Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Өртөөний морьд
Оруулсан admin on 2010-08-10 11:57:10 (4599 уншсан)

Дуниартсан хөндийн дундах хэдэн бор толгодын энгэрт зэрэгцүүлэн барьсан өртөөний гурван том гэр байх агаад хажууханд өртөөний ажилчдын хэдэн жижигхэн гэр харагдана. Гурван том гэрээс хүмүүс орж гаран нааш цааш их л яаруу гүйлдэнэ .Гэрийн гадаа хэдэн хүн адуу хураан бөөн тоос босгох агаад өндөр хээр морь унаж урт уурга барьсан хүрэн тэрлэгтэй идэр насны эр морь уургалан бусад нь оосорлох аж .
Энэ хүнийг Гэлэг гэх бөгөөд өртөөний адуу хариулсаар даруй зургаан жил болжээ.
Тэрээр хур дэлтэй хүрэн морь уургалан авахад нь тохойндоо хэдэн хазаар ногт углаж дээлийнх нь хормой нь урагдчихсан нэгэн эр морийг оосорлохоор очиход морь гэнэт цоройж толгой дээр нь гарах шахан цамнахад нь. Гэлэг
- Лувсан чи оосорлоодох гэвэл дээлээ сугалдаргалсан махлаг хүрэн царайтай эр очин
- Алив наад ногтоо гээд ногтыг авангаа та араг саварныхаа ажлаа бод манж амбаны туслахыг ирэхэд гал хөсгүй хөлдөөж алах нь уу хэмээн инээд алдахад
Тэндээс Гэлэг
- Дугараа ах та явж ажлаа бод гэв.
Дугархүү гэгч энэ эр өртөөний бүхий л хар бор ажлыг хийдэг ч хөөрхий хийсэн нэргүй янз бүрээрээ дуудуулан явдаг байв.
Хүмүүс ярих нь наадах чинь эрийн хуйх шүү цагтаа манж амбаны дархан сүргээс адуу тастаж явсан эр дээ гэдэг байв.Харин Дугархүү өөрөө юу ч ярьдаггүй угийн дотогшоо хүн байлаа .Энд тэнд зарагдан өртөөний хэдэн гэрийг дамжин хоноглох бөгөөд Гэлэгийнд ихэвчлэн хоног төөрүүлдэг байв. Гэлэг ч урьдынх нь амьдралыг сөхдөггүй Дугархүү ч ярьдаггүй нэг л мэдэхэд Гэлэгтэй бараг л ах дүүс шиг болж эхнэрт нь туслан тугал бяруу эргүүлэн хүүхдий нь харан бараг л эдний гэр бүл шиг амьдраад гурван жил гаруй болжээ.Өртөөний занги Довдонгоос бусад нь л Дугархүүд сайн байдаг байлаа .
Өнгөрсөн намрын нэг орой өртөөний саалийн хэдэн үнээ оройтоод ирэхгүй удсанд гэртээ согтуу хэвтэж байсан Довдон зангийн мориор өртөөний авгайчуул Дугархүүг явуулан үхрээ туулгаж ирсэнийг нэг нь Довдон зангид хошуу хүргэсэнд тэрээр ихэд уурлаж
-Муу гуйлгачин ноён хүний дур мэдэн унана гэнээ хэмээн тэнзэн ташуураар нүүр нүдгүй балбасанд өртөөний хүүхнүүд дундуур нь орж байж арайхийн салгав.Тархи нь хоёр газар хагарч хамаг бие нь хөх няц болсон Дугархүү Гэлэгийнд хэд хоног хэвтэхэд Гэлэгийн эхнэр бариач авчран тархи толгойг нь бариулав. Адууны эрэлд хэд хоног яваад ирэх хооронд ийм юм болсоныг дуулсан Гэлэг ихэд уурлаж Довдон зангийн эсгий үүдийг нь гэр дээр нь шидэн орж
-За занги минь .Та яахлаараа гэмгүй хүн зоддог билээ гэхэд .
Довдон занги шилээ шөргөөн цагаан соруултай гаансныхаа үнсийг гучин хоёр угалзтай монгол гутлынхаа хоншоор дээр нь тог тог хийн үнсийг нь унагаад
-Гэлэг чи гэмгүй хүн гэв үү наадах чинь манж амбаны сүргээс хулгай хийсэн хулгайч шүү дээ .Хошуунаас намайг наадахыг чинь харгалзах үүргийг надад өгсөн юм шүү .
-Чамд бол ямар ч хамаагүй чи аль эсвэл хань хамсаатан нь болж ял үүрэх гээд байна уу гээд . Нэг ийм үг байдаг даа
Ноёнтой өрсөлдсөн хүн хонгогүй
Нохойтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэдэг биз дээ гэхэд .
Гэлэг
- Энэ хэрэг ингээд дуусахгүй шүү хэмээгээд гарч одов.
Тэр шөнө Дугархүү өөрийнхөө бүхий л туулж өнгөрүүлсэн амьдралаа Гэлэг болон эхнэрт нь ярив.Шөнийн нам гүн дунд тэрээр намуухан дуугаар яраглан байж
-Би чинь Лувсан гүнгийн хошууны хүн шүү дээ .Би айл гэр болоод анхны нуган үрээ үзээд амьдрал сайхан байлаа. Манайх тийм баян биш ч унах унаатай шөлний хэдэн богтой айл байсан юм.Миний нэг арилжаа хатираатай сайхан хээр морь байлаа .Хэдэн адууны минь ганц сор л доо Хүн амьтан ихэд сонирхдог байлаа. Манай хошуу ноён миний хээр морийг улаан цайм миний сарвайнд нь алдсан адуу мөн байна гээд булааж аваад хятадын пүүсний данжаадад бэлгэнд өгчихөв . Би залуу ч байлаа ноёнтойгоо тэрсэлдэж хорин удаа банздуулж хар гэрт хоригдов.Сайн хүмүүсийн ачаар хар гэрээс оргож өртөөний уяа сойлго нь таарсан хоёр морийг уяан дээрээс нь хулгайлан урагшаа хил гарах гэж явсан манж амбаны агтны хойноос нэхэж очоод харуулууд унтаж байх үеэр нь дайрч орон хээр морьтойгоо хамт хэдэн адуу тастаад хөөсөн ч унаж явсан морь минь харуулын суманд өртөн унаж би гэж хүн баригдан манж амбаны газар хүргэгдэж хар гэрийн мөглөнд хоёр жил гаруй суугаад наашаа энэ Довдонгийн хяналтан доор насаараа зарагдах ялтай ирсэн минь энэ дээ .
Муу эхнэртээ л санаа зовж байна даа хөөрхий минь хаана яваа бол доо .Намайг хэрэгт холбогдоход хошуунаас хүмүүс очиж манай бүх хөрөнгийг хураасан гэнэ лээ .Эхнэр минь хөхөө өвлөөр айл айлд зарагдаж явсаар хүү минь улаан бурхан гэж өвчнөөр өөд болж тэрнээс хойш эхнэрий минь сураг гараагүй юм гэнэ лээ .Миний амьдралыг манж амбан .хошуу ноён энэ Довдон пүүсний хужаа нар л орвонгоор эргүүлсэн дээ Хожим сонсох нь манай хошуу ноён энэ Довдонтой хамаатан юм байна лээ.Надад одоо үлдсэн юм гэвэл өшөө хорсол үзэн ядалт л байна даа хэмээн цээжнийхээ гүнээс уртаар санаа алдав.
Удалгүй Дугархүүгийн бие илааширч ажлаа хийх болов . Нэг өглөө Довдонгийнд хоёр морьтой хүн ирсэн нь манж амбаны туслах Санингаа гэгч ирж байгаа бөгөөд урьдчилан тусад нь гэр бариулж хөл хөдөлгөөн болов .Хошуу ноён Довдон занги хоёр сууж чадахгүй загнаж зандчин хонь гаргуулан идээ бээр сөгнөн отго жинсээ бэлдэн сүржигнэж Гэлэгийг дуудаж
-Арваад номхон морьд бэлд хэмээв.
Манж амбаны туслах ирж байгаа сураг сонссон Дугархүү нэг орой адуу буцааж яваад Гэлэгт хандаж эндээс оргох гэж байгаагаа дуулгасанд Гэлэг хэсэг дуугүй явсанд
Дугархүү
-Чи надад хоёр гайгүй морь зааж өг гэхэд нь.Гэлэг
Тууж яваа адуун дотроо байсан цагаан морь мөн нэг өндөр хар морь хоёрыг заагаад
Энэ хоёр морь бол өртөөний хамгийн сайн морьд Довдон занги манж амбаны туслахад унуулна энэ хоёр морийг бариад уячихаарай гэсэн юм.Таныг явтал уяа засал нь таарах байхаа гэв.


Нөгөө сүр дуулиантай Санингаа гэгч нь ирэхэд Өөшийн дөрөлж дээр хошуу ноён Довдон занги дагалдах хэдэн хүнтэйгээ угтаж авав.
Угтагсад хээр ширээ засаж хоол унд болсон ч тэрээр амссангүй .Өвөр монгол хэлмэрчээр дамжуулан газар орны тухай л баахан юм асууж шалгаах бөгөөд чулуу үзээгүй хүн шиг чулуу болгоныг барьж үзэн эргүүлж тойруулах аж .
Санингаагийн гол зорилго нь Манжийн хаанд жилийн жилд өргөдөг торгон сүргийг энэ хавийн хошуу шавийн газраас бүрдүүлэхээр ирсэн бөгөөд энэ завсар бас өөрийн эрх ашгаа давхар бодолцохоо мартсангүй энэ нутгийн тухай нэг удаа хятад түншээсээ нь алт мөнгөний ордтой гэдгийг дуулсан нь түүний шуналыг хөдөлгөхөд хүргэжээ.
Орой нь тусгайлан барьсан гэрт тэрээр хошуу ноён занги хоёрыг дуудаж уулзаад
-Танай хошуу 1000 адуу 5000 хонь их хаанд өргөх ёстой . Намрын дунд сарын билэгт сайн өдрөөс өмнө бэлэн болго гэж тушаахад
Хошуу ноён
-Жа хэмээв
Тэр орой пүүсийн данжаад ирж Санингаа хошуу ноён занги нар шөнөжингөө л найрлав.
Үдэш Гэлэгийхэн унтахаар хэвтэхэд Дугархүү нэг л орж гаран тотгворгүй байлаа.
Дугархүүгийн хүлээсэн мөч иржээ. Энэ мөчийг тэр арав гаран жил хүлээсэн байлаа. Амьдралыг нь сүйтгэсэн өшөөтөнгүүд нэг дор цугларсан байсанд өшөө авах бодол улам дүрэлзэж
Тэрээр өөртөө
- Өнөө шөнө л амжихгүй бол хэзээ ч үгүй хэмээн дотроо адгав. Гэлэгийн гэр бүлийг унтсан хойно нь сэмхэн босож хувцсаа өмсөөд аргамжаатай морьд дээр очин манж амбаны туслахад унуулна гэж бэлдсэн цагаан бор морийг эмээллэн мордож мөн Гэлэгийн заасан өндөр хар морийг хөтлөн манж амбаны гэрийн ойр очин орчныг ажиглан нэлээд суув. Гэрт хүмүүс шуугилдах л сонсогдох бөгөөд гэрийн үүдэн дээр манж амбаны хоёр харуул нааш цааш холхино.
Удалгүй гэрээс хүмүүс гарч ирэх нь харагдав.Сартай болохоор хэн хэн бэ гэдэг нь бараг л танигдаж байв.
Дугархүү хар морио тэнд тушиж үлдээгээд мориндоо мордонгоо
-Хамгийн түрүүн манж амбаны туслахыг тэгээд данжаадыгдараа нь хошуу ноёныг зангийг хэмээн занаад гартаа барьсан бүдүүн яргай ташуураа чанга атган
-Чүү хэмээхэд цагаан морь ухасхийн давхиж яах ийхийн зуургүй л гэрийн гадаа нөмрөн очиход манж амбаны туслах халхгар дээлээ нөмгөн нөмрөн бие засахаар явж байгаа бололтой цаашаа харан алхаж байснаа гэнэт эргэн харахад нь Доржхүү ч ташуураа далайн толгой дундуур явуулж орхивол
-Хэг хэмээн бөглүүхэн дуугараад харгана дамнан унав.Мориныхоо амыг эргүүлэн данжаадруу очвоос тэрээр хятадаар баахан юм шулагнаад цаашаа жороолон гүйхэд нь ташуураа далайн цохих агшинд тэрээр муухай чарлан пидхийн унав.Юу болоод байгааг ухаарч амжаагүй зогсох халамцуу хошуу ноёны улаан нүүрэн дундуур нь явуулж орхивол арагшаа саван уналаа.Харин Довдон занги гэрлүү орохоор майрагнан гүйхэд нь чүү хэмээн давирахад морь ухасхийн гэрийн үүдээр орох агшинд нь ташуураа далайн буулгаваас хальт цохиулсан Довдон цаашаа шургачин унахад нь мориныхоо амыг эргүүлэн цахиур буугаа цэнэглэх гэж оролдон зогсож буй манж амбаны туслахын хоёр харуулыг мориороо дайрч унаган цаашаа давхих замдаа хар морио замаасаа авч харанхуй дундуур одов.
Тэр шөнөдөө л манж амбан данжаад хоёр газар дээрээ таалал төгсөж хошуу ноён ухаангүй үхлүүд амьтан байж байгаад өглөөгүүр сэргэсэн ч нэг нүдээ бүлт цохиулсан байв.
Харин Довдон занги толгойгоо хагалуулаад л үлдсэн байлаа.
Тэр өдрөө хошуу ноён Дугархүүгийн араас арван тавны цагдаа нараа мордуулав.
Дугархүү өртөөнөөс дутааснаас хойш ууланд бүгэж тарвага зурмаар хооллон нэлээд хонов.
Манжийн ийм том албаны хүн амь насаа алдаж байсан тохиолдол гарч байгаагүй учир манж амбан ихэд хилэгнэж цэрэг гарган тэр хавийн уул хадыг өргөн хүрээтэйгээр нэгжиж эхлэв.Дугархүү хэд хэдэн удаа баригдахын даваан дээр морь сайтай тулдаа л дутааж байсан ч нэг удаа Довдон зангиар ахлуулсан арван тавны цагдаа нарт хөөгдөн дутааж явах замд хар морь нь буудуулж үхэв.Гэсэн ч Дугархүү цагаан морио зайдан унаад дутааж амжив.
Дугархүү эхнэрийнхээ сургийг гаргах гэж нэлээд явсан боловч бүдэгхэн нэг сураг гарсан нь хүрээрүү мөргөлчид дагаад явсан гэсэн сураг байв.Ямар ч байсан амьд байгааг нь дуулсан тэрээр хүрээ явъя гэж шийдээд байтал манж амбаны газраас Гэлэгийг эхнэрийн хамт оргодолтой үгсэн хуйвалдсан хэргээр баривчилж тамлан байцаасан ба Гэлэг бүх хэргийг өөрөө үүрч эхнэр нь суллагдсан гэдгийг дуулав.
-Надаас болж ийм зовлонд унасан би туслах ёстой хэмээн хэд хэдэн шөнө манж амбаны хавиар эргэлдэж оргуулах боломж байгаа эсэхийг судалсан боловч олигтой санаа олдсонгүй..
Удалгүй мөглөн шилжүүлэх гэнэ гэсэн сураг сонссон тул нэг түшмэлд нэлээд хэдэн лангийн мөнгөн ембүү атгуулж байж хаашаа хэзээ шилжүүлэх гэдгий нь мэдэж аваад нутгийн нэг хүнтэй хоёул газрын бартаатай газар отож байтал .Арваад хүнээр хамгаалуулж хүзүүнд нь дөнгө зүүн зайдан морин дээр мордуулж хөлий нь доогуур холбосон Гэлэгийг авч яваа цуваа гарч ирэв.Дугархүү хамт яваа хүндээ
- Чи хойгуур нь тойрч очоод буу тавьж анхаарлы нь сарниулаад цаашаа дутаа .Хэрвээ надад ямар нэгэн юм болвол чи тэр чигээрээ яваарай гэв.
Нөгөө хүн нь цувааны араар тойрч ард нь гараад буу тавьж хашхирвал долоо найман морьтон түүний өөдөөс буу тавин нэхэв.Энэ чөлөөгөөр Дугархүү цагаан морин дээрээ мордон хуй салхи шиг довтолгон Гэлэгийг сахиж үлдсэн гурван манж хуягийг хөдөлж амжаагүй байхад нь цохиж унагаад Гэлэгийн хөлийг холбосон уяаг тас татаад дөнгөтэй нь ноцолдож байх үед нөгөө морьтой хуягууд буцаад ирж байгаа нь харагдав.Тэвдсэн Дугархүү Гэлэгийг цагаан морин дээрээ өргөөд мордуулах агшинд ойрхон хэд хэдэн удаа буун дуу тасхийж Дугархүүгийн царай нь хөхрөн гар нь суларч сулбайгаад Гэлэгт хандаж
-Яв яв хэмээн ташуураа гарт нь атгуулаад сулбайн уналаа.
Гэлэг
-Чүү хэмээвээс цагаан морь ухасхийн давхихад хойноос нь хуягууд буу тавин нэлээд хөөсөн боловч цагаан морьтойгоо бараа сураггүй тасран холдлоо.
Үхлүүт шархадсан Дугархүү дээшээ харан хэвтэхдээ Гэлэгийг оргуулж чадсандаа л хязгааргүй баярлаж байв.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Тайванжаргал Н )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 342 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-016.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 22131185

Анхны цас 2005 он
uvl-039.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4107

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-251.JPG
Хэмжээс: 600x450 47k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4251


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn