Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Лхагва 	Ж	 Өгүүллэг: Ж.Лхагва : Арван долоотой байхад
Оруулсан admin on 2010-08-17 12:16:00 (7223 уншсан)

Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч ,суувч нэхэн дагасаар билээ.

Манайх Цээлд, Бөөдэйнх Улаандэлд зусч байлаа. Цээлийн тойром нууралчихсанаас хойш тэдний адуу , тэмээ усны үнэрээр цуван ирэх болж бид хоёрын уулзаж байхад ганц сайн шалтаг болсон юм. Бөөдэй ээжтэйгээ хоёулханаа суудаг болохоор тэмээ малдаа өөрөө л явна. Хааяа унаагаа юүлүүлэх гэж адуугаа тууж ирэхэд нь би уургынхаа хээрийг барьж мордоод хорь хүрэхгүй адууг нь хураан хөндөлсүүлж барих морио тэгэхээс тэгж адуунаас нь гарган элдээд сүүл дэрлэн дагах хэвтэй дэмтэй сайхан хээрийнхээ дөрөө зуран эргэн эргэн яг л тэр агшинд бөхийн цацаж сүүлэндээ салхи татуулан зугтаах морины нарийн хоншоороор уургалан эргүүлээд үргэн давхисан адууныхаа хойноос янцгаан тэмүүлэх түүнийг эмгэг морь уургалсан мэт чахалзуураар нь эрж Бөөдэйг хүлээж зогсоно.
Бөөдэй үсрэн бууж олмоо тавиад , эмээлээ өргөн, мориныхоо хурууг нар харвахаас болгоомжлон   салхи оруулж хэсэг сүүдэрлэн зогссоноо хазаараа мулталж инээсээр ирнэ.
Морь нь хэсэг тээнгэлзэн зогссоноо амгайнаас нь салсан эсэхээ шалгах мэт хэдэн үмх өвс шунаг нь аргагүй хазлан идээд суларсанаа сая үнэмшин санаа нь амарч газар хэвтэн гурвантаа давж хөрвөөнгүүт хөлстэй биедээ наалдсан шороог шилгээн унагааж  адууны хойноос янцгаан давхиж одно. Бөөдэйг морио хазаарлан авахад би цулбуурыг нь дагуулан хуйваа явуулсаар өөрийг нь уургалан авна. Хэд хоног үзээгүйд улам хөөрхөн болчихсон Бөөдэй гандсан сатин тэрлэгнийхээ цаанаас үл мэдэгхэн томбойх жаахан хатуу мээмээ чичиргэн инээж хуйвнаас мултрахыг оролдоно.Түүний халуун бие ,сайхан инээд хуйваар дамжин ирэхэд би уургаа алдчих шахдагсан.
Энэ бол миний арван долоон насанд хамгийн жаргалтай мөч байлаа. Гэвч энэ маань өглөөдөөүзэгдэх хөвчийн манан шиг байжээ.
Чойдогийн хүү цэргээс иржээ нутаг усныхаа айлуудад бууж явна гэсэн сураг уснаас ус дамжин , саахалтын бүсгүйчүүд хонинд явахдаа ч гоёж гоодох болов. Нутгийн харчуулыг дандаа л голж шоолж байдаг”Салхи Янжмаа”гэгч өндөр бор хүүхэн хүртэл :
-Чойдогийн хар цэрэгт яваад борви нь овоо тэнийгээд ирээ шив дээ гэж магтах янзтай байгаа нь түүнийг дориухан залуу болохыг гэрчилнэ. Би ч гэсэн түүнийг үзэхийн хүслэн болж байтал ашгүй нэг ирлээ. Тэрбээр аавынхаа бэлтгэж төхөөрч тавьсан бэсрэг хэрэгсэлтэй боржигон эмээл тохож ,  шанхалж дэлэлсэн  өндөр  шарга морь унажээ.  Нэрийг нь Ойдов гэнэ.  Хараар гурав эмжсэн саарал даавуун дээл хөөрөглөн өмсч бор бүрх малгай сагалдрагалаад шажигнасан чимээтэй хороомон гутал өмссөн нь  гоёлын дээд бөгөөд ханхар мөр, тэгш цагаан шүд шооч байрын хүрэн нүд  нь ер сумандаа л би гэж хэлээд байх шиг санагдана.Тэгээд аавтай цэргийн тухай элдэв зүйлийг ярьж, “ очкоов” гэдэг бай онц судалж байсан тухайгаа болон цэргийн начин болсоноо яриан завсараа хэлж, нутгийн бөхчүүдийг сураглан нуруу цээжээ хөдөлгөнө.
Аав чадлыг нь үзэх гэж ооны хүзүү гурамсан хуйваа өгвөл цаадах нь сээрдэж жийгээд тасалчихлаа. Аав эхлээд  төдий л тоохгүй байснаа хуйвыг  нь тасалчихаар  их л сэргэн  галуу хүзүүт гарган дайлж, жирэг тоглон хамгийн эхээр хүндлэв бололтой. Аав жирэг тоглонгоо тасаран хуйваа байн байн харж толгой сэгсэрч байлаа. Тэр үед би бууны дон болж байсан болохоор яаж онц буудахыг нь үзэх гэж хатган оролдсоор гадаа гарч бай буудацгаавал Ойдов хөсөриин чөмөгний толгой тас буудаад “очкоов” бай үүнээс ч нарийн гэж хөөрөв.  Үнэхээр  бахтай эр байлаа.
Ойдовынх бас Улаандэлд , түүнийг  манайхаас буугаад мордсоноос хойш Бөөдэйн адуу , тэмээ нууранд  ирэхээ  больчихов.
Би нуур руу өдөржин дурандаж , хонгор азаргатай адуу , соёо шар аттай арваад тэмээг  харуулдан  цээжин биеээ чичиргэн инээдэг хөөрхөн Бөөдэйгээ мөрөөсөн суухдаа Ойдов хархүү үүр цүүрээр Улаандэлийн усан дээр очоод  Цэмбэл авгайн  хамаг малыг  усалчихаад байгааг яахан мэдэх билээ. Басхүү Бөөдэйг унаагаа юүлэх болоход нь над шиг сүр бадруулалгүй , ухасхийн өгсөж бариад өөрөө буун хазаарлаж өгдгийг ч мэдэхгүй байлаа. Ийм байдлаар хагас сар болоход би тэссэнгүй нэг өдөр айлын адуунд байсан даагатай гүү авчрах  далимаар Улаандэл орж хэргээр орой болгоод Бөөдэйн адууг  бэлчээрээс нь хөөн Цээлийн нууранд авчирчихаад  маргааш нь Бөөдэйг ирнэ гэж нуурын  баруун овоон дээр  суутал Ойдов хархүү алаг морьтой давхиж  ирээд хөөгөөд явчихлаа. Тэдний малыг  удтал нууранд  ирээгүйн учрыг би сая л нэг гадарлаж чичигнэн инээдэг  хөөрхөн Бөөдэйг  минь  хулгайлан хөөгөөд явчихаж  байгаа юм шиг  хойноос нь удтал ширтэн  зогсохдоо Ойдовын  эрдэм чадал , сайн сайханд хязгааргүй их атаархаж  байгаагаа мэдэв. Тэгээд хэнхдэг дотор зүрх байдаг гэдгийг анх удаа ухаарч эмзэглэн байгааг нь мэдэрхүй мориндоо үсрэн мордоод буруу зөвгүй ташуурдаж салхи сөрөн давхив. Давхисаар нэг өндөрлөг дээр гараад хөлс нь хар туурайгаа сэтлэн урсаж , хөх мах нь чичрэн зогсож байгаа морио гэнэт ихээр өрөвдлөө.
Мориныхоо амьсгааг даран овоон дээр зогсохдоо, цаашид юу хийхээ боловсруулан Ойдовын энэ сайхан бүхэн цэрэгт алба хаасны л ач гэж өөрөө өөртөө батлаад , насаа нэмж байгаад ч хамаагүй энэ жил л цэрэгт явчихъя гэж хатуу шийдэж билээ. Тэнд очиж “очкоов” байг нь онц буудаж “ борви тэнийж” ирээд  Цэмбэл хөгшнийд бууна. Тэгээд сумын наадам дээр Ойдовыг хаячихаад урт түрийтэй шинэ хороомон гутлаа шажигнуулан дэвж Бөөдэйн хажуугаар харалгүй өнгөрнө дөө гэж бодоход сэтгэлийн тээг сэмрэн , ярс ярс алхан яваа цэрэг эрчүүлийн жагсаалд орчихсон юм шиг хөгжилтэй сэргэлэн болов оо.

                                                                                             Улаанбаатар   1970 он.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Лхагва Ж )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 68 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2555

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-222.JPG
Хэмжээс: 600x450 52k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2586

Нэвт норсон шүү
Борооноос нуугдагсад
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4821


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn