Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Ц.Баттуяа : Бүлээхэн...
Оруулсан admin on 2010-08-31 15:29:36 (3592 уншсан)

Би түүнд “хайртай” гэдэг тэр нандин үгийг хэлснээс хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Би өөрөөсөө хэзээ ч гарч байгаагүй хамгийн чанга зоригийг гаргаж /гэхдээ зөвхөн хайр дурлалын хувьд л даа/ тэр үгийг хэлсэн боловч тэр хариуд нь юу ч хэлээгүй. Яг л хээр талыг чимэглэнхэн найгаж буй гоёмсог цэцгийн сайхныг нь хараад уулга алдахад тэр өөдөөс чив чимээгүй найгасаар л байдгийн адилаар...
Үргэлжид бардам, сэхүүн, чанга хатуу байдаг надаас эцсийн хүчийг минь сорон авч, туйлдуулан сул дорой болгочихоод, огт гэм буруугүй мэт чив чимээгүйгээр сэтгэл рүү минь улам л хүчтэй довтлон байдаг хайр шиг. Тиймээс ч би түүнийгээ хайр гэж нэрлэдэг юм. Тэр залууг харахад, мэдрэхэд хайр яг л ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Өө сэвгүй, цайлган, дөлгөөхөн... бас муу муухай юм түүнд минь огтхон ч үгүй. Хүмүүс хайрыг янз бүрээр ойлгодог ч хайранд муу муухай, хорсож зэвүүцмээр зүйл огтхон ч байдаггүй гэдэгт би итгэдэг, тиймээс ч хүн бүр хайр гэдэг тэр зүйлийг тэгтлээ хайрлан энхрийлдэг биз ээ. Тэр минь ч бас ямагт сэтгэлийг соронздон татаж, хайр энхрийлэл дүүрэн нүдээр ширтэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Тиймээс ч би хайрыг хүйтэн жихүүнээр төсөөлж чадахгүй нь. Хэдийгээр дурлал минь бүтэлгүйтчихээд байгаа ч гэсэн шүү дээ. Тэгээд ч түүний тэр дулаахан, уярам, зөөлхөн харц надад хайрыг болоод түүнийг жихүүнээр төсөөлөх боломжийг анх учирсан цагаасаа хойш өдийг хүртэл хэзээ ч олгож байгаагүй юм.
Урьд өмнө хэнд ч хэлж байгаагүй тэр үгийг түүнд зориулан хэлсэн минь миний хувьд хамгийн их зориг гаргасан, эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой гэсэн хамгаас бардам зангаа анхны болоод эцсийн удаа ялан дийлсэн хэрэг байсан билээ. Тиймээс ч хариуд нь ганц ч үг сонсоогүйдээ хичнээн урам хугарсан гээч. Энэ л учраас тэгж их зориг гаргачихаад, өөрийнхөө хувьд хэн ч биш болчихоод, тэр бүхнийг зүгээр орхихыг хүссэнгүй. Тиймээс яг л энэ өдрийг урьдаас товлосон мэт өглөө босмогцоо үс, зүсээ гоодож гоодож түүний өглөө бүр хичээлдээ явахаар очдог автобусны буудлыг зорилоо. Түүний цагийн хуваарийн дагуу “яг одоо л ирнэ дээ” хэмээн анасан боловч автобусны буудал дээр тэр залуугийн сүүдэр ч үзэгдсэнгүй. “Би арай л оройтчихож. Хичээлээ тараад, гэртээ ирэхэд нь тосож уулзъя” гэж бодлоо. Гэвч миний аз дутахад өнөөдөр түүний хичээл хэдэн цагаас тарахыг мэддэггүй. Тиймээс өдөржин энэ хавиар эргэлдэхээр шийдлээ. Түүнтэй уулзаад юу гэж хэлэх вэ, бардам сэхүүн зангаа хэрхэн дарж, түүнтэй эелдэг хүлцэнгүй харьцах вэ гэдгээ бодож боловсруулсаар зогстол өдөр ч ядаж цөхөх юмгүй өнгөрчээ. 19,00 цаг. Тэр ирээгүй л байна. “Жаахан оройтох юм болов уу” ахиад л хүлээлээ. Автобуснаас бууж буй хүн болгон түүнтэй адилхан харагдаад л... Гэхдээ тэд түүн шиг өөлөх юу ч үгүй, хайр татам биш юм даа. 23,00 цаг. Зөвхөн энэ өдөр өнгөрөхөд би юу эсийг бодож, түүний болоод өөрийнхөө тухай, бас хайр дурлал, өнгөрсөн болоод цаашдын амьдралынхаа талаарх бүхий л хувилбарыг гарган эргэцүүлж амжсан байлаа. Тэгээд урьд нь өөртөө хэзээ ч ийм их юм бодох зав гаргаж байгаагүйгээ ухаарлаа. Гэвч тэр ирээгүй л байна. Түүнийг яагаад өнөөдөр энэ автобусны буудал дээр үзэгдээгүй талаар түмэн хувилбар сэтгэлдээ дэвшүүлсээр гэрийн зүг урамгүйхэн алхлаа. Гадаа тийм ч дулаахан байгаагүйг сая л мэдэрлээ. Бүр сэтгэл хүртэл даарч байна гээч. Гэхдээ энэ л салхинд алхаад л баймаар. Гэтэл автобусны буудлаас манайх хүртэлх зам ямар ч богинохон юм бэ дээ.
Нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирчихсэн, хашааныхаа хаалгыг дур муутайханаар татаж зогсов. Гэтэл ард хэн нэгэн хөдлөх нь мэдрэгдлээ. Өдрөөс хойш бодлоосоо өөр юуг ч анзаараагүй явсан надад тэр өчүүхэн төдий хөдөлгөөн яагаад тийм хүчтэй мэдрэгдсэнийг бүү мэд. Надаас өөр хэн ч байсан энэ харанхуй гудамжинд ийм хөдөлгөөнийг мэдэрвэл шууд л айж эмээхийн мэдрэмжийг авч, өчүүхэн ч эргэлзэлгүй хашааныхаа хаалгыг дотроос нь хүчтэй хаах байсан биз. Гэтэл би тэгсэнгүй. Харин ч “эргэж харах хэрэгтэй, заавал” гэсэн бодол сэтгэлийг эзэмшиж, яг архан талаас минь нэг тийм бүлээхэн юм сэтгэл рүү үлээгээд ирэх нь тэр. Эргээд харлаа. Хайр...
Гудамжины бүдэгхэн гэрэлд яг тэр минь зогсож байна. Хэсэгхэн хугацаанд бид биестээ юу ч хэлсэнгүй. Бас зогссон газраасаа, биесээ харахаас өмнө авсан байрлалаасаа өчүүхэн ч хөдөлсөнгүй. Би хэдхэн эгшиний өмнө даарах гэдэг тэр сайхан мэдрэмжийн дунд үүрд үлдмээр санагдаж байсан бол одоо энэ л бүлээхэн мэдрэмжтэй үүрд үлдэхийн тулд энэ биеэ арилжихад ч бэлэн болсон байлаа. Яг үүнийг ухаарах агшинтай минь зэрэгцэж тэр “Өглөө ажилдаа явахаас чинь өмнө ирье гэж бодсон боловч би оройтчихжээ. Тэгээд өдөржин хүлээлээ. Яагаад ийм их оройтоо вэ? Ажил ихтэй байсан юм уу?” гэх нь тэр.
“Бурхан минь, хайр ийм зөөлхөн, намуухан, уярам байдаг бил үү?”. Ингэж бодоод би өнөөх л сурсан зангаараа хайр дүүрэн нүдээр түүнийг ширтэж зогслоо. Тэгж зогсохдоо түүнийг даарчихсан зогсоог ч анзаарсангүй. Учир нь тэр намайг гэсэн сэтгэлдээ халууцаж байгаа мэт мэдрэмж төрж байсан юм. Гэхдээ л “Чи бүр даарчихаж” гээд хэлчихлээ. Түүнтэй уулзсанаасаа хойш хэлсэн анхны үг маань энэ. Би эндүүрсэнгүй. Тэр “Үгүй, ээ харин ч чамайг харсан чинь халууцаад...” гээд инээмсэглэж байна. Тэгсэнээ над руу ойртож, гаднаасаа даарч байсан ч дотроосоо дүүгэж байсан миний биеийг цээжиндээ наалаа. Тэгээд чихэнд минь уруулаа наагаад “Би чамд хайртай” гэж шивнэв. Тийм ээ, хайр үнэхээр бүлээхэн, уярам, зөөлхөн байдаг юм байна. Бас чи бид хоёрын хоорондох зай автобусны буудлаас гэр хүртэлх зам шиг богинохон байжээ.
2010-05-06

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Баттуяа Ц )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 203 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-031.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4498

Хөвсгөл
kho-003.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3047


khuv5-041.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2667


Агуулга
Мягмар, 2019.03.26
· Б.Энэбиш : Би бичмээр байна ...
· Б.Энэбиш : Нэг л мэдэхэд
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn