л гэр лүүгээ орсон уу? /Шал тэнэг юм асуучихлаа/
- Аан тийм, би өөр хаачих вэ дээ.
- Хэ, хэ, хэ нээрээ ч тийм дээ. Шал дэмий юм асуучихаж...
- За, за. Уучлаарай, би жаахан завгүй байна. Баяртай.
“Энэ ямар их зантай охин бэ? Ёстой харин дургүй хүргэчихлээ байна” гэж Тэнгис хорсон бодов.
Үүнээс хойш Тэнгис түүн рүү үе үе ярьдаг байсан боловч нөгөө охин нь тэгсгээд л яриаг дуусгана. Өдөр хоолонд орох, орой жаахан ярьж суух, эсвэл кино, жүжиг үзэх зэрэг саналыг бол бүүр ч хүлээж авахгүй, ямар нэг шалтаг хэлээд, тэгсэн атлаа тун эелдэгээр татгалздаг байлаа. Гэхдээ Цэлмэг хэзээ ч Тэнгистэй дургүйцэж, залхсан өнгөөр харьцдаггүй, бас нааштай хандлага үзүүлэхгүй. Утсаар нэг л хөөрхөн хоолойгоор инээмсэглэн ярьж байснаа яг л хэрэгтэй үед нь “баяртай” гэдгээ хэлж чадна. Ямар ч байсан Тэнгис түүний хувьд “сонирхолтой сэдэв” биш гэдгээ ойлгож байлаа. Гэвч Цэлмэгийн хөөрхөн царай, эелдэг бас хөгжилтэй зан, хүүхдийн инээмсэглэл, гоолиг биеийнх нь тухай бодохоор л зүгээр нэг ингээд утсаар ярьдаг танилууд баймааргүй санагдана. Түүнтэй ярьж дууссаны дараа дахиад л залгамаар, болдогсон бол уулзмаар. Даанч тэр өөрийг нь эр хүнийх нь хувьд огтхон ч сонирхдоггүй, бараг өөрийг нь ингэж эргүүлэх гэж “ухнатаад” байгаад дургүй байдаг биз. Цэлмэг өөрөө л энэ тухай түс тас хэлэхгүй байгаа болохоос биш...

“Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Цэлмэг орой уулзая гэсэн саналыг нь хүлээн авсан. Хэдийгээр олон удаа гуйсан болохоор нь түүнийг өрөвдсөндөө, бас соёлтой эмэгтэй хүний хувьд энэ олон урилгаас дандаа татгалзах нь бүдүүлэг хэрэг гэж үзсэндээ зөвшөөрсөн байх л даа. Гэхдээ энэ бол одоо чухал биш. Өнөөдрийн уулзалтан дээр л түүнд маш сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Тэгээд Цэлмэг түүнийг арай өөрөөр харах болно доо” хэмээн Тэнгис хүүхэд шиг хөөрөн бодлоо. Хөөрхий Тэнгис хэдэн ч удаа өдөр хоолонд орох саналыг нь Цэлмэг гэнэт хүлээж авч магадгүй гэж мөрөөдөн ажил дээрээ гоёж очлоо доо. Тэр бороотой өдрөөс хойш нэг ч удаа уулзаагүй атлаа, түүнд зориулан өөрийгөө хэчнээн ч их бэлдэв дээ. Харин азаар тэр өдөр нь ирэв.
Цэцэг барьсан залуу гудамжаар хөгжилтэй алхана. Байн байн гутал руугаа тонгойн тоосыг нь арчиж, бас дэлгүүрийн том цонхны хажуугаар өнгөрөх болгондоо шилэнд нь өөрийгөө харж үсээ янзлан зангиагаа засах нь үнэхээр инээдтэй харагдана. Энэ залуу яах ч аргагүй болзоонд, тэр тусмаа бүр анхны болзоонд явж байгаа нь илт.
Цэлмэгийн ажлын гадаа очоод Тэнгис цагаа харан хүлээн зогсов. Бараг 10-аад минут болсны дараа хүсэн хүлээсэн хүн нь гарч ирлээ. Ямар хөөрхөн харагдана вэ? Тэнгисийн зүрх нь маш хүчтэй цохилохыг мэдрэв. Ардаа барьж байсан цэцгээ түүнд өгөөд маанаг юм шиг өөдөөс нь мэлрэн харав. Уг нь Тэнгис түүнд цэцэг өгөхдөө хацар дээр нь зөөлнөөр үнсэнэ гэж төлөвлөсөн байжээ. Гэвч нэг л “хувьсгалын тохироо” бүрдсэнгүй.
“Баярлалаа, ямар сайхан цэцэг вэ?” гэж инээмсэглэн хэлээд түүн рүү ”за тэгээд явахгүй юм уу” гэсэн харцаар харахад сая л Тэнгис ухаан орж түүнтэй хамт алхлаа /Цэлмэгт сугадуулаад алхана гэж бодсон нь бас л талаар болжээ/.
Кафед орсон хойноо Тэнгис аль болох сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээн их л даруухан байж, цагийг нь олж тэгсэн атлаа маш тааламжтайгаар инээмсэглэх гэж хичээж байлаа. Биечлэн уулзана гэдэг утсаар ярихаас шал өөр ажээ. Тэд нилээд удаан ярилцсаны эцэст нэг юм Тэнгисийн нүүр хагарч чөлөөтэй ярьж эхлэв.
- Цэлмэгээ, чи их сайн охин шиг надад санагддаг. Бас их ухаалаг, тэгээд царайлаг /хөөрхөн гэж хэлэх гэснээ арай л чанга сонсогдож магадгүй гээд зөөлрүүлсэн нь энэ/.
- Баярлалаа. Гэхдээ чи арай л хэтрүүлж дүгнээд байна аа, хэ хэ хэ.
- Үгүй ээ, чи миний үгийг битгий наргиан болго. Би үнэхээр ингэж бодддог. Тэгээд би чиний тухай өөр юу гэж боддог гээч?
- Юу гэж?
- Танай найз залуу чинь гадаадад сурдаг гэж чи өөрөө хэлж байсан. Би тэр залуугийн оронд өөрийгөө байгаасай гэж хэчнээн их хүсдэг гээч...
- За боль доо Тэнгис ээ. Бид зүгээр л сайхан найзууд байгаасай гэж би хүсч байна.
- Тийм л дээ. Тэртэй тэргүй чи намайг... Юу... юу гэх гээд байна вэ гэвэл... Чи намайг эр хүний хжвьд сонирхдоггүй. Би ч чамд тэгэж тоогдохоор залуу биш гэдгээ мэдэж байна. Би зүгээр л чамайг энэ тухай мэдээсэй гэж л хүссэн юм.
- Яагаад? Чи их сайн залуу... Яагаад өөрийгөө ингэж голоод байгаа юм. Чам шиг залууд бол охид...
- Би уг нь өөрсдийнхөө тухай ярьсан юмсан. Гэтэл чи булзааруулаад л.
- Тэнгис ээ, би өнөөдөр чамтай уулзсан нэг шалтгаан бол... Би хэлж байсан даа, миний найз залуу гадаадад сурдаг гэж. Тэр маргааш хүрч ирэх юм.
- Аан, яасан сайхан хэрэг вэ? Тэгвэл ч чи их баяртай байгаа юм байна даа. Тийм ээ, тийм. Би чиний хэлэх гэж байгаа санааг чинь ойлголоо. Чи намайг битгий ярьж байгаарай гэж байгаа юм байна.
- Үгүй л дээ. Яг тэгэж хэлэх гэсэн юм биш.
- Зүгээр дээ. Найз нь ойлгож байна. Үүнд нэг их сандраад яахав дээ. Би бас чиний оронд байсан бол ингэх л байсан. За, за одоо өөр юм ярья...
Тэр хоёр кафенаас гарахад орой болсон байлаа. Тэнгис түүнийг гэрт хүргэж өгчихөөд буцаж явахдаа сэтгэл нь нэг л гунигтай болж, өөрөөс нь нэг их том зүйл яваад өгөх шиг санагдаж аймар ихээр харамсах сэтгэл төрөв. Яг энэ үед л Тэнгис түүнд хайртай болсныгоо мэдэрчээ...

Тэнгис энэ өдрөөс хойш түүн рүү дахин ярихаа больё гэж бодож байсан боловч үнэхээр чадахгүй байлаа. Яагаад ч юм түүнд улам л сайнаар хандаж, улам л хайрлах болов. Нэгэнт л түүний тухай юу гэж боддог тухайгаа хэлсэн тул одоо ичиж нэрэлхээд байх хэрэг юу билээ. Гэхдээ тэр өмнөх шигээ байнга утасдаж түүний цухлыг хүргэхгүй байхыг бодно. Хааяа нэг, гэхдээ тун цөөхөн минут ярихдаа зүгээр л хоолойг нь сонсон түүнийгээ улам ихээр хайрлахын тулд л залгадаг байжээ.
Утас дуугарав. Дугаарыг нь хараад Тэнгис үнэхээр гайхлаа. Цэлмэг залгаж байх юм. Хэзээ ч ингэж байгаагүйсэн.
- Байна уу?
- Чи хаана байна.
- Гэртээ. Яасан?
- Би одоо очлоо.
“Юу??? Одоо очлоо гэнэ үү? Манай гэрийн хаягийг асуугаа ч үгүй байж яаж очих гэж байгаа юм бол? Юу болоод байна аа?” гэж гайхан бодов. Тэрээр Цэлмэг рүү дахин залгасан боловч цаадах нь утсаа авсангүй. Цаг явж өгөхгүй зовооно. Цэлмэг манай гэрийг мэдэх учиргүй дээ. Сонин л юм даа. Ер нь юу болсон юм бол??? Би зүүдлээд байгаа юм биш биз гээд л элдвийн бодол толгойд нь эргэлдэв. Цэлмэг ирэхгүй л байлаа...
Хонх дуугарав. Тэнгис яаран сандран хаалгаа онгойлгоход Цэлмэг түүнийг харснаа гэнэт асгартал уйлчихжээ. Нэг л мэдэхэд тэр Цэлмэгийг тэвэрсэн тайвшруулан аргадаж байв. Одоо түүнд өөр юу ч хэрэггүй, энэ мөч битгий дуусаасай. Гагцхүү хайртай хүн нь хажууд нь байхад л болоо. Бараг 2-3 минут орчим ингэж зогссоноо Цэлмэг ийн ярив:
“Би түүнийгээ АНУ-аас ирэхийг нь тэсэн ядан 4 жил хүлээсэн. Энэ хугацаанд тэр нэг ч удаа Монголдоо ирээгүй. Бид зөвхөн утсаар ярих, и-мэйл бичих зэргээр л бие биетэйгээ харьцдаг байсан юм. Тэгээд түүнийгээ ирнэ гэдгийг сонсоод үнэхээр их баярласан. Бид уулзалдаад хэчнээн жаргалтай байсан гээч. Өдөр бүр гадуур хамтдаа яваад л... Гэтэл би сая түүнийг өөр бүсгүйтэй үнсэлцээд зогсож байхыг нь харлаа”. Тэрээр цааш нь ярьж чадсангүй цурхиран уйлав. Тэнгис түүнийг тэврэн зогсоно. Нулимс хацрыг даган бөмбөрсөөр л… Гэнэт түүний уруулыг озон үнслээ, Цэлмэг ч эсэргүүцсэнгүй. Түүнийг үнсэхэд нулимсны шорвог амт амтагдаж байсан ч Тэнгис хэзээ ч ийм амттай уруулыг үнсэж байгаагүй мэт.
Өглөө болов. Тэнгис зөөлнөөр амьсгалан унтах ажээ. Цэлмэг түүний цээжийг дэрлэн тайван хэвтэнэ. Тэр анх Тэнгисийг нэг их тоож анхаардаггүй байсансан. Гэвч түүний зөөлөн хоолой, ямар ч хуурамч зангүй чин сэтгэлийн яриа, өөрт нь туйлын хүндэтгэлтэй хандах сэтгэлд нь аажмаар уусч нэг л мэдэхэд түүний утасдахыг тэсэн ядан хүлээх болсон билээ. Гэтэл өөрийнх нь хүлээж байсан залуу /түүнд хайртай байсан эсэхээ мэддэггүй/ ирэх болж Цэлмэгийг үнэхээр хүнд байдалд оруулчихав. Тэгээд өөрөөсөө олон удаа асуусаны эцэст сонголт нь Тэнгис дээр буужээ. Гэтэл хяссан юм шиг Тэнгис түүн рүү ярих нь багасаад, улам холдох болов. Хэрвээ Тэнгис өөрийг нь зоригтой эргүүлсэн бол тэр шууд л зөвшөөрөх байлаа. Цэлмэг тэгээд яалтай ч билээ. Над дээр ирээч гээд, бүх үнэнээ хэлэлтэй биш. Эмэгтэй хүний бардам зан нь дийлээд болдоггүй.
Тэгээд эцэст Цэлмэг өмнөх найз залуугаа хаях мөрөөрөө хаяхгүй түүний нэрийг нь барьж Тэнгис дээр очин худлаа ярьжээ. Тэрээр үүнээсээ туйлын их ичиж байсан боловч “За яахав дээ, хайрынхаа төлөө ингэж муухай зан гаргасныг бурхан өршөөх байлгүй” гэж бодон сэтгэлдээ тайтгаруулав. Одоо Тэнгис нэгэнт түүнийх болсон болохоор үүнээс хойш л дахин худлаа ярихгүй юм шүү.

ТӨГСӨВ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 70x90
Зохиомж
Хэмжээс: 600x415 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4512

Должин : Зам зуур
zam-068.JPG
Хэмжээс: 600x450 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2678

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-234.JPG
Хэмжээс: 600x450 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2559


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn