Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Катана
Оруулсан admin on 2009-04-20 07:40:49 (3577 уншсан)

Бяцхан үлгэр өгүүлвээс: Нэгэн тариачин эр тариа ногоог нь сүйтгээд байх болсон чөтгөртэй очиж уулзаж:
-Чөтгөрөө, чи тариа ногоог минь сүйтгэхээ болиоч гэж гуйхад нөгөө чөтгөр нь:
-За яах вэ, болох л юм. Гэхдээ ганцхан болзолтой. Хэрвээ чи надтай халз тулалдаад дийлвэл чинь би энэ нутгийг бүр мөсөн орхих болно гэхэд тариачин эр сөргүүлэн:
-За тэгье, харин тэгэхдээ саваа модоор гадаа болон гэрт хоёр удаа тулалдъя гэхэд чөтгөр зөвшөөрч гэнээ. Эхний удаа гадаа тулалдах болоход тариачин эр урт богино хоёр саваа авчираад:
-Чи адтай сэргэлэн, хөнгөн шаламгай юм чинь богино савааг ав.  Харин би нас дээр гарсан хөгшин хүн уртыг нь авъя гээд тулалдахад задгай газар урт саваагаар зэвсэглэсэн тариачин эр мөнөөх чөтгөрийг өөртөө ойртуулсангүй холоос, зайнаас салам нүдэж орхиж гэнэ. Маргааш нь байшин дотор тулалдах болоход тариачин эр мөнөөх л үгээ давтан урт савааг авах гэхэд урд өдөр нь богино саваагаар зэвсэглээд урт саваагаар хэмх нүдүүлж орхисон чөтгөр эсэргүүцэн:
-Чи өчигдөр урт саваа авсан учир өнөөдөр би урт саваа авна гэж зүтгэхэд тариачин эр нилээд цааргалах дүр үзүүлсэнээ:
-За яах вэ, хэрвээ чи хүсээд байгаа бол урт саваагаа авахаас даа гээд богино саваагаар зэвсэглэн, давчуу зайнд урт саваа нь хөндөлдөж тээглээд аль ч учраа олохгүй хөдөлж ядаж байх хооронд нь мөн л хэмх балбаж орхих нь тэр ээ. Ингээд мөнөөх чөтгөр хүн гээч амьтан яагаад ч дийлдэхээргүй лут амьтан юм байна гээд тэр нутгаас дайжин одсон гэдэг.
Катана гэж Японы ардын уламжлалт сэлэм л дээ. Урт, богино хосоороо байна. Хаана ямар нөхцөл байдалд тулалдахаасаа шалтгаалан хэргэлдэг гэсэн үг л дээ. Яг л дээрхи үлгэр шиг хээр гадаа бол уртыгаа, хэрвээ дотор давчуу зайнд бол богино сэлмээрээ зэвсэглэдэг хэрэг.
Анх Японд ирж байхдаа “Дэлхийд хөгжилөөрөө тэргүүлж яваа их гүрэн” юм чинь юм болгон нь орос ах нарынхаас ч лаг, нэг л тийм нүсэр том, янзын аварга эд байдаг байхдаа гэж бодож явсансан. Харин одоо цагийн уртад анзаарваас Япончууд хэзээ ч тийм орос ах нар шиг нүсэр том эдээр, оросууд шиг бас манайхан шиг тэгж хүний хар хүчээр түрж ихийг амжуулдаггүй харин ч эсэргээр аль болох бага хүчээр, ашиглахад нэг их хүч орохооргүй бага оврын техникээр л маш ихийг амжуулдаг ажээ. Мэдээжийн хэрэг хүнд механизмын нүсэр том, том техникүүд байх ёстой газраа байлгүй л, хэрэглэлгүй л яах вэ. Гэвч ихэнх тохиолдолд бага оврын гар техникээр маш ихийг амжуулах ажгуу. Цахилгаан гэхэд л өдөр тутмын хэрэглээ, гэр ахуйн хэрэгцээндээ 110 вольтын хүчдэл хэрэглэх, харин манайхны энгийн хэрэгцээ 220 вольтын хүчдэл бол эндээ л өндөр хүчдэлд тооцогдоно. Үйлдвэр, заводуудын суурь машин нь гэхэд л ихэнх нь 110 вольт, нилээд хүч шаардсан том, том машин нь л 220 вольт байх. Мэдээжийн хэрэг бага хүчдэл гаргахад бага энерги, бага зардал гарсан ч хэрэглэхэд бол 100% хангалттай. Задгай салхи ихтэй газартаа бол ихэнхдээ салхин сэнсээр цахилгаанаа хангачихна.
Япон орон маань газар тариалангын орон гэдгийг мэдэхгүй хүн ч гэж хэн байх вэ. Харин газар тариалангын ажлын ихэнх хувийг, ер нь л 70-80 %-ийг нь kei-truk гэгдэх давхар мосттой, ихэнхдээ дифферинциал түгжигчтэй, 350 кг-ын даацтай гэгдэх боловч яс юман дээрээ 700-800кг ачаа өлхөөн даачихдаг бага оврын ачааны тэргээр л амжуулдаг гээд бод доо! Ялангуяа тарьсан ногоогоо хураахад бол ер нь л 100% гээд хэлчихэд нэг их худлаа ярьсан болохгүй байхаа. Хөдөлгүүрийн багтаамж нь ердөө л 660 куб-см. Ийм болохоор идэш асар багатай, 100км-т их иддэг нь л 5-6 литр шатахуун зарцуулна гэсэн үг.
Япон нутгийн газар нутгийн чухам хэдэн хувийг газар тариалан эзэлдгийг миний хувьд яг таг мэдэхгүй ч ямартай ч тэр их ажлыг ийм энгийн жижиг тэрэг, ийм бага хүчээр амжуулдаг гээд бодоод үз дээ! Үнэхээр агуа шүү! Ер нь яаж ч бодсон хэрэглээ нь нүсэр том байвал, түүнийгээ дагаад зардал нь нүсэр том байх нь ч ойлгомжтой. Харин Япончуудын хувьд бага хүч, бага зардлаар ихийг амжуулж чаддаг, нэг ёсондоо бага чулуугаар их чулууг доргиож чаддаг ард түмэн.
Японд байсхийгээд л ямар нэгэн сонгууль болно. Ер нь л жил болгон л их бага ямар нэгэн сонгууль болж л байдаг юм. Мэдээж сонгууль болж байгаа юм чинь сурталчилгаа байж л байгаа. Гэхдээ манайх шиг тэгж нүсэр том юм байхгүй ээ. Ерөн зургаан оны сонгуулиар бил үү дээ, хорооллын Москва рестораны өөдөөс харсан, арван хоёр болон есөн давхартай байрны энгээр нэг, зүгийн муу зүүн хойшоо харуулан нэг малийтал инээд алдсан хүний зураг, эдүгээ цагийн улсын маань ерөнхийлөгчийн хөргийг залсан байж билээ. Амьдралдаа анх удаа амьд хүний хөргийг тийм томоор бүтээснийг үзсэн минь болон Н.Энхбаяр гэж нэг хүн байдгийг тэгэхэд анх мэдэж авч билээ. Энэ хүний тухай тэртэй тэргүй, надтай надгүйгээр хоёр талцан, сайн муугаар нь хангалттай дуудалцаж байхад би илүүдэх л байх. Гэхдээ нэг тийм зураг хэдий хирийн зардлаар босох, ямар үнэ ханштай байхыг л нэг бодоод үзээрэй дээ.
Харин эдний сонгуулийн сурталчилгааг монголд байдаг хүн харвал “Худлаа байгаа даа” гээд ер итгэхгүй л болов уу. Ердөө л өндөр нь метр гаруйхан, урт нь хоёр метр орчим, дранкаар яс зангидсан нимгэн фанерин дээр нэр дэвшигч тав бол тав, арав бол арван хүний сурталчилгаа хамтдаа багтчихна. Гүйцээ! Ямар ч тийм нүсэр юм байхгүй. Хаалга үүд онголзуулаад сурталчилгаа нэртэй бие биенээ хараар будаж, өөрсдийгөө өндөг шиг өөгүй, үүлгүй тунгалаг, үнэхээрийн сайн хүн гэж магтан дуулсан цаасан буу, ном товхимол, сонин тараагаад явахыг нь би л лавдаа овоо хэдэн жил болохдоо огт үзээгүй, хараагүй л юм. Харин цагаан хоолой суурилуулсан зориулалтын машинаар дэмжигчид нь хотоор аялан аман сурталчилгаа л их хийнэ дээ.
За тэр улс төрчдийнх нь соёл, биеэ авч явах байдал, хийж байгаа ярьж байгаа нь бол хэл усгүй мань мэт нь ч гэсэн харахад манайхаас тэс өөр. Адгийн нэгэн жишээ дурьдахад Сангийн сайд нь байсан Накакава сан гэхэд л телевизээр жаахан халамцуу ярилцлага өгөөд л хэвлэл мэдээллээр шуугиад эхлэхийн төдийд л өөрөө саналаараа огцроод ажилаа хүлээлгээд өгчихөж байх жишээтэй. Түүнээс биш манай ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр шиг төв талбай дээрээ шал согтуу, хөл дээрээ ч тогтож чадахгүй уначих гээд, хамгаалагч нараараа түшүүлж гарч ирчихээд, ичих ч үгүй “Бид эвтэй байхдаа хүчтэй”, “Би Монгол улсын ерөнхий сайд Баяр байна, ура!” хэмээн хөлчүүрхэж, төрийн хүн гэхэд өвгөнтийн өвөөчин шиг аашилчихаад үхэн, хатан албан тушаал, эрх мэдэлтэйгээ үхэлдэн зууралдаад байхгүй ээ!
Эрхэм уншигч авхай нар минь, энэ нөхөр чинь нэг сэлэм ярьж байснаа гэнэт амаа авч давхидаг морь шиг, хаашаа хадуураад алга болов оо гэж бодож байна уу хө. Энэ бүхний эцэст би хямрал, хямрал гэж өдөр бүр, цаг минут болгонд амны уншлага хийж, харийн орнуудаас бадар барьж, мөнгө царайчилж явж байж, арай хийж хошуу дэвсэн, алтан фанал үсэргэн олж ирсэн тав, арван төгрөгөө шал хий дэмий сонгуулийн суртачилгаанд зориулаад юу ч үгүй битгий салхинд цацчихаачээ л гэх гээд байгаа ухаантай юм. Тэртэй, тэргүй наян чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр одоо тунаж үлдээд байгаа хоёрхон хүнээс мэдээж нэг нь сонгогдож л таараа. Энэ хоёр хүнийг хэн нь хэн бэ гэдгийг хар цагаангүй, сайн муугүй бүгдээрээ мэдэж байж, арай гэж олж ирсэн хэдэн төгрөгөө хог цаас болгоод бүү хийсгэчихээчээ! Нэгэнтээ л хямралыг гэтэлхэд хэрэглэнэ гэж арай гэж бусдыг царайчлан, хошуу дэвсэн, нэр нүүрээн баран байж олж ирсэн тэр мөнгөө, хэн хэнийх нь төлөө хар, цагаан пиар болгоод цацчихгүйхэн шиг тэр хямралынхаа эсрэг л зориулвал өдрөөс өдөрт туйлдан ядуурч байгаа хөөрхий муу борчуул, ард түмэнд чинь бага боловч нэмэр болох болов уу л гэх гээд байгаа юмаа, би.
Энэ хоёр хүнийг огт авах юмгүй муу хүн хэмээн тас хар хөө болгож будсан ч, солонгын долоон өнгөөр солонгоруулан туяаруулж өнгө оруулан, хачин сайхнаар гоёж будсан ч хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн дэндүү мэднэ дээ. Ямартай ч, хэрвээ гадаадад хар, цагаанаар ажиллаж амьдарч байгаа мянга, мянган монголчууд бидэнд сонгуульд саналаа өгөх агуа их аз, тийм их хувь тавилан тохиолдвоос би хувь хүнийхээ хувьд, яагаад ч гэсэн өөрийн үзэл бодлоороо, өөрийн итгэл үнэмшилээрээ огт эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр зөвхөн ардчилалын төлөө л саналаа өгөх болно!
Харин ингэж хэлсэний минь төлөө, ингэж бичсэний минь төлөө “Элбэгээгийн захиалгаар бичжээ” гэж л битгий хардаарай даа, жинхэнэ захиалгаар, албан даалгавараар сэтгэгдэл бичигч, мэргэжисэн коментлогчид, төрийн албан хаагчид минь! Би санууллаа шүү, харийн нутагт хараар ажиллаж амьдран, цаг бусаар нутаг буцчихвий хэмээн айж эмээн уулын мухарт таг бүгэн, хар ажлын боол болон зүтгэгч намайг тэр их хүн олж ирээд захиалгаа өгч элдэв юм эрээчүүлэх нь юу л бол доо...
За тэгээд эхлэхдээ үлгэр ярьж эхэлсэн юм чинь, яагаад явган шогоор дуусгаж болохгүй гэж? Бяцхан явган шог буюу одоо цагийн хэллэгээр онигоо өгүүлье.
Хартай гэж тамтаггүй, хэрүүлч гэж яршигтай нэг тийм эхнэр хүн байж гэнэ. Эр нөхрөө орой ажлаасаа ороод ирэнгүүт л гадуур хувцасыг нь тайлж аваад энд, тэндээс нь хайсаар байгаад, бодвол автобус унаанд чихэлдэж явахад л наалдчихдаг болов уу, хэн нэгний үс хялгас олохоороо л:
-Чи тийм үстэй, тийм хүүхэнтэй уулзсан байна... Ийм үстэй ийм царайтай хүүхэнтэй явалдсан байна... гээд л өдөр бүр хэрүүл, уруул болдог байж. Аргаа барсан эр нөхөр нь нэг өдөр ажлаа тараад автобус унаанд ч суусангүй алхалсаар гэртээ ирмэгц эхнэр нь нөгөө л сурсан зангаараа үс хялгас хайсан боловч юу ч олсонгүй гэнэ. Тэгсэнээ гэнэт цагруу харсанаа:
-Аа чи муу, байтлаа халзан хүүхэн хаанаас олж унтаж хэвтчихээд, өдий орой ирдэг билээ...
За бас дахин сануулахад мэргэжлийн коментлогчид минь, тэрний энэний захиалгаар биччихэж гэж битгий л нэг хардаж үзээрэй дээ, би тэгж томчуулын утсан хүүхэлдэй болж захиалгаар бичих болтлоо томорчихоогүй л байгаа шүү!


С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-04-20




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 9/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 64 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 60x80
Урь
Хэмжээс: 600x442 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2716

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2584

Ёл хад
YolHad_28.JPG
Хэмжээс: 700x525 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3041


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn