Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Өгүүллэг: Э.Үржинханд : Хөдөөний охин
Оруулсан admin on 2009-08-17 21:32:00 (5821 уншсан)


/Өгүүллэг/

-Битгий чимээ гаргаад бай л даа, наад хаалгаа хурдан хаа!” гэж Палам гуай уцаарлангуй хэлээд шаахайгаа чирэн том том алхалсаар өрөө рүүгээ явж оров. Түүний ард сааралтан үлдсэн тамхины утаа орчиныг эзэгнэж, цонхоор тусах нарны гэрэлд юу нь үл мэдэгдэх хээ мэт болсоноо аажмаар замхарна. Өөрийн ганц охиндоо бол нүдээ ухаад өгсөн ч буцахааргүй боловч өрөөлийн хүүхдэд эвэртэй туулай үзсэн мэт ханддаг нь жаахан таагүй. Энэ жил есдүгээр ангиа төгсөж буй Халиун сургууль төгстөл хамаатныхаа байранд суухаар саяхан шилжиж ирээд байгаа нь энэ. Хичээл сургуулийн хажуугаар айлын ая тал харахын амаргүйг сүүлийн хэсэг хугацаанд биеэрээ мэдэрч буй тэрээр хэлсэн бүхнийг нь хийнэ. Тэдний охин Маргадтай нас чацуу бөгөөд нэг ангид суралцдаг. Сурлагаар тааруу Маргадад хичээл даалгаварыг нь хийж өгөх, гэрийн ажил хийх өртэй мэт байвч, заримдаа тэгж туслаагүйгээс болж багагүй хэрэг мандана. Хичнээн эе эвийг хичээвч яагаад ч юм заавал нэг шалтаг гарсаар энэ хоёр нэг л эв түнжингүй билээ.

Халиун Палам ахын тушаалаар болгоомжтойхон хаалгыг хаагаад гал зуухны өрөөнд оройн хоол бэлтгэж эхлэв. Баншны гурилыг хичээнгүйлэн элдэж, чимхэхээр завдаж байтал Маргад гаднаас жавар сэнгэнүүлэн орж ирсэнээ: “-Өө, одоо болтол хоолоо хийгээгүй юм уу? Идэх юм байна уу?” гээд үүгээр түүгээр онгичин ямар нэг зүйл эрж гарлаа. “-Өнөөдөр би тоон дээр онцгүй дүн авчихлаа, Чи яагаад надад бодож өгсөнгүй вэ?” хэмээн цухалдан хэлэхэд түүний ээж Надмид авгай улавчаа чирэн орж ирэхтэй зэрэгцэн Маргад чимээгүй болов. “-Миний охин даарсан уу? Явж наад хувцсаа соль” гээд ханцуй шамлан Халиунтай хамт хоол хийлцэж эхлэхэд Маргад ширээн дээр байсан хайрцагтай тамхинаас сэмээрхэн сугалан авахыг Халиун санамсаргүй харчихав. Маргад түүнтэй харц тулмагц долоовор хуруугаа уруулдаа хүргэж, дараа нь гараа зангидан зангаад түргэн гэгч нь гарч одохыг Надмид эгч даанч анзаарсангүй. Төдөлгүй Маргад уур уцаар болсон нүдээ эргэлдүүлсээр орж ирээд: “-Халиун аа, өчигдөр аавын авч өгсөн шар савтай үзэгний цуглуулгыг яасан ?” гэхэд гайхсан нүдээ томруулан байж: “-Мэдэхгүй, би тийм юм огт хараагүй шүү дээ” гэв. “-Би хайгаад олохгүй байна, чи зүгээр л гаргаад өгчих” хэмээн шийдэмгий хэлэх нь тэр. “-Би үнэхээр хараагүй, мэдэхгүй шүү дээ” гэхэд Надмид гуай хэрэгт оролцон: “-Чи өөрөө энд тэнд хураасан юм биш биз дээ? Өөрийнхөө цүнх саванд сайн үзэхгүй юу” гээд нэг их тоосонгүй тул улам ундууцсан Маргад ширэв татан буцаж гарлаа. Тэгээд Халиунаагийн өрөөнд орж хамаг юмыг нь сандаачин хаяхын хажуугаар мөнөөх шар савтай үзэгний цуглуулгаа дэрэн доор нь сэмээрхэн хийж орхив. Халиунаагийн Надмид эгчтэй хамт хичээнгүйлэн хийсэн банштай шөл нь бэлэн болж Палам гуай эхнэрийн хамт оройн хоолоо тухлан зооглоно. Халиун тавагтай хоол барьсаар Маргадыг хооллохыг уриалан өрөөндөө орж ирэхэд тэрээр хамаг юмыг нь талаар нэг тараачихсан сууж байв. “-Үгүй, чи чинь яаж байгаа юм бэ?” гэж балмагдан байж асуугаад халуун хоолыг эвтэйхэн гэгч нь ширээн дээр тавьлаа. Маргад Халиунаагийн гараас угз татан хана руу түлхэж: “-Би хайсан юмаа олсонгүй, Хэрэв чамаас гарч ирдэг л юм бол яавч зүгээр өнгөрөөхгүй шүү. Бас..., тэр тамхины тухай амаа мэдээрэй!“ хэмээн омогдоод гарч одов. Халиун энд тэндгүй тараасан ном дэвтэр, хувцас тэргүүтнийг эхнээс нь авахуулаад хурааж: “-Тоогоо ч бодож чадахгүй байж, хүний өрөөг буулгаад хаячихдаа яахав дээ” хэмээн бодов. Өрөөгөө цэгцэлж дуусаад дөнгөж хооллохоор суутал Надмид авгай бөөн чимээ шуугиан болсоор орж ирэх нь тэр. “-Хүүхдийн юм хааш нь хийсэн юм бэ чи?” хэмээн цамнахад гайхсан Халиун учрыг олж ядан зогстол Маргад уйлсаар араас нь орж ирэв. Халиун: “-Би мэдэхгүй. Үгүй Маргаа чи яагаад уйлаа вэ” хэмээн аргадахаар ойрттол: “-Ээж ээ, Би харсан, тэнд ...” гэж ирээд хуруугаа гозойлгон гомдолтой нь аргагүй Халиунаагийн ор луу заав. Ээж нь уурлан бухимдаж: “-Аяга хоол тайван идүүлэхгүй, яасан хаашаа улс вэ” хэмээн ор дэрийг нь онгичиж гартал дэрэн доороос нь үзэг бал тэргүүтэн шалаар нэг тарж, алтлаг өнгөтэй шар хайрцаг газарт хэд хэд өнхөрсөнөө хөмрөн унав. Мэл гайхсан Халиун юу хэлэхээ мэдэхгүй зогстол Надмид гуай: “-Мөрөөрөө байж чадахгүй бас юм хумслана гэнэ ээ чи, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр...Түүгээч наадуулаа” гээд өсгийнөөсөө эхлэн сэмэрсэн улавчаа аваад Халиун руу нүүлгэв. Сандарсан Халиун газраар нэг тарсан үзэг балыг цуглуулж хайрцагт хийгээд Маргад руу сарвайлаа. Харин Маргад худлаа уйлсанаа ээжээсээ нууж, дийлсэн хүний бахдалтай харцаар Халиун руу инээвхийлэх нь даанч нэг гомдмоор. Иймэрхүү явдал хэдэнтээ тохиолдсон боловч тэр бүрийд Халиун тэвчин өнгөрүүлэхээс өөр аргагүйн дээр бүх бурууг өөр дээрээ үүрэн өнгөрөөнө. Хэрэв ямар нэг хэрүүл шуугиан гарвал төдөлгүй ар гэр лүү нь гомдол хүрч хөдөө рүүгээ буцна. Тэгээд сурах мөрөөдөл нь талаар өнгөрөх тул Халиун яаж ийж байгаад л бүгдийг хүлцэнэ. Цавцайн цайх цасан дээр өвлийн наран одод гэрэлтүүлэн гийнэ. Одод цасан дээрээс нүд гялбуулан анивчих нь үлгэрийн гэмээр сайхан. Халиун физикийн олимпиадад тэргүүн байр эзлээд, ангийн найзуудтайгаа элдвийг хөгжилдөн баяр хөөр болсоор орж ирэв. Палам гуай мөн л нуруугаа үүрэн тамхиа баагиулангаа хаалга аяархан хаахыг сануулаад өрөөндөө ороход Халиун утааных нь үнэрт хоолой нь хорсож ханиасаар хоцров. Чингээд өрөөндөө орж шагналын бичгээ гарган баярлаж суутал Маргад аягатай час халуун кофе барьсаар орж ирэв. Өнөөдрийн хичээлийн даалгавар, энэ тэрийг ярьж суусаар нэг мэдэхнээ Маргадын халааснаас тамхины хайрцаг цухуйн байхыг олж харлаа. Халиун: “-Пөөх, Маргаа чи тамхи татсаар л байгаа юм уу? Чи болихгүй бол би Палам ахад хэлнэ шүү ” гэхэд Маргад дүрсхийн уурлаж: “-Энэ чамд хамаагүй, чи өөрийгөө л хичээ, улаан хацарлачихаад байж байгааг нь...” гэж зэвүүцмээр хэлсэнээ Халиунаагийн ширээн дээрхи баярын бичгийг авч: “-Нээх номын царайлчихаад...Хм, сайхан л байдаг байх даа” гээд эргүүлж тойруулан үзсэнээ илт дүргүйцлээ илэрхийлж, харсаар байтал түүн дээр балаар зурж гарав. Халиун энэ удаад үнэхээр хүлцэж тэвчсэнгүй тул: “-Маргаа чи арай ч ингэж болохгүй биз дээ? Болиоч, боль...” хэмээн баярын бичгээ авахаар түүний гараас барихад Маргад нөгөө талаас нь угзрав. Хариугүй урахын даваан дээр Халиун түүний гараас баярын бичгээ мулталж авлаа. Маргад уураа барьж ядан түүн рүү гараа далайхдаа час халуун кофе татаж асгах нь тэр. Нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хадаж хормын зуур түүний гар нь цэврүү үсрэн түлэгдэв. Охиныхоо уйлах дуунаар Палам, Надмид хоёр уралдах шахуу орж ирвэл: “-Аав аа, Халиун, энэ муу намайг түлчихлээ” гэсээр чарлаж гарав. Гар хөл нь цэврүүтэн түлэгдсэн охиноо хараад Надмид авгай халаглан байж түүнийг авч гарлаа. Палам гуайн нүдэнд гал асах мэт уурсаж, Халиуныг толгой түрүүгүй нүдэж нүдчихээд, хурдан тэднийхээс явахыг тушаав. Гомдохын ихээр гомдсон Халиун уйлж суухад цонхон дээр тогтсон цана ямар нэгэн хээ угалз үүсгэж гадна орших чөлөөт ертөнцөөс хязгаарлах шиг. Наран авхай баруунтаа хэвийж, өвлийн бүүсгэр үдэш хотын утаан дунд нүүгэлтэнэ. Чухам юунаас болсон эсэхийг огт мэдэхгүй хэрнээ Халиуныг тийнхүү үгийн зөрөөгүй шийтгэсэн Палам гуайн ууртай улаан нүд ахин дахин харагдах нь аймшигтай. Чингээд Халиун хүрмээ өмсөж, сэмээрхэн гэтсээр гутлаа солиод тэднийхээс гарч одлоо. Өвлийн хүйтэн үдэш ангийн нөхдөөс өөр танилгүй Халиун хаачихаа мэдэхгүй байрны гадаа хэсэг зогсов. Чингээд халаасаа уудалвал хэдэн төгрөг байна. “-Ямартаа ч Маргадад түлэнхийд түрхдэг эм авч өгье байз” гэж шийдээд явлаа. Энэ зуур Надмид авгай түүний эзгүйг огт гадарлаагүй агаад өрөөнийх нь дэргэдүүр өнгөрөнгөө: “-Үгүй ер, бүр баашлаад хоол ч хийхээ больжээ энэ чинь” гэхэд Палам гуай: “-Дургүй бол хийхгүй л байна биз. Залхуурч байгаа хүнд битгий хоол өг цаашаа” гэж уурсана. Тэрээр ойролцоох хэд хэдэн эмийн сангаас түлэнхийн шарханд түрхдэг тос, эм зэргийг сураглавал байхгүй гэнэ, байгаа нэг нь хэтэрхий үнэтэй бөгөөд мөнгө нь үл хүрэлцэнэ. Өвлийн нар эрт шингэж, цавцайн цайрах хотын гудамжаар алхах хүмүүстэй зөрөлдөн явсаар нэг мэдэхнээ харанхуй нөмрөв.Өдий болтол сургууль, гэрээс өөр зүгт төдийлэн хазайж үзээгүй хөдөөний жаахан охин хичнээн хол явсаныг ч бүү мэд. Ашгүй нэг түлэнхийн шарханд түрхэх тос худалдаж авлаа. Чингээд эм олсондоо сэтгэл нь тайвширч, сая л ухаан орсон мэт харихаар завдтал хаана ирсэнээ ухаарсангүй. Жаварт даарсан чихээ барин, гараа амандаа хүргэж: “-За байз..., 8-р байр. Энэ байрны араар тойроод. Өө, юу билээ байз...” хэмээн хэсэг зогсов. Анх гэрээ олно гэдэгт юу юунаас илүү итгэлтэй байсан ч сая л төөрсөнөө мэдэхэд ямар нэгэн айдас түүнийг нөмрөн авах шиг болов. Даарч ядаж байхад хажуугаар нь бээлийгээ хаана нэгтээ гээжээ. Халиун байн байн алгаа хооронд нь үрж, байрнууд дундуур алхаж гарлаа.Тэрээр явсаар байрныхаа өмнө ирээд хаалгаа тогшиж эхлэв. Хичнээн тогшсон боловч хэн ч түүнд хаалга нээсэнгүй. “-Үнэхээр намайг оруулахгүй гэж үү” хэмээн улам цөхөрсөн Халиун сүүлдээ шатанд дээр гуниглан суухдаа өөр байранд андуурч орсноо үл ухаарав. Харин энэ үед Маргад гэрийн даалгавраа хуулах санаатай Халиуны өрөө рүү болгоомжтойхон шагайгаад түүний эзгүй байхыг сая олж мэдлээ. “-Аав аа, аав. Халиун алга байна” хэмээн сандран ирэв. Чингээд ойр хавьд хичнээн хайгаад олсонгүй. Тэр шөнөдөө Халиун ирсэнгүй. Гайхаш тасарсан Палам өглөө эртлэн гарлаа. Дараа нь Маргад сургуулийн зүг ганцаар алхахдаа өмнө хэзээ ч түүний төлөө ингэтэл санаа зовж байсангүй. Хэрэв ямар нэг муу юм тохиолдсон бол яана гэхээс эмээж, элдвийг бодон санаа зовсоор явтал түүний өрөөсөн бээлий цасан дээр хэвтэж байхыг олж харав. Өглөө эрт тул олон хүн төдийлөн явж амжаагүй тэнд бээлийнээс холдон явсан мөр байх нь тэр. “-Яах аргагүй мөн дөө” хэмээн шөнийн шинэхэн цасанд үл ялиг бүдгэрсэн мөрийг дагаж явсаар ойролцоох байрны орцны үүдэнд ирэв. Маргад эргэн тойрныг гайхан сонжсоор орц руу орж Халиуныг хайж эхэллээ. Яаран дээшилсээр дөрвөн давхарт гарвал шатан дээр өвдгөө тэврэн сууж байх нь тэр. Маргад зогтусан очоод гараас нь татаж: “-Үгүй, чи чинь энд юу хийж байгаа юм бэ? Гэртээ харихгүй яасан юм бэ? ” хэмээн үнэн сэтгэлээсээ зовнин асуухад Халиун дугарсангүй. Маргад гэмшингүй дуугаар: “-Би дахиад хэзээ ч тамхи татахгүй ээ, бас…Чи дахиад битгий ингэж яваарай за юу” хэмээн түүнийг аргадахад: “-Чи өөрөө хаалгаа онгойлгохгүй байсан биз дээ. Май, энийг шархандаа түрх” гээд гомдолтой нүдээр харж худалдаж авсан эмээ сарвайлаа. Тэд эгээл эгч дүүс адил хөтлөлцсөөр орцноос гарч ирэхэд өглөөний нар цацран гэрэлтэж, цасан дээр туссан алтан шаргал туяа нь эрдэнийн зүйлс мэт газраар нэг гялалзаж байлаа.
Зохиогч Э.Үржинханд



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4/1 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 311 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor043.jpg
Хэмжээс: 600x817 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4784


B3-019.JPG
Хэмжээс: 600x373 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7022

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-082.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3653


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn