Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Хүрэлсүх 	М	 Шүлэг: М.Хүрэлсүх : Нармай Монгол
Оруулсан admin on 2010-06-10 01:56:54 (3978 уншсан)

М.ХҮРЭЛСҮХ : НАРМАЙ МОНГОЛ

ШҮЛЭГ М.ХҮРЭЛСҮХ
НАРМАЙ МОНГОЛ
Шатаагдсан унь тоонон дээгүүр
Шаахайн мөр туучин өнгөрсөн
Шагайсан бууны онин дээгүүр
Шар мангад нүдээ унагасан
Шатсан Монголын зүрхэн дээгүүр
Шударга үнэний эрэл хатсан
Манжид дарлагдсан 200 жил
Мангадад мадлагдсны 100 жил
Хэн нэгэнд өртэй бол бид
Хэдэн үеэрээ төлж дууссан ….
Дэлхийн хувьсгалын нүргээн дор
Дорнын анчин, малчин, нүүдэлчид
Нармай улсын бодлого тогтоод
Нийтэд зарлаад боссон байна
Буриад, Барга, Үзэмчин, Хорчин
Бултаар тусдаа үгсэн тохирч
Туурга нэгтнүүдээ уриалан дуудаж
Төр байгуулах түшиг хайхдаа
Халх ноёдыг хань татаж
Хагас хугас хэргэм соёрхжээ
Хавирга хатавч нутгаар ханаа шийрлэж
Харбин манжуурт төрөө төвхнүүлжээ
Улс болох уралдаанд оролцохдоо
Урт бодлогын ухааныг ухсангүй
Хүннү, Түрэг, Их Монголын
Хүчирхэг үеийн төрийн төвүүд
Орхон, Туул, Онон, Хэрлэнд
Орд өргөөний бууриуд нь байна
Онголж тахисан хаадын булш
Очирвааниас, Бурхан Халдунд хүртэлх
Охилж мяралзсан голуудын эхэнд байна
Ар, Өвөр, Буриад, Тува, Халимаг
Алунгоо эхийн сум атгасан хөвгүүд
Алс тусдаа амин хувиа хичээж
Айлсаж чадалгүй доог тохуу болсон байна
Зөнч хатны багцалсан сумны утга
Зүүдний хорвоод унтаа чигээрээ байна
Хас тамгат төр минь Монгол
Хоршин дуулах дуу минь Монгол
Хорвоод дуурсах алдар минь Монгол
Хувь заяаны төөрөг минь Монгол
Хил дамнасан нутаг минь Монгол
Хотлоор шүтэх шүтээн минь Монгол
Хас тамгат төр минь Монгол
Хамаг Монгол мандсан хас төртэй
Хамтаар өргөж соёрхсон хаан эцэгтэй
Хатны гараар багцалсан суман гэрээстэй
Хасаг тэргэнд ачаалсан мэргэдийн сургаалтай
Сүүн цацлаа өргөсөн алтан соёмботой
Сүсэг бишрэлээр дээдэлсэн цагаан сүлдтэй
Хийморь цог бадраасан хар тугтай
Хүннү өвгөдөөс үлдээсэн хөшөө дурсгалтай
Хүйн холбоонд эргэсэн цусан тангарагтай
Хас тамгат төр минь Монгол
Хоршин дуулах дуу минь Монгол
Хоолойн царааг шалгах уртын дуутай
Хосгүй уянгаар эгшиглэх хөөмийн түрлэгтэй
Хөхүүр дотроо иссэх айраг, дэмбээтэй
Өөжин ботго хөхүүлэх ингэ буйлаатай
Өндөр дэнжид тарлах адуу янцгаатай
Зэргэлээн дунд шаргалтах говь шаагиатай
Зүрхэн уулсаас хоржигнох горхи харгиатай
Морин хуур хөглөхөд татлага хүнгэнээтэй
Магтаал ерөөл дуудахад жолоо өргөөтэй
Малгайн тоос үргээхэд даваа цоллоотой
Хоршин дуулах дуу минь Монгол
Хорвоод дуурсах алдар минь Монгол
Хөвчин дэлхийг хөлдөө сөхөрүүлсэн Монгол нэртэй
Хөх толбоор тодрох тэнгэрийн тамгатай
Хүннү, Түрэг, Их Монгол, хүчирхэг дээдэстэй
Өрнө дорныг өвдөглүүлсэн өрлөг хаадтай
Үнэнч тэвчээрээ гайхуулсан үзэсгэлэнт хатадтай
Түүх шаштираа тууривсан босоо бичигтэй
Тоонот гэрээ барьсан уужим нутагтай
Цагаан хэрмийг нураасан цадиг түүхтэй
Цайны зам хэрсэн тэнхээт жинчидтэй
Цус ясаар холбогдсон удам хэлхээтэй
Цэвэр овгоо дээдэлсэн ургийн бичээстэй
Хорвоод дуурсах алдар минь Монгол
Хувь заяаны төөрөг минь Монгол
Хүний харцаар бөхөлзсөн хувхай бялдуучтай
Хүйтэн өвөрт хэрмэл ээдсэн цустай
Төрийн нэр барьсан урвагч шарвагчтай
Түрүүний бөөс оодруулсан хагарал бутралтай
Хууль цааз хөсөрдүүлсэн харалган түшмэдтэй
Буруу энгэртэй дээл хэдэрсэн бууны ноходтой
Соёлын хувьсгалаар дарамтлуулсан хотол хохирогчтой
Суусан гэрээсээ цөллөгдсөн өнчин заяатай
Хувьсгалын түймэрт хяргуулсан хохимой толгойтой
Хөхөө өвлөөр хөөгдсөн хөлдүү булштай
Хувь заяаны төөрөг минь Монгол
Хил дамнасан нутаг минь Монгол
Ус голууд сүлжилдсэн уулзваргүй нутагтай
Ухаант өвгөдийн үлдээсэн баялаг өвтэй
Хүлгийн шандас шалгасан Саяаны даваанууд
Хөлийн шөрмөс цуцаасан Тарвагатайн уулсууд
Хөгний уяа шиг хөвөрсөн Алтайн нурууд
Хүйтэн булгаар тэжээгдсэн Хэрлэн, Сэлэнгэ, Халх голууд
Хөөсрөх давалгаа хаялсан Буйр, Увс, Байгаль нуурууд
Хөхрөн цэнхэртэх энгүй их талууд
Хойчдоо нутгаа таниулсан овоо тахилгууд
Холч ухаантан хөдөөлүүлсэн булш хирэгсүүрүүд
Хил дамнасан нутаг минь Монгол
Хотлоор шүтэх шүтээн минь Монгол
Бурхан багшийг шүтсэн уламжлалт шүтээнтэй
Буга хүлэглэн бөөлсөн хатуу тарнитай
Онгод хийморийг тэтгэсэн овоо тахилгатай
Огторгуй эрхсийг ажсан одон зурхайтай
Хотлыг баясуулсан эрийн гурван наадамтай
Хол ойрыг өртөөлсөн шандаст хүлэгтэй
Ахуй байгалиа хайралсан амин шүтээнтэй
Аргамаг хүлгээ сүсэлсэн төрийн сүлдтэй
Хөх толбоо мөнхөлсөн алаг тугтай
Хөлгөн сударт ширээсэн угсаа гарвалтай
Хоймортоо өргөн залсан морин хууртай
Хотлоор шүтэх шүтээн минь Монгол
Өөрийн нутагтаа хүний гарт тарчилсан
Өрөөлтэй хоёр загал бүдчиж байна
Дэлхийг арлын өнцгөөс эрхшээдэгүй
Даяарыг азийн өндөрлөгөөс дагуулдаг
Дээд эзний үлгэр дууриал
Дуурсах суу тасраагүй байна
Төвийн хүчийг тооцоогүй хаад
Түүхэнд сүйрч үлдсэн байна
Зөн совин тэнгэрийн ивээлээр
Цөнгөө түрж голууд нийлэхэд
Зүрхээ чагнаж зүүдээ манаад
Зөв нүүдэллэж бууриа засахыг
Эзний эр хоёр загалын тууж
Ирээдүйн бидэнд гэрээсэлсэн байна

Эрх чөлөөг нухчин дарсан
Их гүрнүүд задрах болно
Эх хэлийг гутаан доромжилсон
Эзэрхэг бодлого үнэнд гүйцэгдэнэ
Аянга дагуулсан аадар шаагиад
Аргалын дөл асан дүрэлзэнэ
Азийн талд солонго татаад
Амьсгал уужирч хүлээс алдарна…

2010 оны 02 дугаар сарын 08



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 5/1 | Хүрэлсүх М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 62 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-067.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2794

Хавар 2007
IMG_1087.jpg
Хэмжээс: 600x449 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2673


B2-019.JPG
Хэмжээс: 600x400 28k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3579


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn