Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Нутаг
Оруулсан admin on 2010-08-17 12:28:46 (4917 уншсан)

Анхны цэцэг , тэнгэрийн дуун цөм хуучирч урган төлжихийн сайханд гайхахаа нэгэнт больсон хаврын сүүл сард ганц шөнийн дотор хуайс цэцэглэн киев хот нилдээ ногоон буурал, энэ гайхамшгийг үзэхүл хүүхэд нь хэдийн том болсон аав, шөнө дундын үед часхийх ачийнхаа дууг сонсоод баярладаг шиг дэмий л хөөрч сэтгэл цэлмэнэ.
Тэгснээ гэнэт ээжээ энд авчирч үзүүлээд өөрөө хонины ээлжинд явахсан гэж бодов. Тэгээд Сайн төгрөгийн усан дээр өглөө эрт оччихоод Аниагийн тэмээ, Балаагийн хонь,Мандах жаажаагийн үхрийг услахсан гэж адган мөрөөдөв. Өдийд манай нутагт яаж байгаа бол ?... Хааяа улаан шороо тавьж байгаа даа одоохон яваад очихсон… Манай нутгийн шороо хотын тийрэнтэй адилгүй цэвэр хайргаар шидлэнэ. Шороотой өдөр очвол уяан дээр буухыг ээж мэдэхгүй , би гэнэт яваад оччихно… нутгийн шороогоор хэд сайн нүдүүлээд авахсан… гэж бодсоор нөгөө хуайс , цагаан цэцгийн ухай умартав.
                             .                  .                     .
     Тээр жил манай нутагт ган болоод уулын энгэр лүү нүүлээ. Шинэ нутагт маань нууртай, ногоотой, бас ч үзээгүй газар ус нэн сонин, шувуу нь хүртэл тэнд өөрөөр жиргэж байх шиг санагдана. Өндөр уулын эрвээхэй арынхаасаа өнгөлөг байдаг юм билээ. Тэгээд ч ер нь шинэ нутаг таатай сайхан, агь таанын үнэр тэнгэр газрын завсраар  хөхиүн дуу шиг түгэж , зулай шиг зөөлөн газар шороонд туурт малын хөл амрав.
     Сайнтөгрөгийн  усан дээр олон тэмээ чихэлдүүлэн өдөржин ховоо татаж өнждөг эцэг минь нэг нуруу тэнийж, аль эрт чийглээд дарчихсан сураа гаргаад шувтарч нухаж суудаг болов. Гэтэл хэдэн тэмээ тогтдоггүй манай буусан газар баглуур бударгана, хамхуул , арц ер тэмээний дуртай ногоо, бут тийм элбэг байхад Сайнтөгрөгийн хэдэн цагаан довцог, Сайхан тодны гол хэмээх сайрын жаал шар шавагт хорогдоод байдгийг бодоод ухаан хүрдэггүй байлаа.
     Ингэ өглөөдөө холдож өгөхгүй, ботгоо авах гэж толгодын цаанаас буйлж, буйлж цөхөрөөд алга болно. Сураг дуулбал нүүдлийн замаар шууд цувсаар уул давсан байна. Тэгээд нутгийн зах орж эргэх тул их оройтож ирнэ. Сүү загсаагаад гал унтарсан хойно ботгод дуугаа авалцан буйлалдаж талын анир чимээ  болно. Завсар хооронд нь хөгшин Банхар лүг лүг хуцаж хотны тайвныг илтгэх бөгөөд ээж, ботго, Банхар гурав хань ханиндаа үл унтана. Тэгээд би Андивынхаа Баянтүмэнээс авчирч өгсөн хар эсгий гутлыг өмсчихөөд ихэр цагаан ботготой тоглон зүүдэлж байтал , “за миний хүү сэрээрэй.Ээждээ ингэ хорьж өнгө шүү” гэх чимээнээр ухасхийн босчихоод нойрмоглон тэмтчиж хаалгаа олохгүй явах зуур нүүдлийн замаар буйлан хөтлөх ингэн дууг сонсоод “Ээж нь ирлээ” хэмээн ботгоны өмнөөс баярлаж тэдний гунганалтыг сэтгэлдээ давтдаг байжээ.
      Хайдаг бор гунж хонуут явчихаад дэлэнгээ чинэхэд хэдэн өртөө газраас тэшсээр хойд хөлийнхөө алтал хумсыг цайтал сүүгээ гоожуулж ирээд шөнө дундуур ч хамаагүй ээжийг сэрээнэ.
     Намаршаад  ирэхэд өвс онгож, бударгана хэнзлэв. Шинэ нутаг сайхан санагдахаа больж, өдөржин царгисан царцаан дууг үдэш болохоор тойрмын цөгөрзгөнө залгаж авна.
     Ингэ улам оройтож ирэх болов. Би Улаандэлд бариатай үлдсэн тоглоом , Мөнхийн бууцны зулзаган хайлаасыг үгүйлж  эхэлсэн боловч , ус авч, аргал түлээ ойртуулахаар гадуур байлгадаг солби шар атны буянтай хүрэн нүднээс чимээгүйхэн гулгаж , газар  уналгүй зогдорт нь шингэх тэр тунгалагхан нулимсны учрыг олохгүй явжээ.
                       .                 .                .
      Днепр их мөрөн сарны саруулд цайвалзан бидэрлэвч нүдэнд минь солби шар атны дусал нулимс дүрслэгдэж , цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс бүжгийн хөгжим хангинан дуурсавч чихэнд минь гагцхүү  нүүдлийн замаар цуван одох ингэний буйлалт нэхэн сонсогдоод харих жигүүр сэтгэлд ургана.
     Мөнхийн хүрэн цохио, Жавхлант хайрханы бэл, Сайнтөгрөгийн  довцог, сайхан модны хяр , ай миний нутаг … Тэмээний  зөв байжээ.

                                                                                       Улаанбаатар. 1970 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 65 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-024.JPG
Хэмжээс: 600x400 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3013

Д. Отгонтөгс 1982	110х80, зотон тос
Өдөр ч шөнө ч
Хэмжээс: 600x812 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2851


Ногоо хураах ч гоё юмаа
Хэмжээс: 600x800 189k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4114


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn