Одоо та өвдөх биегүй, харах нүдгүй, сонсох чихгүйОдоо та үнэрлэх хамаргүй, явах хөлгүй, хөдлөх гаргүйОдоо та хоосон чанарыг олж, хоосныг хэн ч устгахгүйОдоо та цуурай, зэрэглээ, зүүд, дурсамж болжухуй.Одоо та сүүлчийн удаа үхэж, эцсийн биеэ гээж байна.Орчлон дээр олон үхэхээр хэзээ ч, хаана ч төрөхгүйОдоо та хэзээ ч, хаана ч шаналах зовлон амсахгүйОдоо та хэзээ ч, хаана ч шатрын нүүдэлд өртөхгүйОдоо танд дээл хувцас хэзээ ч, хаана ч хэрэггүйОдоо танд хоол унд хэзээ ч хаана ч хэрэггүйОдоо танд унаа хүлэг хэзээ ч хаана ч хэрэггүйОдоо танд эд хогшил хэзээ ч хаана ч хэрэггүйОдоо танд аав ээж чинь үхэхийн зовлонгүйОдоо танд алдар нэр чинь сэвтэхийн зовлонгүйОдоо танд амраглах, янаглах, хардахын зовлонгүйОдоо танд алуулах, хорлогдох, айхын зовлонгүйОдоо танд мөнгө төгрөг хэзээ ч, хаана ч хэрэггүйОдоо танд үхлийг баясгалан төгөлдөр инээмсэглэн тосчОрчлонг сүүлчийн удаа харах агшин чинь ирлээ.Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг иржээТаавар оньсого мэт үхэлтэй тэврэлдэх мөч ирлээТанд одоо баяр хүргэе, үхэл бол ялалт мөнТанд одоо баяр хүргэе, амьдрал-намгийг туулсанд!Танд одоо юу ч хэрэггүй болох цаг яг ирлээЭнэ бол гайхамшиг юм.(Орчлонд заавал нэг юм хэрэгтэй байдагОлохын тулд зовдог)Танд одоо хэн ч хэрэггүй болох цаг ирлээЭнэ бол гайхамшиг юм.(Хорвоод заавал хүн нэг хүнд хэрэг болдогХолдож чадахгүй дасаад өөрөө зовдог)Одоо та энэ хорвоо дээр хэзээ ч хаана ч уйлахгүйОдоо таныг хэн ч, хэзээ ч уйлуулж чадахгүйОдоо та хаана ч, хэзээ ч, хэнд ч баярлахгүйОдоо та хуурамч цэнгэлийн зовлонг хэзээ ч эдлэхгүйУрт замыг туулж уулын орой дээр гарчээ.Уулзах анд-Үхэл чинь таныг угтан авах гэж хүлээж буй.Усыг зэрэглээ гэж эндүүрэн гүйсэн бага насаа гээжээ таУгтаа амьдрал-зүүднээсээ сэрэх цаг чинь иржээ.Найранд ирсэн гийчин үдэш оройхон буцахын адилНартын цуглаанаас гэрийн зүг-нөгөө ертөнц рүү одогтун!Мартагдлын хар сүүдэр нөмрөн авахаас бүү айгтун!Манан замхарч, уулс тодрох адил үхлийг тосогтун!Хэзээ нэгэн цагт бүх юм танд хэрэгтэй байсан болХэн ч, юу ч хэрэггүй болжээ, энэ бол эрх чөлөө!Хэзээ нэгэн цагт энэ хорвоод хүлээстэй байсан болХэрчин тасалжээ, хүлээсийг чинь. Энэ бол эрх чөлөө!Хэрэгцээ гэдэг шулам таныг дэлхий дээр торложХэдэн арван жил амьдрахдаа эрхшээлд нь чи явсан.Хэрэгцээ одоо танд хэзээ ч, хаана ч хэрэггүй.Хэлэх үг, явах зам, хийх ажил чинь дууслаа, баяр хүргэе!Амьд явах хоногийн чинь тоо дууслаа, найз миньАмсаж үзэх, унд идээний чинь хэмжээ дууслааАмьдралд бүх юм чинь дууслаа, найз минь баяр хүргэе.Амьсгалын чинь тоо цөөрч байна найз минь баяр хүргэеЖаран жилийн өмнө та хаана байсан тийшээ одох болноЖаргал зовлонгоос хагацаж цэвэр хоосонд шилжих боллоо.Танд баяр хүргэе, таалал төгсөж буйд чиньТанд баяр хүргэе, тамын зовлонгоос хагацсанд чиньОдоо та өвлийн хүйтнээс айх аюулгүй болжээ.Одоо та галын халуунаас айх аюулгүй болжээ.Одоо танд орох оронгүйн аюул үгүй болжээ.Орчлон ертөнц өнөөдрөөс таны гэр болно.Одоо танд ганцаардлын зовлон хэзээ ч үгүйОдоо танд үхлийн зовлон хэзээ ч, хаана ч үгүйОлон тэрбум үхэгсдийн араас одох цаг болжээ, таОлон тэрбум үхэгсдийн зовлонг гэтлэн туулжээ, таТанд одоо баяр хүргэе, үхлийн давааны оройд гарсанд чиньТанд одоо баяр хүргэе, амьдрахуйн далайг гаталж чадсанд чиньҮлдсэн бүх хүн өөрийн чинь араас тэрбум тэрбумаараа гэлдэрнэ.Үүрд баяртай, диваажингийн хаалган дээр сүүлд уулзъя.
О.Дашбалбар
(1998 он)
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-141.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4501
khuv5-033.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4214
mongolia2007year-135.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5009
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: