Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Мэнд-ооёо : Хаан зохионгуйн нууц
Оруулсан admin on 2009-03-01 00:05:27 (3096 уншсан)

Онон мөрний Дэлүүн болдогт ер бусын тунгалаг шөнө байлаа. Бөртийх ч үүлгүй тэнгэрт зуны тэргүүн сарын арван тавны саран мөнгөн дэнлүү мэт хөөрөн мандаж, орчлон хорвоо мөнгөлөг цагаан туяанд булхжээ. Нэгүүн тайж эргэн тойрныг ажиглаж, тэнгэрийн байдлыг шинжээд “Өүлэн хатан өнөө шөнө амаржих буй за” хэмээн өөртөө хэлэв.
Хабул хааны долоон хөвгүүний сортоотой нь Бартан баатар, Бартан баатрын дөрвөн хөвгүүнээс улсаа хурааж, төрөө төвхнүүлэх нь Есүхэй баатар бөлгөө. Нэгүүн тайж өөрийн төрсөн дүү Есүхэйн Өүлэн хатнаас төрөх шинэ хүний тухайд дотроо нэгэн горь таамаг тавиад хүлээж байгаагийн нууцыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Өүлэн хатан оройноос дуншиж эхэлсэн билээ. Шөнө дундаас өнгөрөхөд Нэгүүн тайжийн сэтгэл догдлоод орноос өндийж дээлээ нөмрөөд бас л гадагш гарав. Долоон бурхан од Дэлүүн болдог дээгүүр тэгнүүрдэн, Онон мөрний ус шуугиж, нууцлаг нэгэн зүйлийн учгийг хадгалагч бээр шинэ хүний часхийх дууныг тэсч ядан хүлээнэ.
Мэнгитү хаан, Нэгүүн тайж, Даридай отчиган гурав Есүхэй баатрын хатан болохоор эмийг хайж олон овог аймгийг хэсүүчлэн хэдэн сар яваад олигтойг эс олов. Отог овгийнхон хацар гоо охидоо ихэд нууцлах бөлгөө. Нэгүүн тайж нэгэн азтай шөнө Балжийн аралд саглагар модны дэргэд их түүдэг асаан бүжиг наадам болж байгаа Олхонуд аймгийнхантай таарсан билээ.
Зулзаган хус шивээлэн ургасан хадан хөмөгний ард нууцлаг харууц газар морио модноос уяж, харанхуйд тухалж суугаад Олхонудын олигтой эмс охидыг галын гэрэлд шинжиж суулаа. Мах мариа тэгш, уялзаж туялзсан урт гэзэгтэй, зурсан юм шиг зууван алаг нүдтэй, арван долоо наймтай болов уу гэмээр цовоо цолгиун бүсгүй нүдэнд тусаад түүний бүжиглэж, дэгдэх нь согоо шиг ер бусын эгдүүтэй. Нэгүүн тайж тэр шөнийн бүжиг наадам дундаас оноож харсан мөнөөх согоогоос нүд салгасангүй.
Байраа сэлгэж бүр дөхөж харахын хүслэн бадраад өмнөө сөөг бут бүхий хадан ганганы ёроолд дөхөж суулаа. Тэнгэр бүрхэж, зөөлөн бороо шивэрч эхэлсэн ч суусаар л. Гал тойрон шуугилдаж байсан бүсгүйчүүдээс гурав нь наашаа чигтэй, шөнийн агаар жингэнүүлэн инээлдсээр айсуй. Нэгүүн тайжи ганганы ёроолд улам нугдайн шургаад хадан ацны зайгаар хөтлөлцөж яваа гурвын дундах мөнөөх согоог бүр ч сайн харж байлаа. Бороо шиврэх ч шиг, үгүй ч шиг. Тэгтэл дундах согоо Нэгүүн тайжийн нуугдсан ганганы дээрх ац хад руу эгцлэн гүйж ирээд, хормойгоо бараг толгой дээр нь дэвсэх шиг болоход нь арай л хашгирчихсангүй.
Нэгэнт бүсгүй хормойгоороо бараг нүүрэн дээр нь “гэр барьчихсан” байхад хөдлөх ч аргагүй, хамаг бие нь хөшчихлөө. Мөнөөх хадны ацаар рашаан хур сүрчих нь бороо болоод мөнөөх бүсгүйн ус аль аль нь буй за. Нүдээ үл мэдэг анимаглаад зовхио сөхөж хулгайн нүдээр сэм үзвээс харц халираад цочихдоо арай л босон харайчихсангүй. Согоо ч “гүү саачихаад” хормойгоороо нүүрийг нь нэг гуядчихаад үеийн бүсгүйчүүлтэйгээ хад чулуу жингэнэж, хус модны навчис сэрчигнэтэл инээлдсээр одов.
Нэгүүн тайж сая юу болж өнгөрсөн, үзэх нүдний буланд юу гялсхийж харагдсан зэргийг төвлөрүүлэн бодож, баахан сэжиг ч юм шиг, сүжиг ч юм шиг сэтгэл нь нэг л дэгэн догон болоод гайхшран хэсэг хэвтэв. Тэр тухай хэнд ч хэзээ ч ам нээсэнгүй, өөрөөсөө ч харамлан нууцалсаар өдгөөг хүрсэн бөлгөө. Олхонууд шөнө дүл болтол ёстой л өвдөг газрыг өлцөртөл, хавирга газрыг халцартал бүжиглээд гэр гэр рүүгээ тарцгаахад нь мөнөөх согоог аль цацрын үүд сөхөн орсныг ч лавтай сайн тогтоож авлаа.
Түүнээс хойш Нэгүүн тайж Олхонуд аймгийнхныг битүүхэн дагасаар хэд хонов. Мэргэдийн сайн хөвгүүдийн нэг Чилэдү тэднийхээр байн байн бууж мордохдоо Олхонудын согоог нүдний булангаар шуналтайяа харах болсныг ч анзаарав. Эхэн намрын үүлс намсан мөлхөж, цагаан манан уул элэглэн нүүсэн нэгэн өдөр Есүхэй, Балжийн аралд шувуу агнаад буцахдаа Олхонудын зуслан хүрээгээр дайрах нэгэн шалтаг гаргаад хулсан шарга морио унаад давхиж явлаа.
Өмнөөс нь хөх эрээн цацартай тэрэг хөтлөөд мэргэдийн Чилэдү нэн хөхиүн баясгалантай яваатай улаан замд таараад орхив. Чилэдүтэй явуут мэнд солиод зөрж өнгөрөхдөө салхинд цацрын үүд хийсээд сөхөгдөх төдийд нь тонгойн зэрвэс үзвээс гоо үзэсгэлэнтэй хатан сууж явна. Есүхэйн дотор мөнөөх үзэсгэлэнт хатны царай, бас Чилэдүгийн баясгалант царай зэрэг зэрэг үзэгдэж, гүвээ даваад зам ташиж гэр рүүгээ хурдлав.
Есүхэй баатар Нэгүүн тайж ах, Даридай отчиган дүүгээ дагуулан Чилэдүг нэхэв. Нэгэн гүвээний цаана Есүхэй, Даридай отчиган хоёр үлдэж хүлээгээд Нэгүүн тайж гүйцэж очоод цацарт сууж яваа хатныг үзвээс мөнөөх толгой дээр нь “гүү сааж” асан Олхонудын ганц согоо мөн болой. Цаад хоёртоо дохио өгөөд гурвуул гурван талаас нь Чилэдүг нэхэж ирвээс бараанаар нь залуу хөвгүүн ч хурдан ухаа мориндоо ташуур өгөн дутаав.
Өүлэнг Есүхэй баатрын хатан болгосон учир ийн болой. Арван тавны саран дор Долоон болдог долоон мөнгөн бөмбөлөг шиг цайрч, хааяа нэг шөнийн галуу ганганаж, Хаан хүрээ юу нэгнийг хүлээх мэт анир чагнаархан налайна. Хаан хүрээ тэр чигээрээ сэрүүн, арван тавны саран тэнгэрийн төвд очоод хэсэг бусагхан сэмжин цагаан үүлсийн цаагуур баруунш гудайн хөвсөөр. Арван зургааны улаан тэргэл өдрийн угтах үүрийн таван жин доор Нэгүүн тайжийн санаа бодол нь сая тогтоод өвдөн буй Өүлэн хатны төрөх асрын зүг байн байн харна.
Нэгүүн тайж Өүлэн хатантай таарах болгондоо нүүр нь халуу оргин мэнэрээд бүсгүй хүнийг тийм ойроос, тэгэх тусмаа хормой дороос нь хулгайн нүдээр шагайж харсан тэр агшныг бодохоос гэмшин ичингүйрдэг билээ.
Одоо тэр бүсгүй Есүхэй баатар дүүгийнх нь авааль хатан болж алтан ураг залгах анхны нь үрийг төрүүлэх гэж байна. “Хүү гарах байх аа, хатны царай ер бусын тунгалаг, хэвлий нь уужим тавиун байгаа. Шаргуудаас ч энэ хавар эр голдуу унага босоо буусан...” хэмээх бодол залгаж, өнгөрсөн намрын эхэн шөнө Олхонуд аймгийн галын наадамтай шөнө нүдэнд нь дахин нэн тодоор үзэгдэв.
Тэр шөнө шиг ер бусын шөнө үзээгүй билээ. Ац хадны ёроолд хэвтэж байгаад бүсгүй хүнээр тэргүүн дээрээ “гэр бариулсан” тэр агшинд мөнөөх хормойн дорх харанхуйн дундаас гэрэл цацрах шиг болоод дахин нүд сөхөж лавлан үзэхүйеэ, гэрэл дунд алтан ургийн үрийг заяах алтан умай цацран үзэгдэж билээ. Тэр тухайд одоо болтол нэгэн горьдлого тасардаггүй бөгөөд “алтан умайтай эх хүнээс их хаан хүмүүн төрмүй” гэсэн Хабул хаан өвөг эцгийн үгийг бүүр түүр сонссон нь гэрэлтэн тодроод өдөр хоногийг тоолон шөнөтэй золгосон нь энэ бөлгөө.
Үүр дөнгөж тэмдгэрэхийн өмнөхөн Өүлэн эхийн өвдөх орь дуу гиншигнээн хэсэг гарснаа хүүхдийн часхийх дуун Хаан хүрээг цочооход Нэгүүн тайж “лав л эр хүний дуу мөн дөө” хэмээн бодоод, Өүлэн хатны амаржсан гэрийг харваас ер бусын зурвас цагаан гэрэл нэлсхийн бүрхэх шиг хэсэгхэн цайраад аажимхан шингэхийг үзэв.
Аяа эх хүн алтан савтай төрөх, хүн эхийн алтан савыг олж бүрэлдэх нь нэгэн галавт боловчиг ганцаас илүү тохиохгүй бөгөөд эхийн алтан заадас салгаж, алтан умайг цуулж төрсөн хөвгүүн бол Монголын ирээдүйн их хаан Тэмүүжин-Чингис байлаа. Монголын хөх тэнгэрт зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл нар мандаж, эхээс дөнгөж төрсөн эр загал унага үүрсэн байвай.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 95 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-077.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2841


erd-038.JPG
Хэмжээс: 600x450 77k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2804

Ц. Одгэрэл	80х140, зотон тос
Гунигтай хүү
Хэмжээс: 600x1108 244k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2759


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn