Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэвдорж Д  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Өнчин цагаан ботго
Оруулсан admin on 2009-04-27 03:16:11 (2961 уншсан)


“Тусгай эмнэлэг” гэсэн хаягтай, олон хүн орж гарсан өндөр байшингийн дөрвөн давхрын буланд дотрын тасаг байдаг юм билээ. Гадаа, тэнгэр үүлэрхэг, яргуй сарын салхи хормой дэрвүүлж бие чихүүцсэн муухай өдөр байсныг хэлэх үү, дотрын тасаг гэдгийг бараг хагас цаг эрж будилсныг хэлэх үү. Бас дээр нь эргэлтийн хаалганы жижигхэн шагайвчаар зууван нүд, самсай нь сарталзсан хамраа цухуйлгаад,
-Чулуун гэдэг хүний бие асуух гэсэн юм, орж болох уу гэсэн миний гуйлтанд өрөөнийх нь дугаарыг мэдэхгүй бол боломж алга даа гэсэн хайхрамжгүй хайш яйш хариу өгөөд шил дарсан задгай үсээ сэгсэлзүүлсээр дэгдээд алга болсон үйлчлэгч, аль алиныг нь сэтгэлээсээ авч хаяхыг оролдон шал өөр юм бодож зогслоо. Гучин долооны жил орсон, толгойн оройд цөөхөн цагаан үс үзэгдэх болсон бүсгүй хүн юу эс бодох билээ дээ… Дунд сургуулийн зургадугаар анги, арван дөрөвтэй, тахимаа хүрсэн урт шаргал гэзэгтэй охин нас. Урт гэзэг минь одоо бодоход ангиараа жагсахад дороосоо хоёрт арайхийн ордог намхан жижиг биеийг минь чимж өгдөг байсан болов уу.
Манайх хотын баруун дүүрэгт. Эмэг эх маань Баянхошууны зүүн салаанд зусч хоёр үнээгээ шувтардаг болохоор намайг зуны амралтаар хажуудаа авна. Би ч эмээтэйгээ байх дуртай. Өглөө эрт босч тугал татаж өгөөд үнээгээ гилж, сүүгээ хөөрүүлнэ.
Миний хамгийн дуртай ажил бол ууланд гарч хуурай мөчир, хар модны боргоцой түүх. Их үд өнгөрч гараад оройн саамнаас өмнө гэртээ нэг уут түлээтэй ирж, галаа түлж хар модны боргоцой чад, пад дуугарч дөл дунд үсрэхийг харж суух сайхансан.
Намайг түлээнд гарахыг анаж байгаад саахалт айлын хүү Чулуун араас дэгдээд ирнэ. Түлээгээ хоёр уутандаа яаран дүүргэж ургаа мод түшүүлж тавиад нөмөрт нь бид хоёр зэрэгцэн сууж тухлана. Тэгээд Чулуун хуур хөгжим дарж, надад заах гэж үйлээ үзнэ. Бас үлгэр, түүх хэлж алмайруулна. Чулуун хуураар хоёр янзаар наадна. Нэг нь хуурын татуургаар эр бор харцагыг, нөгөө нь баруун гараараа хоёр чавхдасыг товшиж өнчин цагаан ботгыг тэшүүлнэ.
Чулууны хуурдсан ая, бүдүүн бараг хийцийн модон хуурнаас биш, харин эзнийх нь арван хурууны өндөгнөөс цацарч байгаа юм шиг.
Зууханд асч байгаа галын дөлд хар модны боргоцой чад, пад үсрэхийг харж суухад Чулууны товшуурын ая, гэрийн хөнгөн өрх дэрвүүлж зуны үдшийн салхи исгэрэх нь эр бор харцагын эгшиг шиг.
Чулуун надаас өндөр, бас бяр тэнхээтэйгээ гайхуулж, хоёр уут дүүрэн түүсэн түлээг холбож мөрлөөд би араас нь хуурыг нь бариад дуу аялан, дэгдэн бүжиг эргэж гэрийн зүг ачаатай тэмээний араас дагасан ботго шиг гарч өгнө. Мод түлээнд өнжөөд гардаг болохоор нэг өдөр удаан, нөгөө өдөр хурдан өнгөрдөгсөн.
Хуур морин толгойтой байдаг бол Чулууных тийм биш. Өвөө нь Чулуунд хуураар наадахыг зааж сургаад нарс, ямааны шүүж элдэж тэлсэн сарьс, хурдан морины сүүлээр энгийн гар хийцийн хуур хийж бэлэглэсэн юм гэдэг. Чулууныхтай эмээгийнх саахалт хоёр жил зусч, намайг долоод орох намар миний сайхан хуруутай хуурын багш минь Дундговь гэдэг аймагт шилжсэн. Тэр жил би хүүхдийн гэнэн цагаан нөхөрлөлийн насаа хараахан гээж чадаагүй байсан юм болов уу даа.
Чулууны найм, миний долоод орох зун одоо хүртэл санаанаас салдаггүй юм. Чулууныг хуурдаж, товшуурдаж байхад түүний урт нарийн шөрмөслөг хуруунаас би нүдээ салгадаггүй, цээжинд хоногшсон хуурын хөнгөн ая чихнээс минь салдаггүй. Бие биенээсээ холдох дургүй бид хоёр мөр мөрөө түшин суугаад нүднээс салдаггүй гарыг нь харж, чихнээс холддоггүй цэнхэр аялгууг сонсч байгаад нэг мэдэхэд нар уулын цаана хүүшилж, оройн саамнаас хоцорч, “ботго дагуулсан ачаатай тэмээ” тэшүүлж гарна. Чулуун дундын говьд төрж өссөн болохоор юм л бол ботго, тором, ат, ингэ гэж ярих дуртай. Тэгээд өөрийгөө өндөр хар ингэ, намайг эхээ дагасан цагаан ботго гэнэ.
Чулуун бас хуур хөгжмийн тухай өвөг эцгээсээ сонссон хоёр домгийг надад хэчнээн ч удаа ярив даа.
Хуур хөгжим эртний Хүннү аймгийн “ху” гэдэг үгнээс гаралтай гэнэ. Хоёр мянга хоёр зуун жилийн өмнө Монгол нутагт амьдардаг нүүдэлчин, малчин ардыг урд хөршийн суурин иргэншлийнхэн “ху” гэж хэлдэг байж. “Ху” гэдэг нь “хүн” гэсэн үгнээс үүсэлтэй. Эртний монгол аймгийг Хүннү улс, Хүн улс гэдэг байж. Хуур, хуучир гэдэг нь Ху-гийн хөгжим, Хүннүгийн хөгжим гэсэн утгатай. Тэр цагт хуурын тэргүүнд морин толгой байгаагүй учраас морин хуур гэж хэлдэггүй байж. Манай өвөө миний хуурыг “хүн” улсын аргаар морин толгойгүй хийж өгсөн гэж Чулуун сайрхана.
Чулуун, яагаад морин хуур гэх болсныг тэнгэрийн хархүүгийн алдсан хайр сэтгэлийн бэлгэдэл гэнэ. Хайртай бүсгүйгээ тэнгэрт орхиод далавчтай хүлгээрээ хөрст дэлхий дээр ирсэн хархүүд сэтгэлтэй болсон газрын хүүхэн, тэнгэрийн сайхан хүүхэнд атаархаж хүлгийнх нь шидэт далавчийг хайчилжээ. Тэнгэрийн хархүү жигүүрт хүлгийнхээ дэл сүүлээр хөвч татаж, толгойг нь дуурайлган сийлж морин хуур бүтээж мөнхийн хайрын ая зохиосон юм гэж үлгэр ч гэсэн үнэн юм шиг надад итгүүлнэ.
Долоод ордог жилийн зуны амралтын зуслангийн айлууд бууж байхад Чулуун бид хоёр сүүлчийн хоёр уут түлээгээ түүж зэрэгцэн суухад сайхан гараараа намайг элгэндээ нааж,
-Миний хөөрхөн цагаан ботго минь сайн сууж байгаарай гэж чихэнд минь шивэгнэж хацар нүүрийг минь зөөлөн, зөөлөн үнсэж билээ. Би өндөр Чулууны хацрыг тэмүүлэн байж үнсэж зүрхлээгүй. Харин сайхан гарынх нь алгыг хоёр хацартаа нааж уруулаа хүргэж суусан. Ингээд бид хоёр захидлаар байнга харилцдаг болсон.
“Улаанбаатар хотын… Даваажав” хаягтай захидал авах болгондоо би тооны хичээлд онц дүн авсан юм шиг баяр хөөр болно. Захиагаа цээжиндээ нааж багш, ангийнхныхаа нүдийг харуулдаж байж уншина. Гэртээ яаран гүйж хариад цайгаа уухаасаа өмнө захидлаа нуухын зовлонгүй дахин, дахин тайван уншина. “Миний хөөрхөн цагаан ботго, сайн байна уу. Говийн заг бударганатай тал нутгаас чиний эх, өндөр хар ингэ чамайгаа эрэн санан хөхнийхээ сүүг савируулан, нүднийхээ нулимс бөмбөрүүлэн өнчин цагаан ботго чамайгаа санан, гунин Богд уулыг тэшин сунаж даваад очмоор, учирмаар байна” гээд хөгжмийн уралдаанд аймагтаа түрүүлж, жинхэнэ морин хуураар шагнуулсан тухай бичнэ. Энэ захидлыг Чулуун урт сайхан хуруугаараа бичсэн гэж бодохоор чихэнд хуурын эгшиг, өрх дэвх салхи, оч үсэрч чад пад гэдэг ил галын дөл нүдэнд харагдаж чихэнд хангинадагсан.
Миний “Дундговийн сургуулийн…” гэсэн захидал тийм ч олон биш. Эрэгтэй хүүхдээс ирдэг “Надаас чамд, навчнаас цэцгэнд…” гэсэн захидал болгонд хариу өгдөггүй шигээ Чулууны захидлын хариуг яарахгүй.
“Миний өндөр ингэн ээж минь амар байна уу. Чиний цагаан ботго гадсаа тойрон дундын говийг харуулдан, харуусан буйлж явна” гээд
Ижийтэй цагаан ботго
Ижийгээ дагаад наадаж явна
Ижийгүй цагаан ботго
Гадсаа тойроод ганганаж байна
гэсэн дөрвөн мөрт дурайлгана.
Бид ингэж гурав дөрвөн жил захидлаар харилцаж, Чулуун арваа төгсөөд аймгийн театрт нэг жил хөгжимчин болж мөнгөжөөд соёл урлагын их сургуульд, би дунд сургуулиа дүүргэж бас нэг сургуульд суралцах болзол тавина. Ингээд нэг нь арван ёстэй эр, нөгөө нь арван наймтай хүүхэн болно гэж яарсан хэрэг. Яарсны хэрэг юу болохыг хэн хэн нь мэдэж л байсан байх даа.
* * *
Би эмч нарын барааг арайхийж олж хараад,
-Чулууны биеийг асууж явна. Бие нь ямар байна. Уулзах боломж байна уу.
-Чулуун гавьяатын бие тааруухан, хэрэх өвчний даамжрал. Говийн нарны хүн, бүрхэг чийгтэй харийн нутагт олон жил сурч, ажиллаж харшлаад удаж. Саяхан эхнэр нь гэж өндөр цагаан залуу хүүхэн охинтойгоо байж байгаад явсан. Та хамаатан уу. Өвчин дарах тариа хийсэн. Унтаагүй бол уулзаж болно. Харин удааж болохгүй.
-Би олон жил уулзаагүй садны хүн нь гэж худлаа хэлээд өрөөнийх нь сувилагчийн араас дагалаа. Эмнэлгийн цэлгэр доголд радиогоор оршил найрал хөгжим, гутлын өсгийн дор тов, тов хийх шалны чимээ Чулууны хуурын уянгалаг эгшиг, товшуурын төврөн шиг. Түүнээс хойш хорин жил… Үнэн гэж үү.
Хорин жилийн өмнөх тахим шүргэсэн хоёр салаа гэзэгтэй өнчин цагаан ботго нь орж ирээд орных нь дэргэд сууж байгааг Чулуун таньсангүй. Би гэдэг тайрмал үстэй, намхан нуруутай, насаа дагаж бэлхүүсээрээ тавигдаж буурь, намба суусан хүүхэн болжээ.
Чулуун хацар нь хонхойсон, ир хамартай, нимгэн зовхитой зуувандуу нүдтэй өндөр хар хүн болсонд миний нүд тогтсонгүй. Элгэн дээрээ зөрүүлж тавьсан гарынх нь урт хуруунд хамгийн түрүүнд хараа туслаа. Хорин хоёр жилийн өмнө энэ гарыг хацартаа наагаад алганы хонхорхойг нь таалан үнэрлэж байсан сайхан мутар нь их өөр болжээ. Ядам хуруунаас нь гялалзах эрдэнийн чулуун бөгж зохисонгүй юу дээ гэмээр.
Чулууны гар, хуруу шигээ бие, сэтгэл нь бүр ч өөр болж, намайг үл таних, миний үл таних урт хар хүнтэй сүүлчийн удаа эмнэлгийн орон дээр уулзсандаа баярласангүй.
Хорин жил эрж, хүсч, мөрөөдөж явсан анхны хайр сэтгэлээ олсондоо ч бас баярласангүй.
Эмнэлгийн өргөн доголоор гарч явахад таньдаг найрал хөгжмийн оршил аялгуу өөрийн намуун зөөлөн аяар цээж уужруулан, миний хоёр арван жилийн гуниг харууслыг нэг мөсөн авч хоцрох шиг болж билээ.
* * *
1989 оны зуны тэргүүн сарын есөн. Сүхбаатарын талбай дээр Дундговиос ирэх Чулууныг харуулдан зогсож байсан өдөр.
Арван жил төгссөн гэрчилгээгээ гар цүнхэндээ хийж, аймгийн театрын хөгжимчин Чулуунтай төв талбай дээр уулзахаар хагас жилийн өмнө тохирсон ёсоор догдлон хүлээж байсан мөч. Нар жаргатал хүлээгэд тэр ирээгүй, сар гийтэл хүлээгээд сайхан гарыг нь атгаж чадаагүй.
Гурван жилийн дараа би Чулууныг Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн сургуулийн оюутан болсон тухай дам сураг гаргалаа. Баянхошууны зусланд эмээгийнх, Чулууных хоёрыг саахалт зусч байхад хааяа ирдэг байсан нагац эгч Дулмаа нь бид хоёрын дунд хожим учир ургасныг гадарласан юм билээ.
Их сургуульд багшилдаг Дулмаа гуай намайг Хүмүүнлэгийн сургууль төгсөх жил зориуд ирж, Чулуун хамт суралцдаг жүжигчин хүүхнээс салж чадахгүй болсныг тойруу замаар ойлгуулсан. Гэвч би өөрийн бодлоо орхиж, Чулууны сайхан гар, халуун алгыг мартаж чадаагүй.
Зуны амралтаар эмээгийн зусланд очих болгонд бид хоёрын модны гишүү, боргоцой түүдэг ойн чөлөө, ачаатай тэмээ дагасан өнчин цагаан ботгоны зөрөг, зөөлөн буйлаан арилаагүй байдагсан. Тэгээд өнчин цагаан ботгоны дууль, дууль хэвээрээ үлдэж дээ.




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Loading
Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл
2009-06-29 : bayrlalaa. amttai saikhan uguulleg unshlaa. ulam ih uran buteeliin olz omoiig husie.

 
Ном

Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн анхны цомог

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 96 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-004.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 1
Үзсэн: 2404


art_16.jpg
Хэмжээс: 600x325 91k
Сэтгэгдэл: 2
Үзсэн: 2180

Хөвсгөл
kho-006.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 1806


Агуулга
Даваа, 2014.03.10
· Б.Мөнх-Өлзий : Сүүлчийн навч
· Б.Мөнх-Өлзий : Сэтгэлийн тайвшрал чамдаа
· Б.Мөнх-Өлзий : Миний шүлэг, миний ертөнц
· Б.Мөнх-Өлзий : Би, элсэн ширхэгт дургүй
· Б.Мөнх-Өлзий : Сарны дурлал
· Б.Мөнх-Өлзий : Тэр гэж байхгүй
· Б.Мөнх-Өлзий : Харанхуй
· Б.Мөнх-Өлзий : Шударга хүний хориотой газар
· Б.Мөнх-Өлзий : Ямар амттай
· Б.Мөнх-Өлзий : Хайрт минь, хамт бүжиглье
· Б.Мөнх-Өлзий : Өндөр Оргил мэт
· Б.Мөнх-Өлзий : Жижигхэндээ би, жижигхэн
· Б.Мөнх-Өлзий : *Нэргүй шүлэг*
Бямба, 2014.03.08
· Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Пүрэв, 2014.03.06
· Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог
· Минж боржигон Б.Баттөгсөд Монгол эр хүн би энд байна
Лхагва, 2014.03.05
· Н.Тайванжаргал : Манай сумын төв
· Н.Тайванжаргал : Би дуу байлаа
Ням, 2014.03.02
· М.Хас сод: Агуу их өөлөн иж ий
Баасан, 2014.02.28
· М.Хас сод : Нар сарны учрал
· М. Хас сод : Учиртай тоглоом
Даваа, 2014.02.24
· Хөлөө гамнахдаа
· Хурмастын хулагч гүүг барьсан нь
· Болдоггүй Бор өвгөн
Бямба, 2014.02.22
· Дамбын Ганболд : Дурсамж болно
· Дамбын Ганболд : Бүүвэйн дуу
· Дамбын Ганболд : Соргодог мод
· Дамбын Ганболд : Сарны дуулал
· Дамбын Ганболд : Сэтгэл юугаа дагаад
· Дамбын Ганболд : Намрын дуулал
· Дамбын Ганболд : Бичгийн ширээний ард
· Дамбын Ганболд : Дэлтэй салхи
· Дамбын Ганболд : Эх орон
· Дамбын Ганболд : Шатадын өндөр нуруу
· Дамбын Ганболд : Тоохуу госны товшоо
· Дамбын Ганболд : Цэнхэр хадгийн намираа
· Дамбын Ганболд : Гучин жилийн дурсамж
· Дамбын Ганболд : НЭГ АНГИЙНХНЫ ВАЛЬС
· Дамбын Ганболд : АМИН ҮР
Баасан, 2014.02.21
· Б. Эрдэнэцог : Уулс чуулсан нутаг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2013 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn