Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Балжирын Догмид : Анхны хайрын дууль
Оруулсан admin on 2005-08-28 18:41:20 (5069 уншсан)

Аль тэртээ далаад онд миний бие Дорноговь аймгийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст байцаагчаар ажиллаж байхдаа хяналт шалгалтын ажлаар анх удаа Замын-Үүд орж билээ. Ажил их байсан ч нас залуу, толгой сэргэлэн учраас долоо хоногт хийх томилолттой албыг дөрөв, тав хоногт багтаагаад төмөр замын зочид буудалд ганц нэг шүлгийн санаа тэмдэглээд ганцаар сууж байтал тэндэхийн хороо захиргааны нарийн бичгийн дарга Жаргалсайхан гэдэг махлаг цагаан залуу хүрч ирээд: - Та хот орон газар суудаг хүн байна. Бидэнтэй хамт ганц өдөр салхинд гарч хөдөө, хээр малгайн утаа сэргээгээч. Би өөрт чинь эориулж бяцхан "сценарь" эохиосон юм гэх нь тэр. Хаа хамаагүй хөдөөний нэгэн албан хаагчийн амнаас том театр, киноны найруулагчдын туг, лоозон болсон "сценарь" гэдэг сонин үг сонссон миний толгойд эвлэж ядан байсан шүлгийн мөр бадаг сарнин одох зуур хаашаа юунд явахыг ч сонирхсонгүй шууд хувцсаа өмсөн гадагш гарвал буудлын гадаа, орос буу уурч, дайзтай сум, байлдааны хэрээстэй дуран сэлтийг зүүсэн мотоцикл хүлээгээд зогсч байв.

Хэн нэг нь намайг мотоциклынхаа ард суу хэмээн зангах зуураа;
- Одоо хурдхан хөдлөхгүй бол нөгөө эөнөг өвгөн чинь араас хүрч ирээд хамт явах гэж гай болох биз гэж хэн нэгнийг тээршаасан янзтай өгүүлснээ "тэрэгнийхээ" манивелийг ганц тийрэн асаагаад баруун зүгийг чиглэн тоос татуулан давхив.

Бид өртөө илүү газар жолоо таталгүй давхиад нэгэн бяцхан толгод дээр гарч дөрөө чангалахаар бууцгаалаа. Жаргалсайхан хиам зүсч, архины бөглөө мултлах зуураа:

- Манай нутагт боохой элбэгтэй. Өнөөдөр бид Сайн, муу хэрээ, Хоёр зааны хөндийгөөр жаахан бужигнуулнаа. Орой эргэхдээ Далайн заставын туурин дээр хононо. Манай найз нар бол бууны сумыг норголгүйгээр газар хаяж үзээгүй хумүүс, буудах нь хутга дүрэхтэй адилхан гэж хамт яваа нөхдөө магтан, хүн бүрт цаасан малгай өмсгөв. Тэгснээ саяхан наашаа гарах гэж байтал манай Замын-Үүдийн Мөнбиш гэдэг ангийн хорхойтой нэг өвгөн хамт явъя гэж гуйгаад ер салдаггүй, хэчнээн ч зовоов доо. Бүр арга ядаад оргож зугтахаас наахнуур арай чүү гэж гарч ирлээ гэхэд нь би:

- Та нар тэр өвгөнийг аваад явахгүй яасан юм бэ, настай амьтан гомдоно доо гэвэл тэд бараг зэрэг ам нээж, "Хамт юманд явахад хэцүү. Түүний тэрэг нь аль тэртээ гучин есөн оны "Иж-49" гэдэг сарампай штонк. Архаг хууч өвчтэй хүн шиг болсон эд. Замд гараад хаа нэг газар хэмхрээд суучих юм бол, аваад явж ч болохгүй, хаяад яаж ч болохгүй хар гай болно" хэмээн ярив.

Жаргалсайхан хэзээний юм юманд авхаалжтай, аливааг санах сэдэхдээ гүйх ухаан сайтай, төрөлхийн зохион байгуулах их авьяастай, хөдөлгөөнтэй эр тул хилийн дээснээс дотогш гүн ар талд хүрч ирснийх Замын-Үдийн гааль, отрядаас авч гарсан морин цэргийн хэдэн урт винтовыг шалгаж аль эрт сулласан архины хоёр, гурван шилийг таван эуун алхам газраас буудаж оносон хүнд хамгийн сайн тэрэг, хамгийн сайн мотоцикл хоёрыг өгөхөөр тохиролцон бууныхаа гол төмрийг улайстал бай буудацгаасан боловч "мэргэн бууч" тодорч чадсангүй. Цөм буруугаа буундаа өгцгөөж, буу пижигнүүлсээр байтал хавь ойрын хамаг ан, амьтан үргэж цочоод алга болох нь хэмээн хэн нэг хашгирав.

Тийнхүү хэдэн лонх султгаад тэргээ асаан хөдлөх гэж байтал мөнөөхөн бидний ад шоо үзэн орхиж гарсан Мөнбиш хэмээх өвгөн хуучин муу "Иж-49" мотоциклынхоо хар тэнхээгээр араас пажигнуулан давхиж ирэх нь тэр.

Ясархаг биетэй, турсан нь их ч, сурсан нь Жаргалсайханд баахан гомдсон янзтай: "Та нарт би дараа тээр болохгүй ээ. Миний энэ муу тэрэг харахад өнгө, зүс муутай ч яс сайтай эд шүү, гучии хэдэн жил хөл залгуулахдаа намайг хээр хөдөө явгалж үзээгүй юм гэж итгэлтэйхэн өгүүлээд том модон гаанс гаргаж тамхиа асаалаа.

Тэр өдөр бид хэд уул хад нэгжин тэрэгнийхээ дугуйг халтай давхицгаасан боловч чоно харах нь байтугай мөрийг нь ч олж үзсэнгүй. Зам зуураа ганц хоёр зээр буудаад үдэш бүрэнхий болсон хойно гэдсээ байтугай бүсээ гээтэл өлсөж цангасан амьтад Далайн застав хэмээх хэдэн хэмхэрхий шавар балгасан дээр ирж хоноглохоор бууцгаалаа.

Түүхий туйпуун хана нь олон жилийн ус бороонд угаагдан идэгдээд довжоо, шалаар лууль, шарилж битүүрэн ургасан энэ шавар хэрмийг харахад ямархан хэлбэр, хийцтэй байшин байсныг тааварлах нь байтугай цонх, хаалга нь чухам хаанаа байсныг ч ялгахад бэрх болжээ.

Түүдэг гал дурэлзэн асч утаа үнэртэхэд өдрийн алжаал хөвчийн манан шиг арилж, хөсөр даасан шавар хэрэм хүртэл чийр ороод сэтгэл өегшин тухална. Мөнбиш гуай аяны жижиг тогоондоо цай үйгээд бууныхаа сүмбээр мах шорлон шарав. Зээрийн шарсан мах идэж, шавартай нуурын өтгөн цай уусан хүмүүсийн бие салхийн суларч балгасны ёроолоор дээл хувцсаа ч тайлалгүй ундуй сундуй унацгаан зарим нь хурхирч эхэллээ. Бүгээн гэгээ тасрахад намхан толгодын ар шилээр ганц нэгэн од түгэж, оройн хонь хотлохын адил цувран айсуй. Сар мэлмэрч салхин санчиг үс илбэн чухамдаа нас, буян арвижмаар сайхан үдэш байлаа.

Задгай гал ширтэн суухад муу юм мартагдаж сэтгэлийн мөнгөн цөгц зулын тосоор бялхаад алдрайхан зүрх үлгэр сонсч байгаа хүүхэд шиг тэрхэн дороо баясна. Мөнбиш гуай ягжгар хар гаансанааа тамхи нэрэн бодлогоширно. Тэгээд намайг харж нэг юм хэлэх гэснээ больж гаансаа далд хийлээ. Тэрбээр, туурин дээр ирж бууснаас хойш дув дуугүй, тэгсэн хэрнээ нэг юм ярих гээд ч байгаа юм шиг иэг л жигтэйхэн, борооны өмнөх тэнгэр шиг царайлаад байсан юм. Мөнбиш гуай нөгөө бойпор толгойтоо дахин гарган тамхи дүүргэн зүүн гарынхаа эрхий хуруугаар дээрээс нь даран чихэж дэмий л жаал сууснаа доош харсан хэвээр:

- Бидний энэ сууж байгаа чинь цэргийн гал тогоо байсан юм гэж хэлээд, хэрэггүй ч ярив уу даа гэсэн шиг чимээгүй болж өвөртөө байгаа шүдэнзээ хэргээр худлаа эрж хэсэг шажигнуулснаа гаргаж тамхиа асаалаа. Цогны нөөлгөнд нозоорон байсан миний нойр гэнэт сэргэж "Та энд алба хааж байсан уу" хэмээн санаандгүй чанга дуугарахад аргалын цог дэрлэн унтарсан харганын хальс гэнэт дүрсхийн асч гал жаахан сэргэв. Мөнбиш гуайн нүүр царай хоромхон гэрэлтэж духны нь үрчлээ хайлаасны холтос шиг тодрон ирснээ дахин харанхуй боллоо.

Тэрээр харанхуйн дундаас усны унхиа шиг намуухан дуугаар өгүүлэх нь:
- Энэ хэдэн шавар хэрмийг ... дугаар морин суман гэж байхад би чам шиг л явлаа гэх хоолойных нь өнгөнд чамаас ч дээр л байсан болов уу гэсэн нэгэн аялга тод сонсогдов. Тэгэхэд энд тоогоор цөөн ч хийц, хэлбэр яггүй хэдэн байшин, нэлээд гэртэй, хэрдээ л тов хийсэн суурин байсан юм.

Цаг төр түгшүүртэй, зүүн хязгаараас дайн дажны сураг чимээ өдөр хоногоор ойртон цэрэг дайны бэлтгэл сургууль чангарч байсан үе боловч сумангийн клубт байсхийгээд л "олон нийт" болно. Хөгжим гэвэл хий нь сийгээд байх болсон ганц хөөрөгт баян хуур хэдэн мандолин байх.

Улаанмаам гэдэг нэг бүсгүй царайтай цэрэг хөлөө ачиж суучихаад "Монголтранс", "Дунайн давалгаат" зэрэг дууг цар нь хагассан муу мандолиндаа шударч гарах. Таанцанд дарга нарын хэдэн авгай л ирнэ.

Бид тэднийг бүжигт тэр болгон зүрхлэн урихгүй. Тэд л өөрсдөө хөл нийлдэг цэргээ дуудаж бүжиглэнэ. Харин суман даргын охин гэж нэг жаахан бүсгүй байх, нэрийг нь Янжин гэнэ. Түүнд бол уралдаж гарнаа. Янжин өндөрдүү зэгзгэр нуруутай, хачин урт сормуустай, хөөрхөн алаг нүдтэй, хүнийг татаж түлхсэн сонин харцтай янзын охинсон. Бага дарга нараас мөрөвчтэй суран бүс олоод бүсэлчихсэн, танцанд хэнд ч мөчөөгөө өгдөггүй би бүжиг эхлэхийн өмнө Янжингийн дэргэд аль хэдийнэ оччихсон бүс, малгайгаа янзлан засах зуураа хөгжим дуугарахыг хүлээн догдлон зогсох миний хувьд жаргал байлаа.

Мөнбиш гуай галаас цучил авч унтарсан тамхиа асаах зуураа "Цэргийн клуб маань тэр шүү дээ" гэж гаансаараа асаалаа. Түүний гаансан дээгүүр сумангийн клубын оромж, туурь сарны гэрэлд сүүдэртэн бидний яриаг чагнах мэт чимээгүйхэн зүүрмэглэнэ.

- Янжин хүн хүнээс надад л арай ойр дотно мэт санагддаг, эмсгий шүдтэй, инээмсэглэхдээ түүнийгээ гараараа халхлан ичингүйрч чийгтэй бор нүд нь урт сормуусныхаа цаана нуугдан эрхэлнэ.

Янжин яахав холын хүн хүлээсэн бүсгүй. Тэр нь том албаны хүн гэнэ лээ. Нэг л өдөр машинтай давхиж ирээд аваад явчихна".даа гэж бид хоёрын хоорондоо сайн болсныг мэдэх цэргүүд миний зүрхийг хорон үгээрээ маажиж зовооно. Миний шар хөдөлж, гэнэтхэн гарч ирээд тэжээвэр янзага шиг сүүтэгнэн ирж уулздагсан.

Харин тийм үедээ эмсгий шүднийхээ тухай мартаж орхиод намайг харанхуйн дунд ичих зовох юмгүй шунаг халуун уруулаар үнсч энгэрт минь эрхлэн тэврэх нь энэ ертөнцийн жаргал байжээ. Тэгээд эргүүлийн хөлийн чимээгээр яриагаа дуусгалгүй сандран явчихад нь би нэг их юмыг нь аваад хоцорчихсон юм шиг догдлон маргааш болохыг тэсч ядан хүлээнэ.

Ингэж байтал нэг шөнө түргэн аваад манай суман үүр цүүрээр хилийн зүг хөдөлж билээ. Морин марш хөдлөх гэж байхад Янжин маань түмний нүдэн дээр гүйж ирээд хэлэх юмаа олж ядан нэг хэсэг өмөлзөн байснаа миний дөрөөг түшин "Мөнбиш ээ, чамайг би хүлээнээ..." гэж хоолойгоо зангируулан хэлэхэд нь би гэнэт сандарч, омголон явсан зүрх эмээл тохуулсан эмнэг шиг сэгсчин булгиж билээ ... Ингэж Янжин маань дайн эхэлснийг зөн совингоороо мэдсэн юм.

Биднийг бүр холдон гүвээ давтал үдэгсэд дороо зогссон хэвээр, морин цувааны өлөн тоосон дундуур Янжингийн маань даллах цагаан алчуур цайвалзан харагдсаар далд орсонсон.

Мөнбиш гуай уртаар шүүрс алдсанаа дуугүй болов. Гэтэл тэртээ дээр нэгэн гялгар од чавхны чулуу шиг гялсхийн харваж, туурины хананаас хэсэг шавар хэлтлэн унав.

Намайг Янжингийн тухай асуух гэтэл Мөнбиш гуай,
- Сар шингэх нь. Хоёулаа унтья гээд түгдгэсхийн цаашаа эргэж хэвтсэн нь яриа дууссаны шинж байлаа.

Өмссөн хувцсанд хар чийг даан хүндэрч, намрын шөнийн жихүүн салхинд хээрийн өлөн өвс хүүгэн исгэчнэ. Могойтой газар унтахаар хэвтсэн адил миний нойр хулжаад нүдээ анивч салхи сэвэлзэн туурины мухраас шарилж халгайны сэрүүн чийг ханхална.

Мөнбиш гуай хэдийнэ унтсан бололтой зөөлөн хурхирч сонсогдоно. Зүүрмэглэх гэхлээр л харанхуйн дундаас хөлийн чимээ сонсогдон, ногоон дээлтэй зэгзгэр хүүхэн хана даган гэтсээр ирж явна хэмээн хар даран сэрнэ. Тэгэн тэгсээр нам унтжээ.

Шавар оромжны ирмэг улайдсан зэс шиг улаан, ногооноор баривчинд хадсан цоохор хонх шиг шулганаад, би цэргийн хүн бололтой шинель нөмрөн хэвтэж байх юм. Миний хажууд нэгэн царайлаг бүсгүй хацар нь шальгүй улайж хуучин муу шинельд минь багталцан жаргалтай нь аргагүй нойрсч байна. Би түүнд нэр өгөх гээд чадсангүй, бодвол миний заяаны хань бололтой.

Дааруулчих вий гэж бодоод хучлагыг нь эвтэйхэн засвал түүний урт хар сормуус хөшүүрэгтэй юм шиг алгуур нээгдээд нэг л их үзсэн танилхан нүд намайг ширтсэнээ зүрхэнд цэцэг дэлгэрэм урьханаар инээмсэглэв. Тэгснээ уруул нь хөдлөн нэг юм хэлэх гээд байгаа бололтой хацар дээр минь аяархан үнссэнээ өврөөс хүүхэд адил сугаран бослоо. Цас шиг цагаан даашинзтай, хөл нүцгэн тэрээр алхаж зогсч, алхаж эогссоор тэжээвэр янзага шиг л яваад өглөө. Хойноос нь дуудъя гэвч нэр нь санаанд орж ирдэгтүй.

Сэрвэл нээрээ гэгээ орчихож. Саяын хүүхний байсан газар руу харвал Мөнбиш гуай атиран хэвтэж байх бөгөөд яшил модны хожуул шиг хүрэн бор царайд нь үдшийн ярианаас үлдсэн гуниг хоргодож байна уу гэлтэй нэг л зовиуртай үзэгдэнэ, Хэдхэн хормын өмнө зүүдний амрагийн үнсээд боссон газар халуу оргин байна.

Өглөө босоод туурины ойр орчмыг харвал эргэн тойрон нуувч харагдсанд Мөнбиш гуайгаас

- Энэ олон окопонд юу байсан юм бэ? гэвэл тэрээр ?Бидний эндээс явснаас хойш Японы онгоц энэ заставыг өдөр болгон бөмбөгдөж байсан гэнэ билээ гэж өгүүлснээ нүх рүү зүрхшээж занасан алин болох нь мэдэгдэхгүй харцаар хальт харснаа цочмог эргэхэд үүрсэн бууны мөрлөгч төмөр, мотоциклынх нь шаврын хаалтанд цохин Ян! хийн дугарснаа жин жинхийн чихэнд удтал жингэнэв.

Энэ дуу хэзээ хойно “Ян-жин Ян-жин”

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 184 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_07.jpg
Хэмжээс: 600x605 140k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2739


orkh-004.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3809

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-020.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2553


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn